antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2016 3 comments

Хотынхны “мөнгө угаадаг” улирал айсуй

нийтлэсэн Admin

hottstete_154Хотын дарга нарын хувьд мөнгө угаадаг улирал айсуй. Эдийн засгийн хямралд автсан Монгол мөнгөний хомсдолд орж, Засгийн газар улсын төсвөөс цалингаа тавьж чадах, үгүйдээ тулж байгаа.
Төрийн байгууллагын албан хаагчид цалин хөлсөө цаг тухайд нь авч чадалгүй хэд хоног хүлээх нь ердийн үзэгдэл болсон. Яам, тамгын газрууд төлөвлөсөн арга хэмжээний зардлаа танаж, хаашаа ч мөнгө гаргахгүй шахам болсон. Сураг сонсоход Ерөнхий сайдаас ийм чиг үүрэг өгсөн гэх юм билээ.
Хаа сайгүй эдийн засгаа хэмнэх гэж үзэж байгаа нь сайн хэрэг ч эрх баригчид “улс оронд эдийн засгийн хямрал нүүрлээгүй” хэмээн гүрийж буй. Энэ үгийг УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй нөхөд хөдөө орон нутагт ажиллахдаа хэлж яваа нь цахим ертөнцөд дургүйцэл төрүүлсээр байгаа. Энүүхнээр сонгуулийн өмнө нүүрээ талхална гэж тооцсон байж болох З.Энхболдын үг, үйлдэл хоёр хэрхэн зөрж байгаад сонгогчид ердөө хоёр сарын дараа дүн тавих болно.
Засгийн газраас хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг “мини” Засгийн газар байгуулсан хотын удирдлагуудад бол улс орон эдийн засгийн хямралд өртөх үгүй нь огтхон ч сонин биш. Бонд босгож, зээл авсан ч өндийх биш уруудаж байгаа эдийн засагт үр дүнгүй, мөнгийг дэмий л салхинд хийссэн шиг ор мөргүй алга болгож байгаа цөөнгүй төсөл хөтөлбөр хор хөнөөл учруулж байна. Тэдний нэг нь нийслэлийн цэцэрлэгжүүлэлт. 2013 оноос эхлэн нийслэлийн удирдлагууд хотоо гоё болгох нэрийн дор олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байгаа юм. Нийслэл 2013 онд 4.8 тэрбумаар хотыг цэцэрлэгжүүлсэн бол 2014 онд 5.8 тэрбум, 2015 онд 6.5 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Тэгвэл энэ онд нийслэл мөн л 5.8 тэрбум төгрөгөөр хотыг цэцэрлэгжүүлэх гэнэ.
Энэ хөрөнгийг захиран зарцуулдаг газар нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл. Энэ нэгтгэл 2012 онд байгуулагдсан. Улаанбаатар хотын ногоон байгууламжаас гадна автозамын арчлалт хамгаалалт, борооны ус зайлуулах шугам, үерийн далан суваг тавих, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, нийтийн үйлчилгээ зэрэг нийтдээ 20 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэнэ билээ. Нэгтгэлийн дарга Д.Энхсайхан гэж хүний тайлбарлаж байгаагаар дөрөв дэх жилдээ үрэх гэж байгаа олон тэрбум төгрөгөөр цэцэг тарьж, иргэдийн эко боловсролыг нэмэгдүүлж байгаа юм гэсэн. Мөн хүмүүст хотын соёл төлөвшүүлж байгаа гэх. Энэ дарга 2014 онд “Цэцгэнд зарж байгаа мөнгө бол дэлхийн жишиг. Японы Саппоро хот гэхэд 1.5 сая хүн амтай. Ногоон байгууламждаа жилд 40-өөд тэрбум төгрөг зардаг” гэсэн тайлбар өгч байсан нэгэн.
Гурван жил дараалан цацаад гайхалтай үр дүнд хүрчихээгүй энэ мөнгийг энэ жил төлөвлөхдөө ирэх зун Улаанбаатарт болох гэж буй алдарт АСЕМ-ын хуралд зориулж байгаа гэж Д.Энхсайхан мэдэгджээ. АСЕМ-ын төлөөлөгчдийг өнгө зүс сайтай гудамжаар аялуулж, хотод мод суулгана, цэцэг тарина. Замбараагүй баригдсан хотыг цэцэрлэгжүүлж эвтэйхэн харагдуулах гэж байгаа шахуу юм ярьсан цэцгийн энэ бизнес харин Нийслэлийн удирдлагуудын хувьд мөнгө угаадаг нэг чухал арга хэмжээ болсон гэвэл үнэнд ойртох байх.
Монголын гуравхан сарын настай зуны улиралд Нийслэлийн удирдлага ийн ач холбогдол өгч нэг настай цэцэг худалдан авч, суулгахын тулд хөрөнгийг тэрбум тэрбумаар нь цацахын ач тусыг хотын иргэд амсаагүй. Хотод хүний нүд баясгахаар цэцэрлэг байгуулагдсан ч юм алга. Харин ч жихүүн салхинд хагдарч гандаж унасан цэцгүүд нийслэлийн гудамжаар хог болон хийссэнийг сайн санаж байгаа байх. “Энэ хэмжээний хөрөнгөөр олон наст ургамал тарьж болдоггүй. Манай цаг агаарын нөхцөл, хөрс, шороонд олон наст ургамал тохиромжгүй. Тэгээд ч нэг настаасаа илүү үнэтэй. Олон настыг авлаа гэж бодоход хээрээс эсвэл гаднаас үнэтэй авч үрслүүлэх шаардлагатай. Хээрээс авахаар байгалиа сүйтгээд байдаг сөрөг талтай. Цэцэг тарьснаар нийслэлийн өнгө сэргэнэ. Цаашлаад гоо зүй гэдэг талаасаа ч тэр сайхан биз дээ. Жуулчдын өмнө ч нүүр бардам” хэмээн ярьж байсан хотын удирдлагууд энэ онд мөнгө угаах аргаа АСЕМ-аар халхавчлаад байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • hyn (April 11, 2016 11:07:00 am )

    Eniig chine setgelgeenii hugjil gedeg yam

  • Энэ өвчтөн оргочихоод элдэв юм бичээд байгаа юм уу даа (April 11, 2016 4:13:28 pm )

    Ажил хийхээр мөнгө угаалаа гэх ажил хийгүй болохоор юу ч хийсэнгүй гэх мөнгөгүй ямар ажил субботник маягаар хаанахын байгууллага хийдэг юм бэ. Энэ бичээд байгаа нөхөр өөрөө арай мөнгөгүй хийгээд өгөх гэхээр нь хотын захиргаа үгүй ээ мөнгөөр заавал хийнэ гээд байгаа юм уу. Хотоо тохижуулж зүлэг ногоо тарьж тоосгүй орчинд амьдруулах нь хотын захиргааны үүрэг шүү дээ нөхөдөө улс төржиж болох улс төржихгүй байх шал өөр юм шүү ядахдаа хаврын цагаар тоосгүй амьдармаар байнаа тэнэгүүдээ зүгээр ажлыг нь хийлгээч тамын тогоонынхоон

  • zochin (April 11, 2016 4:59:55 pm )

    olon terbumin urtugtei tsetsgeer yaadg yum be bolison ni dr

antalya rent a car