Хаврын чуулганы нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд Таван толгойн ордыг ашиглах эсэх тухай онцлон мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Одоогоос яг нэг жилийн өмнө энэ танхимд УИХ-ын чуулганы нээлтээр Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол улсын эрх ашигт нийцээгүй тухай, мөн энэ гэрээг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга, дэд дарга нар нэгдсэн байр суурьтайгаар энэ асуудалд хариуцлагатай хандсан. УИХ-ын Ажлын хэсэг гэрээнүүдийг шалган дүгнэлт гаргасан. Тавантолгойн ордыг ашиглах компани санхүүгийн хувьд боломжгүй болсон. Харин хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байсан талаар тус компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласан. Энэ байдал нь УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр батлагдаж байгаа.
Түүнчлэн ММС болон Энержи Ресурс компани нь олон улсын банк, санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор хаах зорилготой байсан. Энэ асуудлыг УИХ-ын Ажлын хэсэг илрүүлсэн. Компанийнхаа өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй.” онцлов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн ордыг ашиглах лицензтэй хэдий ч хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн. Тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг УИХ-аас анхааруулав.
Хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч төдийгүй Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх ММС компанийн өрийн төлбөрт гадаадын компанид бүрэн шилжих байжээ. Мөн тус компанийн “Энержи ресурс” охин компани ч өр багтаж байгаа юм.
Энэхүү УИХ нь нэг жилийн байтугай хэдэн арван жилийн алсыг харсан, Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргаж чаджээ.Харин одоо Тавантолгойн нүүрсний ордыг Монгол улс цаашид хэрхэн ашиглах вэ гэсэн асуудал үлдэж байгаа юм. Тавантолгойн нүүрсний орд бол коксжих нүүрс, чулуун нүүрс аль алиныг нь агуулсан дэлхийд ховорт тооцогдох том орд юм байна.
Тавантолгойн ордын коксжих нүүрсийг манай Засгийн газар дэлхийн зах зээлийн үнээр борлуулахаар болжээ. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт,Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай гэж чуулганы үеэр мэдэгдэж байлаа.
Хамгийн гол нь Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болгон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах зорилготой гэлээ. Үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгож, Япон Улс руу болон бусад орны зах зээлд экспортлохоор хэлэлцэж байна. Эдгээр арга замууд нь Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэй ашиглах бодитой үр дүн гарна гэж үзжээ.
Б.Учирмаа
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (April 05, 2016 11:58:17 am )
Demjij bna
-
Сонгууль (April 05, 2016 12:44:36 pm )
Тиймээ сугалаатай болгоё. Худлаа коммент бичихээс цаашгүй, сонгуульд оролцдоггүй залуусыг идэвхитэй саналаа өгөхийг уриалж бна. Тэгэхгүй бол бидний хувь заяаг МАН-н хэдэн хөгшид өвгөд шийдэх болно. Энэ удаагийн сонгууль бол АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа ирэх 4 жилд улам өргөжүүлэн хийж үр дүнгээ харах хариуцлагатай сонгууль болно. Хэрэв ирэх 4 жилд үр дүн нь харагдахгүй бол АН үүрд улс төрөөс хусагдах болно.
-
Иргэн (April 05, 2016 1:01:57 pm )
ММС болон Энержи Ресурс компанийн ард МАН-ыхан байгаа Хэрэв ирэх сонгуульд МАН ялах юм бол Тавантолгой бүү хэл монголыг хятадад өгнө. Эх орно аварч үлдье гэвэл МАН-д санал бүү өг
-
hugatsaa (April 05, 2016 1:10:16 pm )
Hun 4 jiliin hugatssand ger bul bolj ur huuhedtei ajiltai orlogotoi ajlin dadlaga turshilgatai bolovsroltoi bolj amjdag yum. Uls ornoo udirdah hugjuulehed 4 jil bogino hugatsaa bishee. AN uuj ideh gej heruul temtseldee anhaarlaa haduulj suulin 2 jil garan hugatsaag zartsuullaa. Odoo itgel huleelgej bolohgui!!!!!!!!!
-
зочин (April 05, 2016 2:13:17 pm )
тавьсан өрөө өөрсдөө төл энэнд ард иргэд бид ямар ч буруугүй, олигархууд анхнаасаа бид чадна гээд Тавантолгойг авсан гүйээ өөрснөө өрөө төлөх хэрэгтэй
-
Монголхүү (April 05, 2016 3:35:40 pm )
Яаг үнэн. Даварсан хуучин МАХН-ы алуурчдыг олон түмэнд ил болгон зарлаач. Ард олны тархийг угааж амбийц хөөгчдийг цэвэрлээч, арай дэндэж байна шүү МАН, МАХН-ы нэрийг гутаагчид
-
-
Mongol (April 05, 2016 3:37:02 pm )
Odjargal uuruu uruu tul.yahaaraa mongoliin ard tumen tuluh yostoi yum be
-
Zochin (April 05, 2016 4:43:50 pm )
ТОМ КОМПАНИУД МАН ӨРӨӨ ТӨЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨХГҮЙ ӨРӨӨ ТӨЛ
-
Бадарч (April 05, 2016 6:26:04 pm )
дампуурлаа зарла.
-
Би Монгол хүн (April 05, 2016 7:06:57 pm )
За яамай даа .Нэг ч гэсэн сайхан зүйл байна . М . Энхсайхан болон ММС – ийн удирдлагуудыг оролцуулан телевизээр энэ тухай тухтайхан харилцан ярилцахсан .Эдгээр хүмүүс Монголчууд мөн үү ? Ай
-
лодой (April 05, 2016 7:22:10 pm )
Ynen bol saihan bn gehdee bvh delhii hytadad nvvrsee ogoh gej orsoldoj bhad manaih haasha ogoh um bol doo?hyvantsar hiihed arai ahadsan tom ord shuu de tegsni orond mongoldoo hiimiin vildver barina gevel sain bn
-
mgluls (April 05, 2016 8:39:36 pm )
Ingej hudal yaria gargaj hubi company nil ner hundej haldaj Bui Hun uls oroniiig buruuzam ru tulhehlee undur Alband tohirohgui hun
-
Зочинн (April 05, 2016 10:58:01 pm )
Харин энержи ресурсыг дампууруулаж монголын 2700 компаниин бутээсэн ходолмориин ур дунг болох бутээн байгуулалтыг булаан дээрэмдэх ул ажиллагаа Улсын таван толгой нь ундсэндээ дампуурсаныг хаах уйл ажиллагаа юм биш уу ? Анх цогт цэциид очих битуу хятадууд байсан ш дээ Тэр хятадууд бага таван толгойн нуурсииг амны унээр худалдан авч тээвэрлэлт хиидэг байлаа ? Шороон шуурганд тоороод зам асуухаар гэриин гадаа машинтайгаа сигнаалдахад хятадууд гарч ирдэг байсан саяхан шуу Ажнай Батэрдэнэ тэрбумтан болсон зам нь иим байсан ? Залуу авгай 200 гаа унаж ирээд монгоо цуглуулдаг гэж ярилцдаг л байлаа Ажнайн олсон монго нь омноговиин хорсииг хятадуудын машины дугуйгаар эргуулэж олсон монго ? Монголын газар шороог улаанаар эргуулэж олсон монго ? Энэ бугдииг зогсоож бутээн байгуулалт хиин , монгол хунии унэ цэнииг ойлгуулаж чадсан нь ММС энержи ресурсын гавьяа байлаа ? Бас гайхамшиг байлаа ? Бид бугдииг гутааж доромжлож байгаа монголын торд хэлэх уг алга даа ? Уунииг омноговиинхон , тэнд ажиллаж амьдарч байсан хумуус бугд мэднэ ? Одоо угээ хэлэх цаг нь болжээ ? Улсын таван толгой аль эрт дампуурсан гэдгииг захын жолооч хэлнэ ? Монголчуудыг хулгайч гэж нэрлэн буй улс торчдиин эсрэг тэмцэе ?
-
Зочинн (April 05, 2016 11:28:55 pm )
Монголчуудын оюун санаанд урам огч чадсан хамгиин сайн компани ? Нуурсээр тэрбумтан ганцаараа болж чадсан хун бол Ажнайн Батэрдэнэ ? Тэр хунии менежмэнт нь дарангуйлал , доромжлол байсан шуу , Ландаг Батцэнгэл кэмпиин дарга ч бил уу ? Хулгай гэж тамтаггуй ? Монгонии толоо л бугдииг тэвчинэ дээ ? Харин энержи ресурсиин кэмп нь диваажин шиг л байсан ? Ажиллах нохцол дэлхиин хэмжээнд байсан ? Америк уурхайчин атаархаж л байсандаа саяхан ? Энэ бугдииг нурааж чадсан юм монголын гутамшиг ? Улсын таван толгойн зардал нь дампууралын хэмжээнд аль эрт Дэнзэнгиин уед очсон доо ?
-
иргэн (April 06, 2016 10:35:29 am )
З. Энхболд сайн байна. Энхсайхан Элбэгдорж МАН Хаянхярваа Энх Амгалан Бат ҮҮЛ мэтийн нүүрсчдийн намын гишүүдийг шүүх цаг ирсэн. Хэрвээ монгол улс ТТГ ажиллаж байгаа бол шүү дээ. Нөгөө талаар Батчимэг мэтийн хятадын тагнуулчдыг ЭБИ мөн их хамгаалж байна. Цахилгааны хүүг эх орноосоо урвасан тагнуул хийсэн нь шүүхээр тогтоогдсон байхад таван мянган төгрөг хулгайлсан хүүхдээс ч бага ял өгүүлсэн ЭБИ чи болиоч
-
Улс тор судлаач (April 06, 2016 6:10:15 pm )
Таван Толгойн ордыг Энержи Ресурс гэдэг хувийн компаниар дамжуулж Хятадын Шинхуай Энержи компанинд оголгуй авч улдсэн УИХ-ын дарга З.Энхболд болон бусад гар бие оролцсон бух хумууст талархал илэрхийлье. Энэ орд хэзээ нэгэн цагт Монголчуудад ур дунгээ огох нь дамжиггуй. Тэр уед ордыг энэ компанид огохоор улайран зутгээд байсан Ч.Сайханбилэг тэргуутэй нохдууд яах бол оо. Хэрэв Монголын тэр уеийн залуучууд нь эд нарыг мэдвэл “Цааз”-аар авах байх шуу. Тэр уед эд нарын ур хуухэд нь ч “Тайван амьдарч чадахгуй хэцуу л байх болов уу даа.
16 Comments