Ерөнхий сайд хаврын чуулганд анхны мэдээллээ хийхээр болжээ. Тодруулбал, ирэх баасан гарагийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож өрийн асуудлаар гишүүдэд мэдээлэл өгөх юм байна.
“Өртэй байсан”, “Өртэй болгосон” гэх мэт улс төрийн маргаан сонгууль ойртох тусам улам ширүүсч “дайн”-ы хэмжээнд хүрэх нь бололтой. Гэхдээ яалтчгүй 2012 оноос хойш маш их хэмжээний өр, зээл авч олон улсын түвшинд улсынхаа нэр дээр бонд босгож улсаа, ард түмнээ өрөнд оруулсан нам бол одоогийн эрх баригчид. Тэд анх 2012 оны сонгуулийн дараа олон улсын зах зээлээс 1.5 сая ам.доллар босгож чадсан боловч харамсалтай нь түүнийгээ буруу замаар оруулж, 888 төсөл гэгчид хөрөнгө оруулалт хийж, үр ашгаа тэр даруйдаа эргэж өгөхгүй автозам руу цутгаснаар монголчууд биднийг маш хэмжээний өрөнд оруулчихаад байна. Тэдний төсөл хөтөлбөрүүд нь амжилтгүй болсны хамгийн том жишээ нь улсын хэмжээнд зохион байгуулсан Засгийн газрын хоёр ч хөтөлбөр нь буруу замаар орчихоод байна. Тэдгээртэй холбоотой хэд хэдэн хүмүүс баригдаж, хоригдоод байна. Ийнхүү жил ирэх тусам өрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсэн хэвээр байгаа. Тэр ч байтугай зарим зээлүүдийнх нь эргэн төлөлт тун удахгүй эхлэх болчихлоо. Нэн түрүүнд бид Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед авсан Чингис бондын мөнгөний эргэн төлөлтийг ирэх онд хийнэ. Үүнд улсын төсвийн тэн хагасыг зарцуулна гэсэн тооцоо судалгаа хийгдээд байгаа. Тэрхүү эргэн төлөлтийг нь хаанаас ямар мөнгө гаргаж ирж өгөхийг хэн ч мэдэхгүй сууна. Магадгүй нөгөө “цусыг цусаар” гэдэг шиг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын баримтладаг тактик болох “өрийг өрөөр” дарах нь зөв үү. Өрийг өрөөр дарсаар бид хэр удах вэ. Ер нь бидэнд зээл өгөх гадны ганц ч улс олдохгүй байна. Монголд хөрөнгө оруулалт хийх нэг ч компаниа байхгүй болов. Олон улсын хөрөнгө зах зээлээс мөнгө босгохоор өнгөрсөн оноос хойш Сангийн яам, Монголбанкныхан хөөцөлдөж яваа. Гэвч төдийлөн амжилт олохгүй байгаа бөгөөд олдсон ч маш өндөр хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг тавьж буй юм. Бид 2012 онд 4 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол өнөөдөр 11 -ээс дээ хувьтай зээл авч байна. Энэ бол цэвэр өнгөрсөн жилүүдэд явуулсан бодлоготой холбоотой. Авсан зээлээ үр ашиггүй үрэн таран хийж байсантай нь шууд хамааралтай.
Хамгийн хачирхалтай нь Ерөнхий сайд нь, Сангийн сайд нь, Сангийн яамны өрийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь Засгийн газрынхаа гадаад өрийн хэмжээг мэдэхгүй байх юм. Энгийн иргэд болон гишүүд өрийн талаарх нарийн ширийн дүнг мэдэхгүй байж болно. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэтэл бүхэл бүтэн Засгийн газрын тэргүүн нь улс орныхоо өрийн хэмжээ, тоо баримтыг мэдэхгүй “давхиж” яваа нь эмгэнэлтэй юм шиг, эгдүүцмээр ч юм шиг.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гадаад өрийн талаар нөгөө их шуугиан дагуулсан Эдийн засгийн форумын үеэр 4.4 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн. Гэтэл тэрбээр үүнээс ердөө арав хүрэхгүй хоногийн өмнө 4.9 тэрбум ам.доллар хэмээн хэлж байв. Сангийн сайд Б.Болор өнгөрсөн сарын сүүлээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Засгийн газрын гадаад өрийн хэмжээг 7 тэрбум ам.доллар орчим байгаа гэж мэдээлсэн. Ингэхдээ гадаад өрөөс дутахгүй дотоодын өр замбараагаа алдсан гэдгийг ч бас хэлсэн юм. Гэтэл Эдийн засгийн форум дээр Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга 3.6 тэрбум ам.доллар гэж хэлэв.
Энэ олон тооны алинд нь итгэх вэ? Өрийн асуудлыг цаг ямагт хянаж, шалгаж байдаг Сангийн яамны өр хариуцсан даргынх нь үгэнд үү, эсвэл Засгийн газрын хуралдаанд оролцож, улсынхаа эдийн засгийн талаарх хамгийн гол шийдвэрүүдийг гаргадаг Сангийн сайд Б.Болорын үгэнд итгэх үү. Ерөнхий сайдын үгэнд бол бүр итгэхэд бэрх шүү. Түүний хувьд өрийн хэмжээ өдрөөр эсвэл цагаар өөрчлөгддөг бололтой. Арав гаруйхан хоногийн дотор зөрүүтэй хоёр ч мэдэгдлийг хийж байна. Одоо чуулган дээр өрийн хэмээж хэд ч гэж зарлаж магадгүй. Засгийн газар нь гадаадад хичнээн хэмжээний өртэй гэдгээ огт мэдэхгүй явж байна. Хүн болгон амандаа орсон дурын тоог хэлээд ч байх шиг. Ер нь ийм Ерөнхий сайд, ийм Засгийн газартай байх хэрэг байна уу. Товчоор хэлбэл ажлаа мэдэхгүй яваа юм биш үү.
“Хийтэй” Ерөнхий сайд маань гадна дотногүй хөрөнгө оруулагчдыг татах биш үргээж, улсаа онигоонд оруулж явна. Саяхан эх орондоо зохион байгуулсан эдийн засгийн хурлын үеэр баахан шуугиан тарьж, шүүмжлэл хүртсэн. Гэтэл хашраагүй бололтой Хонконгт оччихсон бас л бужигнуулж яваа бололтой. Ерөнхий сайд маань Credit Suisse-ийн Хонгконгд болсон хурал дээр очиж “том онигоонд” орчихоод ирсэн байна лээ. Ардчиллал нь хэтэрхий хөгжсөн орнуудад мал, амьтад нь хүртэл ардчилсан, социалист гэдгээрээ ялгардаг болсон бололтой. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд манай дэлхийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл болох “The Wall Street Journal” дээр монголчуудыгаа гадныхны элэг доог болгосон нийтлэл гаргууллаа. Тэрбээр, “Манай улс хамгийн АРДЧИЛСАН МАЛТАЙ. Яагаад гэвэл хүссэн газраа бэлчиж, хүссэнээ иддэг” гэсэн байх юм. Энэ талаар дэлхий нийтээрээ л ярьж, шоолж байна. Бид өнгөрсөн сарын сүүлээр тус банкнаас 250 сая ам.долларын зээл аваад байгаа. Мөн дашрамд дуулгахад өнгөрсөн долоо хоногт нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 39 долоо хоногийн хугацаатай 15 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр арилжаалсан. Засгийн газрын үнэт цаасны хүү 14.3 хувь байх юм.
Ийнхүү өрийн асуудал өдрөөс өдөрт толгой өвтгөж байна. Харин Засгийн газар нь гадаад болон дотоодын өрийн хэмжээгээ мэдэхгүй байсаар л байна. Ерөнхий сайд нь “хийтэй” мэдэгдэл хийсэн хэвээр л байна. Баасан гарагт Ерөнхий сайд өрийн хэмжээг хэд гэж зарлах бол???
Г.Ган
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
зочин (April 11, 2016 9:39:28 am )
ХОЁУЛАА МИНИЙ ХҮҮ ГДЭГ ШИГ БҮГДЭЭРЭЭ ХУДЛАА ЗАЛАЖ БАГАА.
-
ӨР ТАВИХ Л ХЭРЭГТЭЙ (April 11, 2016 4:10:20 pm )
МАНАЙХ ШИГ ОРОН ӨР ТАВЬЖ БАЙЖ Л ХӨГЖИНӨ ӨРИЙГ ЗӨВ ЗАРЦУУЛАХАД Л ХАМАГ УЧИР БАЙНА ЖЕНКО БАТТУЛГА ШИГ ХӨГЖЛИЙН ГОЛ САЛБАРЫН САЙД БОЛЧИХООД ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЙГААД Л МОЛГОЛ УЛС ХӨГЖИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА 1980 -ААД ОНД ОДООГООС БАРАГ 2 ДАХИН БАГА ХҮНТЭЙ МОНГОЛ УЛС НЭГ ЖИЛД БАРААНЫ 2 МЛРД ДОЛЛАР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 2 МЛРД ДОЛЛАР НИЙТ 4 МЛРД ДОЛЛАРЫГ ЗЭЭЛДЭН АВЧ ХЭРЭГЛЭЭД ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН ОДООГИЙН ЯДУУ ҮЕД ” САЯ ХҮНТЭЙ МОНГОЛД ЗЭЭЛ ТАВИХААС АЙЛГҮЙ УДААН ХУГАЦААНЫ ЗЭЭЛЭЭР ИХ БҮТЭЭН БАЙГУУЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ИНГЭЖ Л БАЙЖ БИД ХӨГЖИНӨ ӨНГӨРСӨН 2 ЖИЛИЙН ЧИНГИС БОНД САМУРАЙ БОНДЫН ХӨРӨНГӨ НИЙЛЭЭД МОНГОЛ УЛСЫН НЭГ ЖИЛД ЗАРЦУУЛЖ БАЙСАН ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ БАЙГАА ХАРИН УДААН ХУГАЦААНЫ ЗЭЭЛИЙГ МОНГОЛ УЛС ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙН ЧАДАВХ НЬ УЛАМ ИХСЭЖ БАЙГАА НӨХЦӨЛД ЗЭЭЛЭЭС АЙГААД ХЭРЭГГҮЙ ХУРДАН ЯДУУРЛЛАС ГАРАХ Л ГОЛ НЬ ЗЭЭЛИЙГ ЯМАРЧ ҮЕД ТӨЛЖ БОЛДОГ АЙХААР ЗҮЙЛ БИШЭЭ
-
ӨР ТАВИХ Л ХЭРЭГТЭЙ (April 11, 2016 4:13:11 pm )
3 САЯ ХҮНТЭЙ
-
batdorj (April 11, 2016 5:00:13 pm )
buh oron ur tabij hugjdug shuu dee
-
Иргэн (April 11, 2016 9:23:59 pm )
Мэдээж, хоёулаа агуу их худалч. Тэд ард түмнийг хуурахын төлөө төрсөн. Ардчилал тэднийг тэгэж хүмүүжүүлсэн.
-
гана (April 13, 2016 10:05:39 am )
Өр зээл хоёроо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байхаа. Хугацаандаа төлөгдөж байгаа болон төлөгдөх хугацаа нь болоогүй зээлийг зээл гэхээс өр гэдэггүй шүүдээ. Монгол улс зээл авч улс орноо өөд татахаас өөр арга байхгүй. Зөвхөн АНУ гэхэд 14 их дол зээлтэй, БНХАУ мөн маү их хэмжээний зээлтэй. Япон болон ОХУ ч ялгаагүй. Харин тэр зээлийг ямар ч үр ашиггүй зарж, төрийн томчууд нь хувааж идчихээд иргэдийнхээ нуруун дээр үүрүүлж байгаа нь гутамшиг.
6 Comments