antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2016 Comments are off

Шар өнгөтэй оохроор эхэлж, оймсоор төгссөн долоо хоног

нийтлэсэн Admin

Shar_8848Ээлжит бус чуулган болох эсэх нь тодорхойгүй, Эдийн засгийн олон улсын форумаар Монгол Улсын өр хийгээд нэр хүнд гээд хаврын нэгэн долоо хоног улс төрийн үйл явдал ихтэйгээр өнгөрлөө. Гуравдугаар сарын 29-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан.
Энэ удаагийн хуралдаанаар “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, мөн Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байсан. Гэвч ирц хүрээгүй гэх шалтгаанаар УИХ-ын дарга нээгээгүй чуулганаа хааж, асуудлыг хаврын чуулганаар горимын дагуу хэлэлцэхээр болсон.
Хэлэлцэх асуудлыг МАН-ын бүлгийнхэн чуулганы хуралдаанд оролцоогүй учраас дэмжиж байна хэмээн эрх баригчид тайлбарлаж байсан. МАН-ынханы хувьд “Бид ээлжит бус чуулганаар хэлэлцэх энэхүү асуудлын талаар хэлэлцэж, албан ёсоор оролцоно, оролцохгүй гэдэг шийдвэрийг гаргаагүй байна. Цуглаж энэ талаар яриагүй. Бүлгийн түвшинд энэ конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл болоод холбогдох бусад төслийг судлуулж байна. Энэ бүх мэдээллээ нэгтгэн бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ. Түүний дараагаар асуудлыг дэмжих, эс дэмжихээ шийднэ. Одоогоор бүлэг ээлжит бусаар хуралдаагүй, энэ тухай хэлэлцээгүй, шийдвэр гараагүй байгаа гэж ойлгоорой” хэмээн мэдэгдсэн.
Харин “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн тухайд зарим гишүүн нь чуулганы хуралдаанд оролцсон ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцэх асуудлыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, бүлгийн гишүүдийг тус ээлжит бус чуулганд оролцохгүй байхыг уриалсан. Хэрэв дээрх ээлжит бус чуулганы хуралдаанд Шударга ёс эвслийг бүрдүүлэгч МАХН-ын гишүүд оролцох юм бол МАХН-ын Монголын Ногоон намтай 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэж орох асуудал цуцлагдана гэдгийг ч илэрхийлсэн.
Түүнчлэн улс төрийн намуудын зүгээс байр сууриа илэрхийлж байсан ч ТББ-ууд болон иргэний нийгмийн байгууллагууд цөмийн асуудалтай холбоотой гурван конвенц, нэг протоколыг эсэргүүцэн Төрийн ордны баруун хаалган дээр цугларан, уриа лоозон барин жагсаж, цөмийн шар нунтгийг бэлгэдэн шар оохорыг цацсан. Ингэснээр төрийн ордныг тэр даруй цагдаагийн хамгаалалтад авч, онцгой байдлын албаныхан ирж, цацсан нунтгийг шинжлэн, эсэргүүцэгчдээс гурван хүнийг, тухайлбал, “Босоо хөх Монгол” бүлгэмийн Ц.Буяндүүрэн, “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн зохицуулагч н.Ганбаатар, сэтгүүлч Ч.Мөнхбаяр нарыг Сүхбаатар дүүргийн шүүхийн тогтоолоор баривчилсан боловч хоёр цагийн дараа торгох арга хэмжээ аван сулласан.
Мэдээж олны анхаарлыг татаж байсан энэхүү асуудал нь улс төрийн нам хүчнүүдийн хувьд нийтийн дунд үгүй болсон нэр төрөө сэргээх аятайхан боломж байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх эсэхээс хамаарч шар нунтгийг эх нутагтаа булах эсэх нь хамаарна. Тиймээс ирээдүйнхээ төлөө яиар алхам хийх нь вэ гэдгийг харж байж сонгогчдын саналыг бага ч атугай татах арга болгон ашиглахаар байлаа.

Намуудын наймаа & Гуравдагч хүчин

Иргэд улс төрийн намуудад итгэх итгэл нь суларч, эцэстээ хэн нь ч сонгуулиар ялсан ялгаагүй гэх болжээ. Бүр цаашлаад үүнийг нь далимдуулах мэт энд, тэнд бие даан нэр дэвшинэ гэх өөрийгөө томоор бодогчид ч олширч.
Юутай ч өнөөгийн байдлаар МАН хийгээд АН-д итгэх хүн бараг алга. Мөн хэнийг ч хамаагүй дагаж, намирч байдаг болохоор ИЗНН-ынханд итгэсэндээ харамсах хүн ч олон бий. ИЗНН-ынхан АН, МҮАН гээд олон намаас нэгдэх урилга, заллага хүлээж аваад байгаа. Гэхдээ өөрсдөө бол энэ сарын 16-нд эцсийн шийдвэрээ гаргана гэсэн.
Харин шинэ, содон өнгө аяс болж улс төрд гарч ирсэн ХҮН-ынхан арайхийн даргатай болж, түүнийгээ олон нийтэд зарлан тунхагласан. Гэхдээ мөрөөрөө явж ирсэн нэр хүнд нь аль хэдийн шалбаагт хутгалдсан. Ирэх сонгуулиар хэрхэхийг сонгогчид л мэдэх байх. Дөрвөн жилд ганц болдог УИХ-ын сонгуулийн давтамжтайгаар хөдөлгөөнд ордог жижиг намууд ч аль хэдийнээ амь орж, Эх орон нам хүртэл хэн нэгний санал хуваахын оронд, хамтран хүч үзэхээр МҮАН-тай эвсэхээр болоод байгаа.
Гэхдээ “лаагаа иднэ үү луувангаа иднэ үү” гэгчээр жижиг намуудын тэмцлээс илүү МАН, АН, МАХН-ынхан ямар нүүдэл хийж ялалт байгуулах нь олон нийтэд сонин байгаа төдийгүй зөв, зүйтэй үйлдэл хийж улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд нэмэртэй бодлого шийдвэр гаргаасай гэх сонгогч их бий болжээ.
Улс төрийн намуудын цусгүй тулаанд иргэдийн амьдрал доройтож буй нь бүхний нүднээ илхэн байна. Тиймээс зөв сонголт хийхийн тулд гуравдагч хүчин парламентад суух бага ч атугай боломж бий гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэдсэн бололтой.

Элийрлээр эхэлж, оймсоор дууссан эдийн засгийн форум

Эдийн засгийн чуулга уулзалтыг 2010 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой, хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаар онцлогтой гэж үздэг.
Харин энэ удаагийн чуулга уулзалт олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөж, хөрөнгө оруулалт татах байтугай улс төрийн нам, хүчнүүд нь бизнесийн орчинд хэрхэн гар бие оролцож, эдийн засгийн тогтворгүй байдал бий болгодог болохоо илэрхийллээ.
Ерөнхий сайд чуулганыг нээж хэлсэн үг нь олон нийтэд таалагдаагүйгээр үл барам гадныхан өнөөгийн толгой компаниуд хэт өртэй, намчирхах үзэл бизнесийн салбар хоёр “хүйн холбоотой” гэх мэт бүхий л мессежийг Монголыг сонирхогчдод түгээсэн. Саяхан л эрэн сурвалжлагдаж байсан хүн салбар хуралдааныг нь даргалах гэх зэргээр чухам л сонгуулийн шоу эхэлснийг Эдийн засгийн форумаар баталсан.
Ээлжит бус чуулганы хуралдаан гээд завгүй байсан улстөрчид Эдийн засгийн чуулга уулзалтыг эрхгүй сонирхож байсан. Хаалтын үг хэлж байсан эрхэм спикерийн өөдөөс намын гишүүн нь оймс чулуудаж, хаврын улс төрд өөрийгөө гэрэлтүүлээд амжсан. АН-ын угшилтай эдийн засагч Л.Наранбаатар гэх эрхэм УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэж олонд танигдсан ч төрийн ордонд гаргасан үйлдлийнхээ төлөө ард түмнээс уучлалт гуйх сэтгэлтэй гэдгээ харуулсан. Харин З.Энхболдын хувьд буруугаа хүлээх чадвартай хүн гэдгээ чухам хэрхэн харуулах бол гэдэг асуудал яригдсан хэвээр үлдсэн.
Монгол Улсын өрийн хэмжээг МАН-ынхан нэмэгдүүлэсэн хэмээн зарлаж байсан Эдийн засгийн чуулган дээр Засгийн газар дахин 500 сая ам.долларын бонд арилжсан гэдгээ ч мэдэгдэж амжсан.
Өөрөөр хэлбэл нэгдүгээр сард Засгийн газраас 800 сая ам.доллар бүхий үнийн дүнтэй “Мазаалай” бонд гаргахаар төлөвлөж байсан нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах улстөржилтөөс болж гацсан.
Гэвч Засгийн газар аргыг нь олж 500 сая ам.долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон. Энэ нь мөн л МАН-тай адил халамжийн бодлого болж хувирахгүй ч цалин, тэтгэвэр гэх мэт иргэдийн халаас руу чиглэж, сонголтод нөлөөлөх санхүүжилт гэдэг нь гарцаагүй үлдлээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car