antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2016 28 comments

Ухаангүй ноёнд урагшгүй албат буюу ”Нүүрс” хэргийн захиалагч ба гүйцэтгэгч

нийтлэсэн Admin

Хүний эрхийг зургаан сар хязгаарласан бурууг шүүгчид хүлээх үү?

3cgvbvgf3lr21jqrmr026thl98

Улсын Дээд шүүх Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Түүнийг зургаан сар гэмт хэрэгтэн хэмээн цоллож, бие, сэтгэлээр нь хохироосны дараа ийнхүү цагаатгасан нь уг үйл явдал эхнээсээ улс төрийн хилс хэрэг байсан гэдгийг баталлаа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгч энэ буюу, одоо захиалагчаа зарла, урагшгүй гүйцэтгэгч нараа хэмээн халагласан постууд сошиал ертөнцийг гол дуулиан болов.

Л.Гансүх нарын хэрэг нь улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн сүр дуулиантайгаар эхэлсэн энэ асуудал даамжирсаар Засгийн газрыг хүртэл огцруулсан гэдэг боловч угтаа Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах олиг муутай сценари байсныг ард түмэн анхны шүүх хурлаас эхлээд л харсан. Прокурор, шүүгчид гээд хууль цаазаа арван хуруу шигээ мэддэг нөхдүүд эгэл жирийн нэгэн нягтлан бодогч эмэгтэйд хэрхэн багаа хуулуулж, олны нүдэн дээр ичих нүүрэндээ илгэ нааж ширлэн суухыг бид цэнхэр дэлгэцээр эмгэнэн харсан. Зөвхөн Норовын хүүг унагаах ажиллагаа нь замын хажуугаар явж байсан хэн бүхнийг хоморголон хорих, шүүх төлөвлөгөө болно гэдгийг ардчилсан нийгэмд үзнэ чинээ санасангүй.

Амжилттай хэрэгжсэн “Нүүрс хөтөлбөр”-өөр халхавчлан улс төрийн зорилготой, хохирогчгүй хэрэг үүсгэх захиалгыг хэн өгсөн бэ. Энэ асуудлын сэжүүрийг Л.Гансүх болон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар олсон, мэдсэн л баймаар. Одоо хэргийн захиалагчийг нэрлэх, зарлах цаг болоогүй юм уу гэж асуумаар байна.

Гэхдээ л ардчилалын амин сүнс болсон “Ил тод, нээлттэй” гэх үгийн утгыг мэдрээд амжсан бид азтай хүмүүс. Товчхондоо шүүх хурал хэрхэн явагддаг, Л.Гансүх нарын хэрэг гэх “Нүүрсний” асуудал хэрхэн эхэлсэн, хэн хохирсон, шүүгч хэрхэн хандаж байгааг хараад амжсан. Хэрэв Л.Гансүх нарын хэргийн шүүх хурал хаалттай болсон бол бид энэ хэргийн үнэн мөнийг дэнслэх боломжгүйн дээр Б.Мөнгөнтуяа гэдэг нягтлан бодогч үүргээ умартаж, идэх уухын их донтой эмэгтэй байсан хэмээн дүгнэн хоцрох байсан биз ээ. Гэтэл шүүх хурал дээр түүнийг хэн болохыг, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, шударга эмэгтэй гэдгийг бүгд харсан.

Үүнээс гадна Л.Гансүх нарын гэгдээд буй энэ “Нүүрс” хөтөлбөр дээр үүсгэсэн хэрэг, хохирогчгүй хэрэг гэдгийг харлаа.Багануур ХК-ийн төлөөлөл ч хохироод байсан юм байхгүй, яаж хохирсныг сайн мэдэхгүй байна гэхчилэнгээр “Арьс хуулах” ажиллагааны эхлэлийг тавьж өөрсдийн биеэр ХОХИРОЛГҮЙ гэдгийг хэлсэн билээ.

Хөндлөнгөөс харахад одоо манай шүүх сохороор дүгнэлт гаргаж, Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт торгуулийн ял оноосон нь энэ хэргийг улс төрийн зорилгоор зохион байгуулсан гэх хардлагыг бататгаж байгаа бус уу. Үүнийг ч Дээд шүүхийн шийдвэр эцэслэн нотлох шиг боллоо. Тодруулбал, Л.Гансүх нарт холбогдох хэргийг өнгөрсөн лхагва гарагт Дээд шүүх хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргахдаа Анхан болон давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхэд оноосон 4.6 жилийн ялыг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, төрийн албанд ажиллах эрхийг нь 4 жилээр хасах шийдвэрийг гаргасан. Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгав. Түүнчлэн шүүгдэгч нарт ногдуулсан 2.5 тэрбум төгрөгийн хохирлыг 1.1 тэрбум төгрөг болгон бууруулж, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг хувь тэнцүүлэн төлүүлж “Багануур” ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхийн энэ шийдвэрээс харахад Б.Мөнгөнтуяа гэх эмэгтэйг хийгээгүй хэргийнх нь төлөө хэдэн сараар хорьж цагдаж, бие сэтгэлийг нь хохироожээ манай хуулийнхан. Одоо Л.Гансүх, Н.Даваахүү нарыг хэр удаан хохироохыг хэлж мэдэхгүй байна үнэндээ. Ямар ч байсан захиалгатай, улс төрийн зорилготой хэрэг гэдгийг л зах зухаас нь харж байна.

Шүүхийн шийдвэрт хэн нөлөөлөв!

7ddli77iqk1npoqpuni1t5l09pУлсын Дээд шүүхэд болсон хурал таван цаг орчим завсарлаж, хэлэлцсэн шүүгч нарт энэ хэргийг дэнслэх амаргүй байсан нь лавтай. Гэхдээ бүх шатны шүүхийн шийдвэрт хэн нэгэн нөлөөлж буй гэдгийг хэлж, хардах хүн олон байлаа.

Хэрэв тийм биш бол хуульч мэргэжлийн оргилд ноёрхох Дээд шүүхийн шүүгч нарт төдийгүй энгийн хүнд ч ойлгомжтой байсан гэрээнд заагаагүй үнийн дүн, жингийн зөрүү, тэр ч бүү хэл төрийн албан хаагчийн шалгалт ч өгч үзээгүй хүмүүсийг төрийн албан хаагч хэмээх зүйл заалтаар ялласан Анхан болон Давж заалдах шатны шүүхийг шийдвэр, тогтоолыг дэмжсэн мэт шийдвэрийг Дээд шүүхийн шүүгчид гаргахгүй байх байсан болов уу гэх хардлага ч байгаа юм.

Түүнчлэн шат шатны шүүхийн шийдвэр нь олон нийтийг шүүхэд итгэх итгэлгүй болгож орхисон нь өнөөдөр ч цахим ертөнцөд тахал мэт тархаж буй иргэдийн байр суурианаас илхэнээ харагдана. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж гэр хорооллынхонд хямд үнэтэй нүүрс нийлүүлсэн тэднийг эхнээсээ ялласан зүйл нь гэрээнд заагаагүй үнийн дүн, жингийн зөрүү юм. Тодруулбал, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК нь “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд “Багануур” ХК-тай хамтран ажиллахаар байгуулсан гэрээнд нэг тонн шигшиж ангилсан нүүрснийг 27500 төгрөгөөр худалдан авна.

Мөн шуудайлсан нүүрсний жингээр тооцож төлбөрийг хийнэ гэсэн атал гэрээнд тусгаагүй үнийн дүн, жингийн зөрүү гэгчийг гаргаж Л.Гансүх нарыг ялласан нь өдгөө гэрээ гэх зүйл нотлох баримт болдоггүй, гэрээнд заагаагүй зүйлээр бусдыг яллаж болдог юм байна гэх буруу жишгийг шүүх тогтоож байгаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах шалгааны нэг болоод байгаа нь нууц биш. Магадгүй альваа нэгэн аж ахуйн нэгж байгууллага бусадтай байгуулсан гэрээнд зааж, тусгаагүй зүйлээрээ хамтран ажиллахаар гэрээ байгуулсан нэгнийгээ буруутгаж, шүүхэд хандах боломжтой гэдгийг энэ удаагийн шүүх хурал харуулж чадлаа.

Угтаа гэрээ нь аливаа байгууллагын хооронд үйлдэгддэг албан ёсны баримт бичиг байх учиртай. Тиймээс ч ярьж тохирсон хийж, хэрэгжүүлэх бүхнээ гэрээгээр баталгаажуулж, баримт болгон үлдээдэг хөдлөшгүй архивын нотлох бичиг баримт юм. Гэтэл “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-ийн “Багануур” ХК-тай хамтран ажиллахаар байгуулсан гэрээ нь хэдийнэ амжилттай хэрэгжиж дуусаадгэрээний биелэлтээ дүгнэх мөчид худалдан авагч талыг “Аавын хаалга” татах үндэслэлгүй баримт бичиг болон хувирсан. Үүнийг ч шат шатны шүүх яллах шалтгаан мөн гэж үзсэн билээ. Харин Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа үнийн зөрүү гэгчийг хэрэгсэхгүй болгосон ч жингийн зөрүүг тооцож, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, тэднээр хувь тэнцүүлэн гаргуулж, төлүүлэхээр болсон юм.

Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлж, “Ичсэн хүн хүн ална” гэгч боллоо хэмээн мэдээлсэн. Үнэхээр түүний хэлээд буй ичсэн хүн хэн байв гэдэг ч яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Б.Мөнгөнтуяа хохирлоо нэхэмжил

69me2e5sbqvu9e7t7igf7d1kmaАнхан болон Давж заалдах шатны шүүх Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарыг ижил зүйл заалтаар яллаж, прокурорууд яллах дүгнэлтээ үйлдсэн. Тиймээс ч шүүх тэдэнд ижил хэмжээний мөнгөн торгуулийн ял ногдуулсан билээ. Гэтэл Дээд шүүх Б.Мөнгөнтуяаг цагаатгаснаар анхан болон давж заалдах шатны шүүхээс сонссон торгох ялыг хүлээхгүй болов.

Уг нь Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар ижил зүйл заалтаар буруутгагдаж, яллах дүгнэлт уншуулж байсан ч Н.Даваахүү торгуулийн ял дээр унаж, Б.Мөнгөнтуяа цагаатав. Хэрэв Л.Гансүх нарыншүүх хурал олон нийтэд нээлттэй яваагүй байсан бол Б.Мөнгөнтуяа ч ялтан болох байсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа.

Б.Мөнгөнтуяаг анх Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж, прокурорууд яллах дүгнэлтээ уншиж байсан удаатай. Үүнийг тэрбээр хүчтэй эсэргүүцэж, Анхан шатны шүүх хурал дээр “Намайг Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж байгаа прокуроруудад үнэхээр харамсаж байна. Үнэхээр хүнийг яллаж байгаа бол бүтэн овог нэрээр минь хэлж яллах хэрэгтэй.

Миний аав энд зогсож байна. Намайг Батцэнгэлийн Мөнгөнтуяа гэдэг. Энэ онц ноцтой гээд байгаа хэрэг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28 ны нэг дэх өдөр үүсээд намайг ажил дээр байхад нь шууд барьж хорьсон. Тухайн үед намайг 265.2 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьж, хохироож, нэр төрийг минь гутаачихаад энэ хэргээ хэрэгсэхгүй болгочихсон хүмүүс бол эрхэм прокурорууд та бүхэн. Гэтэл одоо намайг дахиад 163.2 166.2 гэдэг хүнд зүйл ангиар яллаж байна. Энэ зүйл ангид чинь заасанчлан улс төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн байгаа би тэр улс төрийн албан хаагч чинь биш. Төрийн албаны шалгалт ч өгч байгаагүй. Эрхэм прокуроруудаа та бүхэн миний нүд рүү харж чадахгүй байсан ч над руу хараарай. Тэр гэрч, шинжээч нар гээд байгаа хүмүүс энд түмний шившиг болоод л зогссон” хэмээн өгүүлж байсан.

Ийнхүү хилс хэрэгт холбогдож буйгаа мэдүүлсээр атал гурав хоногийн өмнө хүртэл түүнийг шүүх гэмт хэрэгтэн гэмээн үзэж байсан нь харамсалтай. Тэгвэл шүүх Б.Мөнгөнтуяаг цагаатгасан учир зургаан cap хууль бусаар цагдан хоригдсон хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэй. Хуульд зааснаар нэг хоног хууль бусаар цагдан хоригдсон хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог.

Тэгэхээр Б.Мөнгөнтуяа 200 хоног хоригдсоны нөхөн олговор 38 сая 400 мянган төгрөг төрөөс нэхэмжлэх боломжтой. Мөн сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан орлогын хохирол, өмгөөлөгч хөлсөлсний зардлаа нэхэмжлэх эрх нь түүнд нээлттэй. Төрийн хууль бус ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг төлөх мөнгийг Хууль зүйн яамны төсөвт тусгадаг. Гэтэл төсвийн мөнгийг ард түмэн бүрдүүлдэг. Бид хуулийн байгууллагуудыг хүн хэлмэгдүүлж, хохирол төлж гэж татвар төлдөггүй. Угтаа бол хүнийг хэлмэгдүүлсний хохирлыг төр биш буруутай этгээдүүд гаргах ёстой гэдгийг ч анхаарууштай.

Нүүрсний гэх хэргийн захилагч хэн байв?

Дахин хэлье. Л.Гансүх нарын гэгдээд буй “Нүүрс” хөтөлбөрийн эл хэрэг улстөрийн зорилготой, захиалагчтай хэрэг гэдгийг олон хүн хэлж, хардаж байна. Гэтэл Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа үнийн зөрүү гэгчийг хэрэгсэхгүй болгож жингийн зөрүүг тооцож, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, тэднээр хувь тэнцүүлэн гаргуулж, төлүүлэхээр болсон, Б.Мөнгөнтуяаг 265.2, 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьчихоод цагаатгана гэдэг арай л ичмээр явдал боллоо. Хэн нэгнийг гутаах, яллах, хэрэгтэн болгож харагдуулахын тулд ийн улайрна гэдэг яах аргагүй захиалагчтай гэж хардагдаж байна. Өдий хүртэл явж, тэмцэж, арьсаа хуулуулж байснаас хэн эл хэргийг захиалж, хуулийг гууль болгон, хийгээгүй хэргийнх нь төлөө хэн нэгэнд ял тулгаж байгааг илчлэх цаг болсон бус уу.

24tsag.mn Б.Энхжин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • ИРГЭН (March 25, 2016 10:49:10 am )

    ЗАХИЛАГЧ НЬ ХУЖАА С БАЯРЦОГТ ТЭРГҮҮТЭЙ БЭЭЖЭН ХАВУУД ТАВАН ТОЛГОЙ ОЮУНТОЛГОГ ЗАЛИГАХ ДАЛД САНААГАА ХЭРЭЖҮҮЛЭХ ЗОРИЛОГТОЙ ҮҮЛДЭЛ БАЙСАН БОЛУУ

  • ИРГЭН (March 25, 2016 10:56:22 am )

    ШҮҮХ ХЭНИЙГЧ ХЭЛМЭГДҮҮЛЭЖ МЭДНЭ ШҮҮХ ХУУЛЬ ХЯНАЛЫН БАЙГУУЛАГ ЦАГДААГИЙН ТОМЧУУД ХУУЖАА ГАРАЛЫН ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН ШҮҮ ХУЖАА НАР ҮҮНДЭЭ НАЙДАЖ МОНГОЛ ХҮНИЙГ ЗОДОЖ АМЬ НАСАНД НЬ ХҮРЧ АЖИЛАА ХИЙЖ ЯВАА МОНГОЛ ТӨРИЙН ЦАГДААГ ЗОДОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

  • TSETSEGEE (March 25, 2016 11:44:19 am )

    ene ohin ih shudarga ajlaa meddeg sain ohin bna lee bolj dee unen yaldag gedeg ni haragdlaa gansuh bol shorondoo suuh ni zuv ter bol uchnuun mungu idsen zevuun amitan

  • ZOCHIN (March 25, 2016 11:53:22 am )

    zahialagch n medeej daraagiin zasgiin gazriin terguun tuunii hamsaatan HUJAA BAYRTCOGT.

  • Naraa (March 25, 2016 1:38:42 pm )

    Ogt yum ideegvi bna gej yu baihaw. Dor hayaj ulsaas 100 pirus awch unah mongo idsenl bga

  • unshaMTJd (March 25, 2016 1:44:37 pm )

    тЭР НӨХӨН ОЛГОВОРЫГ УЛС ЯАГАД ТӨЛӨХ ЕСТОЙ ЮМ БЭ ХАРИН БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮГЧЭЭР ТӨЛҮҮЛЭХ ЕСТОЙ БИШҮҮ МӨНГӨ АВЧ БҮРУУ ШИЙДЧИХЭЭД УЛСААСР ТӨЛҮҮЛЭХ БОЛ МАШ БУРУУ БАЙНА ЖИЧ ШҮҮГЧ НАР ӨНДӨР ЦАЛИНТАЙ ТЭГЭЭД ХАХУУЛЬ АВЧ ХЭРЭГ ШҮҮНЭ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ УУ ШҮҮГЧ ХИЙХ ЭРХИЙГ НЬ ХАСВАЛ ЯАСЫН

  • Хурц (March 25, 2016 1:53:20 pm )

    Ер нь манай шуух шударга шуудэг гэдэгт эргэлзээ торж байна.шуухийн шинэчлэлт гэж сур дуулиан болж олон жил ярьсан боловч нааштай ахиц гарсангуй.манай шуух прокурор хоерт их цэвэрлэгээ хийх цаг болсон

  • Иргэн (March 25, 2016 3:30:29 pm )

    Улс төрч айхтар юмаа. Их дуугарч, мэдээллээр олон удаа өөрийгөө зөвтгөж цацсан нь ард түмэнд эерэг дүрээр үлддэг бололтой. Нарийн ширийнийг бид хөндлөнгөөс яаж батлахав. Сонгууль ойртохоор улам л ширүүсэнэ биз. Гэмгүй алба хашиж байгаа хүмүүсийг л битгий хэлмэгдүүлээсэй.

  • irgen (March 25, 2016 5:03:34 pm )

    hamaatnaa ashigtai gazar ajild abch ajilluulsan ni il bolson yum ba. oligtoihon dvgnelt gargaad idsen uusan vneniig ni ilchlehgvi dee.

  • jiriin irgen (March 25, 2016 5:17:27 pm )

    bi mongoliin xuuli~ tsagdaa ~shuux ~ prokuror~t itgel aldarsan nadtai olon zyyn mongolchuud sanal neg bgaa bx mongold amidraxad vnexeer aimshigtai boljee yun yasan ardchilsan shudarga niigem be!!! ter bol vlgert l bgaa bx

  • zagdaa (March 25, 2016 5:20:21 pm )

    Энэ хэргийг мөрдсөн мөрдөн байцаагч хянасан прокурор, шүүсэн анхан шатны болон дунд шатны шүүгч нараас тэр мөнгөнтуяагийн сэтгэл санаа хохирсон хохиролыг төлүүлэх хэрэгтэй тэгж байж энэ хуулийн байгууллагын захиалгаар ажилладаг байдал засарна ИРГЭДЭЭ БИД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ИТГЭДЭГ ТИЙМ ДЭЭ Ч ӨНӨӨДӨР ШҮҮХИЙН ШҮҮХ Ч НАРЫГ ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНЖУУЛЖ БАЙГАА ТЭГЭХЭЭР ЭД НАР АЛДАА ГАРГАСАН БОЛ ШУУД Л ХОХИРОЛЫГ ӨӨРСДӨӨР НЬ ТӨЛҮҮЛДЭГ БОЛГОЁ

  • ХАРАА (March 25, 2016 5:28:04 pm )

    ЧИ БОЛ ЖИНХЭНЭ ТӨРИЙН АЛБАНЫ ХАРИУЦЛАГАГҮЙ НӨХДҮҮДИЙГ БОДИТООР ХАРУУЛЖ ЧАДСАН ЧАМД БАЯР ХҮРГЭЕ. ОДОО БОЛ НААД ХЭДТЭЙГЭЭ САЙН ҮЗНЭ ШҮҮ

  • b (March 25, 2016 8:30:47 pm )

    Бүх шатны шүүхээр буруутай нь тогтоогдлоо. Энэ угаасаа Гансүхийн луйвар байсан. Нүүрс авсан зарсны зөрүүгээ ил болгоод татвараа төлөөд явсан бол ийм юм болохгүй байсан.

  • зочин (March 25, 2016 9:07:09 pm )

    хуулийн байгууллагын хэн нь аль шатандаа алдаа гаргасныг тогтоож, тэд нараар нөхөн төлүүлж байх нь зөв юм аа.

  • zochin (March 25, 2016 9:21:12 pm )

    Er n anhan shatnii shuuh prokutor hun ih helmegduuldeg humuus shuu .Shuuh hural bolohoor ooriinhoo otond yuch sudlaagui hen neg prokurorok ooriinhoo orond oruuldag teneg nowsh nar

  • zochin (March 25, 2016 9:29:43 pm )

    daw zaaldah tusam jil ni bagsaad l . ulsad tuluh mungunii dun hurtel bagsaad l baihiin ..! medehgui um daa shudraga es haana baigaag oilgohgui um ..!

  • Ганбаатар (March 25, 2016 11:51:23 pm )

    Энэ охин төлбөрөө нэхэмжлэх хэрэгтэй. Ингэж давраагаад байж болохгүй. Одоо саяхан хорьсон ой 4 сартай охиныг бас хорьж хоричихоод дараа нь буруугүй БАЙЖЭЭ гээд суллана даа. 3 сая төгрөгний цалин өгөхгүй бол авилгал авна гээд байсан шүүгчид ийм л юм хийдэг юм байна.

  • Инженер (March 26, 2016 12:38:55 am )

    Жинхэнэ монгол охин

  • сараа (March 26, 2016 12:45:55 am )

    ер нь бол төр хохирлыг хариуцахаас өөр яах юм төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа хүмүүс шүү дээ манай шүүх прокурор цагдаа гээд төрийн өмнөөс ярьж ажилладаг хүмүүс хариуцлагатай байхгүй бол ямар их хохирол иргэн болон төрд учруулдаг гэдгийг ойлгодог хүмүүс цөөрсөн байна даа энэ охин үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцэнэ гэдэг ашгүй дээ зөв шийд гарсан байна түмний хүүхдүүд ялгаа юу байхав зүгээр ажил хийх гэж явж байгаад хэлмэгдээд их хохирлоо Хохирлыг нь улс төлөх гэж их юм болох биз Үнэхээр өөрийнхөө төлөө зоригтой үнэн үг хэлж байсан Тэр үед энэ хэрэг хийсэн хүний байна гэдэг нь харагдсан шүү хөөрхөн ухаантай охин байсан амжилт амьдралын муу мөчлөг нь дууссан байлгүй дээ

  • сараа (March 26, 2016 12:47:28 am )

    Хэрэг хийгээгүй хүн байна гэдэг нь харагдсан шүү -үгийн алдааг засав.

  • иргэн (March 26, 2016 12:57:04 am )

    МУ-н шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга лүндэндорж нь машин барьж явж байгаад нутгийнхаа оюутан охиныг дайрч алсан гэж хэдэн жилйн өмнө сонин дээр бичээд байсан. Тэгээд тухайн үед архи уугаагүй зүрхнийй эм уусан гээд л бичээд байсан. Энэ шүүх албан тушаалтай монгөтэй хүнд үйлчилдэг жирийн иргэнийг хохироогоод байгаа юм биш үү! Шүүхэд итгэх итгэл алга. ШЕЗ шүүгчдийнхээ алдааны талаар тайлбар хийх хэрэгтэй лүндэндорж даргаа

  • zochin (March 26, 2016 9:41:17 am )

    ШҮҮХИЙН МУУХАН НАЙРУУЛГАТАЙ ОЛОН АНГИТАЙ САВАНГИЙН ДУУРЬ БОЛЖ БАЙНА. АРД ТҮМНИЙГ ИНГЭЖ БИТГИЙ ХЭЛМЭГДҮҮЛ !!!!!!! ШОРОНД СУУЖ БАЙГАА ААВ ЭЭЖИЙН ХҮҮХДҮҮДИЙН 20% НЬ ХЭЛМЭГДСЭН БАЙХ МАГДЛАЛТАЙГ ЭНЭ ШҮҮХ ХУРАЛ ХАРУУЛЛАА…. ИНГЭЖ БОЛДОГ ЮМ УУ???

  • ХӨХ ЧОНО (March 26, 2016 10:00:00 am )

    Мөнгөнтуяагийн нөхөн төлбөрийг ажлаа хийж чадаагүй прокурорууд,анхан болон давж заалдах шатны шүүх хуралд оролцсон шүүгч нараар төлүүлэх нь зүйтэй.Тэд ард түмнээр тэжээлэгчхээд буруугүй хүмүүсийг хохироогоод байж болохгүй шүү дээ.Энэ асуудлыг Элбэгдорж,Лүндэндорж нар мэдэж байгаа бол шийдвэрээ гаргаж ард түмэндээ ил тод танилцуулна уу.Зөвхөн арга хэмжээ авсан заль хэрэглэж болохгүй

  • зочин (March 26, 2016 10:02:43 am )

    Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа үнийн зөрүү гэгчийг хэрэгсэхгүй болгож жингийн зөрүүг тооцож байгаа нь еэвэнгийн нэг тал, нөгөө тал нь боллоо естой сонин юмаа. мөн Анхан болон Давж заалдах шатны шүүх Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарыг ижил зүйл заалтаар яллаж дараа нь Б.Мөнгөнтуяаг цагаатгаад Н.Даваахүү г хэвээр үлдээлээ энэ юу волж байнаа.

  • sanal helie (March 26, 2016 10:08:21 am )

    Ter xoer prokuror zaigaa daraagiin xyndee tavij ogson bolob uu yu ch medexgyi, yu ch chadaxgyi ariin xaalgaar ajild orson gatuud bna lee sh dee tegeed bas oorsdiiigoo ulsiin yallagch geed ner ogchixjee ichij yxbel yaasiin

  • ХУУЛЬЧ (March 26, 2016 11:37:21 am )

    ТА БҮХЭН ХАРЖ БАЙГААРАЙ МӨДХӨН олон жил ХҮН САЙН ШҮҮСЭН гэж,??? ОЛОН ЖИЛ иргэдэд төрийн нэрийн өмнөс ЯЛ ӨГСӨН гэж энэ нэр заасан шүүгч прокуроруудаас ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС МААНЬ монгол улсын гавьяат хуульч, МОНГОЛ УЛСЫН БААТАР олгож магадгүй ХАРАХ үүлдлээ ???

  • хуульч (March 27, 2016 10:00:31 pm )

    Гансүхийн анхан шатны шүүх хурал дээр прокурор нь ажлаа мэдэхгүй, шинжээч нь худал дүгнэлт гаргадаг, шүүх нь чихээ бөглөж, нүдээ аньж байгаад хүийг хэлмэгдүүлж ял өгч байгаа нь олон түмэнд илт болсон. Мөнгөнтуяагийн хохирлыг хуулинд заасны дагуу төр хариуцах боловч ийм уг хохирлыг төрд учруулсан мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид төр заавал хариуцлага тооцох ёстой.Ингэж хүнийг хэлмэгдүүлдэг байдал зогсоно.Захиалагч нь тодорхойгүй бололвч захшалыг биелүүлсн гүйцэтгэгч нар нь тодорхой байна ш дээ

  • ЗОЧИН ДБААСАН (March 28, 2016 8:15:42 am )

    . МОНГОЛЫН ШҮҮХЭД ИТГЭХ БЭРХТЭЙ ,БИ БОЛ ХУВИАРАА ТООЦОО ХИЙНЭ.МӨНГӨНТУЯА ХОХИРЛОО БУРУУ ШҮҮСЭН ШҮҮГЧЭЭС ГАРГА.

antalya rent a car