antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2016 2 comments

Шар усны үер нүүрлэж эхэллээ

нийтлэсэн Admin

7ee79affe72ce65eoriginal

        Шар усны үер нүүрлэж эхэллээ Дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хот хүрээгээ улам тэлж, уул дамнан буусан айлуудын тоо өссөөр байна. Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашлах цагаар үер усны аюул нийслэлчүүдийг зовоох болоод багагүй хугацаа өнгөрчээ. Ялангуяа уулын бэл, гуу жалга дагаж буусан айлууд жилийн жилд шар усны үерт автаж, орон гэрээ алдсан тохиолдол цөөнгүй гардаг. Онцгой байдлын газар, дүүрэг, хорооноос үерийн аманд буусан айл өрхөд нүүх шаардлага, сэрэмжлүүлэг хүргүүлсээр бай­ хад үл тоож, орон гэрээ усанд автуулсан хойно амаа барьж суух нь олонтаа. Урин дулаан ирж өдөртөө нэмэх хэмийн дулаантай байгаа өдрүүдэд үерийн аманд буусан айлууд шар усны үерт автаж эхлээд байна. Жил бүр үер усанд автдаг гэх Дарь­Эхийг зорив. Зам даган явахад уулын ус жалга, судаг даган урсч, айлын хашаа, автомашины зам руу урсч цэлийтэл орж ирсэнтэй нэлээд таарав.

Одоохондоо уулын энгэрийн наран тал, жалга, судаг дагуух цас хайлж, ийнхүү урсч байгаа ч цаг яагаа ч үгүй байгаа болохоор дахин цас орвол их хэмжээний ус буух магадлалтай нь илт. Дарь-Эхийн автозамын зүүн талын айлууд уул ухаж, газар тэгшлэн байшин, хашаагаа барьсан нь олон бий. Тиймээс тэдгээр айл шар усны үерт автах эрсдэлтэй юм. Гэтэл тэндхийн иргэд “Уулнаас ус буудаггүй. Судаг дагасан багахан ус орж ирдэг ч сүйдтэй юм болдоггүй” гэж байсан юм. Иргэн Ш.Сэрбат “Манайх энэ газрыг тэгшилж янзлан суурьшаад таван жил болж байна. Энэ хугацаанд үер, усанд автаагүй. Ер нь уулын ус буугаад байдаггүй. Жалганд тогтсон ус л бууж, бага зэргийн шалбааг тогтоодог. Зуны цагт ч ус, үер буудаггүй. Харин автозамаар нэлээд ус урсдаг. Дондогдуламын рашааны цаад руу байдаг айлууд үерт автдаг гэж сонссон” гэв. Тэднийхээс хойшоо 50 метр хүрэхгүй зайд жалга дагуу ил задгай буусан олон айл байв. Тэд ч мөн уулын ус буудаггүй. Харин жалга дагуух цас хайлж жалгаа даган урсдаг гэж байсан юм. Харин уулын ус автозамын баруун талын айлууд руу замаа даган орж байгаа харагдав. Тухайлбал, “Сод Монгол”-ын шатахуун түгээх станцын эсрэг талын Сэлбийн 28 дугаар гудамж бүхэлдээ усанд автжээ. “Сод Монгол” шатахуун түгээх станцыг барихаас өмнө энэ гудамжид ингэж ус ордоггүй байжээ. Харин станцыг барьснаас хойш жил бүр их хэмжээний ус тогтож, уг гудамжны иргэдэд хүндрэл учруулдаг болсон байна. Учир нь, уулын ус судгаа дагаад урсдаг байсан бол “Сод Монгол”-ынхон шатахуун түгээх станцыг барихдаа уулыг ухаж тэгшилснээс болж уулын ус зам даган урсч, гудамж руу ордог болсон тухай иргэд хэлж байлаа. Мөн зарим айлын газар доороос ч ус ундардаг аж. Иргэн Д.Отгонцэцэг “Манайх энд суурьшаад 10-аад жил болж байна. Гэтэл “Сод Монгол”-ын шатахуун түгээх станц баригдсанаас хойш манай гудамжид их хэмжээний ус тогтдог болсон. Шатахуун түгээх станцын ус зайлуулах суваг нь зам руугаа орж, тэр нь наашаа урсч таардаг. Уг нь барилгыг анх агуулахын зориулалтаар барина гэж байсан ч эцэстээ шатахуун түгээх станц болсон. Энэ их уснаас болж хүмүүс ус туулахгүйн тулд хашааны банзнаас зүүгдсээр, манай хашаа тэсдэггүй. Одоо бүр энэ ус хашаа руу орж ирээд байна. Энд шороо асгасан боловч нэмэр болоогүй. Ер нь яах учраа олохгүй байна” гэв. Энэ гудамжныхан ажил, сургуульдаа ирж, очиход хүндрэлтэй болжээ. Гудамжныхаа цаагуур тойрох гэхээр битүү “мөсөн каток”-той. Наашаа гарах гэхээр цэлийсэн ус угтаж байгаа юм. Ямартай ч тэндхийн оршин суугчид айлын хашаа дагуулан том чулуу өрж, хашаанаас зүүгдэн гарч, зарим нь усны гутал, уут хөлдөө углан ус туулж байгаа харагдав.

УСАНД АВТАХ ЭРСДЭЛТЭЙ Ч АЙЛУУД НҮҮХГҮЙ БАЙСААР БАЙНА

Дарь-Эхийн замд Ганц-худагийн буудлын хойд талд байдаг Дондогдуламын рашааныг нийслэлд мэдэхгүй хүн ховор. Тус рашаанаас жаахан уруудахад зүүн талын айлууд өндөр далан татаж, шороо асган буусан байх бөгөөд баруун талын хэдэн айл руу их хэмжээний ус орж хөлдөн мөсөн талбай болсон байлаа. Хөрсний цэвдэгтэй энэ газар хоёр айл гэрийн бүслүүр, ханын толгой хүртлээ усанд автаж, мөсөдсөн байна. “Хөдөө ажлаар яваад ирэх хооронд хажуу айлын таван ханатай гэр усанд автаж, хөлдсөн байсан” хэмээн хөрш нь хэлж байна. Ингээд Ц.Гэрэлмаатай хэсэг зуур ярилцлаа.

-Танайх энд нүүж ирээд удаж байна уу. Хажуу айл руу чинь хэзээ ус орж ирсэн бэ?

-2015 оны долдугаар сард Хэнтийгээс нүүж ирээд энэ газрыг худалдаж авсан. Биднийг хөдөөнөөс ирэхэд л ус орчихсон байсан.

-Танай газар зөвшөөрөлтэй юү. Хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

-Энэ газрыг 4.2 сая төгрөгөөр кадастрын зураг, зөвшөөрөлтэй нь худалдаж авсан. Гэтэл хорооноос бичиг баримтгүй газар авлаа гэж байсан. Уг нь өнгөрсөн жил зөвшөөрөл өгнө гэж ярьж байсан нь өнгөрөв бололтой. Харин хажуу айл есөн сая төгрөгөөр газраа худалдаж авсан гэж байсан. Манайд газар зарсан иргэн удахгүй бичиг баримтыг гаргаад өгнө гэсэн ч өдийг хүртэл сураг чимээ алга байна.

-Танайх газраа авахдаа ус гардаг гэж мэдэж байсан уу. Ер нь их намгархаг газар байна шүү дээ?

-Биднийг газраа худалдаж аваад нүүж ирэхэд ногоорсон, эрүүл хөрстэй газар байсан. Гэхдээ тухайн үед ингэж ус гарч, мөсөддөг гэдгийг мэдээгүй байсан. Өнгөрсөн өвөл ингэж ус гараагүй. Гэтэл энэ жил гэнэт ус гарчихлаа. Өнгөрсөн зуны их бороонд ч бага зэргийн ус тунаж байснаас мэлтэлзсэн их ус байгаагүй.

-Гадаа өдрөөс өдөрт дулаарч байна. Энэ их мөс хайлж танайх усанд автаж болзошгүй байна шүү дээ. Эндээс нүүх бодол байна уу?

-Дүүргийн Онцгой байдлын газраас шаардлага ирүүлсэн байсан. Би танилцаж амжаагүй л байна. Нүүх гэхээр хамаг юм хөлдүү, гэр доороос ус гараад ширдэг норсон байгаа. Бидэнд нүүх боломж байхгүй. Зүүн талын айлууд шиг далан, шуудуу татаж, шороо асгах бодолтой байна. Тэгэхгүй бол хамаг мөнгөө өгчихөөд нүүх боломж бидэнд байхгүй.

Нэг л өдөр хажуу айлыг нь хамарсан мөс хайлаад ороод ирэхэд энэ айл усанд автах эрсдэлтэй. Гэвч дүүргийн онцгой байдлын газраас нүүх шаардлага өгсөн гэх боловч эндхийн айлууд буурь сэлгэх бодолгүй байгаа аж. Хөрсний цэвдэгтэй газар буусан 40 орчим өрхийн 24 нь тус XXI хорооны харьяалалтай, үлдсэн нь түр оршин суугчаар амьдардаг. Мөн 10 орчим айл нь газар эзэмших, өмчлөх гэрчилгээтэй бусад айл нь зөвшөөрөлгүй буужээ. Зөвшөөрөлгүй буусан өрхийг албадан нүүлгээд байх эрхгүй тул бороо орохын өмнө хойно хавар, намартаа хорооны Засаг дарга нь үерээс болгоомжлох сэрэмжлүүлэг, хууль бусаар буусан айл өрхийг газар чөлөөлөх шаардах хуудсыг өгдөг байна. Өнгөрсөн жил эндхийн 39 айл усанд автаж, онцгой байдлын аврагчид нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж байжээ. Энэ газарт мэдээлэлгүй, хөдөөнөөс орж ирсэн иргэдийг залилж, тухайн зөвшөөрөлгүй газрыг худалдан, түрээсэлж мөнгө олдог хүн чанаргүй иргэд ч олширчээ.

М.Энхцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • 2016 (March 18, 2016 9:45:28 am )

    үхсэнээ хийж хөдөөнөөс хот руу шаваад байдаг новшнууд вэ баасан дундаа живээд сууж бай нүүж чадахгүй бол

  • z (March 18, 2016 10:49:12 am )

    amaa medej hutsaj baimaar ym aa ,

antalya rent a car