Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, бусдад зарж борлуулж ашиг олж байгаа зохион байгуулалттай бүлэг этгээдийг хэд хэдэн удаагийн ажиллагаагаар илрүүлэн баривчилсан байна.
Тухайлбал, энэ сарын эхээр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын 3 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, шавар гэх бодисыг нууцаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн бол саяхан буюу гуравдугаар сарын 23-нд мөн Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын 4 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, кокайн гэх бодисуудыг бүлэглэн зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс илрүүлэн тухайн этгээдийг хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.
Сүүлийн үед хар тамхийг улсын хилээр тээвэрлэж нэвтрүүлдэг, жижглэнгээр худалдаалдаг, захиалан авчруулдаг зэрэг сүлжээ үүссэн байна.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Зочин (March 25, 2016 12:47:21 pm )
Хар тамхи болон авилгалын хэрэгт хатуу арга хэмжээ авдаг болох цаг болсон.Монголд төр гэж байгаа бол одоо төмөр нүүрээ харуулах цаг болсон баймаар. Хар тамхи тээвэрлэсэн,хадгалсан, хэрэглэсэн хэрэг олон удаа гарч байгаа боловч ямар ч шийдвэртэй арга хэмжээ авдаггүй, нөгөө нөхдүүд нь давтан хэрэг үйлдсээр байдаг энэ байдал хэзээ засрах юм бэ? Авилгачдын толгойг хэдий болтол илэх юм бэ? Энэ улс орон чинь сүйрлээ шүүдээ
-
ХӨХ ЧОНО (March 26, 2016 11:35:08 am )
Монголын төр мөнгө гэдэг цаасанд даруулсан гэж үү.Үгүй л баймаар юм.Бидний итгэлийг авч сонгогдсон,томилогдсон юм чинь эрхээ 2.рт тавиад үүргээ биелүүлээч төр,засгийн толгой,хөл,гаруудаа???
-
монгол (March 26, 2016 10:37:57 pm )
ядууралд нирвэгдсэн монголчууд бусдын хол гар болоод байгаа юм биш уу !!!
3 Comments