antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2016 2 comments

“Капитал“ банкнаас 14 сая төгрөг дээрэмдсэн этгээдийг илрүүлээгүй байна

нийтлэсэн Admin

    afe1ce4dc524054doriginal

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Б.Даваажав дээрмийн гэмт хэргийн талаар өчигдөр мэдээллээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 112 дээрмийн гэмт хэрэг бүртгэсэн нь нийт хэргийн 2.3 хувийг эзэлж байгаа гэв. Дээрмийн хэргийг ажил, сургуульгүй залуус шөнө оройн цагаар үйлддэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Мөн галт зэвсэг хэрэглэж банк, ломбард руу дайрсан гэх хэргүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал, 2015 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ХVIII хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт төрсөн ах дүү нэвтэрч хоёр амтай тайрсан буугаар хий буудан сейфенд байсан 423 сая төгрөг дээрэмдсэн, мөн өнгөрсөн сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн XV хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны тооцооны салбарт үл таних эрэгтэй мөнгө нэхэж байгаад гарч зугтсан хэргийг иргэн Б үйлдсэнийг тогтоон шалгаж байгаа аж. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн II хорооны ломбарданд өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр масктай хоёр эрэгтэй дайран орж Н-г хий буудан айлган сүрдүүлж 800 мянган төгрөг дээрэмдсэн хэргийг А, А нар бүлэглэн үйлджээ. Цаашлаад Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-д энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын II багт оршин суух иргэн Г бусадтай бүлэглэн “ТОЗ-8” буугаар бусдыг айлган сүрдүүлж хоёр сая төгрөг дээрэмдсэн хэргийг шалгаж байгааг дуулгав. Харин Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Капитал банк”-нд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд үл таних хоёр эрэгтэй банкны ажилтанд хүйтэн мэс тулган 14 сая төгрөг дээрэмдсэн хэргийн эзэн холбогдогчийг тогтоогоогүй байна. Өнгөрсөн жил нийт 1600 гар утас, 1200-аад зурагт хулгайд алдсан гэх бүртгэл мэдээллийг танилцуулав. Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар дайрч, довтолсон л бол дээрмийн гэмт хэрэг болдог байна. Мөн бусадтай бүлэглэн эд зүйлийг дээрэмдсэн бол 147.8 буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Эрүүгийн хуулийн 147.3-т дээрэм хийх явцдаа бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж, зохион байгуулалттай үйлдсэн бол тухайн иргэнд 15-20 хүртлэх жилийн хорих ял ногдуулдаг байна.

Б.Дэлгэр

Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ИРГЭН (April 06, 2016 7:27:12 pm )

    ЯДАРСАН ЯДУУЧУУДААСАА ХУЛГАЙЛААГҮЙ ХУУЧНЫ ШИЛИЙН САЙН ЭРС ШИГ ХУЛГАЙЧУУДЫГ АРД ТҮМЭН НЭГ ИХ ҮЗЭН ЯДАХГҮЙ БАЙГАА БОЛОВ УУ ДАА.

  • Зочин (April 07, 2016 1:00:22 pm )

    Ард түмэндээ хурааж өгвөл мөн гоё оо .Хүмүүс тун хэцүү байдалд /өр/ орж аргаа барж байгаа байдал энд харагдаж байгаа илрэл

antalya rent a car