antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 6 comments

УИХ-н гишүүн асан Д. Очирбатын тавьсан занга

нийтлэсэн Admin

7038f7d86cb0ececbigМанай улсад орон сууцны булан бүрт байх үйлчилгээний газрын нэг нь эмийн сангууд гэж хэлэхэд буруудахгүй л боловуу. Учир нь эмийн тухай хуулинд эмийн сангийн байршил болон үйлчлэх хүрээг тухайн орон нутгийн онцлогт тохируулан тогтоох үүргийг нутгийн захиргааны байгууллагад хариуцуулсантай холбоотой байж болох юм. Эмийн санд эмзүйч, эм найруулагч гэсэн хоёр мэргэжилтэн ажилладаг.

Эмзүйчийн туслагч нь эм найруулагч байж, эмзүйч үйлчлүүлэгчидэд зөвлөгөө өгөх үүрэгтэй. Гэтэл манайд зарим эм найруулагчид нь эмзүйч хийгээд байгаа нь эмийн зохисгүй хэрэглээг дэлгэрүүлэх бас нэгэн үндэслэл болж байна. Өнөөдөр манай улсад 3000 гаруй эмзүйчид байдаг бөгөөд тэд бие биенээ сайн таньдаг, нийтлэг хүслийн төлөө амьдарч, адилхан ашиг сонирхолын зөрчилтэй хуулийн этгээдүүд учраас Монгол улсын их хурлаас гаргасан хууль тогтоомжийн зарим заалтыг хэрэгжүүлэхэд нь саад учирдаг.

Хэдхэн хоногийн өмнө зарим цахим ертөнц, хэвлэлийн шар сонинд “УИХ-н гишүүн асан Д. Очирбат будилж явна” нэртэй нийтлэл хэвлэгдэж, тэрбүү хэл энэхүү мэдээ нь эрүүл мэндийн салбарийн нэгдсэн фэйсбүүк хуудаснаа тавигдаж хэсэг эмнэлгийн мэргэжилтнүүдийг талцуулаад авсан. Цахим ертөнц, шар сонингоор нийтлэгдсэн мэдээлэлийг уншихад УИХ-н гишүүн асан Д.Очирбатын эмийн сангаар үйлчлүүлэхдээ гаргасан авир нь Монгол улсад эмийн зохистой хэрэглээний бодлогын хэрэгжилт унасан, засах шаардлагатай байгааг хэн хүнд сануулсан явдал байлаа. Зүй нь энэхүү мэдээлэл нь УИХ-н гишүүн байх үедээ Д.Очирбатын эрүүл мэндийн салбарт олон хуулинд гар бие оролцож явсаны нэг нь болох эм, эмнэлгийн хэрэгслийн болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хяналтын тухай хуулиудийг боловсруулж, батлуулсан хэдий ч хэрэгжих явцад хуулинд цоорхой байгааг нь сануулаад авсан хэрэг. Уг хуулинд төрийн байгууллагын эрх мэдэл, төвлөрлийг нэмэгдүүлж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын санал, оролцоог сулруулах бодлого боловсруулсан нь энэ хуулийн цоорхой байсан тул эрхэм гишүүн асныг өөрийг нь занганд оруулаад авсан.

Мэдээж эм гэдэг онцгой бүтээгдэхүүн төрийн хяналт, оролцоо өндөр байхыг үгүйсгэхгүй. Нийтлэлийг уншихад хуулийн заалтаараа гишүүн асан эмийн санд үйлчлүүлэх явцад гаргасан сэтгэгдэл нь түүнийг энгийн жороор эм авах гэснийг тусгай жороор олгоно гэж эмийн сангийн зүгээс баримталсан юм билээ. Эмийн талаар төрөөс гарч буй тушаал шийдвэрийг тэр олон эмийн санд хүргэхэд саад байсаар байвал хэрэглэгчдэд ямар нэгэн ноцтой асуудал үүсэх, гараад байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Хүний эрүүл мэндийн манаанд тангараг өргөсөн эмч, сувилагч нарын дундаас мэндэлсэн хуруу дарам цөөхөн улс төрч эрхэмийн боловсруулсан хуулийн цоорхой өөрт нь тавгүй сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй анагаахын салбартаа тавьсан занга болоод байгааг анзаарч байгаа болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (March 15, 2016 12:54:09 pm )

    энэ олон эмийн сангуудыг цэгцлээд өгөөч нэг л хууль баталсан хүмүүс яваад байдаг

  • irgen (March 15, 2016 1:51:02 pm )

    monos erdenechimeg gej aihtar avgai bii dee ternii biznes bolson boldog bol har jagsaaltand oruulah umsan

  • Anonymous (March 15, 2016 2:21:44 pm )

    emiin san delggur shig l oochirtoi gazar bolson

  • мангар (March 15, 2016 4:33:45 pm )

    УБ-ын олон зуун мянган сангийн эмийн 90% нь хулхи эм атлаа дэлхийн дундачаас 4 дахин үнэтэй байдаг нь Гиннест орох Монголын бас нэг гайхамшиг

  • Anonymous (March 15, 2016 8:28:35 pm )

    heregtsee baigaa bolood l olshirch baigaa bizdee,hun baihgui bol ayandaa baihgui bolno

  • Anonymous (March 15, 2016 9:48:38 pm )

    em hool shig bolj bn emchid uzuulne gehees buun oochir ch dee

antalya rent a car