Орон нутагт төсөв санхүүгийн хүндрэлтэй үед төрийн байгууллага хамгийн бага зардлаар илүү үр дүнд хүрэх арга хэлбэр бол хөтөлбөрт суурилсан үйл ажиллагаа гэдгийг Хөвсгөл аймаг сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнгээр харуулж байна.
Хөвсгөл аймаг 2016 оныг “Өрх гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатарын санаачлагаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Хөтөлбөр боловсруулахдаа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тухайн салбарыг цогцоор нь харж, иргэдэд үр дүн үр нөлөө нь бодитоор мэдрэгдэхүйц төлөвлөлт хийж, иргэдийн оролцоонд тулгуурлан хамтран хэрэгжүүлж байгаа нь онцлог юм.
Ингээд та бүхэнд 2016 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг товч танилцуулъя.
- ӨРХ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АЙМГИЙН ХӨТӨЛБӨР
Хөвсгөл аймаг 2016 оныг “Гэр бүл-Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны дагуу нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжсэн аймгийн бие даасан хөтөлбөр боловсруулан төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, бүхий л салбарын үйл ажиллагааг гэр бүлд чиглүүлэх бодлого тодорхойлон ажиллаж байна
Монгол Улсын хэмжээнд эдийн засаг хүндэрч, өрх гэр бүлийн орлого багасч, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж байна. Үүнтэй уялдан аливаа сөрөг зан үйлтэй гэр бүлийн тоо олширч, хүчирхийлэл, архидалт, ядуурал зэрэг нийгмийн эмзэг асуудлууд улам бүр өсөх хандлагатай байна.
Иймд өрхийг гишүүдийнх нь оролцоо, санаачилга дээр тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцаа хандлагыг өөрчлөх, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн зэрэг багц үйлчилгээгээр дэмжин хөгжүүлэх талаар бодитой ажил зохион байгуулж, үр дүнд хүрэнх нь хөтөлбөрийн зорилго юм.
- “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ “ ХӨТӨЛБӨР
НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн дэмжлэгтэйгээр 21 аймгаас зөвхөн Хөвсгөл аймгийг сонгон”Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг 2012 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд 2015 оны байдлаар аймаг сумын ОНХС-аас 5,1 тэр бум, НҮБ-ын ХС-аас 4,5 тэр бум төгрөгийг зарцуулж, 12 сумын сургууль, цэцэрлэг орчин үеийн шийдэл бүхий сайжруулсан ус ариун цэврийн байгууламжтай боллоо. Нийт суралцагчдын 1/3 нь амьдралын зөв дадал хэвшилд суралцаж өвчлөл 20 хувиар буурсан зэрэг үр дүнг дурдаж болно.
Бид энэхүү хөтөлбөрөө 2016 онд эрчимжүүлэх зорилгоор төсөвт 132 сая төгрөг тусган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Хүүхэд хамгаалал
- Хүүхдэд ээлтэй засаглал
- Ус ариун цэвэрийн чиглэлээр бодит хөрөнгө оруулалт хийгдэж, хөтөлбөрийн үнэлгээ хийж, Монгол улсын хэмжээнд хүүхдэд ээлтэй жишиг аймаг болох зорилт тавин ажиллаж байна.
- “ОЮУНЛАГ- ХӨВСГӨЛ” ХӨТӨЛБӨР.
Боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйтэй багшийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, үйлчилгээний чанарыг дээшлүүлж, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачлагаар 2014 оноос эхлэн жил бүр аймгийн ОНХС-аас 50 сая төгрөг гарган хөтөлбөрийг санхүүжүүлж байна.
2016 онд “Оюунлаг Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, амжилт гаргасан багш сурагчдыг урамшуулах, СӨБ-ын багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулна.
- “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨР
Аймгийн нэгдсэн эмнэлгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах
Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад зориулж, аймгийн ОНХС-аас 150 сая төгрөг гарган хөтөлбөрийг санхүүжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 25 эмч сувилагчийг үндсэн болон, төрөлжсөн мэргэжил олгох сургалтанд, 230 эмч сувилагчийг мэргэжил дээшлүүлэх, ажлын байрны дагалдан сургалтанд, 16 эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр төлөвлөсөн болно. Мөн ЭМГ-ын дэргэд эмч, сувилагч тусгай мэргэжилтэн нарын ажлын байрны дадлага , сургалт явуулах орчин бий болгох зорилгоор эмнэлзүйн тусгай тохижуулсан төв байгуулах, зорилтот бүлгийн эх хүүхдэд эрүүл мэндийн 3 дахь шатлалын тусламж үйлчилгээг яаралтай, зайлшгүй авах шаардлагатай тохиолдолд 2 талын замын зардлыг олгох, чих хамар хоолойн дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг аймгийн нэгдсэн эмнэлэгт авах зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
- ИРГЭДЭД ЭРХЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 84 дүгээр тогтоолоор 2016-2018 онд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх “Иргэдэд эрхзүйн боловсрол олгох “ хөтөлбөрийг баталж дараах зорилтуудыг хангаж хүний хөгжлийг эрхэмлэсэн аймаг болох зорилт тавин ажиллаж байна.
Хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд төрийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж мөрддөг, нийгэм, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадвартай , хүний эрхийг хамгаалагч, үндэснийхээ түүх, соёл, уламжлалт зан үйлийг эрхэмлэн сахиж, түгээн дэлгэрүүлэгч “Эрх зүйн соёлтой, ёс зүйтэй иргэн”-тэй аймаг болно гэж зорьж байна.
- “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ХӨВСГӨЛ”
Хөвсгөл аймгийн хөгжлийн нэг тулгуур болох аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилтыг нэг юм. Тийм учраас Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрт жил бүр тодорхой хөрөнгө тусган ажиллаж байна.
2016 онд “Аялал жуулчлал ажилтай орлоготой Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух жуулчны баазуудыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аялал жуулчлалын эвент арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, Хатгал тосгоны нэвтрэх цэгийн орчимд дотоод гадаадын жуулчдад зориулсан жишиг отог байгуулах, 500 1000 цэгийг засаж тохижуулах, Хөвсгөл нуурыг зорин ирэх жуулчдын төвлөрлийг сааруулах зорилгоор аялал жуулчлалын “Мөнгөн цагираг” маршрутын төслийг боловсруулан батлуулах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, хөтөлбөрт нийт 85 сая төгрөгийг тусган ажиллаж байна.
Хөтөлбөрт суурилсан төлөвлөлт хийж хэрэгжүүлснээр нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх, иргэдийг зөв зан үйлд уриалах, зөв хандлагатай болгох, өрх гэр бүлийн амьдралаа дээшлүүлэх боломж нөхцөлийг төрөөс бий болгох, арга зүйд сургах, аймаг орон нутгийн зүгээс хийгдэж буй бодлого үйл ажиллагааг таниулж, мэдээллээр хангах, нийгэмд идэвхтэй амьдрах хүсэл тэмүүллийг бий болгоход тодорхой үр дүн гаргахаар Хөвсгөлчүүд ажиллаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн С Баяр
Холбоотой мэдээ
-
Irgen (March 27, 2016 8:28:17 am )
Хөвсгөл аймгийн дарага нар ярих рэкламдах нь сайн харин газар дээрээ дэндүү дорой. Хүүхдэд ээлтэй нутаг юм бол яагаад хүүхдийн нас баралт эхчүүдийн нас баралт ихсээд байдаг юм. Хөдөөгийн сургууль эмнэлгээ нүбын санхүүжилтээр жаахан тордсоноос өөрсдөд нь сэтгэл байхгүй. Завсраас нь өөрсдөө бас сожих хомхой сэтгэлтэй.
-
Иргэн (March 27, 2016 10:09:38 am )
Харин сүүлийн жилүүдэд нэлээдгүй ахиц гараад байгаа нь мэдрэгддэг. Засгийн газраас дэмжлэг муу улаан гараараа үзэж байгаа хүмүүс гэхэд… Тэгэхэд бусад аймгууд Засгийн газраас дэмжлэг аваад ч хэрэг алга!!!
-
bobo (March 27, 2016 2:36:43 pm )
Засгийн хөтөлбөрийг өөрийн болгох гэсэн ядарсан арга үнэндээ сүүлийн хэдэн жил бусад аймгийг бодвол юуу ч хийгдээгүй гэж хэлж болно
-
Зочин (March 28, 2016 3:49:56 pm )
Монгол улс нэгдсэн улс, Засгийн бодлогыг орон нутаг нь хэрэгжүүлж ажиллахгүй тэгээд яахын болж байна. Аль алиных нь төсөв нэг шүү дээ мангар аа
Яриж хэлэхдээ заагламаар байгаа юм бол УИХ-ын гишүүдээсээ эхлэх хэрэгтэй
-
-
Хөвсгөл (March 27, 2016 3:40:25 pm )
онож л бичих хэрэгтэй. Хэт их намын үзэл бодлоор юманд ханддаг. Санал санаачилгыг дэмжинэ гэж байхгүй. Өөрийн хүссэнээ л хийдэг гэхэд болно.
-
Эсэргүү (March 27, 2016 7:24:27 pm )
2009 онд Хөвсгөл аймаг улсын төсвөөс 4 орчим тэрбум төгрөгийн татаас авч амиа тээдэг байсан бол одоо жилд 19 тэрбумын татаас авдаг болжээ. Орон нутгийн бие даасан байдлыг хангах, өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэдэг будаа. 2014 оны 3-р сард Ховд аймаг 2 дахь битүү захаа, БӨ, ӨВ, БН зэрэг бараг бүх аймаг битүү захтай болсон байхад Хөвсгөл аймаг 5 жил дуншаад одоо хүртэл байдаггүй. Бизнесийн болон хүн амьдрах орчин таатай учир жишээ нь Ховд аймагруу гаднаас жилд 1900 орчим хүн шилжин очиж 500 орчим хүн гадагш шилжиж байхад Хөвсгөл аймагаас гадагш жилд 2000 гаруй хүн шилжин явж, 800 орчим хүн шилжин ирж байна. Монгол улсын хүн ам жилд 2,2% өсөлттэй байхад Хөвсгөл аймгийнх 0,9% байна. Сүхбаатар, АР, Дорнод, Дорноновь зэрэг аймгууд амины орон сууцны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж,бүхэл бүтэн хороолол барьж байхад хамгийн олон хүн амтай /126,0 мянга/ Хөвсгөл аймаг унтаа чигээрээ.1000 айлын орон сууц бүр таг. УИХ-ын гишүүн Энхамгалан 560 айлын орон сууц барина гэж амалж баахан рекламдсан боловч,сонгуулийн жилийн өмнөхөн 2015 оны 10-р сараас хэдэн байшингийн карказ дутуу босгоод өвөл болгосон. 2016 оны 6-р сард, яг сонгуулийн өмнө ганц байр барьж тууз хайчилж рекламдах нь ойлгомжтой. Мөн Хөвсгөл нуурын уснаас живсэн ганц машин гаргаж амлалтаа биелүүлж байгаагаа харуулах байх. Хөвсгөл аймгийн засаг дарга багш,орлогч нь багш,тамгын газрын дарга нь багш, хэлтэс албадын дарга нар нь багш учир бүх юманд багшийн сэтгэлгээгээр хандах нь ойлгомжтой. Ажлын байр бий болгодог, орон нутгийн төсөвт татвар төлдөг жижиг дунд үйлдвэр гэх юм бараг шинээр бий болсонгүй. Нөгөө талаар энэ аймгийн ард түмэн МАН-ыг сонгосон учир манай засаг төрийг атгаж байгаа АН Хөвсгөлчүүдийг шийтгэж ,янз бүрийн тээг тавьдаг бололтой.
-
үнэн (March 28, 2016 3:46:16 pm )
та минь ээ эрэлт нийлүүлэлтээ харгалзаж байж байр барихгүй бол магтаад байгаа аймгуудад баригдсан байруудад хүн орохгүй чөтгөртэй болсон сурагтай,,,, Харин ч манай аймагт баригдсан байр борлуулалт сайтай гэсэн. манайхан давуу талаа дөвийлгөөч
-
-
Anonymous (March 28, 2016 8:34:25 am )
Залуу засаг дарга харин ч ажил хийж байна гэж боддог. Цэрэнжавын 5 жилд хийгээгүй ажлыг 2 жилд хийсэн шүү. Хэрвээ Цэрэнжав байсан бол өдийд энэ аймаг сөнөсөн байж ч магадгүй. Харин залуу даргад намынх нь шахалт хүндрэл учруулж байх шиг байгаа юм. Хэлсэн ярьсан болон зарим шийдвэр нь өөрчлөгдөх тохиолдолд харагдаад байдаг. Мөн зарим нэг агентлагийн дарга нар нь дэмжихгүй ажилд нь саад болж байгаа бололтой байдаг. Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа л хүндэрлээ дээ. Эмч нарын харьцаа хандлага, үйлчилгээний соёл, нэгдсэн эмнэлгийн байдал өнгө үзэмж, сүлд хийморь нь үнэн доройтжээ. Чагнаа гэж өөрийн мэдэлгүй, тэгсэн мөртлөө бяцхан дарангуйлагч маягийн, насаараа энэ суудал дээр байх юм шиг. Яана даа.
Гэтэл ЭМГазар 2015 оны ажлаараа аймагт шалгарч байгааг харахаар л биш болчихоод байгаа юм. -
Зочин (March 28, 2016 9:57:03 am )
Хөвсгөл аймаг өрсөлдөх чадвараараа 21 аймагаас хойноосоо 3-рт бичигддэг. Ажилгүйдэл ихтэй, ажлын байр гаргах үйлдвэр үйлчилгээний газар цөөхөн, аялал жуулчлал гэж олон жил ярьж байгаа боловч улирлын чанартай, нуураа тойрсон ялгарах юмгүй хэдэн гэр, банзан амбаартай,үзүүлж харуулах юмаар тун ядмаг, “муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр айхтар улс төрждөг намуудтай, аймгийг удирдаж байгаа МАН нь хүртэл дотроо зодоонтой ийм аймаг. Монгол улсын цэвэр усны 75%-ийг агуулдаг Хөвсгөл нуурын дэргэд,”Дэлгэрмөрний” эрэг дээр байж савласан цэвэр усаа Өвөрхангайн “Хужиртаас”, 4,4 сая толгой малтай байж хиам махан бүтээгдэхүүний 90%-ийг УБ хотоос, газар нутгийн 30% ой модтой байж байшингийнхаа доторлогооны /евро вагон/ модоо Иркутскээс, хүнсний ногооны 90%-ийг УБ болон Булганы Хишиг-өндөр сумаас тээвэрлэн ирж хэрэглэдэг ард түмэн. Аймгийн удирдлага нь багш нар учир “Хүүхдэд ээлтэй аймаг”, “Залуусын хөгжлийг дэмжих жил” гэх мэт уриа дэвшүүлж, хэрэгтэй хэрэггүй сургалт,семинар/сэм найр,сэм хайр болоод шувтардаг/ хурал зөвлөлгөөн, чуулган хийж цаг нөхцөөдөг. Бодитой ажил тун хэрэгтэй байх юм даа. Сонгууль ч хаяанд ирлээ.Одоо юу хийж амжих билээ
-
үнэн (March 28, 2016 3:43:38 pm )
Статистикийг санаанаасаа зохиогоод байна уу даа, Баримт түшиж яриарай,хийж бүтээж байгаа салбарыг харлуулахыг зөвшөөрөхгүй
-
Зочин (March 29, 2016 9:41:01 am )
Үнэн хэрэгтээ АН-ын хэдэн нөхдүүд 2012 он хүртэл Хөвсгөл аймгийг унтрааж байгаад харин ч манай Хөвсгөлийн ард иргэд маань зөв сонголт хийж Л.Энх-Амгалан, Энхтүвшинг сонгож нэлээдгүй зүйлүүдийг хийж бүтээсэн дээ. Ардчилсан нам гараад юу хийсийн хомроглон ажлаас халж оронд нь мэдлэггүй юмнууд авч нөгөөдүүл нь ямар ч бодлогогүйгээр дээрээс ирсэн тушаалаар явж байдаг хүн дүрстэй амьтад байх юм.
-
-
zochinanu (March 28, 2016 12:42:33 pm )
Nuden deer n hiij buteesen zuil ih baihad haralgan baidlaar handaj baihaa bolimoor yum daa.shuumjleh zuil bailgui l yahav gehdee arai l bish ee
-
Зочин (March 28, 2016 3:51:20 pm )
ажил хийх гэхээр мөнгөгүй засагт харин ч бага мөнгөөр нийгэмд чиглэсэн аятайхан ажлууд хийгээд байгаа харагдаж байна. Хөтөлбөрүүдийнхээ задаргааг дэлгэрэнгүйгээр оруулна уу, хамрагдах хүсэлтэй байна.
-
Улаан-Уул сумаас (March 28, 2016 8:22:18 pm )
Хийж бүтээсэнэээ ингэж тайлбарлан таниулж байх хэрэгтэй… АРДШУЛСАН НАМ Хөвсгөл аймагт ялагдсанааа өсөрхөж хөрөнгө оруулалтыг хасаад Архангай дээр тавидаг гэсэн… Бор зүрхээрээ алаг үзэгдэж яваа хүмүүс шүү дээ хөөрхий
-
zochin (March 28, 2016 8:38:37 pm )
Ardchlsan nam yalsan aimguudad 1 km avtozamiig 1200000000 tugruguur barij baihad Huwsguld 400000000 tugruguur barisan.Endees harhad l Erdenebaatar darga setgel gargaj ajillaj baigaa ni haragdaj bna.Muulaad baigaa garuud hudlaa geech.
-
Anonymous (March 28, 2016 9:14:39 pm )
boliochee ardchilsan nam yu hisin harinch MAN aimagt garaad ih yum hij bgaa shv oshooch ih yum hine 2016 oni songuuld ardin deree garch mna aimagch garnaa mna huwsgul aimag ulam hugjine shv ih hurlin gishvn L.Enhamgalan ih yum hj bgaa ardchilihan muulj gardag gedeg hog chn ongorson medvv ard tvmen songoltoo hisen bgaa manai aimagt ardchilaas garah oligto yum bhgv bolson do
-
Anonymous (March 28, 2016 9:35:56 pm )
ardchilihan deree garchaad horongo oruulalt ogohgv hysaj bhad harin ih yum hj bgaa yum bishv ardchilsan nam garaad mongolchuudig elgeer ni mulhuulj bnaa odoo ch bolii bi ene namig demjij bsn ichij vhlee sandal shireegee bulaaltsaldaj dorwon jil bolloo bushuuhan ter songuuli ni boloosoo AN ihnig uls torin tawtsangaas zailuule ard tvmeen
-
ochir (March 29, 2016 12:24:02 am )
Ter Gvndalaigaa har, iim l bolovson huchintei nam bolchood bna shuu de ardchilsan nam. Hen dyrtai n nam baiguulaal. Yatsiin ter ardchilsan nam. Yalzarch baigaagiin shinj shuu dee. Ardchilal turiin erh medliig ezegnej bgaa tsagt mongoliin bayalag bvgd hariin hunii medeld ochino. Ternii vr dvnd mongoliin ard tumen urunduu barigdaj vlden hedheen myy ardchilaliin halgaich nar bayajaad mongoloos garaad yawchihna. Eniig mongoliin ard tumen odoo oilgoj ihelj bgaa.
Amai hicheesen ardchilsan namiihan zailaarai zvgeer. -
SANUULAGCH (March 29, 2016 10:58:58 pm )
XOWSGOL AIMAGT SHINECHLELIIN ZASGIIN GAZRAAS BUTEEN BAIGUULALTIIN AJLUUD NELEED XIIGDSEN ENE XARIULT BICHEED BGAA NOXOR NUD NI SOXOR SETGEL NI SOXOR ,XEL YARAA NI SOXOR BGAA YUM SHIG BNA BUX XIISEN GEED BGAA AJIL YU YUM BOL DOO ZASMAL ZAMAAR YAWJ BGAA NI XUDAL YUM BOLOW UU …EMNELEGT SUULIIN UEIIN APPARATAAR ONOSHLUULJ BGAA NI BAS XUDAL UU…..OWOLDOO DULAANAAR XANGAGDAJ BGAA NI BAS XUDAL UU…BUX YUMIIG XARLUULJ BOLOXGUI SHDEE XUWIIN MASHIN MALTAI BOLSON NI XENII BUYAN YUM BOL DOO ZA >>>> ERUUL MENDIIN AJIL NI BUR UNASAN DARGA NI GAZRIIN NAIMAA XIIJ L BAIWAL XUUXDUUD NAS BARAX NI XAMAAGUI 1 SARIIN DOTOR 2 EEJ NAS BARJ OLON XUUXED ONCHIRCH XOZORXONO BAS AN iin BURUU YU XUNLEG SETGELTEI BGAASAI MAN iin luiwarchidaa…. EMNELEGTEI XALDWART KORI OWCHINEE TARAAJ TER NI BBUR TOROX TASAGTAA XALDWARLAGDAJ AJILCHID NI KORIOR OVDOJ …SHINE TORSON NYARAA NAR NI XALDWAR AWCH NAS BARJ BGAA NI BAS XUDLAA YU ….XUUXDED EELTEI ALMAG BOLNO GEED BGAA XUUXDIIN SEXEENII EMCGUI AMISGALIIN APPARAT UGUI YAJ XOTOLBOR XEREGJIJ BNA GEJ YARIJ BICHIJ CHADAJ BNAAA ICHIX BULCHIRXAI BNA UU NOXOIBAATAR AA MAN iin DARGA NARAA ..UNEN YUM BICHWEL ARD IRGED DURTAI XULEEJ AVNAAA ….
-
me (March 31, 2016 12:06:29 pm )
oron nutgaa gesen setgelee 1 rt tavih heregtei oron geree l gej bgaa udirdlagtai humuus dee
20 Comments