Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал А.Гантулга ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр ТОСК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа чамгүй олон ажил амжуулсан нэгэн бөгөөд Ипотекийн зээлийн найман хувийг эхлүүлж, хямд үнэтэй орон сууцны эхлэл болгон “Буянт-Ухаа 1,2” хороолол барьсаны дээр Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Харин дарга А.Гантулга тун удахгүй ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болжээ. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д нэр дэвших гэж байгаатай нь холбоотой ажээ. Тэрбээр орон нутгийн сонгуульд оролцохын тулд эрхэлсэн ажлаа өгч, сонгуульдаа бэлтгэхээр болжээ.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 18, 2016 9:39:43 am )
Карьер хөөж болно. Гэхдээ амжилт гаргаж байгаа албан тушаал нь өөрт нь илүү тохирсон байх тал зөндөө л байдаг. Гэхдээ яахав үнэхээр сэтгэл санаа нь зөв бол эерэг…
-
irgen (March 18, 2016 2:48:50 pm )
ajlaa meddeg amjilttai ahillaj bj hurald suuj yana be sursan sursnaa l hii l de
-
зочин (March 19, 2016 9:39:13 am )
zov zov ireeduigee bodvol zov shiidjee
3 Comments