Б.ЗАЯА
Өршөөл бол энгийнээр нигүүлсэнгүй үйл юм. Хэн нэгний буруу үйлийг ялаас нь хэлтрүүлж, уучилж буй гэсэн үг.Харин өршөөл хүртсэн хэнбугай ч эргэж ял хүлээх муу үйлээс татгалзах ёстой. Өршөөл үзүүлэх тухай хууль чүүний нэгэн адил үйлчлэлтэй.
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулж УИХ–аас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлээд дөрвөн сарорчмын хугацааг үдэж байна. Энэ хуульд 4340 хүн хамрагдаж торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорихялаас чөлөөлөгдөв. Хууль бүрэн хэрэгжиж дуусаагүй байтал эрх чөлөөтэй болсон хүмүүс муу мэдээ дуулгажэхэлсэн нь дахин гэмт хэрэгт холбогдсон тухай юм. Нэг сар хүрэхгүй хугацааны дараа хууль хэрэгжүүлэх ажлынхэсгээс “Өршөөлд хамрагдсан 28 хүн хулгай, дээрэм, танхайн хэрэгт холбогдлоо” гэсэн мэдээллийгхэвлэлийнхэнд өгсөн.
Түүнээс хойш гурван сарын хугацаанд өршөөгдсөн иргэдийн гэмт хэрэгт холбогдох тоо өссөөр. Зөвхөнцагдаагийн байгууллагад л гэхэд он гарсаар хулгай, танхай, хүчингийн ноцтой хэргүүд бүртгэгдээд байна.Өршөөлөөр хамрагдсан иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол дийлэнх байгааг цагдаагийн байгууллагаасмэдээлэв. Хамгийн сүүлд гэхэд л цагдаа нар Баянзүрх дүүргийн ес, 11, 20, 23, 28 дугаар хороо, Сүхбаатардүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс айлуудад хулгайгаар орж, олон удаагийнүйлдлээр LCD зурагт, зөөврийн компьютер, алт, мөнгөн ээмэг бөгж, үнэт эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлийг ньхулгайлдаг бүлэг этгээдийг саяхан илрүүлсэн юм. Хэрэгт сэжигтнээр М нарын таван этгээдийг баривчилснаасгурав нь өмнө нь хулгай, танхайн хэргээр ял эдэлж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдаад байжээ.Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн тавдугаар хороо ”Монелын дугаар тоотод хулгайч орсонбайна” гэсэн мэдээллээр цагдаа нар очиход тус тоотод суух М–ийн өвлийн сууцны цонхыг хагалан 32” инчийн“Funai” зурагтыг тодорхой оршин суух хаяггүй 30 настай эрэгтэй Р хулгайлсныг илрүүлжээ. Р нь өнгөрсөн ондӨршөөлийн хуульд хамрагдан суллагдсан нэгэн байжээ.
Тэд зөвхөн бусдын эд хөрөнгийг хулгайлаад зогсохгүй хүчингийн хэрэг үйлдсэн ноцтой хэрэг ч байгаа юм.Өршөөлийн тухай хуулиар суллагдсан Г гэх залуу өнгөрсөн нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Баянзүрхдүүрэгт бусдыг хүчирхийлж, эд зүйлсийг нь дээрэмдээд зугтаасан хэрэг гарсан юм. Сэжигтэн өмнө нь хулгайнболон бусдыг хүчирхийлсэн гэх хэрэгт шүүхээс ял шийтгүүлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өршөөлийнтухай хуульд хамрагдсан байсан. Энэ мэтээр төрийн өршөөлийг хүртчихээд олон нийтийг айлган сүрдүүлж, эдхөрөнгөд нь халдах явдал буурахгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.