antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2016 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 7-9 градус дулаан байна

нийтлэсэн Admin

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

548

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар шөнөдөө секундэд түр зуур 18-20 метр, өдөртөө  секундэд  14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс шөнөдөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө    11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car