antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2016 21 comments

О.Энхмаа: Ерөнхий сайд төрийн өмчийг 6.7 тэрбумаар худалдсан

нийтлэсэн Admin

72fc8b8d0e2186e3original

        Яг нэг жилийн өмнө нийслэлийн II төрөх эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн их эмч О.Энхмаа “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ыг байгуулж байжээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүрэгт барьж эхэлсэн IV амаржих газрын барилгыг ашиглалтад оруулахыг шаардаж, олон удаагийн хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж олны дэмжлэг авсан хэдий ч царцаасан барилгын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн боловч барилгын ажил үргэлжлэхгүй байгаа талаар түүнтэй ярилцлаа.

-Төрөх эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэсэн гэлээ. Тэгээд яагаад ажил урагшлахгүй байна вэ?

-Төрөх эмнэлгийн барил гын ажлыг үргэлжлүүлж өө рийн гэсэн төрөх, мэс засал, нярай, гэмтэл болон бусад тасагтай Хан-Уул дүүргийн иргэдэд хүртээмжтэй улсын нэгдсэн IV төв эмнэлэг болгох хэрэгтэй байна. Төрөх эмнэлгийг түшиглээд цогц эрүүл мэндийн төвтэй болох зорилтыг дэвшүүлж анх аянаа эхлүүлсэн. Бид бүх шатны байгууллагыг шаардсаны хүчинд энэ эмнэлгийн барил гын асуудлаар удаа дараа хэлэлцүүлэг хийж, олон нийтэд хүргэсний үр дүнд 8.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдүүлсэн гэж хэлж болохоор байна. Харамсалтай нь, энэ барилгын асуудал анхаарлын төвд орсон энэ үед Засгийн газрын Х байрыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуудлага худалдаанд оруулж, IV төрөх эмнэлгийг өнгөрсөн онд багтааж ашиглалтад оруулна гэсэн амлалтаа хэрэгжүүлэхгүй байна. Дээрх төрийн өмчийн байрыг зарсан хэдий ч тэр мөнгийг хааш нь оруулсан нь тодорхойгүй байна. Эрүүл мэнд, спортын яамны дансанд энэ мөнгө шилжсэн эсэхийг тодруулж өгөхийг 2015 оны зургадугаар сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, шаардсан. Анхнаасаа энэ эмнэлэгт 18 тэрбум 700 сая төгрөгийг улсын төсвөөс олгож, хувийн хэвшил концессийн гэрээгээр барилгын ажлыг явуулж, цаашид ч үргэлжлүүлэх болчихоод байгаа нь шударга бус байна. Энэ барилгын захиалагч тал нь Эрүүл мэнд, спортын яам байх ёстой. Яам энэ барилгын санхүүжилтийн асуудлыг мэдэж байх учиртай. Бид Барилга хот байгуулалтын яамаар уламжлуулаад Барилгын хөгжлийн төвд IV төрөх эмнэлгийн үлдэгдэл санхүүжилтэд хэдэн төгрөг шаардлагатай байгааг тодруулж өгөхийг хүсч, энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр албан бичиг явуулахад “Манайд нэг ч удаа хянагдаагүй, захиалагчийн хяналт тавьсан эсэхийг Эрүүл мэнд, спортын яамныхан мэдэх ёстой” гэсэн хариуг өгсөн.

-Таны бодлоор төрөх эмнэлэг түшиглэсэн улсын нэгдсэн IV эмнэлэг байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм уу?

-Эмч хүн, миний бодлоор нийслэлийн алслагдмал дүүрэг, хороодын иргэдэд зориулсан нэгдсэн эмнэлэгтэй болох хэрэгтэй санагддаг. Өнөөдөр хотын төвөөс 40-50 км-ийн цаанаас иргэд өвдөж зовсон үедээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавин байж эмнэлгийн тусламж авч байна. Үүнийг бодлого төлөвлөлт, стратегийн хувьд төр дэмжихгүй байна. Тиймээс 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр АТГ-т манай байгууллагаас албан бичиг хүргүүлсэн. АТГшалгалтыг хамтарч хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

-Барилгын гүйцэтгэгч компанийн зарга шүүхэд унаж, нөхөн төлбөр барагдуулахаар болсон. Энэ мөнгө яамны дансанд шилжсэн юм болов уу?

-Бид хөөцөлдөж явсаар 2015 оны тавдугаар сарын 5-ны өдөр телевизийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 2010 онд зарлагадсан 18 тэрбум 700 сая төгрөгийг хэрхэн зарцуулсныг яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайханаас тодруулахад “Энэ талаар тодорхой ярих боломжгүй” гэсэн. Гэхдээ шүүхээс 1.9 тэрбум төгрөгийг буцааж олгох шийдвэр гарсныг бидэнд дуулгасан. Энэ мөнгө өнгөрсөн оны аравдугаар сард яамны дансанд орж ирсэн юм билээ. Үүнийг Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам мэдээлэхгүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Тиймээс бид удахгүй энэ мөнгийг гаргаж эмнэлгийн барилгыг дуусгахыг уриалж жагсаал цуглаан зохион байгуулна. Эмнэлгийн барилгыг үргэлжлүүлэхэд бэлэн болсон Засгийн газрын Х байрыг зарсан 6.7 тэрбум төгрөг, Эрүүл мэнд, спортын яамны дансанд “Нийслэл өргөө” ХХК-аас шилжүүлсэн 1.9 тэрбум төгрөгийг нэн даруй гаргуулж ажлыг явуулах хэрэгтэй байна. Зөвхөн төрөх эмнэлэг гэлтгүй өргөтгөл хийж, нэгдсэн эмнэлэг байгуулах саналыг дэвшүүлээд ажил хэрэг болгохоор хөөцөлдөж байна. Газрын асуудлыг шийдвэрлэсэн.

-Хоёр эмнэлэг байгуулах гэж байна гэсэн үг үү?

-Өмнө нь царцаасан төрөх эмнэлгийн барилгыг дуусгаж ашиглалтад оруулах, мөн Хан-Уул дүүргийн иргэдэд зориулсан цогц эмнэлэг байгуулахыг зорьж байна. Нэгдсэн эмнэлгийн төвийг ард түмний хандив тусламж болон энэ оны төсвийн нэмэлт тодотголд суулгуулахаар хөөцөлдөж байгаа юм. Шинэ цогц эмнэлгийн гүйцэтгэлд 16-17 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

-Ерөнхий сайд Засгийн газрын Х байрыг дуудлага худалдаагаар зарсан гэж хэллээ. Ерөнхий сайдтай энэ асуудлаар хэзээ уулзаж санал болгосон бэ?

-Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзах гэж туслахуудаар нь дамжуулсан ч одоо болтол уулзаж чадаагүй байна. Энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг биднийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Намайг үр дүнтэй ажил хөөцөлдөж байгаад талархаж байгаагаа хэлээд энэ асуудалд эвийн аргаар оролцож, гурван талын уулзалт зохион байгуулъя гэж хэлээд одоо болтол уулзахгүй байгаа. Ерөнхий сайдад танилцуулсан гэж хэлсэн. Ерөнхий сайдаас төрөх эмнэлгийн санхүүжилтэд зориулахаар зарсан Х байрны мөнгө хаачив гэдгийг асуумаар байна. 2015 оны хоёрдугаар сарын 15-наас бид аян зохион байгуулсан. Нийт 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагын хамт олонд бид аяныхаа зорилгыг танилцуулж, эх хүүхдийн эрх ингэж зөрчигдөж байна гэдгийг танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, төр засаг энэ асуудалд анхаарал хандуулахгүй байна гэдгийг хэлснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-т оролцох үеэрээ Засгийн газрын Х байрыг дуудлага худалдаанд оруулж, уг хөрөнгөөр төрөх эмнэлгийн барилгыг дуусгана гэж хэлсэн. Энэ дагуу тендер зарлаад ХААН банк 6.7 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байдаг. Ерөнхий сайд төрөх эмнэлгийн нэр барьж, Х байрыг ХААН банкинд 6.7 тэрбумаар худалдсан. Иймд санхүүжилт нь бэлэн болчихоод байхад яагаад барилгын ажил явахгүй байна вэ гэдэг нь олны анхааралд байгаа юм.

Б.Цэцэгдэлгэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • ZOCHIN (March 25, 2016 10:43:08 am )

    ЭНЭ МАТАРЫН ЦАРАЙТАЙ АВГАЙ АС ЮУИЧЭЭД УНАВАА ХЭНД ХУДАЛДАГДСАН ГАР БОЛ.БОДВОЛ МАН-ЫН ХӨЛСНИЙ “АЛУУРЧИН” БУАЙХ ДАА ЗАЙЛУУЛ

  • ЗОЧИН (March 25, 2016 10:43:30 am )

    О.Энхмаа чамд гэж хэлэхэд чи одоо болтол ойлгоогүй яваа юм уу? Чиний тавьж байгаа асуудал чинь зөв гэхдээ манай ерөнхий сайд чинь сүлжээний бизнесийн идэвхтэй гишүүн. Тийм учираас энэ санхүүжилтын мөнгө чинь энэ сүлжээнд ороод одоо болтол сураггүй байгаа юм. ЭНЭ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг биднийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Намайг үр дүнтэй ажил хөөцөлдөж байгаад талархаж байгаагаа хэлээд энэ асуудалд эвийн аргаар оролцож, гурван талын уулзалт зохион байгуулъя гэж хэлээд одоо болтол уулзахгүй байгаа.ЧАМАЙГ ЧИХЭР ШИГ ҮГЭЭР ХУУРСАНЫГ ОЙЛГО.

  • ZOCHIN (March 25, 2016 10:43:56 am )

    ЭНЭ МАТАРЫН ЦАРАЙТАЙ АВГАЙБ АС ЮУ БИЧЭЭД УНАВАА ХЭНД ХУДАЛДАГДСАН ГАР БОЛ.БОДВОЛ МАН-ЫН ХӨЛСНИЙ “АЛУУРЧИН” БАЙХ ДАА ЗАЙЛУУЛ

  • ZOCHIN (March 25, 2016 10:44:46 am )

    ЭНЭ МАТАРЫН ЦАРАЙТАЙ АВГАЙ БАС ЮУ БИЧЭЭД УНАВАА ХЭНД ХУДАЛДАГДСАН ГАР БОЛ.БОДВОЛ МАН-ЫН ХӨЛСНИЙ “АЛУУРЧИН” БАЙХ ДАА ЗАЙЛУУЛ

  • Anonymous (March 25, 2016 11:35:13 am )

    Зев шуу ххаана хаанаа хариуцлагатай л байх хэрэгтэй

  • зочин зочин (March 25, 2016 12:04:33 pm )

    Энэ матарын нулмас унгаад гэж бичээд хүн доромжлоод байгаа нөхөр АНынханы жинхэн бөгс долоогч өөрийн гэсэн бодолгүй хий хоосон нь хосолсон муу эр дайнд хөөрөв гэдгийн жишээ болсон новш байна даа энэ хүүхэн чамайг бодвол иргэдийнхээ төлөө яваа өргөсөн тангарагт аа үнэн эмч гэдгийг тэнэг чи ойлгож ав

  • зочин зочин zochin (March 25, 2016 12:06:20 pm )

    Энэ матарын нулмас унгаад гэж бичээд хүн доромжлоод байгаа нөхөр АНынханы жинхэн бөгс долоогч өөрийн гэсэн бодолгүй хий хоосон нь хосолсон муу эр дайнд хөөрөв гэдгийн жишээ болсон новш байна даа энэ хүүхэн чамайг бодвол иргэдийнхээ төлөө яваа өргөсөн тангарагт аа үнэн эмч гэдгийг тэнэг чи ойлгож ав

  • найз (March 25, 2016 1:01:12 pm )

    яг үнэн бодвол энэ нөхөр тэр мөнгнөөс нь хувааж идсэн л байгаа

  • Huh tenger (March 25, 2016 1:03:46 pm )

    Naad enhmaag esergvvced bga bugs chine sugalaabilegin zairmag doloogch bna hvis negtengvd

  • 158 (March 25, 2016 1:21:44 pm )

    Гарчигаа зөв тавилдаа сэтгүүлчээ.ЕС тэр их хөрөнгө зараад хувьдаа мөнгийг нь авчинсан бна гээд бөөн олз оллоо огцруулах ганц сайн сэдэв барьж авлаа гэсэн чинь….

  • ZOCHIN (March 25, 2016 1:55:42 pm )

    zov l ym bicheed temtcej bgaa ym bna. yahaaraa ene hun matar boldogiin helsen hun ooroo harin jinhene matar ym bishuu.

  • Бичээч (March 25, 2016 2:33:06 pm )

    МАН-хны захиалга

  • Иргэн (March 25, 2016 3:35:15 pm )

    Юм болгоныг тэр намын, энэ хүний захиалга гэдэг нийгэм болжээ. Хүмүүс бид юунд нь, хэнд нь итгэхээ ч мэдэх юм алга. Сайн хүний дүр эсгэж байгаа хүмүүс цаанаа алуурчин байсан гэдгийг кино шийгээр зөндөө л харж байсан. Амьдрал дээр ч тийм тохиолдол гардаг. Түргэн зан гаргаж, мэдэмхийрч бие биенээ мэрээд яах юм бэ.

  • Zochin (March 25, 2016 4:11:54 pm )

    ХААН банк байшин барьдаг болооо юу

  • Зочин (March 25, 2016 5:11:18 pm )

    Энэ нам тэр намынх гэж талцуулахгүйн тулд намуудыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй …уул нь ардчилсан намын ихэни гишүүд нь дэмжсэн боловч ман,махн-н гишүүд эрс татгалзсан юм

  • Anonymous (March 25, 2016 8:37:20 pm )

    ta nar ardchilaliig demjij uy lyivardaj avahny

  • зочин (March 25, 2016 10:27:06 pm )

    Эмнэлэг эрүүл энх, хүний төлөө дугарч байгаа матар царайтай ч байна уу?мангас ч байна уу? Манай ерөнхий сайдаас л дээр юмдаа.Уул нь алслагдсан дүүргийн эмнэлэгийг ашиглалтанд оруулбал ямар сайхан вэ? Одоо энэ түгжирэл бухимдалтай үед олон ядарсан зовсон хүнд буян болондоо.биелэх болтугай

  • bataa (March 26, 2016 3:55:59 am )

    zov umny toloo l yavj bgaa hyyhen bn.hyniig muuhai ene ter gej bitgii helj bai.ene chini eronhiilogchiigoo l doromjlood bn gesen yg sh te.ternees muuhai hyn mongold bn uu

  • Anonymous (March 26, 2016 9:42:54 am )

    Энэ хүнийг доромжилж бичээд бгаа хүмүүс өөрсдөө ямар хүн болоод ард иргэдийн төлөө үнэн үг хэлж хөөцөлдөж бгаа хүнийг доромжилдог бнаа хүнийг доромжлоод бгаам чинь лав өөдтэй биш бж таараа энэ эмэгтэй олон түмний эрх ашгийн төлөө явж бна амжилт хүсье явсны эцэст бүтдэг жамтай бүү шантар амжилт

  • ХӨХ ЧОНО (March 26, 2016 11:21:06 am )

    Хийж байгаа ажил нь маш зөв. Ямар царайтай байх нь чамд ямар хамаатай юм.Энэ хүн чинь ээж хүн гэж бодоход чи ээжийгээ доромжилсон малаас дор амьтан юм.Мал.амьтнаас ялгарах тархиа ажиллуулаач эргүү ухаантнууд минь???

  • Санаа зовсон хүн (March 28, 2016 8:15:22 am )

    Хийж байгаа ажил нь маш зөв. Ямар царайтай байх нь чамд ямар хамаатай юм.Зөв юм ард түмнийхээ эрүүл энхийн төлөө санаа зовж байгаа чамд зэвүүн с анагдаад байгаа бол Монголоос зайлаарай Тархи гэж байгаа бол түүнийгээ ажиллуулаач хөлсний бичээч минь???

antalya rent a car