УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрийн аманд өргөтгөсөн хуралдаан хийж, хурал нь зургаан цаг үргэлжилсэн ч ямар нэгэн шийдэл шийдвэрт хүрч чадалгүй тарцгаажээ. АН-ынхан энэ хуралдаанаас ихээхэн зүйл буюу эв найрамдлыг хүсч хүлээж байсан ч бүх зүйл талаар өнгөрчээ. Гэтэл өнөөдөр өглөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр “АН-ынхан эвлэрсэн, үүсээд байгаа асуудлаа эцэслэн шийдвэрлэсэн” гэх мэт мэдээлэл гарсан нь андуу ташаа мэдээлэл бололтой.
Дээрх хуралд Төрийн тэргүүн Монголын эцэг Ц.Элбэгдоржийг хүрэлцэн ирнэ гэсэн мэдээлэл байсан ч тэрбээр ирээгүй байна. Харин түүний эсрэг турхирч эхэлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хурлыг орхиж хаалгаа саван гарчээ.
Үүнийг сонссон Ерөнхийлөгч “Би Алтанхуягтай уулзах гэж байсан юм. Тэрбээр явчихсан бол очих шаардлага надад байхгүй. Наад асуудлаа хурдан шийд” гэж хэлээд хуралд очоогүй гэнэ. Бүлгийн хуралдаан халуухан ширүүхэн болж, зарим гишүүд хэлээрээ ойлголцохгүй, нударга зөрүүлцэж зодолдсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Нам дотроо, бүр бүлэг уутанд хийсэн эвэр шиг ийший тийшээ харцгаасан нөхдүүд яаж эвлэлдэн нэгдэж чадах юм бэ. Хий хоосон бие биенээ “хутгалж” шантаачлахаас өөрийг мэдэхгүй, хийрхэхээс өөрийг мэддэггүй хүмүүстэй хэн учир зүйгээ ололцох юм бэ.
Хуралдаанаар Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг хийсэн мэдэгдлээ тайлбарлахыг шаардсан ч тэд эсэргүүцэж, нэг нь бүр хурлыг орхин явсан нь бусададаа онцгүй санагджээ. Тиймээс үүсээд байгаа асуудлаа бүлэг дотроо ярилцаж, эв зүйгээ ололцохоор тохиролцсон ч тохироонд хүрч чадаагүй нь харамсалтай юм. Хурлын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол баатар болоод байгаа Женко Х.Баттулга өөрийн хоёр хүнээ хуулийн байгууллагад баривчлуулан саатуулсан талаараа гомдолтой байгаагаа дуулгажээ. Харин өнөөдрийн бүлгийн хуралдаан дээр тэрбээр “Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодож байлаа. Гэтэл дахиад хоёр хүнийг минь баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юмаа.
Хэрвээ асуудлаа шийдвэрлэхгүй бол би хоёр гишүүнээ татан авч Засгийг чинь унагаана шүү. Засагтай чинь хариуцлага тооцно” гэж заналхийлэн дарамталжээ. Ийнхүү сонгуулийн чимээ ойртох тусам нам намынхаа хүн дээр улстөрийн тоглолтоо бохир аргаар хийхээ болъя гэдгээ тэд хоорондоо ярилцсан ч асуудлаа бүрэн ойлгож чадаагүй юм билээ гэдгийг бүлгийн гишүүд хэлж байгаа юм. Үнэнийг хэлэхэд сонгууль дөхөөд ирэхээр хуулийн байгууллагаас зохиомол хэрэгт хэн нэгнийг гүтгэж гүжирдэж шалгадаг.
Сонгууль дууссаны маргаашнаас эхлээд нөгөөх эрүүгийн хэргүүд юу ч биш болоод замхраад алга болдог жишиг тогтоод удаж байна. Ийм л замаар жишгээр сонгууль угтаж, намынхан дотроо хууль бус баривчилгаа явуулж эхэлсэн гэж зарим нэгэн гишүүн хардаад байгаа аж. Тиймээс хууль хүчний байгууллага аливаа асуудалд хандахдаа болгоомжтой байх ёстой хэмээн АН-ын бүлгийн гишүүд үзэж байна. Ийнхүү АН-ын бүлгийнхэн дотроо эв зүйгээ олоогүй дээр эсрэг тэсрэг байр суурьтай болсон Х.Баттулгын эргэн тойрон дахь хүмүүсийг ээлж дараалан баривчилж эхэлсэн бөгөөд өнөөдөр гэхэд түүний өрөө юу тусгайгийнхан дайрч давшилж орсон гэх мэдээлэл байна.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Зочин (April 11, 2016 6:11:02 pm )
АН дотроо хагаралдаж, өнгөрсөн дөрвөн жилд өөрсдийн хийсэн бузар булайгаа ичихгүй ард түмэнд дэлгэж байна. АН юун сонгууль манатай юм болж байна.
-
Улс тор судлаач. (April 11, 2016 6:28:48 pm )
Тагнуул, Цагдаа, АТГ, Шуух гээд “Шударга есны толоо ажиллах естой” хучний бух байгууллагууд маань “Шударга бус”-аар хучээ нэгтгээд Ард тумнийг хулцэнгуй болгох Ардчилсан намыг арчих ажилдаа оржээ. Хамгийн сонирхолтой нь АН-ын дэмжлэгтэйгээр торийн ондорлогт гарсан нохдууд нь энэ “Монго гэдэг шидтэн”-гийн уриханд орсон нохдуудтэй нийлж оорсдийн бий болгосон намаа угуй хийхээр явж байгаа нь харамсалтай. Одоо сонгууль энэ тэр ч яахав. Гол нь”Монгол улсаа оршин тогтнохын толоо” эв нэгдэлтэйгээр шийдэмгий тэмцэл хийх цаг нь болж ээ.
-
ах нь (April 11, 2016 6:53:52 pm )
bugd oz
-
Дарь- Эх (April 11, 2016 10:02:09 pm )
Ямар улийгээ тэмцдэг юм бэ! Женкогийнхоо хушгыг огтлоод хаячихсан юм биш уу?
-
Амка (April 11, 2016 10:43:05 pm )
За улс төрч гэж новш юм даа. Сонгууль дөхөхөөр бүгдээрээ л нэг их цэвэр хүн болох гэж жүжиглэх юм. Женко ч тэр бүгд л өөрсдийн компаниар дамжуулан мөнгө цохисон шүү дээ. Ард түмэн мэдэж л байгаа. Женко чи битгии худлаа ард түмнээр өрөвдүүлэх гээд жүжиглээд эх орон ч болоод бай. Танай АН угаасаа ийм гудамжны дуракууд гарч ирсэн шүү дээ одоо л дотроо хөлөө жийлцлээдээ. Тэр Алтанхуягыгаа хар цуг Засаг барилцаж байгаад одоо гоншигноод яриж байгааг нь ийм л юмнууд биднийг удирдаж байсан болохоор бид ер нь та нарт яаж итгэх юм бэ. Өөрсдөөс нь тлүү эрдэм номтойг болохоор жийчихнэ тэгээд ном бага дорой цүнх баригч нараа дээш гаргаж ирэхээр ийм юм болдог юм. Хох чинь харин хурдан зайгаа тавьж өгч тэр гадаад руугаа зугтаацгаа та нартай та наргүй Чингисийн Монгол болж л таараа
-
Oogii (April 11, 2016 11:18:26 pm )
Idej uusnaa namiin evlereliin nereer daldlana gej Sanasiin bh da. Evlerlee geed Battulgiig zuv zugeer orhih yostoi yu.
-
irgen (April 12, 2016 12:47:08 am )
Ene Evgui Ayuliig Zasah Hergtei ! Solih Hergtei bol , solih hergtei , Ogzruulah hergtei bol Ogzruulah Hergtei !
Ene Zasag Chin Neg l Bishee ! Ayultai Bain Shyy !
Ch.ElbegSaikhan – Enees Hurdan Salaa ! -
Ажиглагч (April 12, 2016 9:03:32 am )
АН-ын булшний хөшөөнд мөнгө хандивлаарай, гишүүдээ……..
-
ЗАЛУУС (April 12, 2016 9:48:41 am )
ЭНЭ НАМ ЧАДАМЖГҮЙ БОЛЖЭЭ ЕР НЬ Ч ЧАДАЛТАЙ БИШ ДЭЭ ХУЛГАЙЧ НАР НЬ ТӨРИЙГ БАРЬЦААЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЦАГ НЬ ИРХЭЭР ӨӨРИЙГӨӨ БОЙМЛОХ ЮМ БАЙНА
-
zochin (April 12, 2016 10:14:54 am )
Элбэгээ чин олон олон аргаар энэ бүхнийг засах гээд цөөвөрүүдийн дунд арга чаргаа барж байгаа биз дээ. Улс төрийн намуудын хуулиар базах гээд чадсангүй .уих нь эргүүлээд шидчихсэн. Төсвөөс иддэг мөнгөөр нь базах санаатай шилэн тунгалаг данс гаргасан ч хол очиж хэвтээ чи, иднээ уунаа гэсэн биз дээ давхар дээлийг чин тайлнаа гэсэн чин давхар давхар идэх замын садаа чи май гээд л үзэлцээ биз дээ. Одноо
-
зочин (April 12, 2016 10:47:59 am )
нам дотроо учраа олж эв найрамдалтай байж чадахгүй нам яаж улс орноо хөгжүүлж ард иргэдээ амгалан тайван орлоготой ажилтай стресгүй амьдруулж чадуулах билээ. 60 хоногийн өмнө ч гэсэн их хурал тараасай
-
Зочин (April 12, 2016 8:45:55 pm )
С.Эрдэнээ чи нийгмийн даатгалын мөнгөөр хөгшчүүлийн толгойг угааж олсон мөнгөөрөө тэр фэйсээр бичсэн бүгдийгээ босгосон биз дээ юу гэж муу ээжийгээ наанаа оруулаад байгаа юм бэ
-
нулимы жигший (April 13, 2016 3:57:51 pm )
дотроо нэг юм шийдэж чадкуу байж эх орон ард түмнээ авж явж чадлаа юу АН-ынханд ард түмэний итгэх итгэлгүй болсоон
13 Comments