antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2016 Comments are off

Сураггүй болсон Боинг Африкийг чиглэн ниссэн нь тогтоогдлоо

нийтлэсэн Admin

osol_676Долоо хоногийн өмнө Малайзын агаарын тээврийн Боинг 777 онгоцны сэг байж болох биетүүдийг Африкийн зүүн эргийн Мозамбик улс болон Мадагаскар арлын дунд орших хоолойгоос олсон юм.
Онгоцны сэг байж болох зүйлсийг Боинг 777 онгоцных гадаргуугийн биет мөн болохыг Австралийн тэргүүлсэн олон улсын шинжээчдийн баг баталсан юм. Тэгвэл Малайзын 2014 онд сураггүй болсон онгоц Бээжинг чиглэн нисэж явснаа огцом чиглэлээ өөрчлөн баруун зүг Африкийг чиглэсэн болохыг баталсан хэрнээ басхүү шинжээчдийн эргэлзээг төрүүлсэн зүйлс дахин олдсон байна. Тодруулбал Мозамбик арлаас зүүн тийш орших Маврикий арлын орчмоос мөн л Боинг онгоцны гадаргуугийн биет байж болох зүйлсийг иргэд олж албаныханд хүлээлгэн өгчээ. Мэдээж хэрэг олдсон зүйлийг мөн л Малайзын сураггүй болсон Боинг 777 онгоцных хэмээн таамаглаж байна. Гэхдээ шинжээчдийг эргэлзүүлж байгаа асуудал нь хэрэвзээ Боинг онгоц Африкийг зорьж яваад замдаа сүйрсэн юм бол Мадагаскарын баруун талд уу, зүүн талд уу гэх асуулт босож иржээ. Өмнө нь Мадагаскарын баруун талд Мозамбик улсын эрэг орчмоос өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн онгоцны сэг байж металл хэлтэрхийнүүдийг илрүүлсээр өнгөрсөн долоо хоногт ч мөн дахин нэгийг олсон билээ. Тэдгээр хэлтэрхийнүүдийг Боинг 777 онгоцных мөн болохыг бараг тогтоогоод байгаа үед Мадагаскарын зүүн тал буюу Маврикий арлын орчимд олдсон биетүүд онгоцны ослыг таамаглагчдыг эргэлзээнд оруулаад байна. Учир нь Маврикигийн орчимд онгоц сүйрч агаарт хэдэн хэсэг болон бутарсан бол яагаад ч Мозамбикийн эрэг хүртэл цацагдах учиргүй билээ. Тиймээс Маврикигийн орчимд унасан онгоцны хэлтэрхийнүүд Мадагаскар арлыг тойрон Мозамбикийн хоолойд очсон байж болох ганц магадлалтай гэнэ.
Харин Маврикигийн орчмоос онгоцны сэг байж болох зүйлс олдсон явдал нь ямар ч атугай Малайзын нийслэлээс Бээжинг чиглэн ниссэн онгоц огцом чиглэлээ өөрчилж Энэтхэгийн далайг туулаад Африкийн эрэг орчимд сүйрсэн гэх шинжээчдийн таамаглалыг баталж байна.
Би Би Си агентлагийн тоймчдын үзсэнээр бол одоо онгоцыг хаанаас хайх тухай олон янзын таамаглалуудаа орхиж, онгоцонд юу тохиолдсон, ямар шалтгаанаар чиглэлээ өөрчилсөн, яагаад сүйрсэн учрыг л олох үлдлээ хэмээжээ. Энд мэдээж хэрэг алан хядагчдын гарт барьцаалагдаж баруун зүгийг зорьсон байж болох талтай, мөн замдаа шатахуун нь дуусаж унасан эсхүл ямар нэг үл мэдэгдэх шалтгаанаар Энэтхэгийн далайг туулсны дараа сүйрсэн гэх таамаглал л олны анхаарлыг илүүтэй татаж байгаа юм. Харин техникийн нөхцөл байдал буюу онгоцны ямарваа нэг гэмтлээс болж чиглэлээ өөрчилж Африк хүртэл ниссэн гэх таамаглал бараг үндэслэлгүй болж байгаа тухай ажиглагчид бичжээ.
Малайзын агаарын тээврийн “MH370” нислэг хоёр жилийн өмнө нисч явахдаа холбоо тасарч сураггүй болсон юм. 239 хүнтэй онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас хөөрснийхөө дараахан радарын дэлгэцнээс алга болсноор одоо болтол олдоогүй. Эхний үед онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэн Австралийн баруун эрэг орчимд буюу өмнө зүгт хайгуул хийж байсан юм.
Сураггүй болсон онгоцонд 227 зорчигч нисэх багийн 12 хүний хамт Бээжинг зорьж явсан юм.

Эх сурвалж:



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car