antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 10 comments

УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ХКН-ЫН УРИЛГААР ӨМНӨД ХӨРШИД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

нийтлэсэн Admin

12962624_935677576550365_1601737168_o_7634750284

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Батсуурь, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юүн Шань МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг гуравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол орны нийгэм, эдийн засаг, ажил амьдралтай холбоотой хоёр асуудлыг судлан үзэхийг хүссэн ба үүнд нэгдүгээрт, Монгол Улсын нийт хүн амын 40-50 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн байдалд хүрээд байна. Хүрэн нүүрснээс хий гаргаж хэрэглээ болгон дэлгэрүүлэх, орон сууцны хангамжийг сайжруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах манай намын зорилго дундаж амьжиргаатай өрхийн тоог нэмэгдүүлэх ХКН-ын үзэл баримтлалтай утга агуулгын хувьд ижил байна. Хоёрдугаарт Монголын олон иргэд мал аж ахуй эрхэлдэг. Махны экспортын талаар хаа хаанаа нэлээд ярж байгаа хэдий ч малчдын амьжиргааны асуудлыг иж бүрнээр нь харж, шийдвэрлэж хараахан  чадахгүй байгаа. Өнөөдөр Монголд нэг ширхэг хонины арьс 0.25 ам.доллартай тэнцэхээр  байгаа нь малчны гаргаж байгаа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд дэндүү хямд байгаагаас амьжиргаа нь сайжрахгүй байна. Иймд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэх, өртөг шингэсэн болгох, боловсруулалтыг сайжруулах шаардлага мөн үүсээд байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хоёр талын компани, бизнесийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсч буй бөгөөд Хятадын талын дэмжлэг ч бидэнд чухал байгаа талаар онцлон тэмдэглэлээ. МАН-ын даргын саналыг Хятадын тал нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Мөн уулзалтын үеэр Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юүн Шань Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын коммнуист намын урилгыг хүлээн авч албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлэн он удаан жилийн түүхтэй Монгол Улс болон БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа энэ удаагийн айлчлалаар улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаа бөгөөд өөрийн дотно хөрш Монгол Улсын тавьсан санал санаачилга бүрт БНХАУ нааштай хариу өгч ирснийг түүхийн шаргал хуудас гэрчилнэ хэмээн тэмдэглэлээ.

С.БУЯН

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Иргэн (April 05, 2016 12:07:21 pm )

    Сонгуулийн санхүүжилтээ авах гээд явж дээ хөөрхий

  • zochin (April 05, 2016 12:17:11 pm )

    yamar ner asuudalig haranhuigaar bitgi harj bgaach mungu uguuch geher uguud baidag gadni uls gej baidgim uu chi tegvel yavad mongol ulsda heden tug olood ireech arisa

  • болд (April 05, 2016 12:34:15 pm )

    ӨӨ ҮМХИЙ ГАЗРЫН НАЙМААЧИН

  • Сонгууль (April 05, 2016 12:42:41 pm )

    Тиймээ сугалаатай болгоё. Худлаа коммент бичихээс цаашгүй, сонгуульд оролцдоггүй залуусыг идэвхитэй саналаа өгөхийг уриалж бна. Тэгэхгүй бол бидний хувь заяаг МАН-н хэдэн хөгшид өвгөд шийдэх болно. Энэ удаагийн сонгууль бол АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа ирэх 4 жилд улам өргөжүүлэн хийж үр дүнгээ харах хариуцлагатай сонгууль болно. Хэрэв ирэх 4 жилд үр дүн нь харагдахгүй бол АН үүрд улс төрөөс хусагдах болно.

    • тт (April 05, 2016 2:44:43 pm )

      өмхий МАН-г 90 онд устгах байсийм

  • Hurelsuh (April 05, 2016 4:23:17 pm )

    Газрын наймаачин нутагдаа очоод, Монголыг устгах даалгавар авч байна. М.Энхболдыг хэзээ ч сонгож болохгүй.

  • Бичээч (April 05, 2016 7:05:37 pm )

    Энэ уулзаад байгаа хүн нагац ах нь байлгүй. УБ хотын дарга байхдаа мань эрд нилээд газар өгсөн биз. Одоо аврал гуйж очсон байх. Хамаатнууд бие биедээ тусалж болох боловч???

  • enh99 (April 05, 2016 7:16:11 pm )

    Энэ М.Энхболдын байж байгаа царайг, ХКНамд эх орно сайн дураараа тушаагаад ирлээ шүүдээ. Монголын ард түмээн. Хотын дарга байхдаа хужаад газраа зарсан одоо бүхлээр нь тушаагаад ирж байгаа юмдаа. Ийм байж болох уу. Урвагч М.Энхболдыг МАН-тай нь хамт устгахгүй бол буцаад коммунистууд гарах нь байна шүү. Монголчуудаа.???,,,

  • enh (April 05, 2016 7:20:19 pm )

    Энэ муу луйварчин Ард түмний хүслийг очиж шивнэх эрхтэй юу. МАН болж үзээч. 90 жил монголоор тоглоо биздээ одоо яаж тоглох гээд байна. Новшнууд,,,

  • CH. HURELBAATAR (April 06, 2016 10:26:42 am )

    MINII AH AJILAA SAIN AMJUULAAD IREEREI. MANAI HAMAATNUUDAD MINII MENDIIG DEVSHUULEEREI.IREH SONGUULID YALBAL BI SRONHII SAID BOLII 2-LAA HAMTRAAD MONGOLIIG OVOG DEEDSIINHEE NUTAGTAI NEGTGEH AJILAA SHUURHAI HIIE DAHIJ IIM BOLOMJ GARAHGUI

antalya rent a car