antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2016 12 comments

“Бэрэн”-гийнхэн бусдын газрыг дээрэмдэн авчээ

нийтлэсэн Admin

beren_154551655Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олон мянган айл өрхийг тохилог орон байртай болгож, амьдрах нөхцөлийг нь сайжруулна хэмээн АН-ынхан сайхан амлаж байсан. Гэвч бодит байдал дээр иргэдийн хувийн өмчийг хуулийн нэрийн дор эрээ цээргүй дээрэмддэг төрийн дарангуйлал тогтоод байгаа, үүнийг нь хайхрах эрх мэдэл бүхий албан тушаалтан нэгээхэн ч байхгүй нь харамсалтай. Уг нь төр хүний хувийн өмчид эрсдэл дагуулах энэ төрлийн төслийг хэрэгжүүлэхдээ нэлээд няхуур хандах ёстой төдийгүй, хууль эрх зүйн бүхий л орчныг сайтар бүрдүүлж, үүсч болзошгүй аюул эрсдэлээс бүрэн хамгаалсан зохицуулалт хийх ёстой.
Гэтэл хууль эрх зүйн зохицуулалт нь бүрэн хангагдаагүйгээс болж аливаа эрсдэлийг хариуцах эзэнгүй байлгах замаар иргэдийн хөрөнгө рүү дайрч, балмад хүчирхийллийн аргаар түрэмгийлдэг олон компани бий боллоо. Тэдний төрийн нэрийг барин хийдэг хууль бус үйлдэл цагаандаа гарч, иргэдийн өмч болсон алга дарам газрыг нь хүчээр булаан авахын тулд айлын бурхан тахил, гал голомт руу нь халддаг дарангуйлал хэдийн тогтжээ.
Хэрвээ уншигч та санаж байгаа бол өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ж.Туул “Бэрэн” группт газраа алдсан тухай мэдээлж, бид ч энэ асуудлыг олон нийтэд дэлгэж байсан. Өнгөрсөн хугацаанд энэ эмэгтэй холбогдох бүхий л газраар явж, учир байдлаа хэлсэн ч эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө хүчин мөхөстөж өөрөө гэмт хэрэгтэн болох дөхжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяр иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дулимгийг далимдуулан өндөр настай хөгшнийг гэртээ ганцаараа байхад нь ажилчдаа явуулж, иргэн Ж.Туулын газрын гэрчилээг авч эздэд нь хэлэлгүйгээр шууд өөрсдийн нэр дээр шилжүүлэн авчээ. Ингээд бусдын хувийн өмчийг хууль бусаар буюу хулгайн аргаар өөрсдийн болгосон “Бэрэн” группын удирдлагууд дээрх айлыг хашаа хорооноос нь хөөж, увайгүй загнасан байгаа юм. Уг нь хуульд зааснаар бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах гэж буй бол газрын эзэн болон эзэмших гэж байгаа хүн заавал хамт байлцаж гэрээ хийх ёстой. Гэтэл Ж.Туулын эзэмшлийн газрыг хууль эрх зүйн хүрээнд шийдэлгүйгээр өөрийн болгосон нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг юм. Үүгээр ч зогсохгүй тус компанийнхан хуулийнхны нэрийг барьж, энэ сарын 2-ны өдөр иргэн Ж.Туулынд дайран орж гэр орныг нь түйвээгээд зогсохгүй тэдний биед халдахыг завджээ.

Ж.Туул: Дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийн газрыг улайм цайм дээрэмдэж байна

Ингээд энэ талаар Ж.Туул дараах зүйлийг ярьсан юм.

-Таны ярьж байгаа зүйл хэр үнэний ортой вэ. Та яг ямар байдлаар хохирчихоод байгаа юм бэ?

-“Бэрэн” группын гүйцэтгэх захирал Ц.Батбаяр бидний газрын гэрчилгээг хууль бусаар өөрсдийнхөө нэр дээр шилжүүлсэн гэдэг нь бодит үнэн. Түүнээс биш хүний нэр хүнд болон компанийг санаатайгаар, улайм цайм гүтгэж болохгүй шүү дээ. Энэ хууль бус үйлдлийг хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өгөөч ээ гэсэн хүсэлтийг холбогдох газруудад нь тавьсан.

-Компанийн зүгээс газрын тань оронд байр өгсөн гэж өмнө нь мэдээлж байсан. Та үнэхээр байр аваагүй юм уу?

-Бид 400 м2 талбайтай хашаа байшингийнхаа оронд 49 м2 хоёр өрөө байр авсан. Энэ байр манай хөгшний нэр дээр байдаг.

-Тэгэхээр та хууль бусаар алдсан гээд байгаа газраа байраар сольчихоод ингэж асуудал үүсгэх хэрэг байгаа юм уу?

-Би өөрт чинь их ойлгомжтойгоор хэлж байгаа шүү дээ. Тус компани манай газрыг хууль дүрмийнх нь дагуу аваагүй. Хууль бусаар авчихаад байгаа учраас бид газраа өгөхгүй гэж байгаа юм. Бусдын өмчлөлийн газрыг албан ёсны дагуу, хууль журмаар нь авсан бол бид ингэж асуудал үүсгэх шаардлага байхгүй.
Хэрвээ газраа өөрсдийн өмчлөлдөө авч чадахгүйдээ хүрвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэхэд зориулмаар байна. Ингэж хэлж байгаагийн учир нь манай хашаанд зөвхөн манайх гэдэг айл байгаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүмүүсийн дунд нийгэмшүүлэх байгууллага цуг байсан. Эдгээр хүмүүст зориулмаар байна. Тиймээс л эгч нь холбогдох бүх газруудаар нь эцсээ хүртэл явна.

-Танай хороо орчмын газрыг “Бэрэн”-гийнхэн яг хэдээр үнэлж авч байгаа юм бэ?

-Үнэлгээг тусгай үнэлгээний газраар үнэлүүлэх ёстой ч тийм үнэлгээ хийлгээгүй. Өөрсдөө үнэлээд л 49 м2 өгсөн.
Миний дээр хэлээд байгаа шиг тэд хууль дүрмээрээ ажиллаж үнэлгээний газраар үнэлүүлсэн бол бид 49 м2 байр авахгүй байх байсан. Өөрөөр хэлбэл 200 м2 газарт хоёр өрөө байр хоёрыг, 300 м2 газарт 3 гурван өрөө байр хоёрыг гэх мэтээр үнэлж өгөх хэрэгтэй шүү дээ. Түүнээс хүний 447 м2 газрыг хууль бусаар авчихаад 49м2 байр өгөх нь шударга бус байгаа биз дээ.

-Таныг энэ асуудлаар олон газарт хандсан гэж сонссон?

-Маш олон газарт хандсан ч арга хэмжээ авах эрхтэн дархтан алга. Тиймээс Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандсан. Өргөдөл маань Ерөнхий сайдад хүрсэн үгүйг сайн мэдэхгүй л байна. Эцэст нь хэлэхэд дахин төлөвлөлт нэрийн дор иргэд хохирч байгааг төр засаг нь анхаарч, хотын дарга Э.Бат-Үүлч үүнийг анхаараасай гэж хүсч байна. Удахгүй болох УИХ-ын сонгуулиар гэр хорооллын дахин төлөвлөлтийн энэ замбараагүй үйлдэл таслан зогсох байх гэж итгэж байна.

Ямартай ч гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийн газрыг хууль бусаар дээрэмдэн авч буй компаниуд олон байгаагийн ганцхан жишээ нь “Бэрэн” групп. 150-200 хүн амьдарч байсан газарт 3000-4000 хүнийг нэг дор чихцэлдэж амьдар хэмээн газрыг нь дээрэмдэн авч байгаа нь үнэхээр хүний хувийн өмчид халдсан хэрэг юм.
Тэд иргэдийн хууль эрхзүйн мэдлэг дутмаг байгааг нь овжноор ашиглаж, газрыг нь үнэгүйдүүлэн булааж байгаа энэ үйлдэлд төр засаг нь анхаарлаа хандуулах шаардлагатай.

Түүнчлэн энэ ажлыг сонгуулийн уриагаа болгож, ялалт байгуулсан Хотын дарга Э.Бат-Үүл энэ мэт хохирсон иргэдийн асуудлыг яаралтай шийдэж өгөх үүрэгтэй гэдэг нь маргаангүй үнэн. Үнэн хэрэгтээ гэр хорооллын дахин төлөвлөлтөд сонгогдсон зарим компаниуд хөрөнгийн чадавхигүй төдийгүй иргэдийг эдийн засаг, эрүүл мэндээр нь хохироож байна. Хэрвээ энэ үйлдлийг нэн даруй таслан зогсоохгүй бол Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид шиг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон иргэд гэх хүмүүс Сүх жанжны талбайд жагсаал цуглаан зохион байгуулахыг үгүйсгэх аргагүй юм. Эцэст нь хэлэхэд Монголын ууган компаниудын нэг болох “Бэрэн групп”-ын 1990 оноос хойш хийж бүтээсэн бүтээн байгуулалт ихтэй ч иймэрхүү аргаар ядарсан иргэдээ хохироож байгаа нь харамсалтай.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (April 04, 2016 5:11:38 pm )

    Ер нь энэ дахин телевлелт нэртэй газрын луйврыг таслан зогсоох нь зев! Дахин телевлелт явагдаж байгаа назруудад тэр тендерт шалгарсан гэх компаниудад газраа егехгуй гэсэн хумуусийг хохироож, хучээр газрыг нь дээрэмдээд байнашуудээ!!! Бат-YYл одоо больеооооо! Баттулга ч гэсэн хамсаатан нь болж, одоо цадаж ханаа биздээ? Одоо больеооо

  • сансар (April 04, 2016 5:21:11 pm )

    Бат-үүл гуай сайхан үлгэр ярьж газар дээрээ хаус хороололтой болъё гээд газрыг нь луйвардаад хүүгийнхээ компанид хүртэл баахан газар луйвардаж авч өгсөн биз дээ.Улс төрийн соёлгүй боловсролгүй гудамжны танхайчууд зангаа л гаргаж байна шүү дээ . Тэднийг сонгосон арт түмэн минь өөрсдөө буруутай шүү дээ. Ардчилсан нам гээд хөөрөөд байсан залуус минь одоо ямар нийгэмд бид ирсэнээ эргээд нэг харвал???

  • мөнхөө (April 06, 2016 11:42:26 pm )

    Газраа үнэ хүргэцгээ мон голчуудаа нийтийн байранд орж яах юм бэ

  • Zochin (April 08, 2016 10:47:11 am )

    Ene chin harin arai l davarsan avgai yuda., 400mkv gazar deer heden bair avah ged shunaltaaad yavaad bgan boldo., 3n uruu 2, 2 uruu 2 ch gej baih shg arai arai., dahin tuluvlultund oroogui bsan bol 10 say ch hurehgui gazriig arai l undruur unelj bn., niitiin erh ashgiin tuluu bol tur tumur nuuree haruulaad huraaj avah heregtei.,

    • Kkkk (April 26, 2016 7:52:55 am )

      Юу гэж байгааг нь ч ойлгоогvй бж……

  • HOHO (April 08, 2016 10:49:08 am )

    ene Ugluunii sonin dandaa neg taliig barisan zuil bicheh ymaa., uursduu huulia heregjuulehgui baij setguulchiin erh ged bas olon yarihiig ni yana.,

  • Шударга бус (April 09, 2016 10:34:12 am )

    олон айлыг хамруулж нилээд га газрыг чөлөөлөөд хэдхэн айлын газар дээр 10-15 давхар барилга бариад чөлөөлсөн айлуудыг бүгдийг нь оруулаад ихэнх чөлөөтсөн газрууд нь компанийн мэдэлд үлдэж байна дэд бүтцийг нь татаж өгөөд сургууль цэцэрлэгийг нь бариад иргэдийг өөрсдөөр нь хаус орон сууцийг нь барих эрхийг нь өгч төр компаны төлөө биш иргэдийнхээ төлөө ажилламаар,,,,сууцанд орсон ч дахин газар олгох эрх байх уу

  • Anonymous (April 09, 2016 10:37:56 am )

    залуу сом ?????

  • zochin (April 13, 2016 1:45:47 pm )

    Beren gej unen balaa company daa, ergediig shulsan, shudraga ursulduun hereglegchiin tuluu gazar handaad ch shalgadaggui ikh sonin shuu

  • зочин (April 15, 2016 10:24:20 am )

    Өө, нөгөө Батүүлийн хүүгийн компаний өрийг өөр дээрээ шилжүүлж авсан Бэрэн компани шив дээ. Ийм компани УБ-т том дуугаралгүй яахав дээ. Ард нь “түүз” байхад.

  • tsagdaa (April 24, 2016 8:00:24 am )

    Ene hunii yrij bgaa zuv. 3n huutei ai blaa gej bodohod hashaanaa 3n huudee baishin barij uguud tusad ni garagchihna. 3 uruu bairaa yah yum bee huuhduudteigee neg bairand shambaaraldaad amidrah bolj bna u.

  • er hun (April 28, 2016 6:58:18 pm )

    batuul bolioch ee

antalya rent a car