antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2016 25 comments

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ БА Л.ГАНТӨМӨР САЙД

нийтлэсэн Admin

oyun_6258954955Боловсролын салбарыг хариуцаж байсан үе үеийн сайдыг бид сайн мэдэх хүмүүс. Төрийн сайд хүн бүхэл бүтэн салбарын үйл ажиллагааг удирдах эрхтэйн дээр, салбараа өөд нь татах эсэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг чухал хүн байдаг.
Зөвхөн 1980–аад оноос хойш боловсролын салбар толгойлсон сайдууд гэхэд л Б.Даваасүрэн, Ч.Сэрээтэр, С.Галсан, С.Төмөр-очир, Н.Болормаа, А.Цанжид, Ч.Сайханбилэг, Ч.Лхагважав, Ё.Отгонбаяр, Л.Гантөмөр гээд олон хүн бий бөгөөд хүлээх үүрэг нь ч их юм. Учир нь боловсролын салбар бол сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил төлөвшлөөс аспирантурын боловсрол хүртэлх бүх насны хүний гэгээрэл боловсрол, хөгжил төлөвшлийг хариуцдаг хамгийн том хүрээт салбар мөн. Салбарын сайн сайхан бүхнийг тухайн үеийн сайдын нэртэй аль нэг хэмжээгээр холбон авч үздэг. Иймд би энэ удаагийн өгүүлэлдээ одоогийн боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэл, өөрчлөлт, хөгжил дэвшлийн асуудлыг хөндөн тавьж, эдгээр ажил сайдын нь санаачлага, хөдөлмөр зүтгэл, зохион байгуулалттай тодорхой хэмжээгээр холбогдох учиртайг ажиглалт судалгаа, өөрийн бодлын хүрээнд авч үзлээ. Цаашид анхаарч үзээсэй гэх санаа бодлоо ч бас хэлэх бодолтой байна.
БСШУ-ны хамгийн отгон сайд болох Лувсаннямын Гантөмөрийн хариуцдаг боловсролын салбарын хүрээн дэх ажлын шинэчлэл, бодлогын хэрэгжилт, гарч бүй үр дүн нь их ээ. Урьд өмнөх сайдууд цаг үедээ нийцсэн бодлогоор салбараа удирдан ажиллаж ирсэн үү, ирсэн. Гэхдээ тэдний дотор Л.Гантөмөр сайдын удирдан хийж гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн нь эхнээсээ харагдаж, дийлэнх багш нарын дэмжлэг, талархлыг хүлээж байгаа нь хэн бүхний нүднээ ил байгаа билээ. Энэ тухай зөвхөн би ч бус, багш нар, тэрчлэн “Дэлхийд өрсөлдөх монгол хүн” ном, (УБ. 2015) Уг номонд янз бүрийн намаас Их хуралд сонгогдсон арваад гишүүн, олон эрдэмтэн, багш, оюутан, сурагч шинэчлэлийн үр дүнг нь олж харснаа бас хэлсэн нь бий.
Салбарынхаа тухай санаа бодлоо би ийн хэлж байгаа маань энэ нэгэн залуу хүний хөдөлмөрийг үр дүнгээр нь хүн ард ойлгоосой гэсэндээ юм. Би 48 жил боловсролын салбарт ажиллан, хоолоо олж идэж яваа, бага, дунд ангийн багшаас эхлэн боловсролын яаманд мэргэжилтэн, хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, их сургуулийн багш, профессор хүртэл бүх шатлалд ажиллан сэтгэлээ зориулж ирсэн жирийн багш хүн. Иймд намайг тэжээж ирсэн энэ сайхан салбарын хөгжил төлөвшил, мандал бадралыг би “надад хамаатай, сайн сайхан байгаасай” хэмээн хүсэж байдаг. Бусад багш, хэн нь ч салбартаа ингэж л ханддаг. Иймд салбарынхаа нэгэн эс ширхэг болсон хүний хувьд би хичээнгүй, төлөвхөн, ЕБС-ийн олон мянган багш нарт үйл ажиллагаа нь танигдан дэмжлэгийг нь авч байгаа энэ сайдын ажлын тухай, шинэчлэлийн нь тухай үгээ хэлье хэмээн бодсон билээ. Хөндлөнгийн үнэлгээ, нэг ахмад багшийн бодол гээд л хүмүүс ойлгочихог. Сайн ажиллаж байгаа хүнийг бид хэлэх л хэрэгтэй. Хүнд бас урам гэж байх байлгүй дээ, улам мэрийн ажиллах байлгүй дээ.Ямар ч атугай, Л. Гантөмөр сайдын боловсролын салбарт оруулсан хувь нэмрээс эн түрүүнд хэд хэдэн зүйл надад тод харагддаг.
Ард иргэд энэ том салбарын бүх зүйлийг нь онцгой сайн байлгахыг шаарддаг ч тэр бүр нэг доор сэтгэлчлэн биелэх боломжгүй байдаг. Иймд бид салбарын үндсэн ноён нурууг нь, ахиц дэвшил, хэрэгтэй юм хийж байна уу, сайн зүйл хийгээд ямар үр дүнд хүрч байгааг, ирээдүйг нь олж харах учиртай. Гантөмөр сайдыг би хурал, телевизээр л харж байсан, иймд би түүний ажлын үр дүнг энэ бүхнээс, сургууль боловсролын нүүр царай, өөдлөх ирээдүй, ажлын үр дүнгээс нь хараад хэлж байгаа юм. Зарим зүйлээс хэдхэн санааг хэлье:

1. Хүрээллийнхээ яам­­­ны салбар, салаа мөчир бүхнийг тэгш харж ажил­­­ладаг сайд цөөн. Гэтэл энэ сайд бүх салбар, чиглэлээ тэгш харж ажилладаг. Зөвхөн боловсрол гэхэд л, сургуулийн өмнөх ба ерөнхий боловсрол, дээд боловсрол, хэл соёл, бичиг үсэг, шинжлэх ухааны бүх чиглэл рүү хандсан шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаа явуулж чаддаг.
2. Дэлхийн боловсролын чиг хандлаг­­­­ыг мэдэрсэн, нийцсэн, ойр бодлого явуулдаг, түүнээс хоцрохгүйгээр үл барам, зэрэгцэж очих, өрсөлдөх хэмжээний зоримог зорилго , үзэл баримтлалаар ажилладаг.
3. Дээд боловсролын хүрээ­нд боловсрол-шинжлэх ухаан- эдийн засаг-үйлдвэрлэлийг зангид­сан бодлого явуулж, түүний үр дүн, гарцыг улс орны хөгжил дэвшил, ард түмний амьдралын нэг сайжрал гэж олж харж чадсанаараа өмнөх сайдуудаас онцлог. Дэлхийн боловсролын байгууллага ЮНЕСКО, Инчеоны 2015 оны чуулганаас зарлан тунхагласан дэлхийн XXI зууны иргэний боловсролын үзэл баримтлал өдгөө манай бүх шатны сургууль дээр хэрэгжиж, багш бид ч түүн рүү нь зорьж, хэрэгжүүлж яваа.
4. Түүндээ зангидсан цогц, багц хөтөлбөрүүд дэвшүүлэн тавьж, үе шаттай, хэрэгжих үндэстэй бодитой үйл ажиллагаа болгон шахамдуухан хэрэгжүүлж байгааг боловсролын салбарынхан цөм мэдэж буй. ЕБС-д “Зөв монгол хүүхэд”–ийн хөгжлийн загварын доор “Авьяас”, “Ном”, “Багш” хөтөлбөр гэсэн багц хөтөлбөр дэвшүүлэн тавьж багш, хүүхэд, эцэг эх, соёл урлагийн байгууллагууд, сургуулиудын дэмжлэгийг авч, сайн үйл ид өрнөж байна. Үүнийг багшлах дадлага хийгээд ирсэн оюутнууд ч анзаарсан, тэр мөрөөр ажиллаж яваад ирснээ ярьцгааж байна. Мөн ЕБС-ийн 12 жилийн сургалттай бага, суурь, бүрэн дунд боловсролын үндэсний шинэ хөтөлбөр 200-аад хүний бүрэлдэхүүнтэй ажлын багийн хүрээнд боловсрогдон гарчтуршилт нь ч амжилттай дуусан эдүгээ сургалтын эргэлтэд шилжсэн. Туршсан багш нар сайшааж байна.
5. Дээд боловсрол гэхэд л их, дээд сургуулийн сургалтын чиг хандлагыг чанартай боловсрол руу тэмүүлсэн, өрсөлдөх чадвартай, чаддаг, социал шинжийг баримжаалсан, хөтөлбөр суурьтай шинэчлэл болгон өөрчилж яамны үлгэрчлэлийн дагуу маш богино хугацаанд, бүр хоёрхон жилийн дотор их дээд сургуулиуд хөтөлбөрөө өөрчлөн шинэчилж шат шатны шалгуураар шинжлүүлэн батлуулж сургалтдаа мөрдөөд явж байна.
6. Инноваци, мэдээлэл технологийн орчинд анхааран, улмаар сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн тулгууртай болгон бие даалган хөгжүүлэх, улмаар интерпренер сургууль руу шат ахих зорилт руу явж байна. Тэрчлэн их сургуулиуд улс орны хөгжлийн нэг түлхэц байж, эдийн засаг, үсрэнгүй дэвшлийн нэгэн үндэс, хүчин зүйл нь байх учиртай гэж үзэж байна. Түүний нь төлөө сургууль, эрдэмтэн багш, профессорууд нь хоёргүй сэтгэлээр зүтгэж буй билээ.
7. Оюутанд сонгох боломжийг нээлттэй болгож, судлах хөтөлбөр, эрдэм шинжилгээний сэдвээ болон хичээл заалгах багш, ажлаа удирдуулах багшийг сонгох өргөн боломж олгож өгсөн нь тэдний хэрэгцээнд суурилсан сургалт болж байна. Оюутнууд ч их дуртай байгаа нь хоёр жилийн сургалтаар багш бидэнд харагдсан.
Ямартай ч энэ тогтсон зөв парадигмыг эвдчихмээргүй, энэ чигээр нь дахиад 5-10 жил үргэлжлүүлвэл үр дүнгээ үзэх нь мэдээж. Ингэснээр боловсролын салбар л хожих юм.
Энэ бүхэн хэдийгээр мэргэжлийн яамны хамтын бодлого, салбарынхны үйл ажиллагаа мөн ч, сайдын ажлын мэдлэг, цар хүрээ, менежмент, удирдахуйн алсын хараатай шууд хамааралтай зүйл мөн.
Хамгийн гол нь Л.Гантөмөр сайд энэ том салбарыг массаар нь хөдөлгөж чадаж буй хүн. Салбарыг дээр, дооргүй, салаа мөчир, нэгж бүрт нь, багш хүмүүжүүлэгч бүрийг нэвтэд нь хөдөлгөж чадна гэдэг тун хэцүү, хэн ч бодсон.Хувь хүнийх нь хувьд багш миний олж харсан нэг зүйл бол их зөв баримтлалтай, сэтгэдэг, зохион байгуулдаг, өөрөө их цэгцтэй оновчтой ярьдаг, тулхтай, аядуу зөөлөн, массын үйл ажиллагаанд тулгуурладаг, тэдний хүчинд нь итгэдэг залуу боловсон хүчин.
Яамныхаа бодлогыг дэмжин, багш нартаа хүргэх зорилгыг би зөвхөн энэ удаа тавьж буй биш, МУБИС-ийнхаа боловсрол эрдэм шинжилгээний бичиг ”Лавай” сэтгүүлийн 2014, 2015, 2016 оны дугааруудад ”Боловсролын салбарын шинэчлэл-сургууль- багш”, ”Дээд боловсролын инновацид багш, эрдэмтдийн оруулах хувь нэмэр” зэрэг өгүүллүүд бичсээр ирсэн маань яамны бодлогыг анхнаас нь дэмжиж ирснийх, бодлого баримтлалыг нь өөрийн санаа бодлоор баяжуулан, олны хүртээл болгох гэснийх юм. Өөр бусад мэргэжлийн сэтгүүлд ч сурталчилж ирсэн.
Боловсролын салбарын, тэр дундаа хэрэгжин буй шинэчлэлийн ажлын үр дүнгээ олж харан урамшиж итгэсэн ЕБС-ийн багш нар , аль ч шатны сургуулийн олон багш одоогийн сайдаа сайшаан дэмждэг, хүндэтгэдэг. Багш бид салбар болон удирдлагуудынхаа ажил үйлсийн тухай хэлж ярих, бичих эрх нээлттэй тул ийн өгүүллээ.

Сайныг дэмжин үзэхийн зэрэгцээ, энэ яамны бодлого хараанд өртөөсэй хэмээн боддог зүйл бас бийг хэлье.

Салбарын бодлогод эрсдэлд суурилсан үйл ажиллагаа чухал билээ. Тухайлбал, багш мэргэжлээ эзэмшин дипломоо өвөрлөн шинэхэн багш болох төгсөгчдийг салбар нь гар сунган хүлээж авч,эн түрүүнд зааж туслан, ажилд нь дадуулах учиртай тул шууд багшлах эрхийн шалгалт авахгүй байх нь чухал болов уу. Харин Японы туршлагаар, төгссөнөөс хойших ажилласан 5,10,15 жил тутамд ахих түвшний шалгалт авч цаашид багшлах эрхийг нь баталгаажуулдаг, түдгэлзүүлдэг, хөгжүүлдэг хөшүүрэг болгох нь зөв болов уу гэж бодож байна.
Их дээд сургуулиуд хөтөлбөрийн шинэчлэлээ амжилттай хийлээ, харин одоо түүнийгээ дорвитойхон хэрэгжүүлэх арга зүйн шинэчлэл чухал байна. Их, дээд сургуулиудад салбартаа сайн инженер, эмч, зоотехникч, жүжигчин, хуульч, эдийн засагч, нягтлан бодогч гэхчилэн хүмүүс багшлах нь элбэг. Иймд их, дээд сургуулиудад мэддэг чаддаг зүйлээ сайн аргазүй, технологиор заан хүргэж чаддаг, багшлахуйн эрдмийг эзэмшсэн багш эрдэмтэдтэй байх хөтөлбөр хэрэгжүүлж өгвөл нэн сайн байна.
Ямартай ч боловсролын салбарт 48 жил ажилласных салбараа шинэ сайн зүйлээр бялхаж, хөгжин бадарч байгаасай, эхэлсэн сайн үйлс бүхэн нь тасалдалгүй дэлгэрэн үргэлжлээсэй гэсэндээ салбарынхаа шинэчлэлийг удирдан толгойлдог сайдын үйл ажиллагаатай холбон авч үзэж бичлээ. Сайдын ажилтай шууд холбоогүй ч, нэгж байгууллагуудтай хамаатай саналаа ч энд хэлэв.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • зочин (April 04, 2016 9:11:22 am )

    Сүүлийн үед ЕБС төгсөгчдийн чанар буурааад байна. Их дээд сургуульд элсэгчид дунд боловсролын энгийн зүйлүүдийг мэдэхгүй /жишээ нь элементийн валент, томёо/ ирж байгаа нь салбарын шинэчлэл үүь бууралт уу

    • irgen (April 04, 2016 3:34:27 pm )

      ene hun bodvol ih surguuliin bagsh boltoi. Deer ued tanii ued buh huuhed teriigee meddeg bsanuu. ta yag batalj chadah uu. ter ued ih deed surguulid 10 jil tugsugchidiin heden hubi yamar tubshinii huuhduud ordog bsan odoo heden hubi elsej bgaag sudalj uzsen uu. zgr l uuriin uzel bodloor yamar ch oyun dugnelt hiigeegui zuilee bolobsroltoi hun bj ingeed l ursgad suuj bdag. heleheesee umnu bodoj tungaaj suraad bagsh hii dee

  • MGL (April 04, 2016 9:33:11 am )

    Гантөмөрийг одоо магтаад яахав дээ. Нэг сайд гарч ирээд боловсролд шинэлэг зүйл нэвтрүүлэж өөрийн “брэнд”-тэй болох гэж хүүхдүүд дээр туршилт хийдэг, дээртсэн юм нэг ч байхгүй, Жишээ нь АХ ХА-д оролжож байгаа охиноос “хоол боловсруулах эрхтэнг юу гэдэг вэ? гэсэн асуултанд “хэлүү” гэж хариулдаг байгаа. Үүнийг бичигч өөрөө насаараа энэ салбарт ажилсан гэж байна. Боловсрол ийм доор орчихоод байхад салбрын сайдыг нь магтаж байдаг. Ингэж туйлширч болохгүй аливаа юманд бодитой хандах хэрэгтэй. Их дээд сургууль бүүр авах юмгүй болсон тэнд ажилладаг зарим багш нарын мэдлэг ЕБ сургуулийн 6-р ангийн хүүхэд шиг сэтгэдэг юм билээ. Алан тушаал эрх мэдлийн “дайн” хийцгээж байна, цул атаа жөтөө, архидалт, авилга хээл хахуул, биеэ үнлэлт зэрэг нийгмийн бүх гаж үзэгдэл тэдний хөшигний ард явагдаж байна.

    • irgen (April 04, 2016 3:37:31 pm )

      Bagsh nar bugd tiim bgaam uu. Ta yu undeslej iim yum bichij suuna ve. Bolovsroliin shinechlel usultud ta ch bas uuregtei gedgee /huuhedtei l bailgui/ uhaarch bna uu gui yu. Zubxun bagsh nar tanii ur huuhdig uhaaruulah uuregtei gej uzdeg chini yag zub uu dahin neg tungaan bodvol deergui vyu

  • Зочин (April 04, 2016 9:55:27 am )

    Санал нэг бнааа

  • ганаа (April 04, 2016 9:56:18 am )

    Хүн хүний амьдрах арга янз бүр. Зарим нь энэ хүн шиг захиалгаар юм бичин долгинох… Хийснээсээ реклам нь их 4 жил өнгөрөв. Гадаад томилолт тендерийн наймаа цэцэглэв. Тендерийн наймаа үнэнийг хэлэхэд өмнө нь ч байсан, одоо эрээ цээрээ алдсан. Японы Косен-г оруулж ирэх Косен төгссөн Гантөмөрийн санаа биш жирийн нэгэн Монголд төслөөр ажилладаг япон багшийн санаа шүү

  • Алтай (April 04, 2016 10:10:23 am )

    Боловсролын салбар тоглоом болж хувирсан. Сурах бичиг, шалгалтын материал жонхуурсан. Хүүхэд хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэх олон жил уламжилж ирсэн дэвшилттэй арга барилуудыг алдагдуулсан, Цөм хөтөлбөрийн агуулга чиглэл, бага ангийн заах арга гээд салбарынхан дотооддоо яирьж шийдэх, засах залруулах зүйл их байгаа. Л. Гантөмөрийн гай нь гавьяанаасаа бараг илүү юү дээ

    • irgen (April 04, 2016 3:38:59 pm )

      Ene yamar ch medeelelgui hun bna. Harin ch baga angiin bagsh nariin arga zui uneheer saijirsan. Ta hed heden bagshiin hicheeld suuj uzeed daraa ni naad setgegdel shuumjleleee helvel yamar ve

  • IRGEN (April 04, 2016 10:11:46 am )

    ene hogshin yamaa ene neg saidad yasan ih paldignaa ve yun niluun be ogt deeshleegui harin ch bolovsroliin salbar MUUN d orood bur utgaa aldaad bhad hodolgoj chadsan ch geh shig hol ochij hutsaarai avgai mini

  • зочин (April 04, 2016 10:42:31 am )

    Боловсролын салбар сонгуульт 4 жилийн тоглоом болсоор одоо ЕБС аль ч үгүй багш сурагчгүй учраа олохоо блиод байна даа. Өгүүлэл бичигч лав л ЕБС огт мэддэггүй, ач зээ нь сурдаггүй юм байна

  • үенч (April 04, 2016 12:14:04 pm )

    боловсролын байгууллагын одоогийн бодлого тийм ч зөв биш шүү.

  • багшзочин (April 04, 2016 1:46:10 pm )

    боловсролын бодлого алдагдаж биш болсон шүү

  • bagsh (April 04, 2016 2:40:41 pm )

    ene hunii bichsentei mongoliin buh bagsh nar sanaa niileh uu,law l ugui de.sambariin umnu shohoi barin zogsoh olon olon bagsh nariin sanaa l law bish shuu.

  • irgen (April 04, 2016 3:24:32 pm )

    manaihan shineleg yum buhniig ingej huleej avdag ih muuhai setgehuitei humuus. Ene chini l bidniig hoish tataad bgaam sh tee. Ene hun ih zub bichsen bna. Er ni bol tsum hutulburiin ireedui ih zgr yum bgaan. Odoo bol yahuu ehelj bna yum yum bgaa l bh. Gehdee manaihan shaxagdaad jaahan achaalaltai ajillad ireheeree l iimerhuu yum yarikj bgam sh dee. bi jiriin bagsh hun. Yamnii uil ajillagaag demjdeg.

  • irgen (April 04, 2016 3:26:10 pm )

    Hunii hiisniig shuumjleh muulah teren shig amarhan yum bhgui. Harin tuunii end hurch hiih esex ni yu l bol . Joohon alsiin xaraatai bmaar yum daa manaihaan.

  • Anonymous (April 04, 2016 3:57:12 pm )

    yamar byalduuch yasan hudalch avgai ve? nastai hun baij bolioch nugel shu!

  • зочин (April 04, 2016 4:16:26 pm )

    40,50- аид насны эмэгтэй багш нарын цэвэршилтэд хүртэл анхаардаг сайн сайд бнлэээ.АН дахин гарвал ЭМ-ийн яам хавьд нэг алба хашуулмаар юм бнлээ

  • Anonymous (April 04, 2016 7:09:16 pm )

    bolousrolin salbaraar ye yein zasagin gazar dandaa toglodog gantomor garaad bagsh narin bichig tsaas mash ih bolson ene hun garaad bagsh narin nigemin asuudalig yaj shidsen yum be onoodor bagsh nar 500 hyrehgyi myangan togrogoor amidarch bna ihenh ni tsalingin zeeltei

  • Иргэн (April 04, 2016 9:01:26 pm )

    Гантөмөр Монголын боловсролын салбарыг самарсан нүгэлт этгээд юм.

  • Иргэн (April 04, 2016 9:09:21 pm )

    Гантөмөр Монголын дээд боловсрол дахь шинжлэх ухаанд суурилсан акедемик сургалтыг устгасан,хүн. Хэт өндөр хөгжилтэй орны практик үйл ажилллагаанд суурилсан прагматик сургалтыг их дээд сургууьд тулган нэвтэрүүлсэн. Үүний үр дүнд Монголын их дээд сургуулиуд ТМС (МСҮТ-ийн) мэдлэгтэй хүмүүсийг бэлтгэдэг болсон. Монголд үндэсний дээд боловсролтой хүмүүсийг бэлтгэдэг тогтолцоо Гантөмөр сайдын үед нуран унасан. Гантөмөр бол нэгэн үеийн хорлогч.

  • зочин (April 05, 2016 12:23:33 am )

    Сайддаа долигнон долигнон гэхэд энэ авгай арай л бишээ. Омнеес нь бур ичиж ухлээ. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын емнеес сайдыгаа ОК гээд дугнэчих овоо муу гар уу.

    • Anonymous (April 05, 2016 5:48:32 am )

      Үнэн л юм энэ багш бичсэн байна шүү дээ. Аливаа зүйлийг дан хар талаас нь харах, шүүмжлэх амархан л даа. Ганц нэг хүн сайдын ажил үйлсийн гэгээтэй талыг л олж хараад бичсэн байна шүү дээ. Ер нь манайхан юмыг дандаа хар талаас нь хараад байх юм даа.

  • Anonymous (April 05, 2016 7:14:34 am )

    Bolovsroliin saiduud bagsh nariinhaa chadvariig deeshluuleh tal deer anhaarsan zuil gej ogtBaidaggui uchiraas bagsh nariin medleg bolovsrol mash ih hotsrogdson baigaag ene hunii ene ih nurshsan byalduuchilsan ugnuudees harj bolno, onoodor niigemd iu bolood baigaa, iu heregtei baigaag olj harah haraa muu, hogjil devshiliin toloo sanah sereh setgeh tal deer bol bur baihguiee baihgui, bolovsroliin salbar muugaas bolj togsogchidiin medleg chadvariin tuvshin muu baigaa shuudee, tegsen hirnee oorsdiigoo bolood baina geed bodotsgoochihson,

  • Иргэн (April 05, 2016 11:31:38 am )

    За та нар битгий нэгнийгээ ингэж бай энэ багш өөрийнхөө үзэл бодлийг л хэлж байна шдээ санал нэг байна дэмжиж байна

  • Иргэн (April 05, 2016 11:35:58 am )

    Долгинохоо хүрвэл хэн хүнгүйл байх шүү хөгшин хүнийг зарим нэг нь арайл соЁлгүй юмаа ийм хүмүүс олон байгаа болхоор л улс,боловсрол,хүн нь хөгжихгүй байгаа шдээ

antalya rent a car