antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2016 10 comments

Мах нөөцлөөгүйн балгаар үнэ нь өссөөр байх уу

нийтлэсэн Admin

Б.Бадамгаравc89093e7feede691original

Манай улс гурван сая гаруй хүн амтай. Харин малын тоо толгой 55 сая хүрсэн. Хүн амаасаа 18 дахин олон малтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хүнд 20 орчим толгой мал ногдоно. Энэхүү дүн үзүүлэлтээс харвал ард түмэндээ боломжийн хямд үнээр махаа борлуулах бүрэн боломжтой. Гэтэл энэ нь биелэгдэшгүй зүйл мэт. Жил бүрийн Цагаан сарын өмнөх үеэс эхлээд хавар дуустал махны үнэ иргэдийн хувьд “толгойн өвчин” болдог гэхэд болно. Махны үнийг тогтоон барих зорилгоор Засгийн газар нөөцийн мах бэлтгэж, зах зээлийн үнээс доогуур худалдаалдаг байсан. Энэ нь ч тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөөр ирсэн юм. Гэтэл энэ онд нөөцийн мах худалдаалах нь байтугай бэлтгэх тухай тушаал шийдвэр гараагүй байгаа аж. Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Нөөцийн махыг өдийд худалдаанд гаргадаг байсан. Ингэснээр махны үнийг тогтоон барихад чухал нөлөө үзүүлж байв. Гэтэл энэ жил нөөцийн мах бэлтгэж эхлээгүй байна. Уг нь тендер шалгаруулалтад нь манай холбооноос төлөөлөл ордог байсан бол энэ удаа яамны дотооддоо шийдэх асуудал гээд комисс байгуулж ажиллаж байгаа гэсэн. Тиймээс бид тодорхой зүйл мэдэхгүй байна” хэмээсэн юм. Өмнөх жилүүдэд 12 мянган тонн махыг нөөцөнд бэлддэг байжээ. Харин энэ онд хэзээ нөөцийн мах гаргах эсэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тодруулахад “Өмнө жилүүдэд Махны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нөөцийн мах бэлтгэн худалдаанд гаргадаг байсан. Энэ жилийн тухайд нөөцийн мах худалдаалахгүй. Харин улсын махны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Одоогоор тодорхой зүйл байхгүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Махны үнэ ханш худалдааны төв болон захуудад ямар байгаа талаар тодруулахаар “Хүчит шонхор” буюу иргэдийн нэрлэж заншсанаар Дэнжийн мянгын захыг зорилоо. Дэнжийн мянгын захын хонь, ямааны мах зардаг хэсэгт ихэнхдээ ямааны мах худалддаг болжээ. Үнийн хувьд хонины цул махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. Өнгөрсөн долоо хоногийг бодоход үнэ бага зэрэг өссөн гэдгийг худалдагчид хэлж байв. Хүмүүс өмнө нь багадаа таван кг мах авдаг байсан бол худалдан авах чадвар эрс муудсан тухай лангуу түрээслэгч Б.Цэцэгмаа “Цагаан сарын дараахнаас хүмүүсийн худалдан авах чадвар муудсан. Наймаа хагарахгүй өдөр ч гарч байна. Ийм байдал дөрөвдүгээр сарын дундуур гайгүй болно байх гэж найдаж байна. Ер нь ямар ч наймаа Цагаан сарын дараа зогсчихдог шүү дээ” гэсэн юм. Хүмүүс ихэнхдээ жижиглэнгийн мах худалдаж авах бөгөөд хамгийн ихдээ таван кг мах авдаг болжээ. Хонины гулууз махыг кг-ыг нь 3800 төгрөгөөр худалдаалж байгаа хэдий ч ингэж авах хүн ховор болжээ. Гулууз мах дунджаар 20-25 кг гээд бодохоор багадаа 76000 төгрөг. Гэвч авах хүн цөөн байгаа тул жижиглэнгээр нь зарахыг худалдаачид илүүд үзэх болжээ. Ингэхдээ кг-ыг нь 4700 төгрөгөөр зарж байгаа юм байна. Хонины мах худалдан авч буй иргэн Х.Энхжаргал “Эдийн засгийн хямрал гээд байгууллагууд цалингаа ч тавьж чадахгүй байхад гол хэрэглээ болсон махны үнэ өссөн нь бидэнд хүнд тусч байна. Уг нь өчнөөн сая малтай байж үнээ боломжийн төвшинд барьж болмоор юм шиг санагддаг. Сүүлийн үед бүтэн мах авч чадахаа больсон. Хааяа ястай мах авдаг. Гэхдээ ястай мах авахаар жингийн ихэнхийг яс эзэлдэг учраас дэмий л дээ. Монгол хүн болсон хойно мах чанаж идмээр санагдах үе байна ш дээ” гэлээ. Бүтэн гулууз авснаас цул мах авах нь илүү дээр гэж үзэн хоногийн хоолоо залгуулж буй хүмүүс заримдаа граммлуулж авах болжээ. Энэ тухай түрээслэгч М.Цэлмэг “Иргэдийн амьдрал үнэндээ маш хүнд байна. Хааяа 500 грамм мах авч болох уу гэсэн хүн ирнэ, шулаад үлдсэн хоосон ясыг шөл гаргана гээд гуйх хүн ч бий. Дээгүүрх хүмүүс нь мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Манай захын ойролцоох гэр хорооллоор, Долоон буудлаас хойшоо гэр хорооллуудаар яваад үз. Тэгэхэд ард түмний жинхэнэ амьдрал харагдана” хэмээн бухимдангуй өгүүлсэн.

Үхэр, адууны мах зардаг хэсэгт худалдагч их байх ч, худалдан авагчид харьцангуй цөөн байлаа. Энд намар болон өвөл бэлтгэсэн гэсэн хоёр төрлийн мах худалдаалж байв. Намрын мах шинийгээ бодвол арай хямд. Энэ тасгийн хойд хэсэгт үхрийн мах намрынх нь 6500, өвлийнх нь 6800 төгрөгийн үнэтэй байв. Харин урдуур лангуунуудад намрын мах 7500 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ. Худалдан авагч Т.Дуламханд “Өвөл махны үнэ буугаад гайгүй байсан чинь хавар болоод дахиад хөөрчихлөө. Нөөцийн мах гарах болов уу гэтэл гарсангүй. Тэгэхээр энэ ченжүүд дураараа үнээ өсгөнө ш дээ. Олон сая малтай, бэлчээрийн даац хэтэрлээ гээд байгаа хэрнээ иргэдээ боломжийн хямд үнээр мах зарж болно биз дээ. Энэ байдлаараа мах 10000 хүрчихвэл яах вэ. Бид ч яахав, багахан ч гэсэн махаа авч байна. Гэтэл цаана нь хоногийн хоолны махгүй хүмүүс өчнөөн байна” гэсээр цааш явав. Харин түрээслэгч Д.Загдсүрэн “Хүмүүсийн худалдан авах чадвар муу байна. Хамгийн ихдээ таван кг мах л авна. Ихэвчлэн 1-3 кг-ыг худалдаж авдаг. Нэг үхрийн махыг хоёр, гурван өдөр зогсч байж зарна. Өмнө нь өдөрт нь дуусгадаг байсан. Манай захад махны үнэ харилцан адилгүй байгаа. Жишээлбэл , намрын мах 7500 төгрөг. Харин шинэ мах нь арай үнэтэй. Ястай нь 6500 төгрөг байгаа. Зун хүртэл махны үнэ яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Хүмүүс үнийн хөөрөгдлийг муусайн ченжүүдээс боллоо гээд л байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэр их махыг чинь ченжүүд авдаггүй ш дээ. Бидэнд өчнөөн тонн мах аваад хадгалах зоорь ч байхгүй. Өвөл гаргасан гээд байгаа тэр их махыг дандаа баячууд аваад дарчихдаг байхгүй юу. Тэд дураараа үнээ хэлээд зарна. Малчны хотонд очоод авч чадахгүй юм чинь бид хэлснээр нь авна. Одоогоор үхрийн цул мах 5800-6000 төгрөгөөр авч байна. Тэгээд ашиг гэж цөөхөн хэдэн төгрөг харж, өдөржин зогсоно. Муу нэрийг ченжүүд бид хүлээдэг. Мах зараад жигтэйхэн баяжаад байна гэж бодоод байх шиг. Үнэн хэрэгтээ амьдрах гэж ядаж байгаа хүмүүс ш дээ. Махаа зөөлгөх, машиндуулахаас эхлээд байнга мөнгө төлнө. Дээрээс нь түрээс, банкны зээл гээд ар гэрээ арай ядан авч явж байна” гэв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр үхрийн махны худалдаа эрс буурчээ. Харин адууны мах эрэлт ихтэй болсон байна. Түрээслэгч Б.Түвшинзаяа “Адууны цул мах кг нь 4500 төгрөг. Өдөртөө бүтэн адуу зарчихна. Наймаа дажгүй. Ер нь адууны мах хүний биед хамгийн их шим тэжээлтэй гэдэг. Хятадууд адууны мах их авна. Ялангуяа булчингийн махыг бөөнөөр нь оочерлож байгаад авдаг. Кг нь 6000 төгрөг. Бүхэлдээ кальци байдаг учраас цаанаа очоод их үнэд хүрдэг гэсэн” хэмээсэн юм. Түүний лангуун дээр багахан хэмжээний мах үлджээ. Б.Түвшинзаяагийн том охин нь энэ жил оюутан болсон бөгөөд банкнаас зээл авч төлбөрийг нь төлсөн гэнэ. Зээлийн хугацаагаа дуусахаар дахин зээл авч машин авах бодолтой байгаагаа ч хуваалцсан юм. Тэрээр “Сүрхий их орлого олдог гэхгүй ч олдсон хэдийгээ чамладаггүй. Дулаараад барилга, уул уурхайн ажил эхлэхээр хүмүүсийн худалдан авах чадвар нь сайжирдаг. Тиймээс тэр болтол жаахан шүд зуух хэрэгтэй (инээв)” гэлээ.
Бид “Хүчит шонхор” захаас гарч, “Sky department store”-ийг зорьсон юм. Бусад дэлгүүрийг бодвол арай илүү үнэтэй байдаг учраас махны ханш ямар байгааг сонирхсон нь тэр. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрладаг уг дэлгүүрийн гадаа нь үнэтэй, том машинууд зогсч, булган шуба өмссөн хатагтай нар тансаг сүрчигний үнэр сэнгэнүүлэн алхах дүр зураг харагдана. Өөрөөр хэлбэл, амьдралын арай өөр өнгө энд байх юм. Тус дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлах супермаркетын хойд хэсэгт махны төрөлжсөн тасаг байдаг. Махыг төрөл бүрээр хэрчиж, ямар хоолонд тохиромжтойгоор нь савлажээ. Тухайбал, стейкний махыг зууван хэрчиж, хоёр хоёроор нь пакетласан байна. Энд “Хүчит шонхор” зах шиг төрөл бүрийн мах зарахгүй. Зөвхөн үхрийн цул болон ястай мах, хонины цул мах худалдаална. Үнийн хувьд үхрийн цул мах 9500 төгрөг, ястай нь 7900 төгрөг бол хонины цул мах 6200 төгрөгөөр худалдаалж байна. Тус их дэлгүүрээс гарч, махны үнийн талаарх иргэдийн бодлыг сонсоход, Сүхбаатар дүүргийн иргэн Э.Жаргалмаа “Мах үнэтэй байна. Монгол хүний гол хэрэгцээ бол мах, гурил шүү дээ. Гол хэрэгцээний бүтээгдэхүүнүүд үнэд ороод ирэхээр иргэдийн нуруун дээр ачаа болж байна. Нэг худалдан авалтаар бүтэн мах авч чадахаа ч больсон. Дандаа кг-аар авна. Граммаар авдаг хүмүүс ч байгаа. Одоо бүр мах идэж чадах үгүйгээ ч мэдэхгүй болоод байна” гэсэн юм. Түүний хувьд гэр ойролцоо учир Баянзүрх худалдааны төвөөр үйлчлүүлдэг байна. Мах худалдан авч байх үедээ граммлаж авч буйг хэд хэдэн тохиолдолтой таарчээ. Баянзүрх худалдааны төвд ихэвчлэн хонь, үхрийн мах зарах бөгөөд хонины цул мах 6200, үхрийн цул 7500 төгрөгийн үнэтэй байв.
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Цоггэрэл ч мөн махны үнийн тухайд бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Цалингаас цалин, тэтгэврээс тэтгэврийн хооронд байгаа бидэнд мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хүнд тусч байна. Цагаан сар гээд бүх мөнгөө өгсөн. Бас цалин, тэтгэврийн зээл авсан хүмүүс Монголоор дүүрэн байгаа ш дээ. Ядаж тэтгэврийн зээлийнхээ хүүг буулгамаар байна. Зээл авлаа гэхэд авдартаа тас нуудаг биш шүү дээ. Эргээд тэр мөнгөөр худалдан авалт хийнэ, эдийн засгийн эргэлтэд оруулна. Тэгэхээр зээлийнхээ хүүг багасгамаар байна. Сонгуулийн шоу хийлгүй иргэдийнхээ амьдралыг сайжруулах тухай бодмоор байна” гэлээ.
Бичин жилд зуд болдог хэмээх аман яриа нөлөөлсөн үү, өнгөрсөн намар малчид нэлээд олон тооны малаа махны зориулалтаар нядалсан. Өвлийн улиралд махны үнэ нэлээд буугаад байсан ч одоо өсөх хандлага гараад байгаа ажээ. Махны үнийг хазаарлаж байдаг нөөцийн махыг энэ жил хэзээ гаргах нь байтугай, ямар компаниуд, хэдий хэмжээтэйг бэлтгэх нь ч тодорхой болоогүй. Тэгэхээр махны үнэ хэрхэхийг зөвхөн “их гарын” ченжүүд л шийдэх нөхцөл байдал ийн үүсчээ.

Ардын эрх сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • болд (March 18, 2016 9:45:47 am )

    махнаас өөр хямдхан цувдай , гүзээ , чөмөгний яс гээд барахгүй их нөөц байх юм . заавал үнэтэй махнб хэрэг юу байна . манайх 4 хүүхэдтэй айл 1.6 кг махаар 7 хонодог болоод л байна . энэ бол зүгээр л мөнгө угаах гэсэн сухталчилгаа

  • Unshigch (March 18, 2016 10:56:46 am )

    Mahnii yne nemegdeed bn gej bichseer bgaad hudlaa bichseer bgaad yne nemdeg ene setgyylchid bolimoor yum.

  • Zochin (March 18, 2016 11:57:40 am )

    Нөөцийн мах бэлтгэх шиг хэрэггүй юм байгаагүйг амьдрал нотолсон ш дээ. Зах зээлийн эдийн засагт үнэ хэлбэлзэх асуудал байлгүй яах юм бэ. Өмхий бэрд царайлсан дундаас нь мөнгө тонших гэсэн юмнууд дуугуй л амаа хамхиад байж бай!!!!

  • Алтан Одод (March 18, 2016 1:06:18 pm )

    • Эрүүл бие
    • Залуу нас
    • Гоо үзэсгэлэн
    • Чөлөөт бизнес
    • Байнгын ажлын байр
    • Нэмэлт орлого эд бүгдийг нэг дор цогцлоож, бие сэтгэлийн дотоод амар амгаланг мэдрэн өөрийгөө өөрөөр харахыг хүсвэл манайд хандана уу. Утас 94448429.
    Маш их ажилсаг, бүтээлч эрч хүчтэй нэг найз маань энэ зарыг цааш сайн дамжуулаад өгөхийг хүссэн юм. Хэн нэгэн хэрэгтэй хүнд нь хүрвэл бас хэн нэгнийх нь хувьд том өөрчлөлт болох биз.Тиймээс бусдад тус болж цааш сайн дамжуулаад өгөөрэй. Буян, тус багададгүй юм гэсэн шүү.

  • nn (March 18, 2016 1:44:02 pm )

    Ноднин урьжнангын өдийд нөөцийн махны үнэ 5500-6500 төг.Харин нойтон (шинэ) махны үнэ 8500-9500 зарим үед 10000 аас дээш гарч байв.Энэ жил нөөцийн мах байхгүй нойтон мах 4500-6800 төг байх жишээтэй.Олдоц гайгүй элбэг байна.Сая баруун зүгийн хилийн боомтуудаар мах эхспортоор гаргасан нь махны үнэ өсхөд жаахан нөлөөлсөн бололтой.
    Үүнийг зохцуулхад төрийн бодлог хэрэгтэй боловуу? Гадаадад эхспортлох махны үнээс дотоод зах зээлээ хамгаалж уялдаа холбоог нь зохицуулах хэрэгтээ.

  • Дандар (March 18, 2016 3:00:23 pm )

    НӨӨЦИЙН МАХ ГЭЖ МӨНГӨ УГААДАГ АРГА БАЙСАН ЭНЭ ЖИЛ БАЙХГҮЙ .БУРМААГИЙН ХИЙСЭН ХАМГИЙН САЙН АЖИЛ БАЙХ ХАРИН ХАВАР БОЛОХООР ЭКСПОРТОНД МАХАА ГАРГАДАГ НЬ ХЭНИЙ БОДЛОГО ЮМ БОЛОО?

  • БААБАР (March 19, 2016 8:10:12 am )

    НӨӨЦИЙН МАХ НЬ ХАРИН Ч МАХНЫ ҮНИЙГ ӨСГӨХ ЗОРИЛГОТОЙ ЮМ ШҮҮ ДЭЭ.ХЭРЭВ ЭНЭ ЖИЛ МАХ НӨӨЦЛӨӨД НӨӨЦИЙН ҮХРИЙН МАХНЫ ҮНЭ 8500 ГЭЭД ТОГТООВОЛ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МАХ ТҮҮНЭЭС ДООШ БУУХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН Л ҮГ.ОДОО ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ЖАМААР ЯВАА МАХНЫ ҮНЭ ЯМАР БАЙГААГ ХАРЬЦУУЛААД ХАРЦГАА

  • Зззочиночинкочиночинзочин (March 19, 2016 12:32:27 pm )

    Нөөцийн мах байсан байгаагүй өсөхөө хүрвэл өсөөд л байдаг байсан шүү дээ. Харин ч нэг хэсгийг мөнгө завших аргаас чөлөөлсөн сайн ажил болсон. Нөөцийн гэх нэртэй арьс голдуу махыг авдаг хүн цөөхөн л байсан байх.

  • zochin (March 19, 2016 12:52:57 pm )

    odoo ene havariin tsagt honi uheriinhee gedes dotoriig ideed baihad une hyamd ulsuhgui uvchin tusahgui gej baiam daa

  • иргэн (April 14, 2016 11:58:23 am )

    Max ux vneteu bn.chenvvdii xuuj bn.zarum .ngaugvu vne .bas bn.

antalya rent a car