antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 2 comments

Т.Мөнхтунгалаг: Иргэн Н.Энхбаярт хилийн хориг тавиагүй

нийтлэсэн Admin

145872417056f25d4a679bbАТГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлаар гадуур гараад байгаа буруу ташаа мэдээлэлд үнэн бодит тайлбар хийж, эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгагдаж байгаа иргэн Н.Энхбаяртай холбоотой асуудлаар тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээлэл өгсөн юм. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-АТГ-ын мөрдөн байцаагчдын талаар нийгэмд буруу ташаа мэдээлэл тархсан  байна?

-Өчигдөр АТГ-ын мөрдөн байцаагчид Төрийн ордонд очиж иргэн Н.Энхбаярт албан бичиг аваачиж өгсөн. Энэ талаар АТГ-аас өчигдөр албан ёсны тайлбар тодруулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байгаа. Гэсэн хэдий ч хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж, олон нийтийг өдөөн хатгах оролдлого хийж байгаа тул манайхаас албан ёсны үнэн бодит тайлбарыг өгөх шаардлагатай гэж үзээд хэвлэлийн бага хурал хийж байна.

-Албан хүсэлт өгсөн гэж байгаа. Ямар утгатай албан бичиг вэ?

-Энэ бичиг нь байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай. Гол агуулга нь иргэн Н.Энхбаяр таны байгаа газарт очиж мэдүүлэг авъя гэсэн утгатай юм. Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-т зааснаар гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагийнхаа хувьд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд АТГ-аас иргэн Н.Энхбаярт нийтдээ таванэ удаа зарлан дуудах хуудас аваачиж өгсөн. ЭБШХ-д зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах ёстой. Иймээс АТГ хуулийг биелүүлэхийн тулд бүх бололцоотой арга хэмжээг авах үүднээс түүнийг байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцуулахыг хүссэн албан бичгийг өчигдөр гардуулан өгсөн.

Энэ асуудлаар өчигдөр орой З.Баянсэлэнгэ сайд руу утсаар мэдэгдсэн. АТГ-аас албан бичгээр таван удаа зарлан дуудах хуудас ирүүлээгүй гэж яриад байна?

-Иргэн Н.Энхбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгууллалтын сайд З.Баянсэлэнгэ нар Н.Энхбаярыг мөрдөн байцаагч нь дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж бичгээр үүрэг авсан.

-Хуулиа биелүүлж Н.Энхбаяр ирж мэдүүлэг өгөхгүй бол танайхаас ямар арга хэмжээ авах вэ?

-Өчигдөр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай хүссэн албан бичиг өгсөн. Иргэн Н.Энхбаярыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг биелүүлж, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцоно гэдэгт найдаж байгаа. Цаашдаа яах вэ гэхээр АТГ-аас албадлагын арга хэмжээ авахыг урьдал болгоогүй. Иргэн Н.Энхбаярт хүндэтгэлтэй хандаж байгаа учир хүрэлцэн ирэх байх. Хуулиа биелүүлэхийг хүлээж найдаж сууна.

-Хилийн хориг тавьсан уу?

-Иргэн Н.Энхбаярт хилийн хориг тавиагүй. Батлан даалтад өгч таслан сэргийлэх арга хэмжээг авсан байгаа.

-Н.Энхбаяр дарга өөрийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна гэсэн тайлбарыг өгсөн байгаа. Нөгөө талаас бидний ажилд хүндэтгэлтэй хандана гэхээр тэр хүн ирж тайлбар мэдүүлэг өгөх үү?

-Мэдүүлгээ ирж өгөхийн тухайд ЭБШТХ-д тодорхой заасан байдаг. Эрүүгийн хэрэгт холбогдож байгаа хүний хувьд хуулийн байгууллага дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргийн хуулиар хүлээсэн байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Төрийн ордонд нэвтрэх зөвшөөрөлгүй орж, Шадар сайдын өрөөнд дайрч орж асуудал үүсгэсэн гээд байгаа. Энэ үнэн үү?

-Манай мөрдөн байцаагчид Төрийн ордонд нэвтрэх эрхийн зөвшөөрөлтэй нэвтрэн орж иргэн Н.Энхбаярт албан бичиг аваачиж өгсөн. Зарим нэгэн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гараад байгаа. Шадар сайдын өрөөнд дайрч орсон асуудал байхгүй.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • haha (March 23, 2016 11:49:43 pm )

    ene luivarchin yamar erxtei bolood ochdoggui yum. xuuli xun burdt tegsh

  • bataa (March 24, 2016 2:43:02 am )

    hamgiin tyryyn avah yostoi arga heljee chini hileer gargahgyi bh.ta nar ene ail ger bolj toglodgoo bolil doo.naadah chini batlan daaltad baa hyn.hezee l bol barih erhtei biz dee. ta er ni huulia meddeg umuu.esvel zygeer heden uls torchdiin hartsaar ni hodoldog bolson umuu.tangarag orgoson geed l shaatsgaagaad bh um

antalya rent a car