antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 22 comments

Мэргэжлийн хяналтынханыг мэхэндээ оруулсан Экогийн барилгыг зогсооё

нийтлэсэн Admin

1201603231458703866

Манайд газрын болоод барилгын зөвшөөрөл авах гэж насныхаа хагасыг шахуу зарцуулдаг хүнд суртал төрийн албанд нүүрэлчихэж. Элдэв төсөл сараачсан цаасаар дүүрэн хавтас барин хөлөө хугалах шахам барилгын зөвшөөрөл авахаар улайран тэмцдэг, хийсэн ажил нь гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй барилгын компаниудын тэргүүн эгнээг өнгөлдөг нь Эко гэдэгтээ маргах хүн үгүй биз. Хурууныхаа үзүүрийг ч хөдөлгүй хүссэн газартаа хүрзний үзүүр зоодог С.Нямдаваагийн савар хүрээгүй газар тун ховор болж.

Муу барилга, золгүй явдлаар зартай тус компанид Нийслэлийн болон МХЕГ-ынхан бүлхи залгисан юм шиг ганц үг ган хийдэггүй нь ардаа айхавтар том ар талтай шинж биз. Угтаа бол  мэргэжлийн хяналтынхан тухайн барилга, байшингийн чанар стандарт, аюулгүй байдалд хяналт тавьж зөрчил дутагдлыг мэргэжлийн хэмжээнд илрүүлж “Хүн амьдарч болно, болохгүй” гэх акт өгч, иргэдийн эрх ашгийг тэргүүнд өргөх ёстой. Гэтэл мэргэжлийн хяналтынхан бүү хэл, нялхасаас өтгөс буурал хүртэл Экогийн барилгыг асуудалтай байгааг үргэлж сануулсаар байхад  дархан эрхт МХЕГ-ынхан гэх их айл эгэл ардад гар далайж үйлчлэх атлаа, Экогийн барилга орон сууцыг шалгах болохоор хариуцах үүрэгтэй нөхөд ажлаа хийдэггүй ээ. Асуудал аюул тэнд бугшиж, идээ бээртэйгээ шахцалдан оршиж буйг сануулж зааж өгсөөр байтал “сүх далайтал үхэр амар” гэгчээр дүлий дүмбэ царайлан суусаар буй нь ажлаа мэддэггүй, ёстой л өнөөх хүнд сурталжсан газар болохыг нь батлах шиг. Хүн ардынхаа эрүүл, энхийн манаанд зогсохоор тангараг өргөсөн төрийн албанд энэ мэт бугшсан, ажлаа мэддэггүй суудлын бөглөөс болсон, үүргээ биелүүлдэггүй төрийн ажлыг оромдогчид байх хэрэг байна уу. Үүрэг статус нь угтаа бол хамгийн ойлгомжтой, иргэддээ ойрхон байх учиртай МХЕГ гэх сүржин нэртэй “сүг” шиг ажилтай газрын гарыг хөдөлдөг болгоё, цаашлаад энэ мэтээр ажил үүрэггүй байлгах хэрэгтэй бол татан буулгая, хотын дарга аа. Тодруулбал, тус газрын толгой томтой хэдэн байцаагчийн буруугаас болж айлуудад их хэмжээний хохирол учирлаа. Учир юу гэвэл өдгөөгөөс долоон жилийн өмнө ажлаа мэддэггүй хэдэн байцаагчийн дүгнэлтээс болж тус компанийн  2008-2009 онд барьж ашиглалтад өгсөн “Тэмүүлэл”  гэх хотхоны  556 айлын 2000-аад оршин суугчид эд хөрөнгө, эрүүл амьдрах эрхээрээ хохирч,  цахилгаан шат нь унадаг, тросс нь сунасан, даацаа дийлэхгүй эвдэрсэн, хөгц мөөгөнцөрт идэгдсэн,сантехникийн болон халуун хүйтэн ус нь шугам хоолой нэг, нойл нь хүртэл буцлам халуун устай. гар нүүрээ угаах, аяга тавгаа цэвэрлэхэд хүртэл шалзарч үхэх шахдаг гэнэ.  Мөн “Тэмүүлэл” хотхоны оршин суугчдын нар, салхи үзэх цонх тагтыг нь хаагаад байшин барьчихсан байсныг Улсын комисс хараагүй биш харсан хэрнээ яагаад хүлээгээд авчихсан юм бэ.

Өрөөний зай талбай зөрүүтэй, тэр ч бүү хэл, зарим нэг айлынх нь унтлагын өрөө цонхгүй, битүүлээд баригдчихсан,  далд болон ил монтаж байнга задардагаас ус алддаг, орон сууцны гадна талбай болон тоглоомын газаргүй, гарааш нь зориулалтын бус, нэг өрөөг хувааж хоёр айлын зориулалтаар барьж ам метрийн зөрүүгээр иргэдийг хуурсан гэх тоочоод барахгүй балагтай тус компани өдийг хүртэл оршиж буй нь хянаж шалгадаг компаниудтай хүйн холбоотой биш байгаа гэх хар төрөөд болдоггүй ээ. Үгүй бол Экод өдийг хүртэл амьсгалах агаар байх учиргүй. Хууль тогтоомж, хянаж цагддаг байгууллагаас эмээдэггүй, мэргэжлийнхэнийг мэхэндээ оруулсан Эког барилгын салбараас эргүүлж татъя, хотын дарга аа.
Учир нь өдгөө Экогийн балгас дээр буусан гэмгүй иргэд уг барилгын гараашны асуудлаас  болж адгуус шиг араншин гаргаж буй гэнэ. Сийрүүлбэл, оршин суугчдийн хэлж буйгаар “иргэд ажилдаа явах, ирэх оргил цагаар хотхоны давчуу хашаанд багахан хэмжээний дайн гардаг. Бүр сүүлдээ үүнийг зохицуулахын тулд харуулын албатай гэрээ хийж,  гаднах талбайд тавьсан машин 500-1000 төгрөг авч иргэдийн өмчийг харуулах болсон. Ингэхгүй бол зогсоолын төлөө нэгнээ бэртээж гэмтээхээр асуудал үүсдэг. Нүдээр үзсэн хүн л итгэнэ. Ийм байдалтай дөрвөн жил боллоо. Хэндээ хандах билээ дээ” хэмээн аргаа барж суугаагаа шоовдорлогдсон Тэмүүлэлийнхэн нуусангүй. Анхнаасаа гараашийн зориулалтын бус барьчихсан хонгилыг яагаад дулаан гарааш гэж тооцоод гарын үсэг зурчихав. Хууль хяналтынхан мөнгөнд нүдээ унагах зуур, Экогийнхон цаг үргэлж лифтээ унагах шинжтэйдэг. Эцэг эхийнхээ гарын үзүүрт зарагдаж дэлгүүр рүү гарахдаа бяцхан үрсээ хэзээ цахилгаан шатанд гацах вий гэж халагласаар уджээ. Тэмүүлэлийх.  Уншигчид мартаагүй байх. Хоёр гурван жилийн өмнөдөө Экогийн “Golden park” хотхоны 101 дүгээр байрны дөрвөн оршин суугч лифтэнд гацаж, улмаар долоогоос гурван давхар руу унасан хэрэг гарч оршин суугчдыг сандаргасан. Гэвч энэ тохиолдол эхнийх биш байв.

Экод лифтний асуудал мумдахгүй. Ямар сайндаа 12 давхар байрыг ажилладаггүй лифттэй ашиглалтад оруулж байхав. Тус компани байруудаа найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэйгээс гадна бүх талаараа норм дүрмийг хангасан гэж хэвлэлд ярьсан. Гэтэл байдал газар дээрээ шал өөр байгааг юу гэж ойлгох вэ. Хүчтэйхэн салхинд л дээвэр нь хуурч, цас борооны ая даахгүй байгаа орон сууц өндөр баллын газар хөдлөлтөд тэсэх үү.  Харамсалтай нь С.Нямдаваа гэгчээс МХЕГ, ШӨХТГ, Үл хөдлөхийнхөн, хотын мээр гээд л хэн ч хариуцлага нэхэж чадахгүй байгаа нь тун сонин. Ноён, дарга нар аа тарьсан балаг арилаагүй байтал дахин үй олон балгас  барьж, өчнөөн хүний байртай болох хүслээр наадаж буй уг компанийг барилгын салбарт хэдий болтол эрхлүүлж, дураар нь дургиулах вэ. Энэ мэтийн ажилдаа хариуцлагагүй ханддаг компанийг хөнгөлөлттэй зээлээс татаж, цаашлаад залуу гэр бүлд зориулсан гэх найман хувийн хүүтэй зээлээс хасч, компанийн ч газартай тэгшилэн хохирсон иргэдийнхээ гомдолыг барагдуулъя. Шат шатандаа эрх мэдэл, мөнгөний өмнө сөхөрч, гараа хүлүүлж, амаа үдүүлдэг Монголын хууль цааз, туйлбаргүй төрийн албаныхныг болон “Эко констракшн” гэх даварсан компанийн идээ бээрийг хагалж, үнэн нүүрийг дэлгэхэд хэрхэн хөтлөх вэ, албанынхаан.

Ж.ЭРДЭНЭ

Эх сурвалж: Amjilt.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • ok (March 23, 2016 3:09:21 pm )

    yg unen barisan buh barilgiig ni shalga.Tsaana ni hen negen tom nuhur bgaa

  • золзаяа (March 23, 2016 3:10:45 pm )

    үнэн шдээ голден парк гэж хогын барилга байна байнга сангийн шухам хоолой нь хагарч байсхийгээл орж ирж хана цоолдог ус байнга тасарна гаднах орчин зай талбай зогсоол гэж авах юм байхгүй. зах зээл дээрхи хамгийн муу барилга учраас эргээд заръя гэсэнч хамгийн хямдаар л зарагдах юм байналээ

  • Zochin (March 23, 2016 3:27:48 pm )

    100 зараа зулзагатай нь арзалзуулахаа боли

  • НАУРЫЗЫН БАЯР (March 23, 2016 4:04:14 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • зочин (March 23, 2016 4:47:57 pm )

    барилга барих эрхийг нь зогсоо. аюгүй бол мөнгө авцаан цаадуул нь. чадахгүй

  • zochin (March 24, 2016 9:42:49 am )

    ene eko-s bair bitgii avaachee.Olon jiliin omnooos l muu gedgiig ni yriad bicheed baisan biz dee nobshiin gazar daa bugd medne

  • zochin (March 24, 2016 9:42:49 am )

    ene eko-s bair bitgii avaachee.Olon jiliin omnooos l muu gedgiig ni yriad bicheed baisan biz dee nobshiin gazar daa bugd medne

  • MEDEEJ (March 24, 2016 10:52:33 am )

    Medeej ar tald ni Miyegombiin Enkhbold bgam chn chnde

  • zochin (March 24, 2016 6:13:40 pm )

    King toweriig ochood izeerei garajiin haalga n 1960 aad ony autobaaziin garajiin haalgatai uvul garaj n halahgui , bas hulhi , eko g shalgah heregtei buun zalilan bgaa

  • Anonymous (March 24, 2016 7:12:23 pm )

    Eko-giin barisan barilga hetsuu shuu chanar mash muu barilgiin zurag muu dandaa saikhan gazar muu barilga baridag barilga barikh erkhiin tsutslamaar yumaa

    • unen ug (March 24, 2016 10:53:51 pm )

      nuuts noyontong olohgui bolch hetsuudee

  • bat (March 24, 2016 7:29:55 pm )

    Barilgiin salbariin muugiin jishee bol Eco konstraksh gedegtei hen ch margaxgvi.
    Buunuur ni orognuulax bolon durbegch nariig bairluulax tur bair yumuu xaashaa yum.Nyamdabaa archaagvi xvn chanargvi nubsh

    • unen ug (March 24, 2016 10:52:46 pm )

      Zuw

  • unen ug (March 24, 2016 10:52:06 pm )

    Ekogiin barij bga barilguud ugaasaa hog shuudee hairan ulsiin hurungu tsaana ni suugaad udirdaj bga ter gariig barij ulsiin mungu shamshigduulbal ymar bdgiig medruuleh heregtei Nyamdavaa bol yahaw yu ch medehgui bandi shuudee xvnii garaar huduldug

  • Bayartsog (April 02, 2016 3:52:24 pm )

    энэ чинь одоо юу болоод л байна даа

  • Bayartsog (April 02, 2016 3:56:38 pm )

    zozz boliochde

  • Bayartsog (April 02, 2016 4:20:19 pm )

    Niigmiin hog shaar baina da haha

  • Bayartsog (April 02, 2016 4:31:23 pm )

    Чадахгүй байж хийх хэрэггүй шд

  • zochin (April 08, 2016 8:22:30 pm )

    10:58
    TANGARAG URGUSUN HUULIIHAN OORSDOO HUULIAA ZORCHIH NI JIRIIN IRGEDIIN HUULIA ZORCHIJ BAIGAAGAAS ILUU HOHIROLTOI!!!!!!!!!!!!

  • zochin (April 08, 2016 8:22:46 pm )

    Xууль тогтоогчид шуугчид хууль зерчиж байгааг Элбэгдорж та яах гэж бна вэ, ееXшуулсээр байх уу,???????????

  • Зочин (April 13, 2016 12:25:26 pm )

    Ард нь .М.Энхболд ах нь байгаа шүү дээ

  • enkhtseteseg (April 14, 2016 10:09:11 am )

    Mergejliin hyanaltiin Hiliin gazriin BUrentugs gej Darga tsaraitai abilgach batsaaniig shalgaach ee

antalya rent a car