УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр чуулганы завсарлагааны хугацаанд өөрийн сонгогдсон тойрог болох СХД-т ажиллаж байгаа юм. СХД нийслэлийн төсвөөс тусламж авч байж, төрийн албан хаагчдынхаа цалинг тавьдаг гэж та иргэдтэй уулзах үеэрээ хэллээ. Энэ нь нийслэлий дүүргүүдээс ганц танай тойрог дээр байдаг үзэгдэл үү?
-Тийм. СХД санхүүгийн хувьд маш хүнд. Зөвхөн манай дүүрэг л нийслэлийн төсвөөс тусламж авч, төрийн албан хаагчдын цалин болон ус, дулаан, цахилгааныхаа төлбөрийг төлдөг. Баянзүрх дүүрэг гэхэд томоохон зах, худалдааны төвүүдийнхээ татвараар санхүүждэг бол Хан-Уулд үйлдвэр олон. Харин Баянгол дүүргийн хувьд бүхлээрээ худалдаа, үйлчилгээний төвлөрөл шүү дээ. Түүнээс гадна Сүхбаатар дүүрэгт бүх яам, тамгын газар, шүүх, прокурор зэрэг төрийн байгууллагууд байрладаг учир тэмдэгтийн хурамжаар санхүүждэг. Харин манай СХД-т энэ мэт эх үүсвэр алга.
-Ганц Хар хорин зах л байна уу даа?
-Хар хорин захыг иргэд СХД-ийн нутаг дэвсгэрт байрладаг гэж ойлгодог. Уг нь тийм биш. Баянгол дүүргийн харьяалалд ордог юм. Харин сонгиныхон маань тэр захаар өргөнөөр үйлчлүүлж, орлого төвлөрүүлдэг гэхэд болно.
Мөн тэр хавийн архи уудаг нөхөд орой болохоор замын хойшоо гараад, СХД-ийн цагдаа нарын ажлыг хүндрүүлдэг гээд тоочоод байвал зовлон их. Тиймээс энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөдөр иргэд, сонгогчидтойгоо уулзаж байна.
-Ер нь СХД-ийн жилийн төсөв хэд байдаг юм бэ?
-СХД 24 жилийн турш л жилийн төсвөө 11.5 тэрбум байхаар батлаад, 3.5 тэрбумыг нь нийслэлээс тусламж болгон авдаг. Угаасаа тэгж тусгадаг л даа.
Төсөв, мөнгөний хүрэлцээгүй энэ байдлаа шийдэх ямар арга байна?
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд саналаа С.Баярцогт сайдад хэлсэн. Гэвч нааштай хариу аваагүй. Тиймээс ирэх хаврын чуулганаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл болгон өргөн барихаар ажиллаж байна.
-Энэ асуудлыг шийдэх боловсруулсан хувилбар нь юу юм бэ?
-СХД хамгийн том нутаг дэвсгэртэйн хэрээрээ нийслэлд жилдээ дөрвөн тэрбум төгрөг татан төвлөрүүлж өгдөг. Гэхдээ түүнээсээ буцааж нэг ч төгрөг авдаггүй. Тиймээс л дүүрэг орон нутаг өөртөө төсөв татан төвлөрүүлэх боломжийг хайгаад байгаа юм. Энэ нь газрын төлбөр, ХАОАТ зэргийг орон нутагт үлдээе гэж байгаа юм. Шуудхан хэлэхэд өнгөрсөн хугацаанд СХД-ийг хэдэн жижиг ТҮЦ, найман нэрийн дэлгүүрүүд л авч явлаа шүү дээ.
Гэхдээ дүүрэгт зарим хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа шүү дээ?
-Тийм. Улаанбаатар хотын Хөрөнгө оруулалтын газраас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргуулж, 23 дугаар хорооны урд талын шороо тоос ихтэй байсан замыг хатуу хучилттай болгосон. Жижиг ажил шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ энэ бол дүүргийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн нар нь нийлж байж хийсэн ажил. Үүгээр хамтраад явбал ажил хийж болдог тухай хэлэх гэсэн юм.
-Удахгүй сонгууль болох нь. Иргэд сонгуулийн талаар ямар бодолтой байна?
-Санал тоолох автомат машин буюу хар машинаар 100 хувь тоолох саналыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл 50 хүртлэх хувийг нь гараар тоолох болгож өөрчилсөнд иргэд сайшаалтай хандаж байна. Мөн иргэд намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
Холбоотой мэдээ
-
zochin (March 15, 2016 10:03:42 am )
4 jil bolohod ulaanbaatar hotod tolgoit. orbitiin zamaas uur zasagdaagui zam bhgui bhaa ter 2 zam bol tam
-
Eoo ene hen be odoo boliildo (March 15, 2016 3:36:17 pm )
Zalhaj uhlee 4 jiliin daraa dahiadl erguuteed balai buh uu yadaj injiner zaluug songiildooooooooo
-
Anonymous (March 15, 2016 3:49:32 pm )
Zailaachee chi davartsan suga ve songogdono gej gordood bgaa yum bish biz dee chamaar l dudav gej bogloos chin
3 Comments