antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2016 3 comments

Уран бичлэгтэн бийрийн урлагаар нэгэн агшинг буулгаж бичдэг

нийтлэсэн Admin

zurag busgui

Blue moon галерейд “Сүлд” анхны бие даасан уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр орой болов. Энэ үзэсгэлэн бол Монгол уран бичээч, МУИС-ийн Эх бичиг судлалын докторант Б.Алтантуяагийн монгол бичгийн соёлыг харуулсан уран бичлэгийн бүтээлүүдийн цогц юм.

Монголчууд монгол бичгийг гайхамшигтай, яруу бичиж, хэрэглэж ирсэн түүхтэй. Монгол бичиг бол монголчуудын бичгийн соёлын өв юм. Монгол бичгийг эдүгээ цагт уран бичлэг буюу калиграф хэлбэрт шилжүүлж өргөн хэрэглэдэг болсон. Харин одоо “Сонгодог бичиг”-ийн хэмжээнд хүрсэний тод жишээ энэ үзэсгэлэнгээс харж болно. Калиграф гэдэг нь каллосгоёграфиабичиг гэсэн утгатай юм. Уран бичлэг нь далд утга санаа, гүн ухааны сэтгэлгээг давхар агуулдаг байна.

Blue Moon Art Gallery”-н захирал, зураач, урлагийн гэр бүлээс гаралтай  Э.Тэмүгэ “Сүлд” үзэсгэлэнгийн тухай “Монголчуудын маань олон зуун жилийн өв уламжлал болсон эх бичгээ нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг байдаг. Тиймээс уран бичээч Б.Алтантуяагийн “Сүлд” нэртэй бүтээлүүдийг бид дэмжиж, энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.” гэж хэлсэн юм.

Уг үзэсгэлэнд уран бичлэгийн 40-ээд бүтээл тавигдсан байна. Уран бичлэгийн сэдэв нь эх орны шүлэг, дуулал, эртний сайхан сургаал, үгнүүдийг бийр, бэх, янтайгаа нийлүүлэн уран дүрслэлтэй бичжээ. Түүний бүтээлүүдийг үзэхээр маш олон хүмүүс ирсэн байлаа.

Энэ үеэр Б.Алтантуяагаас хэзээнээс эхэлж монгол уран бичлэгээр бичиж эхэлсэн бэ. Уран бичээч хүн бичиж байхдаа баримтладаг ёс болон гоо зүйн өндөр мэдрэмжтэй байх ёстой юу? хэмээн асуухад “ Би 2006 оноос эхэлж монгол уран бичлэгээр бичиж сурсан. Монгол бичгийг уран бичлэгээр бичиж сурахад хамгийн гол нь монгол бичгээ маш сайн мэддэг байх ёстой. Сайн  мэдсэний дараа ямар ч дүр дүрслэл, хэлбэр гаргаж бичиж болдог. Зурагчин хүн нэг агшинг зурдаг бол уран бичлэгтэн бийрийн урлагаар нэгэн агшинг буулгаж бичдэг” гэж ярилаа.

 uran bichleg.jpg1

uran bichleg 1

uran bichleg

Б.Баярмаа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Нарсар (April 07, 2016 11:09:52 am )

    Монгол сайхан бичгээ бүх нийтээр сурах хөдөлгөөн өрнүүлмээрээ. Өвөрлөгчүүдийг харахаар атаархах юм даа. Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл
    Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон …

  • kk (April 07, 2016 6:02:41 pm )

    mundag yumaa bayar hurge

  • Anonymous (April 10, 2016 9:16:26 pm )

    Ямар мундаг юм бэ? Үнэхээр гайхамшиг

antalya rent a car