antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2012 1 comment

Түүнийг хаана булшлах вэ, Ерөнхийлөгч өө

нийтлэсэн Admin

Юуны өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Түүнийг хаана булшлах вэ?” хэмээн асуумаар байна. Эрхэм Ерөнхийлөгч та энэ асуултад Ерөнхийлөгчийн өндөрлөгөөс бус Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар бас Монгол улсын иргэний хувиар хариулбал сайнсан.

Өнгөрсөн онд Японд газар хөдөлж улмаар цунамид автсан мэдээллийг бас тэртээ 26 жилийн өмнө Чернобылд гарсан ослын талаар танд дахиад л нурших болох нь. Гэхдээ яая гэхэв. Амьд явах эрхээ хамгаалахын тулд эдгээр гамшгийн мэдээллийг хэдэн зуу дахин давтсан ч хэл цуцахгүй биз.
2011 оны гуравдугаар сарын 11-ны өдөр Японд 8.9 магнитут буюу 12 баллын хүчтэй газар хөдлөлт болж улмаар цунами үүсэн Япон орон даяар гамшиг нүүрлэсэн юм. Эл гамшгийн улмаас 16243 хүн амиа алдаж, 2400 гаруй хүн сураггүй болж арлын орон тэр даяараа эмгэнэн гашуудаж байв. Гэвч гамшиг үүгээр дуусаагүй юм.
Газар хөдлөлтийн улмаас Фүкүшимагийн атомын цахилгаан станцын I реактор дэлбэрч, агаарт болон далайн усанд их хэмжээний цацраг идэвхт бодис тарсан нь Япон төдийгүй Монгол улсад нүүрлэх гамшгийн эхлэл байлаа. Японы эрх баригчид тус станцаас 50 км-ийн радиуст онц байдал тогтоож, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж станцын ослын хэмжээг долдугаар зэрэглэл хэмээн тогтоосон бөгөөд энэ нь 1986 онд дэлбэрсэн Чернобылийн АЦС-ын осолтой эн тэнцүү гэсэн үг юм. 26 жилийн өмнө Чернобылд болсон эл гамшгийн хорт нөлөө өдгөө ч тасраагүй. Чернобыл орчмоор тэр гэхийн тэмдэггүй амьтад сүрэглэн явах болсон нь аймшгийн кинонд гардгаас ч долоон дор үзэгдэл.
Үүнээс гадна Чернобылийн хүүхдүүд. Чернобылийн АЦС-ын зах зээлийн буюу одоогийн үнэлгээ нь 4 тэрбум ам.доллар гэдэг. Гэтэл түүний ослын улмаас Украйн улс нийтдээ 180 тэрбум ам.долларын хохирол амсчээ. Тус атомын станцын ослын хор уршгийг арилгахад Украин улс 25 жилийн туршид улcын төсвийнхөө 10 %-ийг тогтмол зарцуулж ирсэн байдаг. Үүнээс өмнө хуучнаар ЗХУ асар их хөрөнгө зарцуулсан бөгөөд тэр тоог өдгөө хүртэл нууцалдаг гэх. Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараахан төрсөн хүүхдүүд хийгээд өдгөө ч төрж байгаа зарим эхчүүд төрөлхийн тахир дутуу, элдэв согогтой хүүхэд төрүүлж байгаа нь мөн л “Чернобылийн” хүүхдүүд.
Харин одоо тун удахгүй “Фүкүшимагийн хүүхдүүд” гэсэн тодотголтой хүүхдүүд ар араасаа мэндлэх биз. Учир нь Фүкүшимагийн ослын дараа тэндээс яаралтай шилжүүлсэн 130 хүүхэд тутмын 10-т нь гормоны өөрчлөлт илэрч, булчирхай нь цочсон тул хүүхдүүдийг эмчийн үзлэгээр оруулсан юм. Гэхдээ үзлэгийн дүнг нийтэд зарлахгүй байх шийдвэрийг гаргасан учраас Фүкүшимагийн хүүхдүүд хэр хордсныг хэлэх боломжгүй. Ямар ч байсан Чернобылийн ослын үеэр тархсан цацраг идэвхт үүл зургаан мянган хүүхдэд булчирхайн хорт хавдар үүсгэсэн билээ.
Эрхэм Ерөнхийлөгч танаас ганцхан асуулт асуухын тулд өнгөрсөн зууны ослыг ийнхүү сэдрээж, бас Фүкүшимагийн хүүхдүүдийн талаар бичсэн маань учиртай.
Өнөөдөр монгол хүн хуульд заасан эрхээ эдэлж эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. Монгол хүн Монгол нутагтаа эрүүл, аюулгүй аж төрөх боломж өдөр өдрөөр хорогдож байна. Хамгийн их айдас төрүүлж байгаа ч хамгийн их дарагдаж байгаа асуудал бол Цацраг идэвхт бодис бүхий машинууд.
Өнгөрсөн наймдугаар сард Японоос оруулж ирсэн суудлын автомашинуудаас цацраг идэвхт бодис илэрсэн ч тэдгээр машиныг тусгай газарт хадгалж онцгой байдлын газрын албан хаагчид ариутгал хийн эздэд нь буцааж өгсөн түүх бий.
Тэдгээр машинуудаас зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин илүү буюу 1.0 хувийн цацраг идэвхт бодис илэрсэн гэдэг ч албаныхан “зөөлрүүлж” хүний биед хор нөлөө багатай байсан учраас угааж, ариутгаад эздэд нь өгчихсөн хэмээж билээ.
Үүний дараахан Японы Токио хотоос оруулж ирсэн 12 машинаас цацраг идэвхт бодис илэрч “хортой” машинуудыг Гаалийн баталгаат агуулахад тусгаарлан хэмжилт хийсний дараа машинуудыг битүүмжилж, Цөмийн энергийн газар болон Онцгой байдлын ерөнхий газрынхан ариутгал хийн угааж зүлгэж байгаад л эздэд нь өгсөн.
Гэтэл саяхан бас л цацраг идэвхт бодис бүхий машинуудын доор долоон давхар гялгар цаас дэвсгэж байгаад угааж арчиж, хэт их бохирдсон эд ангийг нь салган авч Изотоп төвд “хадгалуулахаар” өгсөн тухай мэдээлэл тархав. Мөнөөхөн хэдэн зуун дамнасан гай гамшиг дагуулаад байгаа цацраг идэвхт бодис манай улсад тодруулбал, Монгол улсын төрийн байгууллагын агуулахад “хадгалагдаж” болох уу. Бас гаалийн агуулах гэгчээр гадагшаа дотогшоо явсан хэдэн зуун монголчуудын бараа таваар дамжиж нэвтэрдэг. Гэтэл цацраг идэвх бүхий машинуудыг агуулахад орж ирсний дараа хэмжилт хийж битүүмжилж суугааг юу гэж ойлгох вэ.
Өнгөрсөн оны сүүлчээр Японоос ирсэн манай улсын иргэний тээшнээс цацраг идэвхт бодис илэрсэн. Энэ “этгээд” онгоцоор ирсэн гэж байгаа. Хэдий хэр тээшнээс хэр зэрэг бохирдол илэрсэн нь бас л битүү. Зөвхөн мэдэгдэж байгаа нь энэ болохоос бус бидэнд мэдэгдэхгүйгээр хичнээн их бохирлогдсон эд зүйл, бараа таваар орж ирснийг мэдэшгүй. Нэг үгээр хэлбэл Монгол улсад Фүкүшимагийн гамшиг аль хэдий нүүрлэж Улаанбаатар хотын энд тэндгүй цацраг идэвх бодис бүхий машин сүлжилдэж байна.
Гэсэн ч цацраг идэвхт бодисын хор хөнөөл манайхны ярьж, хийгээд байгаа шиг угааж арчаад цэвэрлэгдчихдэг эд биш. Тийм ч учраас атомын цахилгаан станцынхаа хаягдал шаарыг хэний нутагт булах вэ гэдэг асуудал өндөр хөгжилтэй орнуудын гол асуудал болдог. Гэхдээ тэдний бай нь авлига газар авч, хүнд суртал нүүрлэсэн буурай орны ихэс дээдсийг хэдхэн ногооноор худалдаж авч нутаг дэвсгэрт нь “Гай дагуулсан гамшигаа булшилдаг” түүхтэй.
Тиймээс Ерөнхийлөгч та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд нүдэн балай, чих нь дүлий явах бус төрийн түмэн нүдээр цацрагийн аюулыг харж цаашид Японоос импортлож буй бараа таваарын асуудлыг шийдвэрлэж, Монгол хөл тавьчихаад байгаа машинуудын асуудлыг шийдэхийг хүсч байна. Харин эцэст нь Изотоп төвд агуулагдаж байгаа  цацраг идэвхт бодисоор бохирлогдсон машины эд анги, хэт их бохирдолтой автомашиныг хаана булшлах вэ гэдгийг танаас дахин асуумаар байна. Хэрэв асуудлыг шийдэж эдгээр машинуудыг булшлахгүй бол Монгол хүний ирээдүйг “Чернобыл, Хирошима, Нагасаки”-ийн эмгэнэлт хувь заяа тосч байгаа гэдгийг Та эрхбиш мэдэж байгаа байлгүй.
massmn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 18, 2012 1:10:31 am )

    ene estoi zuv yum bichjee.oros ene tal deer ih arga hemjee avch bga.manaih ugaagaad oruulna gej yu yarij bga yum be

antalya rent a car