Олон арван түрээслэгчийн амьдралаар тоглочихоод хил даван зугтаасан “Алтжин”-гийн Г.Алтан улстөрд хүч
үзэхээр ирсэн талаар бид мэдээлсэн. Эртний тооцоотой “нэгэн” банкны хувь эзэмшигч болсон тэрбээр хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд цацахаар зэхэж буй.
“Сапу”-гаа шатаачихаад юу ч үгүй хоосорч, түрээслэгчдийнхээ хохирлыг барагдуулж дийлэлгүй хил давж байсан Г.Алтан яагаад гэнэт банкны хувь эзэмшиж, ямар мөнгөөрөө шинэ худалдааны төв босгож байгаа нь ихээхэн анхаарал татаж байна.
Банкны хувь эзэмших тухайд “Жаст” групптэй хийсэн эртний наймааны үлдэгдэл гэж ойлгож болох ч өөр нэгэн анхаарал татсан мэдээлэл бий.
Тодруулбал алдарт “Номаранг” компанийн хэрэг.
75 сая ам.долларын өр төлбөр яригддаг энэ хэргийг Элчин сайд Л.Галбадрахын хуучин эхнэр “Итгэлт орших” группийн эзэн Н.Мөнхцэцэг зуучилж, “Монгол шуудан” банктай аккредитивын гэрээ байгуулсны дараагаас УИХ-ын гишүүн “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттулга хүч түрэн орж ирсэн гэдэг. Гэвч үнэндээ энэ хэрэгт хамгийн гол нөлөө үзүүлж, бараа материалыг мөнгө болгох санал гаргасан хүн нь “Алтжин”-гийн Г.Алтан гэнэ.
Учир нь “Алтжин”-гийн Г.Алтан, түүний амраг “Мон-Уран”-ы Б.Наранхүү, “Итгэлт орших групп”-ийн Н.Мөнхцэцэг, түүний нөхөр Манлай уяач Б.Билэгдэмбэрэл нар гэр бүлийн дотны найзууд. Иймдээ ч өөрсдөөсөө 20 насаар дүү залуусыг сонгосон Г.Алтан, Н.Мөнхцэцэг нар “Номаранг”-ийн хэргийг өдүүлж байжээ. “Номаранг”-ийн гэх хэрэг явсаар эцэстээ “Анод” банкны дампуурлын томоохон шалтгаан болсон гэлцдэг.
“Номаранг”-ийг Н.Мөнхцэцэг анх зуучилсан гэдэг нь маргашгүй үнэн. Тэрбээр зохиолч Ч.Лодойдамба гуайн хүү Элчин сайд Л.Галбадрахтай сууж байхдаа Солонгосын бизнесмэнүүдтэй танилцаж, “Номаранг”-ийнхантай холбоо тогтоосон аж. Ингээд 2002-2003 онд Солонгосын “Номаранг” компани Монгол Улстай аккредитивын гэрээ байгуулж, “LG”, “Daewoo” компаниудаас бараа, материал нийлүүлэх гэрээ хийж байв. Гэвч бараа материал нийлүүлэх гэрээ нь сүүлдээ бэлэн мөнгө болон хувирч, Монголын банкууд болон аж ахуйн нэгж, иргэдийн гар дээр зээл хэлбэрээр очсон юм. Улмаар “Номаранг”-ийн захирал Ок Сүн Ли аккредитивын гэрээг зөрчиж, хууль бусаар бэлэн мөнгө угаасан хэргээр Солонгосын шүүхээс зургаан жилийн ял сонссон.
Харин түүнээс бэлэн мөнгийг зээлж авсан Монголын арилжааны банкууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс 75 сая ам.долларын төлбөрт унасан билээ. Эхэндээ энэ хэрэг 120 сая ам.долларын нэхэмжлэлтэй манай улсад ирж байсан ч шүүхийн шатанд 75 сая ам.доллар болж буурсан.
Тухайн үед хэвлэлээр “Номаранг”-ийн мөнгийг угаах ажилд гол нөлөө үзүүлсэн Монгол талын луйварчнаар УИХ-ын гишүүн “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттулга, “Итгэлт орших групп”-ийн Н.Мөнхцэцэг нарыг нэрлэж байв. Х.Баттулга ч өөрийнхөө бурууг зөвшөөрч, 75 сая ам.долларын ихэнхийг нь Хятадын хилийн ойролцоо байдаг өөрийн эзэмшлийн уул уурхайн ордуудаас олсон ашгаараа төлнө гэдэг ам өчиг өгч байв.
Харин Н.Мөнхцэцэгийн зуучилж өгсөн “Номаранг”-аас их хэмжээний бэлэн мөнгө авах санааг “Алтжин”-гийн Г.Алтан гаргаж, “LG”, “Daewoo” компаниудаас гарсан бэлэн мөнгийг нохойн замаар оруулах ажиллагаа эхэлсэн гэнэ.
Энэхүү 120 сая ам.долларыг “Монгол шуудан”, “Тээвэр хөгжлийн банк”, “Голомт”, “Анод” гээд эргэлдүүлээгүй арилжааны банк байхгүй. Харин эдгээр банкаар дамжуулан “Хаан брой” ХХК-ийн эзэн Клаус, монгол захирал С.Отгонбаатар, “Irish Pub”-ын захирал Г.Ганхүү, “On & off” продакшин, “Монгол шуудан” банкны Удирдах зөвлөлийн дарга асан УИХ-ын гишүүн Д.Зоригт, “Жем интернэшнл” группийн ерөнхийлөгч Ц.Цэрэнпунцаг, Синба Батаагийн дүү Эрдэнэт үйлдвэрийн дэд захирал Ц.Бат-Энх, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Мобайл”, “Аранзал трейд”, “Тахь ко”, “Нэг Ази” ХХК, “Сити” такси, “Сити” shop, “Мон-роуд” ХХК, “Монфрэш”, “Монгол шилтгээн”, “Пирамид” зэрэг 20 аж ахуйн нэгж, 16 хувь хүн авсан байдаг.
Мэдээж энэ мөнгөнөөс их хэмжээгээр салгасан хүмүүсийн нэг нь Г.Алтан. Н.Мөнхцэцэг гэх гэр бүлийн найзууд. Г.Алтангаар дамжуулан “Мон-Уран”-ы Б.Наранхүү өсч өндийсөн бол, Н.Мөнхцэцэгээр дамжуулан “Итгэлт орших” группийн Б.Билэгдэмбэрэл хөлжсөн гэдэг.
Үндсэндээ солонгосчуудын мөнгөөр Б.Наранхүү “Дүнжингарав” захыг барих хөрөнгөтэй болсон бол энэ хэргийн дараахан Б.Билэгдэмбэрэл, Н.Мөнхцэцэг нар “Бөмбөгөр” худалдааны төвийн хажууд “МВ” гэх их дэлгүүрийг барьж байв.
Хамгийн гол нь Г.Алтан зуучлагч Н.Мөнхцэцэг, гардан гүйцэтгэгч Х.Баттулга нарыг холбож өгсөн байдаг. Элчин сайдын салсан эхнэр нэрнээс цаашгүй Н.Мөнхцэцэг гэх эмэгтэйд УИХ-ын гишүүдтэй холбогдож, арилжааны банкуудаар мөнгө угаах санаа яаж төрөх вэ. Тэгэхээр Г.Алтан улстөрийн хүрээнийхэн гэх мэт дээгүүр албыг нь амжуулдаг байж.
Улмаар Х.Баттулга санаачилгыг гартаа авч, мөнгийг Сингапурын банкаар дамжуулж, Тээвэр хөгжлийн банканд оруулдаг байсан талаар “Номаранг”-ийн захирал Ок Сүн Ли мэдүүлсэн байдаг. Тэрбээр “… Н.Мөнхцэцэг, Х.Баттулгатай хамтран нийт мөнгөний маш бага хувьд бараа ачуулж, үлдсэн мөнгөндөө бараа ачуулсан хуурамч баримт бүрдүүлсэн. Би бусад мөнгийг тэдний шилжүүл гэсэн банканд нь шилжүүлж байсан. Тэд мөнгөө “Монгол шуудан” банк болон Х.Баттулгын түншүүд болох Сингапурын хятад гаралтай иргэдийн хяналтад байдаг Сингапурын банкны дансуудаар дамжуулж байсан. Мөнгө тэндээсээ Монгол Улсын Тээвэр хөгжлийн банк, “Монгол шуудан” банканд шилжиж, хувь хүмүүс, компаниудын нэрээр тараагдсан” хэмээн ярьж байв.
Үүнтэй холбоотойгоор энэ ажиллагаанд оролцсон Сингапурын “МСВ Holding” компанид Сингапурын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан удаатай.
Харин монголчууд хохирлоо төлөхгүй гүрийсээр байсан тул Солонгосын тал төрийн өмчит “Daewoo” корпорациа хамгаалж, “Номаранг”-ийн өрийг Монголын гадаад дахь алтны нөөцөөс суутгуулан авч барагдуулахаар Олон улсын валютын санд хандсан. Гэвч асуудал тэгсхийгээд намжсан. Энэ нь Г.Алтан, Н.Мөнхцэцэг нарын сэдэж, Х.Баттулгын оролцсон гэх 75 сая ам.долларын өрийг гадаад дахь алтны нөөцөөсөө барагдуулсан байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байв.
Хамгийн гол нь “Номаранг”-ийн хэргээс монголчууд хожсон гэдэг боловч үнэндээ хэдхэн хүн хожиж, бусад нь алдсан. Үүний хамгийн тод жишээ нь “Анод” банкны дампуурал.
Тухайн үед “Анод” банк харилцагчдын төлбөрийн чадварыг сайжруулан банкны бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Номаранг”-ийн оруулж ирсэн хөрөнгөөс татсан аж. Гэвч “Номаранг”-ийн асуудал бишдэж эхлэх үед “Анод” банк өөрт хамааралтай 24 сая ам.долларын төлбөрийг барагдуулжээ. Улмаар эргэлтийн хөрөнгийнхөө нэлээд хэсгийг өрөнд өгсөн “Анод” банк өөрсдөө хүнд байдалд орж, удалгүй дампуурсан.
Ийнхүү “Анод” банкны олон мянган хадгаламж эзэмшигч хохирсон билээ. Өөрөөр хэлбэл Г.Алтан, Н.Мөнхцэцэг зэрэг хариуцлагатай алба хашиж буй олон хүмүүс “Анод” банкны дампууралтай холбогдож байгаа бололтой.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 18, 2012 12:11:42 am )
mongoliin saikhan khuukhnuudiin neg Altjing muusain erchuud l jigsheesen tuuniis kharlaj khundetgekh kheregtei
-
Anonymous (January 18, 2012 12:56:32 am )
20 nasaar dvv zaluugiin booviig huhugch
-
Anonymous (January 18, 2012 1:16:36 am )
Altang Hadgalamjiin TUZ-d orno gesen chin aigaad zahialgaar bichuuleh yum daa, Ene ali ert bolood ungursun shuu dee. Altan Ih hurald dewshihgui ni medeej shuu dee
-
Anonymous (January 18, 2012 2:05:17 am )
Ene yaag amid shulam.
-
Anonymous (January 18, 2012 3:35:12 am )
Muuhai amilsan chotgor.Nvdend hviten muuhai awgai muu vg ch oldohgvi yum bna .
-
Anonymous (January 18, 2012 5:03:58 am )
yamar chotgor shig tcaraitai yum be mon yum uu arai l; oor tcaraitai baisan sanagdahiin
-
Anonymous (January 18, 2012 5:31:08 am )
yasan evgui tsaraitai bolchee shono zuudend ormoor
-
Anonymous (January 18, 2012 6:00:56 am )
ter shulam, zaluu huntei yawdag ene tern ch yahw. goln hulhi shaaj bgaad ajilaa buteej, busdyg hohiroodog gesen aguulagn muuhai eumdaa. hugatsaa buhniig haruulna biz dee!
-
Anonymous (January 18, 2012 9:34:20 am )
Sain bie hamgaalagch avsan deer dee mungu aldsan solongosuud alval amarhan shuu
-
Anonymous (January 18, 2012 9:58:24 am )
ALMAS HUN TORHTOI SHULAM
-
Anonymous (January 18, 2012 6:51:25 pm )
iimerhuu zalitai zaalihai baliar yumnuud namiin nereer ood mazah gej oroldohoo bolidoo.chi muu mongoliin gazar nutgiig negees nögood zarj mongojson shulam shuu dee, odoo mongolorniig mini zarahaar sanaarhaj baigaachini hend ch oilgomjtoi.chi ter shigeeeree singadaa shinge za yu
-
Anonymous (January 18, 2012 11:25:56 pm )
setguulch n ichmeer yum altjin bol honshoortoi huuhen hudlaa shaatsgaadgaa bolmoor yum muuhan er hvnees deer emegtei
-
Anonymous (January 18, 2012 11:54:13 pm )
sain baina
-
Anonymous (January 18, 2012 11:55:05 pm )
ene Nyamdorjiin praktsiinkhan hezeech oligtoi yum hiikhgui shuu
-
Anonymous (January 19, 2012 7:03:09 am )
Teeber xogjliin shylam D. Enxjargal chabgantsad bac oroltsoogyi ideegyi um gej algaa. Nobshiin banzal chabka.
-
Anonymous (January 19, 2012 8:55:07 am )
zahialgaar bichuuljdee hu.
-
Anonymous (January 19, 2012 12:50:28 pm )
ene khvvkheneer ymarch okh orolddog ym dee ataa jotoogoo mongolchuud bolimoor ym 2698
17 Comments