Р.ОЮУН
“Хөгжил ба эмэгтэйчүүд” чуулган өчигдөр боллоо. Чуулганд эмэгтэйчүүдийг төлөөлдөг долоон төрийн бус байгууллагын болон орон нутгийн 100 гаруй төлөөлөгч ирсэн байв. Тэд улс оронд тулгамдаж байгаа асуудалд эмэгтэйчүүд хэрхэн оролцох, нийгмийн баялгийг хүртэгчид хэн бэ, ажлын, ачааллын хүндийг бүсгүйчүүд үүрч байна. Нийгмийн бүх салбарт болон хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байна. Ялангуяа, барилгын салбар 95 мянга гаруй ажилчинтай, үүний 55 мянга нь эмэгтэйчүүд байгаа. Өнөөдөр эрчүүд эмэгтэйчүүдээс дорой байдалд орсон нь найз нөхрөө худалддаг, урваж шарвадаг, хов их ярьж, хор найруулдаг болсон. Хамгийн их болохгүй зүйлүүдийг эрчүүд гаргаж байна. Тиймээс бүсгүйчүүдийн дэмжлэгтэйгээр улс орны болон эрэгтэйчүүдийн хөгжил, хандлага өөрчлөгдөж цаашид өрх гэр, улс орны байдал дээшлэх вэ, өнөөдөр яаж төр, засгаа зөв зохион байгуулах вэ. Яаж хөгжлийн хувьсгал хийх вэ. Яаж ДНБ-ийг нэмэгдүүлэх вэ хэмээн чуулганд оролцогчид ярьж байлаа.
Чуулганы үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ “Дэлхийг тойрсон эрдэмтэд, бүсгүйчүүд мөн эмэгтэйчүүдтэйгээ хамтарч илтгэл тавьсан эрэгтэйчүүд маань бидний хүсч хүлээж байгаа, сонсохыг бодож байгаа олон асуудлыг хөндлөө. Өвөг дээдэс маань олон жилийн өмнө буддын шашныг өвлүүлж үлдээсэн үнэтэй өв юм. Буддын шашинд бодьсадва гэсэн том ойлголт байдаг.
Зовж байгаа хүмүүс бүгд бурхан болно. Энэ хүмүүст туслахын тулд хамт амьдарч, ном номлогч, сайн үйл бүтээж, буян үйлдэж, бүгдэд нь бурхан болох замыг нь зааж өгч хамгийн сүүлчийн хүнийг бурхан болтол нь хамтдаа зовж, энэ хорвоод байна гэж тангараг өргөсөн хүмүүсийг ариун явдалт бодьсадва гэж нэрлэдэг. Бодьсадва хаана байна вэ гэж бид хайж эрэлхийлдэг. Бидний дундаас ямар бодьсадва гарч ирж байна вэ. Тэгээд Далай лам дээр очиж янз бүрийн хувилгаадыг тодруулдаг. Хутагт хувилгаад тодорсон байгаа. Энэ хутагт хувилгаадад мөргөвөл үйл хэрэг бүтэх юм байна. Тэр багш номлох гэж байна. Тэнд очоод өргөлөө өргөчихвөл бидний муу муухайг цэвэрлээд сайн сайхан байдалд оруулах юм байна гэж сүсэглэж биширч Далай ламын зарласан хутагт хувилгаадын хойноос хөөцөлддөг. Миний бодлоор хутагт хувилгаадыг бурхан өөрөө цаанаас нь бидний дунд төрүүлсэн байгаа. Эрж хайх шаардлагагүй.
Тэр бодьсадва, жинхэнэ хутагт хувилгаад нь бидний ээж, эмэгтэйчүүд гэж би боддог. Яагаад гэвэл эмэгтэй хүн үрээ хайрлаж байгаа хайр нь, бусдыг гэсэн сэтгэл нь эмэгтэй хүнийг бодьсадва болгож байгаа юм. Тиймээс бидний ээж, эхнэрүүд бодьсадва юм шүү гэж зоригтой хэлж байна. Эхийн хайр сүү болж хүүхдээ тэр сүүгээрээ тэжээж хүн болгодог. Тиймээс бид эхийнхээ хөхийг хөхөж, ээжийнхээ сүүгээр хооллосноор хүүхэд эрүүл чийрэг болдог. Хүүхдээ хөхөөрөө хооллох нь их чухал гэж эрдэмтэд үздэг. Тэр сүүний цаана хайр байгаа. Хэдий чинээ их хайр байна төдий чинээ эхийн сүү их гарна гэж би боддог. Тиймээс хүүхэд өсч бойжихдоо ээжийнхээ хайрыг ууж байгаа учраас эрүүл чийрэг өсч бойжиж байна гэж бодож болно. Хүн болно гэдэг ээжийн сүү, ээжийн хайрыг амсч байж хүн болдог.
Том болсныхоо дараа эхнэр авдаг. Эхнэр авна гэдэг хүн болох замдаа хийж байгаа том алхам. Хүн төрснөөрөө хүн болчихдоггүй. Хүн өөрөө хүн болох үйл явцад хүн болдог. Хүн болж чадахгүй байсаар бурхан болох нь ч бий. Хүн болно гэдэг ээжийгээ хайрлахаас гадна эхнэрээ хайрлаж сурах их том ухаан юм болов уу гэж боддог. Тиймээс өнөөдөр энд байгаа эрчүүдээ төлөөлөөд ээж нараа болон эхнэрүүдээ гомдоосон бол эрэгтэйчүүд биднийг уучлаарай гэж хэлэх нь зөв болов уу гэж бодож байна. Эрчүүд бид аймхай учраас уучлаарай гэж хэлж чаддаггүй. Зоригтой хүн бол үнэхээр би буруутай юм байна, уучлаарай гэж хэлж чаддаг. Эрчүүд бид ядаж гуравдугаар сарын 8-нд зоригтой байцгаая. Бусад өдөр хулчгар байдаг ч гэсэн энэ өдөр та бүхнийгээ гомдоосон бол уучлаарай гэж хэлж байя хэмээн уриалж байна. Манай өнөөдрийн амьдрал хөл, толгой нь солигдсоны нэг жишээ бол эмэгтэйчүүддээ эрчүүдийнхээ үүргийг шилжүүлчихсэн. Тухайлбал, зарим эмэгтэйн зан ааш, биеэ авч явж байгаа байдал нь эрэгтэй хүн шиг болчихсон. Эрэгтэйчүүд нь эмэгтэй хүн шиг болчихсон. Одоо бүгдээрээ эр нь эр хүн шиг, эм нь эмэгтэй хүн шиг байдаг тэр сайхан нийгмийн эв зүйтэй харилцааг сэргээе гэж та бүхэндээ хандан уриалж байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Зочин (March 15, 2016 9:57:54 am )
Амжилт хүсье
-
Ооохоооо (March 16, 2016 5:09:34 am )
Энэ нэрээ мэдрэл муутай ой тогоолоо алдсан эргуй мал болжээ саяхан л бурхан багший. Минь шарил морго гээд л би авчирлаа гээд л оргож гугээд бсан саяан далай лам энэ тэруугээр гурэм дором гээд бсан одоо болхоор далай лам ч ногоо гурэм доромддог лам ч хэрггуй болчихсон бх юм даа
-
-
Anonymous (March 15, 2016 10:20:20 am )
Энхбаяргүй Монголын төлөө
-
zochin (March 15, 2016 10:38:38 am )
u yarih geed u yariad baigaa um bol?
-
Зочин (March 15, 2016 10:50:28 am )
Энэ бодьсадба болжээ..УМ….
-
Ачу (March 15, 2016 10:57:12 am )
Үнэн үг хэлжээ
-
zochin (March 15, 2016 11:44:50 am )
Yaj ingej dur esgedeg bnaa.yagaad enenii tuhai gargaad bdg um be sethuulchdee zugeer hayachih naadahaa.baidag l ih gariin hulgaich luibarchin abilgaliin etseg shuudee
-
Зочин (March 15, 2016 11:51:53 am )
Үнэн шүү
-
ганаа (March 15, 2016 11:59:46 am )
авилгач исда
-
Anonymous (March 15, 2016 12:33:14 pm )
ODOO MONGOLCHUUD SONGUULIAAL ZUV HUND UG!!! SUULIIN 25 JILD BSAN YAMAR CH HUND ITGEED HEREGGUI ENHBAYAR CH BAI ELBEGEE CH BAI!!! MON SHASHINLAG BUS SHINJLEH UHAANCH DOCTOR PROFESSOR ERDEMTEDIIG TULHUU SALBART NI SAID GICHUUN BOLGOJ ILUU TECHNOLOGY 21 ZUUNSHIG AMIDRAH BOLSON!!!!
-
Oyun (March 15, 2016 12:35:25 pm )
Uuruu eriin svgnuudtei niiljee neg negeeree amia bodood arisaa hamgaalaad jinhene er hvn alga boljee
-
батгана (March 15, 2016 1:54:58 pm )
манайхан энд нэг хүн гэдэсний хуушуур идэхгүэй байна яахуу. Нөгөөх чин юм биш бээээз
-
123123123 (March 15, 2016 3:39:00 pm )
zail zevuun gej
-
зочин (March 15, 2016 7:28:00 pm )
Дандаа бурханы нэр барьж ярина эргэж хараад луйвар хийнэ ёстой 2 нуур гэж энийг хэлнээ энэ авилгач яг юуг шутдэг вэ ?
-
энхээ (March 15, 2016 8:16:25 pm )
Хэлсэн үгний нь утга санаа гүн гүнзгий юмаа.Бодох л хэрэгтэй.
-
Mongol (March 15, 2016 10:56:22 pm )
Ene hulgaichaas zalhaj baina shuu.
-
Zochin (March 15, 2016 10:57:15 pm )
Urt shar deetai hunees zalhaj baina shuu.
-
Anonymous (March 17, 2016 2:46:07 am )
Enhbayriig zahialgaar aluulah hun bna uu enhbayarguu mongoliin tuluuu
18 Comments