antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2016 2 comments

Цаг урагшиллаа

нийтлэсэн Admin

145895758856f5ed1433f3e

Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны гэрлийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрсөн жилээс дахин цагийг нэг цагаар урагшлуулж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө 25-26-нд шилжих шөнө 02.00 цагт цагийг нэгээр урагшлууллаа. Цагийн тохиргоог Стандартчилал хэмжил зүйн газрын цаг давтамжийн эталоны лабораториос хийсэн юм. Ингэснээр бид өнөөдрөөс эхэлж урьдынхаасаа нэг цагийн өмнө босож, цагийн өмнө ажилдаа очиж, мөн цагийн өмнө ажлаасаа тарах болж байна. Хэмнэл ийн өөрчлөгдөх боловч цагийн хэмжүүр бол яг одоогийнхтой адил байна гэсэн үг.

Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломж олгоно хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.

 Монгол улс анх 1960 онд “цаг урагшлуулах” зохицуулалт хийж байжээ. Үүнийг 1999 онд хүчингүй болгоод 2001 онд дахин сэргээсэн байна. Ингээд  2005 онд дахин хүчингүй болгоод байсныг өнгөрсөн жилээс дахин сэргээсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Балт (March 26, 2016 5:59:15 pm )

    Цаг хөдөлгөх нь өөрөө бидний “мэдэхгүй” маш олон АСУУДАЛ-ыг бий болгож байна. Хамгийн наад зах нь хүний биологийн зохилдлогын асуудал, Улаанбаатарын утаанаас нэг их дутхааргүй. Энэ асуудал нь бараг нийгмийн гэж болохоор, одоогийн улс төрийн тогтолцооны шинж чанарыг агуулж байна. Нэг жишээг дурьдахад и_баримт систем гарсантай холбоотой жижиг аж ахуйн нэгжүүдийг өөрсдийн санаачлагаар НӨАТ төлөгч болохыг ТӨР бидэнд уриалсан. Тэгвэл НӨАТ-ийн тухай хууль хэрэг байна уу. Иргэдээ л дарамталж байгаа хэрэг. Үүнтэй нэгэн адил цаг хөдөлсөнтэй холбоотой үйлдвэр, аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг тарифаар тооцдог цахилгаан эрчим хүчний тоолуурт цагийн тохируулга хийдэггүйн улмаас бид нэг цагийн өмнө, хойно хуулиар зохицуулагдаж байгаа цахилгааны үнэ тарифийг буруугаар тооцон төлөхөд хүрч байна. Хэрэв цаг хөдөлгөх л юм бол жилд 2 удаа тарифт тоолуурт тохируулга хийх шаардлага гарч байна шүү дээ, энэ бас л “буруу” гарын бизнес болох байх, харамсалтай нь үүнийг хэрэгжүүлдэг газар Монголд, УБЦТС ТӨХК-д алга байна. Дашрамд хэлэхэд УБЦТС ТӨХК дураараа дургих нь ихэдсэн, ард түмний хармаа ухагч, дураараа дургигчид болчихоод байгаа гэж хэлэхэд болохоор болсон. Үүнийг ЭХЗХороо нь зүгээр хараад л сууж байдаг, бараг юу хийж байгааг нь мэддэггүй байх. Цаг хөдлөхтэй холбоотой ийм жишээ олон арваараа байна.

  • НАУРЫЗЫН БАЯР (March 26, 2016 8:25:45 pm )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car