УИХ-ын хаврын чуулганыг нээж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлог эхэллээ.
Энэ удаагийн чуулганаар маш олон хууль, тогтоолын төсөл болон тайлан хэлэлцэхээр танилцуулав. Тэдгээрийг доор дурдав.
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай,
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
-Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
-2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
-Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан,
-УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Төрийн шагналын тухай хуулийн төсөл, Худалдааны тухай хуулийн төсөл,
-“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад хууль тогтоолын төслийг хэлэлцэн батлах юм байна.
УИХ-ын гишүүд ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд тойргийнхоо иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагааны үр дүнгийн тухай танилцуулж, харилцан мэдээлэл солилцожээ. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомж болон улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийсэн.
Б.Учирмаа
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Сонгууль (April 05, 2016 12:45:33 pm )
Тиймээ сугалаатай болгоё. Худлаа коммент бичихээс цаашгүй, сонгуульд оролцдоггүй залуусыг идэвхитэй саналаа өгөхийг уриалж бна. Тэгэхгүй бол бидний хувь заяаг МАН-н хэдэн хөгшид өвгөд шийдэх болно. Энэ удаагийн сонгууль бол АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа ирэх 4 жилд улам өргөжүүлэн хийж үр дүнгээ харах хариуцлагатай сонгууль болно. Хэрэв ирэх 4 жилд үр дүн нь харагдахгүй бол АН үүрд улс төрөөс хусагдах болно.
1 Comment