Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд намууд хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ, хэнийг жагсаалтын хэдэд бичих вэ гээд ид оволзож байна. Тэгвэл зарим нэг нь хуучин тойрог руугаа, зарим нь шинэ тойрогтоо бэлтгэж байна.
Тэдгээр нэг бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү байлаа. Тэрбээр оны дараанаас л Эрдэнэт болон Чингэлтэй хоёрын аль нэгд нь нэр дэвшинэ гэх яриа гарсан. Гэхдээ намаас санал болгосон Чингэлтэй гэхээс илүүтэй Эрдэнэтэд илүү элэгтэй байгаа нь ажиглагдаж эхэлсэн. Тэрбээр Орхон аймагт нэлээд ажилласан бөгөөд Орхон аймгийнхан түүнийг ирэх сонгуулиар ирнэ гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Тэгвэл түүний энэ бүх хичээл зүтгэлийг нь намын дарга Н.Энхбаяр нь Солонгосоос үгүй хийсэн байна. Тодруулбал, МАХН-ын дарга шийдвэр гаргаж Орхон аймгийн МАХН-ын дарга н.Оюунцэцэгийг “хөөх” шийдвэр гаргасан байна. Үүнээс нь болоод О.Баасанхүү гишүүн нэлээд бухимдалтай яваа гэнэ. Учир нь тэрбээр Орхон аймагт нэр дэвшихээр бүхий л зүйлээ бэлдсэн. Тэр утгаараа тэндэхийн удирдлагуудтай ярьж тохирсон зүйл их байжээ.
Ямартаа ч МАХН-ын дарга Н.Энхбаяр О.Баасанхүү гишүүнийг дахин нэг удаа эвгүй байдалд орууллаа. Харин энэ бүгдэд нь эгдүйцсэн О.Баасанхүү гишүүн намаасаа гарч, эвслийн бүлгийг тарааж магадгүй гэх яриа саарал ордонд тархаж эхэллээ.
Г.Ган
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Жирийн иргэн (April 06, 2016 3:29:47 pm )
хэхэ Н.Энхбаяр ч угаасаа хүн муутай амбици ихтэй хүн байхаа да. Улстөрөөс зайлахад яадаг юм болдоо хөөрхий. Ямарч ичдэггүй юм
-
Zochin (April 06, 2016 3:57:07 pm )
Hudla hudlaa danda hudlaa gutgeleg bichdeg tanai sait muuhai sait
-
Zochin (April 06, 2016 3:57:31 pm )
Hudla hudlaa danda hudlaa
-
Anonymous (April 06, 2016 10:28:26 pm )
hudla hudlaa
-
зочин (April 07, 2016 1:00:26 am )
Эртхэн энхбаяраасаа салахгуй бол шорон шаана ш дээ
-
XA XA (April 07, 2016 9:20:47 am )
Goe helsen xa xa
-
-
topoo. (April 07, 2016 2:26:05 am )
Baasan-huu.chi.ch.dee.Toroos.yav.chamaig.hen.tooh.yum.be.Cham.shig.baih.esgui.Ene.olon………………Erdemtei.zaluus.duuren.baina.ishdegui.yumuu.Yamar.ih.bolovsroltoi.zaluus.baina.cham.shig…yumnaas.bolood.Tord.zutgej.chadahgui.Chi.eriin.saind.garaagui.bits.dee.ijeej.tonil.
-
ЗИ (April 07, 2016 10:30:31 am )
БААСАНХҮҮ Ч ТӨРД БАЙХ ХҮН БИШ ТӨРИЙН ХУТГУУР ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛДЭГ БАЙХ
8 Comments