Цагдаагийн газрын мэдээнд архи хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ хүний амь бүрэлгэсэн хэрэг анхаарал татав. Энэ сарын 4-5-нд шилжих шөнө нийслэлд хүн амины ноцтой хэрэг зэрэг шахам гарчээ.
Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах зочид буудалд нэгэн эмэгтэй амиа алдсан байна. Зочид буудалд гурван хүнтэй нийлж архидан согтуурах үедээ 32 настай эмэгтэй бусдад зодуулсан байдалтай амь насаа алдсан байжээ. Мөн энэ шөнө Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд байрлах “Содон” хороололд хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ. Хохирогч Г нь тус хороолол дахь гэртээ хоёр хүнтэй архи ууж байхад нь 43 настай Ж гэгч хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн саатуулсан байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.