Энгийнээр тайлбарлавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний зөрчилд экс гишүүн Н.Алтанхуяг нэмэгдсэнээр тооны харьцаа 2:2 болж тэнцлээ. АН-д өдөлж эхэлсэн “Бүлэглэл” хэмээх том малгайны эзнийг хайх ажиллагаа цаашид хэрхэн өрнөх нь цаг хугацааны л асуудал болов. Ерөнхий сайдын алба, намын даргын тамгаа бусдад шилжүүлснээс хойш нэг хэсэг чимээгүй явсан Н.Алтанхуяг гишүүний хийсэн мэдэгдэл эю өдрүүдийн гол сэдэв болов. Тэгэх нь ч аргагүй юм. Ахлах зөвлөхийг нь саатуулахаас эхлээд шүүхээс ял сонсох, тэрийг нь Дээд шүүхээр эцэслэн дэнслэх хүртэл Л.Гансүхтэй холбоотой л тайлбар өгч ирсэн түүний улс төр, нийгэмд үүссэн нөхцөл байдлын тухай хэлэх үг хэвлэлийнхэнд төдийгүй олон нийтэд саяхныг хүртэл хүлээлтгэй байсан.
Харин тэрхүү хүлээлтийг Н.Алтанхуяг гишүүн мэдэщэл хийж юг тийш болголоо. Сонирхолтой нь, энэ бүх зөрчлийн ард Төрийн тэргүүн байгааг зарласан нь упс төрийн томоохон мессеж өгөв. Тэрбээр “Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өнөөх шударга бусын “Хонгил”-оос айдаг юм. Хэлмэгдлээс айдаг юм. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр хүн бол шударга байцгаая гзж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” хэмээсэн нь улс төр дэх маргааны хөлд гал асааж орхилоо. Эцэст нь “Миний мэдэгдлийн араас амь нас, ойр дотнын хүмүүст маань аюултай ч би айхгүй” гэсэн нь Н.Алтанхуяг гишүүн саяхныг хүртэл чимээгүй явж ирсний учиг болов.
Хүсвэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг ч хөлийг нь гозолзуулаад албадан саатуулдаг жишиг хэдийнээ бий болчихсон болохоор Н.Алтанхуяг гишүүн энэхүү үгийг зүгээр ч нэг хэлээгүй болов уу.
Н.Алтанхуяг бол АН-ыг бүрэлдэн тогтсоноос хойш өнөөдрийг хүртэл гарч ирсэн цөөн лидерийн нэг. 2008 оноос намын даргаар зургаан жил ажиллахдаа АН-ыг нийслэл, УИХ, Ерөнхийлөгч, орон нутаг зэрэг томоохон дөрвөн ч сонгуульд ялуулсан гавьяа түүнийх. Үүнээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Төрийн тэргүүн болоход, улиран сонгогдоход арын албыг хариуцаж явсан хүн нь мөн Н.Алтанхуяг. Гагцхүү хоёр ч ялалтыг нь баталгаа-жуулж явсан тэрбээр мэдэгдэл хийж, түүгээрээ дамжуулан Төрийн тэргүүнийг онцгойлсон нь зарим талаараа асуултын тэмдэг үлдээж орхилоо. АН Засгийн эрхэнд гарсны дараа авлига, албан тушаалын хэрэгг холбогдуулж Ардын намынхнаар эхэлсэн баривчилгаа өдгөө Ардчилсан намаар үргэлжилж байна. Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Авлигатай тэмцэх газар, Ардын намынхан ажил хийлгэхгүй байна” хэмээн мэдэгдэж байсан бол түүнийг бууснаас хойш хууль хяналтын байгууллагын овоо хараа АН дээр төвлөрөх болсон. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг саатуулснаас үүдэж Х.Баттулга гишүүн болон Ерөнхийлөгчийн харилцаа хүйтэрч эхэлсэн. Сүүлд туслахаар нь ажиллаж байсан хөхүүл эмэгтэйг дахин баривчилснаар энэхүү харилцааны хасах градус улам юмэщсэн. Харин Н.Алтанхуяг гишүүнийг мэдэгдэл хийсний дараагаас түүнийг Х.Баттулгатай нэг завинд суулаа гэсэн яриа улс төрийн хүрээнийхэнд тархаад байна.
Саяхныг хүртэл АН дотроо гурав салаа замтай байв. Тэр нь “Алтангадас ба бусад”, “Шонхор, МоАХ”, “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд” гэсэн хослол. Эндээс З.Энх-болд, Х.Баттулга тэргүүтэй “Шонхор”, “МоАХ”-ны, Ерөн-хийлөгч, Ерөнхий сайд нарын хослол өдөр тутамд зузаарч эхэлсэн бол Н.Алтанхуяг хийгээд “Алтангадас”-ынхан байрандаа л байдаг байлаа шүү дээ.
Харин Н.Алтанхуяг гишүүн АН-аас анх удаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хуйвалдааны төрийн нууц ноёнтон хэмээгээд түүнтэй эцсээ хүртэл тэмцэхээ илэр-хийпсэн нь сонгуулийн өмнөх сонирхолтой бас содон үзэгдэл болж байна. УИХ-ын дарга З.Энхболд орон нутагг томилолтгой явах үедээ “Би харзнасан байдалтай байгаа. Ийм юм бол дуусахгүй үргэлжилнэ. Сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол АН-ын дарга үг хэлэхээс аргагүй байдал хүрнэ. Прокурорыг хэн томилдог билээ, Ерөнхийлөгч, шүүгчийг хэн томилдог билээ, Ерөнхийлөгч. Цагдаагийн даргыг хэн томиддог билээ, Ерөнхий сайд. Хувийн компанийн төлөө упс төрийн зорилгоор АН-ыг харлуулж буй явдалд би оролцохгүй” хэмээж байв. Шууд утгаараа биш ч АН-ын даргын эдгээр үг хууль хяналтын байгууллагаар дамжуулан намынхнаа “намнаж” бусдын эрх ашигт нийцүүлэн ажиллаж байна гэсэн шүүмжлэлийг Ц.Элбэг-дорж, Ч.Сайханбилэг нарт дайсан нь энэ юм.
Харин энэ удаад АН-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж явсан эрхэм улс төр дэх нам дамжсан томоохон бүлэглэлийн тэргүүнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг анх удаа нэрлэж, түүнийгээ эрс шулуухан хэлчихлээ. Анх удаа гэсэн нь мэдээж учиртай. Өмнө нь УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд бүр Ерөнхийлөгч ч Монголыг нам дамжсан бүлэглэлийн гарт орсныг нэг бус удаа хэлж байв. Гэвч тэрхүү нам дамжсан бүлэглэл гэдэгт ямар хүмүүс харьяалалтай байдаг нь олон нийтэд хаалттай хэвээр үлддэг байлаа. Нэг үгээр хэлбэл, “Бүлэглэл” гэсэн том малгайтай, нам дамжсан улстөрчид гэсэн тодотголтой явсаар өнөөдрийг хүрсэн. Харин Н.Алтанхуяг гишүүн мэдэгдлээрээ дамжуулж тэрхүү малгайны эзэн нь Ц.Элбэгдорж хэмээсэн нь сонгуулийн өмнөх улс төрийг улам хурцадмал байдалд оруулах нь дамжиггүй. Ингэснээр өнгөрсөн хугацаанд хоёр нэгийн харьцаатай явж ирсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн тэгээд Х.Баттулга хэмээх зөрчилд Н.Алтанхуяг гишүүн хүссэн хүсээгүй нэмэгдэж байна.
Сонгууль болоход 90 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн энэ үед АН дахь зөрчил даамжрах нь мэдээж хор уршигтай. Энэхүү зөрчил өндрөө авах тусам АН-д өгөх сонгогчдын саналд томоохон савлагаа үүсгэж мэдэх л эрсдэл. Гэхдээ өмнөх болон одоогийн намын дарга нарынх нь үзэл бодол нэгдэж хуйвалдааны гэгдэх төрийн эсрэг тэмцэл өрнүүлэхээ илэрхийлж эхэлсэн нь нэгийг өгүүлэх мэт. Энгийнээр тайлбарлавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний зөрчилд экс гишүүн Н.Алтанхуяг нэмэгдсэнээр тооны харьцаа 2:2 болж тэнцлээ. АН-д өдөлж эхэлсэн “Бүлэглэл” хэмээх том малгайны эзнийг хайх ажиллагаа цаашид хэрхэн өрнөх нь цаг хугацааны л асуудал болов.
С.ГАНДӨЛ “ҮНДЭСНИЙ ШУУДАН”
Холбоотой мэдээ
-
зочин (April 06, 2016 2:13:50 pm )
бүлэглэл бол ойлгомжтой асуудал шүү дээ.
-
Зочин (April 06, 2016 3:05:25 pm )
Энэ бүлэглэл гэгчийн малгай нь олдоод байгаам аа. Бие нь олдохгүй байна.
-
ард (April 06, 2016 4:22:18 pm )
АРДЧИЛСАН ХУЖАА НАР Ч МОНГОЛ ТӨРИЙГ Ч ГАЗАРЫГ Ч БУЗАРЛАЖ БАЙНА
-
Zochin (April 06, 2016 4:54:20 pm )
Улс төрчид хулгай хийгээд баригдангуутаа улс төрийн захиалгатай хэлмэгдүүлэлт болж байна хэмээн орилж чаралж эхэлдэг нь гэм биш зан болсон хуучин технологи. Хулгайгаа улс төрөөр халхавчилж уснаас хуурай гарах гэсэн арга.
-
HMMM (April 06, 2016 4:59:58 pm )
HUULIIN BISH HULGAICHIIN ZASAG BAIGUULAKH SONIRHOLTOI HUMUUSIIN UCHIG.
-
Anonymous (April 06, 2016 5:35:55 pm )
САЙХАНБЭЛЭГИЙН АРД ХУЖАА С БАЯРЦОГТ БАЯРЦОГТЫН АРД 100 ЖИЛИЙН ӨМНӨ ИРСЭН ЛУУХААН ЭЛБЭГДЭРОЖ ЭЛБЭГДОРЖИЙН АРД ХУУАА НАР БОЛОН ГАДНИЙХАН БАЙГАА ГЭДЭГ НЬ ХЭНДЧ ИЛ ХАРАГДАЖ БАЙГАА ЗҮҮЛЬ ХУЛГАЙЧ НАР ДОТОРОО МУУДАЛЦАЖ МОНГОЛОО ГЭСЭН ЭЛЭГТЭЙ НЭГНЭЭ ЗОРИГТ ГАРГАЖ БАЙНА
-
Anonymous (April 06, 2016 5:39:24 pm )
БАЙГАЛ ХАМГААЛАГЧ ЗАЛУУГ АЛСАН ХҮМҮҮС БОЛ ЭНЭ БҮЛЭГЛЭЛ ТЭД БҮР ДАВАРЧ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА БАРИЖ ИДЭЖ БАЙНА
-
Zochin (April 06, 2016 6:16:30 pm )
Eruhiiligch ali ch namd bh esgyi bzdee. Yun an gj ve. Nam bus bolchood udaj bn
-
eegii (April 12, 2016 5:45:15 pm )
en bol odoo hene ni hen be gedgiig ni meddeg bolcon tsag l da
nadad buu uguuch bi elbeg enhbold bayrtsogt gurwiig buudaad yahaw shorond ni orchmoor bna tged ergeed yrunhiilagch gargachiiishdee
-
-
Иргэн (April 06, 2016 8:32:19 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (April 06, 2016 8:33:00 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
-
Иргэн (April 06, 2016 8:33:21 pm )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Августо Пиночет/
-
Иргэн (April 06, 2016 8:33:41 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (April 06, 2016 8:34:00 pm )
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/
-
Иргэн (April 06, 2016 8:34:18 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Иргэн (April 06, 2016 8:34:35 pm )
Юун Тавантолгой, Оюутолгой. АН-аар цаашид удирдуулвал Монгол орон тусгаар тогтнолоо алдана. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.
-
Иргэн (April 06, 2016 8:35:00 pm )
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/
-
Иргэн (April 06, 2016 8:35:21 pm )
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/
-
Иргэн (April 06, 2016 8:35:40 pm )
Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/
-
Иргэн (April 06, 2016 8:36:09 pm )
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/
-
Иргэн (April 06, 2016 8:37:27 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Иргэн (April 06, 2016 8:37:50 pm )
УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
-
Иргэн (April 06, 2016 8:38:21 pm )
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/
-
Иргэн (April 06, 2016 8:38:51 pm )
Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/
-
Иргэн (April 06, 2016 8:39:19 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/
-
Иргэн (April 06, 2016 8:39:38 pm )
Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/
-
Иргэн (April 06, 2016 8:40:34 pm )
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/
-
Mongol (April 06, 2016 10:15:46 pm )
Mcs
-
Гантулга (April 06, 2016 10:39:45 pm )
Ийм тэнэгүүдийг сонгосон ард бидний хохь болж дээ одоо л ухаантай хаширсан хүн шиг сонголтоо хий. Хэрэв монгол улсын тусгаар тогтнолыг алдагдуулсан, газар шороо, байгалын баялагыг гадаадын луйварчдад зарж үрсэн үйл ажиллагаа явуулсан, гэрээ хэлцэл хийсэн хэнбугайг ч Ливийн Каддафи, Египидийн Мубарак шиг болгоно шүү!!!
-
цэцэг (April 06, 2016 10:43:39 pm )
Ene buleglel geech umnii ard Ochirbat Choijamts naraar tolgoiluulsan har shar ulaan lam nar turiin undur alban tushaaliin erh darhkiig gartaa barij baihk sanaatai hun durstnuud b.na shuudhan helhed Tsoijamts hkambiig hkedhen hund taatuulaad hkiichihksen hkar mashinii ezen hkolbogdogchoo nerel gej tur , ard tumen shaardahk erhktei .
-
Улс тор судлаач. (April 07, 2016 2:39:21 pm )
Бидний журмын хэсэг ноход, наашаа гэсэн бухнийг намдаа авч 1990 оны 4-р сарын 7-д анхны хурлаа хийж АН-ыг байгуулж байлаа. Хэзээ хойно 1996 оны хавар байх, намын удирдах зовлолийн гишуун Б.Дэлгэрмаа, одоо Еронхий сайд хийж байгаа Ч.Сайханбилэгийг Залуучуудын холбоонд ажилладаг САЙН ХУН гэсээр бид нарт танилцуулж бид дэмжсээр туунийг АН-д оруулж байж билээ. Харамсалтай нь Ч.Сайханбилэг нь зовхон ЗХУ-д Консомолийн сургууль тогссон, ямар ч чадваргуй залуу байсан шуу дээ. Гэвч Ч.Сайханбилэг нь улс тор л явж байгаа юм болохоор туунийг Н.Алтанхуяг санал болгохоор АН дэмжсээр мон ч олон жил дарга, сайд хийлгэж узлээ дээ. Гэвч “Хун чанар”-ыг нь бид огт мэддэггуй байлаа. Харамсалтай нь Н.Алтанхуягтаа “Баярлалаа” гэж талархал илэрхийлэхийн оронд “Эд хоронго, эрх мэдэл, албан тушаалд дуртай сэтгэл нь ханахгуй” Н.Алтанхуягийгаа “Тугжилдэх аргаар” Еронхий сайдаас нь бусадтай хамтарч огцруулчихаад, оороо Еронхий сайд хийсэн болж одор, хоногийг онгоруулдэг байна шуу дээ. Энэ нь Монгол хунд байж боломгуй МУУ АРГААР Еронхий сайд болсон хэрэг шуу дээ. Иймд Ч.Сайханбилэгийг энэ удаагийн УИХ-ын сонгуульд УНАГААЖ ” Улс тороос зайлуулэх нь зуйтэй шуу дээ. Ер нь Ч.Сайханбилэг шиг “Худал ярьдаг, хуурч мэхэлдэг, эд хоронго, эрх мэдэлийн шунал нь арилаагуй олон хун улс торд явж байгаа тул эдгээрийг БУГДИЙГ нь улс тороос гаргах хэрэгтэй байна шуу дээ эрхэм СОНГОГЧИД ОО. !!!!! Та бухэнд амжилт хусье.
31 Comments