antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 18 comments

АТГ: Шадар сайдын өрөөнд дайрч орсон гэдэг ташаа мэдээлэл

нийтлэсэн Admin

145871491456f239224a553

АТГ-аас дөнгөж сая өчигдөр Н.Энхбаярт албан бичиг хүргэж өгсөн үйл явдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр,  “Өчигдөр АТГ-ын мөрдөн байцаагчид МАХН-ын дарга Н.Энхбаярт албан бичиг аваачиж өгсөн. Гэсэн хэдий ч нийгэмд буруу ташааж мэдээлэл тарааж, бусдыг өдөөн хатгах оролдлого хийсэн тул өнөөдөр манайхаас албан ёсоор мэдээлэл хийж байна. Манай мөрдөн байцаагчид төрийн оронд нэвтрэх эрхийн зөвшөөрөлтэй нэвтэрсэн. Албан бичгийн утга агуулгын хувьд Н.Энхбаяр гэж хүнийг байгаа газарт нь очиж мэдүүлэг авъя гэсэн утгатай л албан бичиг байсан. Мөн Шадар сайдын өрөөнд дайрч орсон гэдэг бол ташаа мэдээлэл. Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-өөр хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрбээр хуулийн хугацаанд заасан өдөр ирж мэдүүлэг өгөөгүй учир бид байгаа газраас нь очиж мэдүүлэг авахыг шаардсан юм.

 Өнгөрсөн хугацаанд таван удаа зарлан дуудах хуудса явуулсан. Н.Энхбаяр нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар мөрдөн байцаалтыг шуурхай явуулах ёстой байдаг. АТГ-ын зүгээс иргэн Н.Энхбаярт хүндэтгэлтэй хандаж байгаа учраас хуулиа биелүүлэхийг хүлээж, найдаж байна” гэв.

Энэ талаар бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл оруулна.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • шудрага байя (March 23, 2016 3:18:01 pm )

    Каплагийн хэргээр Элбэгдоржийн оймсыг гозолзуулаач, чадахгүй ш даа бааснууд

  • Anonymous (March 23, 2016 3:28:23 pm )

    энхбаярийн араас ман хэсэг идэшний гэрнүүд явах ёстой энхболд,сугар,баяр гэх мэт нөхдүүд

  • даймаа (March 23, 2016 4:13:29 pm )

    Энхбаярыг шалгах шаардлагатай бол шалгах л хэрэгтэй шүү дээ.та нар юугийн мэдэж донгосч байдаг юм.

  • зочин (March 23, 2016 4:15:30 pm )

    энхбаярыг хүчиндэнх болоогүй юу? одоо бхлсон,

  • бухимдал (March 23, 2016 4:23:58 pm )

    хуулийн байгууллага сэжигтнээ ирж мэдүүлэг өгөөч гэж гуйж санал тавьдаг болтлоо хүчгүйдээ юу? эвсэл алба хаагчид нь ийм дорой болоо юу? ээ чааваас ийм ч төр ийм ч хуулийн байгууллага байх гэж ядаж төрийн ордны гадаа сэмээрхэн отож байгаад барьчихгүй ингэж шившиг болох гэж

  • зочин (March 23, 2016 4:46:24 pm )

    шадар сайд худлаа хуццаа юу. АТГ худлаа шаагаа юу үнэнг олж тогтоо.

  • Anonymous (March 23, 2016 5:35:05 pm )

    Zasss ATG yur ni ulain tsaim dandaa uursdiiguu umuurch hudlaa gj nyatsaadag bizde. Enhbayariin idsen uusniig ilruuleh notloh barimt tsuglarah tsag bolson heden jiliin tursh l tor ene huntei zuuraldlaa. Oligtoi battai yum garch irehgui bolohoor oir dotnii nohduuder ni esreg turhilt hiilged bas dalimduulj shalgah gd unahiin. Ene hunees iluu olon hargislal deerem aimshgiin herguud jiriin irgeded ch, uls toriihond ch bn. Odo bolimoor yum yasan ichdeggui durakuud ve. Gants hun huuguud yavahiin

  • teneguud (March 23, 2016 5:38:15 pm )

    Ene uls orond gantshan enhbayar battulga gsn 2 hun l ulsiin mungiig shamshigdulad bnu, ta nar bolij uz. Tsaana chin tenderiin mungu avilga yum hum avaagui uls torch saidiug gargaad ir gevel negeehen ch bhgui, bugd idej uuj gargasan tenderiihee 2-10%g avad gariin useg ni tiim unetei suuj bdg. Icheech uch tuchnuun hiih ajluud bn, enhbayart yalii ni ugluu shorond ni suulgalaa odo boloo yum bishu. Busdiigaa bodvol uls orondoo tuuhendee uldeh hamgiin ih yum hiij buteesen mundag udirdagch

  • хуцдаг халтар (March 23, 2016 5:42:52 pm )

    Элбэгээ өнөрбаяр хурц нтр энхбаярыг одоо зүгээр орхиочээ монголд ганц энэ хүн мөнгө ууж идээ юу, та нар ч гсн идээд ужгаад хуваагаад сууж бгаа ш дээ. Юунд нь ингэтлээ айж энэ хүнтэй зууралдаад бгаам бэ. Тавантолгойг ард түмэндээ гэж дуугарсан болгоныг л хорьж цагдаад эргэн тойрных нь хүмүүсрүү дайраал байхын. Энхбаяр женко 2 та нарыг бодвол улс орондоо ихийг хийсэн ард түмэн биднийгээ илүү боддог эх оронч хүмүүс шүү.

  • ккк (March 23, 2016 5:45:28 pm )

    АТГ яахаараа дандаа худлаа мэдээлэл өгч байдгиймбэ. Ард түмэн биднийгээ тэнэг гэж боддог бололтой. Элбэгээгийн хувийн компани шиг ажилладаг ганц хүн дээр болохоор ажлаа маш түргэн шуурхай хийдэг мундаг газар нэг бнаа, хөх инээд хүрэхийн. Кккк

  • Anonymous (March 23, 2016 5:48:06 pm )

    ENHBAYAR GDG HUNII HOINOOOS HUUTSULDSUUR BAITAL HEDEN JILD BUTEESEN YUMGUI ULS NI YADUURAAD URUNDUU BARIGDAJ HUJAA NARIIN MEDELD OROH GED BN SHUU. ENHBAYAR GARAAD IRVEL HUJAA NAR TAVANTOLGOIG URUNDUU AVCH CHADAHGUI BNO TEGEED INGEED UHEN HATAN ZUTGEJ ENE HUNIIG BARIJ DALD HIIH GEEL. YOOY ZAVTAI DURAKUUD YUMA. UUR HIIH YUM IH L BHIIN.

  • Ravdan (March 23, 2016 6:40:38 pm )

    oyunbaatar c yneniig helsen,ooroo huuliin ajliig meddeg gardaa.toriin ordond hamgaalaltand baidag hyn batalgaa baihgyi bol hen taivan amar baih um.uls tocdiin alalcaan hecyyd lee.Z. enhboldiin heldeg ynen bainaa.AtG tatan buulga,Elbegdorjiin gar hol,uanii nohod boljee

  • Anonymous (March 23, 2016 6:41:07 pm )

    ulsaa hugjuuleechee enhbayartai temtsene gj tanai muriin hutulburt bga yumu medrelgui garuud be ?>$

  • zaaval unshaarai (March 23, 2016 10:35:38 pm )

    end neg l uchir bn Enh bayr dargiig araas ni guigeed bdg. ene hun ed nariin buh noog medj bgaa bolohoor uhehgeed bgan bn bishuu

  • Зочин (March 24, 2016 5:18:43 am )

    АТГ биш ЭТГ ,Энхбаяртай Тэмцэх Газар болчихсон юм бишуу

  • язгуур монгол (March 24, 2016 8:59:11 am )

    1930-аад онуудад оросын коммунистууд Халх Монголд колоничлол өөрсдийн засаглалаа тогтоохын тулд дотоод явдлын яам гэдэг аллага яргалал хядлага үй олноор нь баривчилж устгах байгууллага байгуулж, халх болон буриад болон бусад монголчуудыг хядаж өгсөн билээ. Соц нийгмийн үед НАХЯ гэдэг байгууллыгыг байгуулж, ажиллуулж, нэг талаас оросуудын эрх ашгийг , нөгөө талаас, монголчуудын үндэсний эрх ашгийг хамгаалж байжээ. Харин 1990-ээд оноос оросуудын эрх ашгаас татгалзаж Халх Монголчууд биеээ даан хөгжих гэсэн боловч хоер Их Гүрний хавчлагаас болоод Халх Монгол хэцүүдсэн билээ. Иймд гуравдагч хөрш болох их Гүрний захиалгаар Авлтгатай Тэмцэх Гэдэг Газрыг байгуулж, ажиллуулсан бөгөөд энэ байгууллага өнөөдөр хуучны Дотоодыг хамгаалах Яам, НАХЯ-ы үүргийг гүйцэтгэж, монголчуудынхаа эсрэг чиглэсэн үйл ажиллгаа явуулж байгаа нь үнэхээр хачирхалтай хармасалтай

  • VTJCBGG (March 24, 2016 10:46:35 am )

    ЭНХБАЯР ГУРАВДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ШОУДАХАА БОЛЬ. ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭСЭН НЭРИЙГ АШИГЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АСАН ГЭДЭГ ҮГИЙГ ЗААВАЛ АШИГЛАЖ БАЙХ ЁСТОЙ ЭНХБАЯР МЭДЭХГҮЙ ГЭЖ ҮҮ. ҮҮНИЙГ ЧИНЬ ГАДНЫХАН МОНГОЛ УЛС ГУРВАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЮМ БАЙНА. ГУРАВДАХ НЬ ЭНЭХБАЯР ГЭЖ БУРУУ ОЙЛГООД БАЙНА. ҮҮНЭЭС ЧИНЬ АРД ТҮМЭН, БИ ИЧЭЭД БАЙНА. МИНИЙ ХУВЬД МАХН НЬ БААХАН УРВАГЧИД, ДАЛДАГАНУУРУУД, ЦҮНХ БАРИГЧДААР БҮРДСЭН АН-ТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ ЗАСАГ БАРИЛЦАЖ БАЙГАА, МҮАН-ТАЙ ШУДАРГА ЁСНЫ ГЭРЭЭТЭЙ, НН-ТАЙ ХАМТРАН АЖЛЛАХ ГЭРЭЭТЭЙ, ОДОО ХАЯЖ ЯВААД БААХАН МУУЛСНЫ ТӨЛӨӨ БУЮУ МАНАН ГЭЖ ХАШГАРСНЫ ТӨЛӨӨ 2012 ОНЫ СОНГУУЛИАР УИХ-Д СУУДАЛ АВСАН Ч БАС ХАНААГҮЙ МАН-ТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙГАА ГЭЭД ҮЗЭХЭЭР ЮМ ЮМ РУУ ҮСЧСЭН АСМАН НАМ ГЭЖ БОДДОГ. МӨН ХИЙСЭН АЖИЛ НЬ АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ХИЙХ, ХИЙ ХӨӨРЦӨГЛӨН ШОУДАХ. АРД ТҮМЭН АСМАН НАМ ГЭЖ НЭРЛЭДЭГ БОЛСОН.

  • Zochin (March 24, 2016 1:17:41 pm )

    Epla udahgui shalguulah bhooo

antalya rent a car