Зибабве улсын эрх баригчид гадаадын компаниудад тулган шаардлага тавьж, компанийн хяналтын багцыг нутгийн хар арьстнуудад өгөх эсвэл улс орноосоо гарч явахыг шаардан тулгажээ. Тулган шаардалтын хугацаа нь энэ оны дөрөвдүгээр сарын 1. Тус оронд Nestle, Glaxosmithkline, Unilever, Standard Chartered банкны салбарууд, хэдэн арван жижиг компани бүртгэгдсэн байгаа. Тэд дараа сарын эхэнд хувьцааныхаа 51 хувийг нутгийн хар арьснуудад зарах буюу шилжүүлэх ёстой. Энэ тухай тус улсын Иргэншлэлийн сайд Патрик Жувао мэдэгдсэн байв.
Ерөнхийлөгч Мугабегийн үеэл ач нь болох Жувао гадаадын бизнесмэнүүдтэй нялуураад байдаггүй нэгэн гэнэ. “Заасан хугацаанд шаардлагыг биелүүлэхээр ажилла. Үүнийг эс хийвээс мухлагаа хаацгаа эсвэл хуулийн цээрлэлийг дээдээр амсах болно!” гэж сайд шууд л бичсэн байв.
Цагаан арьстан эзэнтэй компаниудад зориулсан хууль дээр Зимбабве 2010 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Хэлэлцүүлэг гацаад байсан шалтгаан нь нутгийн хар арьстнуудад хувьцааны хэдэн хувийг атгуулах вэ гэдэг асуудал байлаа. Эцэст нь тэд уугуулууд хувьцааны 51 хувийг атгаж байх ёстой гэдэг дээр тогтон шийдвэрлэжээ.
“Сөрөг арьсны өнгөөр гадуурхалтад” буруутгагдахгүйн тулд Зимбабве шинэ хуулийн сөрөг пиарын эсрэг хөөгдөн хөрөнгөө хураалгасан цагаан арьстан фермерүүдэд нөхвөр өгөх тухай хуулийг бас хэлэлэж байгаа юм. Гэхдээ улсад нь мөнгө хөрөнгө байхгүй учраас шинэ хар арьстан газрын эздэд нэмэлт татвар ноогдуулахыг бас хүсч байна. Тэд харин үүнд төлөх мөнгөгүй гэж эсэргүүцэж байгаа.
Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 26, 2016 6:56:25 pm )
Uchraa oldoggui neg uls end bas neg baidag
-
Anonymous (March 27, 2016 11:26:02 am )
51% chuhal too gedgiig oilgodog l uls baina daa
-
Anonymous (March 27, 2016 12:14:46 pm )
Mobicom skytel 2iig zailuul 90 huvi japan korea ruu shuu dee
-
Эсэргүү (March 27, 2016 7:04:16 pm )
Яг Монгол улс шиг орон. Мугабе гэдэг энэ дарангуйлагч 30 гаруй жил засгийн эрхийг барьж байгаа бөгөөд энэ орон одоо яг монгол шиг төр нь мөнгөгүй, түмэн олон нь ядуурлын туйл болсон орон. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргасан нэг ч орон өндийж байгаагүй. Тэдний мөнгө, туршлага мэдлэг, технологийг ашиглаж байж Япон,Тайвань,Сингапур,Хятад улс боссон. Харин Манайх шиг орнууд уруудаж доройтож, дэлхийн хөгжлөөс гээгддэг юм гэдэг шүү. Эх орон, эрх ашиг гэж амны зоргоор чалчигчид өөрсдөө юу ч хийж чадахгүй байж солиордог болохоос баялгийг бүтээдэг жирийн иргэд өөр бодолтой байдаг юм билээ.
-
Anonymous (March 27, 2016 8:21:30 pm )
bitgii hydalaa hyts tsalin delhiin jishgeer bdood tsagta hylhidahgvi tabibal tetgebriin nasaa martaad l ajillana shvv de tertei tergvi gadnas irged hvred irne.oyu tolgoin gvnii yyrhaig olon ylsin tender zarlad hulsuur tom tom kompaniydiig ajillyylna bolo tolgoi ubduh ym bhgvi.odoo ene oligarhyd shynal n dendej gadna dotnihon niiled bvh ymig niigmig bylingartyylj manantyylj bna
-
Anonymous (March 27, 2016 8:49:33 pm )
цагаанууд бүгд гараад явчихвал , харууд өөрсдөө буцаад л АК барьсан сармагчингууд болцгооно доо, нэг нэгнийгээ ялаа шиг алцгаагаад л … ажил хийж чадахгүй , толгой нь ажиллахгүй юм чинь
-
Anonymous (March 27, 2016 8:50:48 pm )
51 хувиа тэд нарт өгчихвөл тэр компаниуд нь бүгд л дампуураад дуусна ш дээ
7 Comments