Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Ундраагийн 07 дугаар гудамжны 126 тоотод оршин суугч Ц.Жаалхүүгийн хашаанд чоно орж, мал нохойг нь урсан тухай мэдээллийг очиж шалгахад үхсэн чоно байжээ. Улмаар уг чононы тархинаас авсан дээжинд НМЭГ-ын ариун цэврийн төв лабораторийн хийсэн 466 дугаарын шинжилгээгээр галзуу өвчний үүсгэгч илэрсэн байна.
Үүний дагуу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/139 тоот Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх тухай” захирамж гарч, ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны А/67 тоот “Мал амьтаны галзуу өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу вакцинжуулалт, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч ажиллажээ. Тухайлбал: Хязгаарлалтын бүсэд байрлах давхардсан тоогоор 16 өрхийн хашаа хороо, саравчны 1767м.кв талбайг Хай-куф 1:300 уусмалаар НМЭГ-ын ДУК машинаар, хавьтсан газруудад хлорын шохой, Экоцид С-ийн 1:100 уусмалаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж, акт үйлдэн, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17.30 цагийн байдлаар Овоот гол” ХХК-ийн МЭҮН-ийн захирал Л.Баярхүү, малын их эмч Д.Мөнхжаргал нар 139 өрхийн 2312 толгой мал амьтныг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрууллаа. Үүнд, 51 толгой адуу, 190 нохой, 1731 толгой үхэр/ 1492 үхэр, 239 тугал/, 176 хонь, 158 ямаа, 6 муур. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 139 өрхийн 321 иргэдэд сэрэмжлүүлэг тараахад хяналт тавьж, мэдээг Онцгой байдлын хэлтэст өгч байна.
Цаашид галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад иргэд та бүхэн идэвх санаачлагатай ажиллаж, захирамжийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Холбоотой мэдээ
-
зочин (April 11, 2016 4:26:38 pm )
чоноо их үржүүлбэл галзуу ч замбраагүй болно доо
1 Comment