Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын бүрэн эрх гураван сар хүрэхгүй хугацааны дараа дуусгавар болох гэж байна.
Гэтэл өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш Эрүүл, мэнд спортын салбар удирдах хүнгүйгээр өдийг хүрлээ. Шадар сайдад хамаг ажлаа ацаглачихсан байгаа. Урдах олон ажлаа дийлэхгүй байхад нь хоёр ч том салбарыг нэгтгэсэн яамны ажлыг давхар хариуцуулж байгаа нь эрсдэлтэй.
Сайдын эзгүйд ажлаа авч явах хүн нь Төрийн нарийн бичгийн дарга байдаг. Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл хамт АТГ-т шалгагдаж, хоригдож байгаа юм. Тодруулбал, Өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын 4-ны өдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулаад өнөөдрийг хүртэл шалгаж байгаа юм. Г.Шийлэгдамба нь албаныхаа өрөөнд их хэмжээний мөнгөтэй байж байгаад АТГ-ын ажилтнуудад газар дээрээ “гардуулсан” талаар эх сурвалжууд мэдээлдэг. Харин тэрбээр үүнийгээ “Намынхаа санхүүжилтийг олох гэж таньдаг ахаасаа мөнгө авсан. Эхний ээлжинд авсан мөнгөө намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Дараагийн мөнгөө өгч амжаагүй байсан” гэж мэдүүлдэг. Харин Н.Энхбаяр болон намын нөхөд нь түүний ярьсан зүйлийг “худал” гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тус намын нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Харин Төрийн нарийн бичгийн дарга Т.Ганчимэгийг мөн авилгын хэргээр АТГ-аас баривчилсан юм. ЭМС-ын яамны сайд, төрийн нарийн хоёрт АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-оор хэрэг үүсгэсэн. Тэднийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм. Хэрэв тэднийг шүүх энэ зүйл ангиар нь яллавал Г.Шийлэгдамба, Т.Ганчимэг нар хамгийн багадаа 5-10 жилийн ял авах магадлалтай юм. Мөн Т.Ганчимэг нь мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д буруутгагдсан. Энэ Хээл хахууль өгөх гэсэн зүйл анги бөгөөд 5-8 жилийн ял шийтгэл авдаг билээ.
Эрүүл мэндийн салбарын гол ноён нуруу болсон хоёр албан тушаалтан нь өнгөрсөн намар ийнхүү авилгын асуудалд холбогдож одоог болтол асуудал нь дуусаагүй байна. Товчоор хэлбэл тэр цагаас хойш ЭМС-ын салбар удирдах хүн явсаар өдийг хүрч байна. Гэтэл энэ хойгуур нь тус яамны ажил навс унлаа. Ёстой л чин сэтгэлтэй хэдэн эмч, сувилагчдын гавьяагаар өдийг хүрсэн гэхэд хилсдэхгүй. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод улаанбурхан өвчин маш ихээр гарч эхэллээ. ХӨСҮТ өнөөдөр тус өвчнөөс болж гамшигийн байдалтай байна. Улаанбурхан өвчний тохиолдол 2015 онд 19.427, 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэв. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн орны хүрэлцээ 100 гаруйгаар хэтэрч, хүүхдийн Сэхээн амьдруулах тасагт 10 орон дээр 16 хүүхэд хэвтэж байна. Энэ өвчнөөр он гарснаас хойш 3000 гаруй хүн өвчилсөн байгаа бол тэдний 50 гаруй хувь нь хүүхэд, тэр дундаа нярай хүүхдүүд Улаанбурханаар өвчилж, хүндрээд байгаа аж. Тухайлбал он гарснаас хойш уг өвчний вирусээр найман хүүхэд нас барсан тоо байна. Тэд 5-8 хүртэлх сартай хүүхдүүд бөгөөд 9 сартай вакцинаа хийлгэж амжаагүй байхдаа өвчилж, биеийн байдал нь хүндэрч нас бар Одоо ч эмчилгээгүй гэсэн оноштой хүүхдүүд бий. Хамгийн сэтгэл эмзэглэмээр зүйл нь ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийн нөхцөл байдал юм. Хоёрхон ширхэг аппараттай. Үүнд нь хүүхдүүд оочерлож байж эмчилгээндээ орно. Нэг орон дээр хоёр, хоёроо хэвтэн эмчлүүлж байна. Сахиуруудын нь гадаа үүдэнд, коридорт өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Нөхцөл байдал ийм байхад Ерөнхий сайд сандал ширээнийхээ учрыг олохгүй төдийгөө өдий хүргэлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц тохироо хийж, түүнийхээ хариуд Шадар сайд болгож өгнө гэж хулхидсаар таван сар өнгөрлөө. Эрүүл мэндийн салбарынхан тархалтыг зогсоох талаар тууштай ажил төдийлөн хийж чадахгүй байна. Энэ мэдээж удирдлагагүй байгаатай шууд холбоотой юм. Сайд дарга нь байхгүй хажуугаар ХӨСҮТ-ийн даргагүй байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн дарга төсвийн мөнгөнөөс “идсэн” гэдгийг АТГ тогтоочихсон. Ингээд Эрүүл мэнд, спортын яам нь сайдгүй, Төрийн нарийн ч байхгүй. Ядаж байхад өвчнийг эмчлэх гол газөр болох ХӨСҮТ-ийн дарга нь бас байхгүй, аппарат нь хүрэлцээгүй гээд энэ салбар жинхэнээсээ дампуурч дууслаа. Ерөнхий сайдаа үлдсэн хугацаанд энэ салбартаа анхаарал хандуулахгүй бол байдал эвгүйтлээ шүү. Нэгэнт л МАХН-ын даргыг Шадар сайдад томилж чадахгүй юм бол асуудлыг 4, 5 сар сунжруулж байхаар эртхэн шиг ЭМС-ын сайдаа томилох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар гэдэг өнгөрсөн дөрвөн жилийн турш Засгийн газрын “бонус” салбар болсоор хамаг ажил нь сүйрч гүйцлээ. Спорт нь ч одоо дүүрч. Эрүүл мэндийн салбарыг л “буух эзэн, буцах хаягтай” болгож өгөөч.
Г.Лхагва
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zar @@ eruul mendiin said hudaldaj avbna.. (March 15, 2016 10:17:16 am )
0
-
имсёчя (March 15, 2016 10:25:23 am )
Ядарсан хүүхдүүдийн нэрээр бяцхан улс төр хийх гэж ядаж байгаа Авирмэд мэтийн хөлдүү толгойнууд одоо болноо
-
Эмч (March 15, 2016 10:31:43 am )
Эрүүл мэндийн салбараа аврахыг ард иргэдээс хүсч байна. Засгийн газрыг хараад нэмэргүй юм байна гэдгийг та бүхэн харж байгаа биз дээ. Эмч нараа
-
Ард (March 15, 2016 12:11:14 pm )
Авирмэд гэгч энэ хөлдүү толгой хэзээ хүүхдэд хайртай болчихвоо. Хүүхдүүдийн нэр барьж сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байгаа бол энэ чинь хууль зөрчсөн хэрэг шүү мал аа. Энэ Авирмэд гэгч хөлдүү толгой хүүхдүүдийн нэрээр бяцхан улс төр хийх гэж оролдохоо болиоч ээ. Сонгуул дөхөхөөр чамтай чамгүй монголоор дүүрэн хүүхдэд хайр зарласан шоучид дүүрэн байна. Энэ чинь чиний сүнгуулийн л шоу шдээ. Нарийн яривал чи сонгуулийн хууль зөрчөөд байгаа юм биш үү
-
zochin (March 15, 2016 1:24:16 pm )
uneheer dampuurah baidaltai bolsondoo daan ch dee yasan orovdmoor um ve ene uls chin ter saidiin suudalaas gadna ene uls orond chin 3 say irgen amdarch bna shuudee chono boroonoor gegcheer eruul mendiin gazariin darga n galzuur ch bna genelee avilga neheed suid hiij bna gesen shuu
-
Улс тор судлаач. (March 15, 2016 2:21:26 pm )
Банк ухаад л, хулгайч дээрэм нэмэгдээд л, торийн уйлчилгээний зарим байгууллагын ажил уурэг доголдоод л, ард иргэдийн аятай тухтай амьдрах орчин байхгуй болоод байгаа нь цэвэр тор засгийн буруу шуу дээ. Энд юуны омно олон нийтийн амьдрал ахуй унэхээр доройтож, ажилгуй залуучууд олширч, аргаа барахдаа ингээд байгаа юм биш байгаа даа гэж бодох юмдаа. Энд хамгийн буруутай нь Гуйцэтгэх засаглалын тэргуун л байна даа. Еронхий сайд Ч.Сайханбилэг маань ядаж эдийн засгийн болон торийн удирдлагын ямар ч мэдлэггуй дээр нь олон нийтийн амьрал ахуйг дээшлуулэх талаар ганцхан ч болов ажил санаачилчихгуй бух юм болоод байгаа мэтээр “Дулий хэлгуй амьтан” шиг амар амгалан суучихаад л, хааяа нэг тууз хайчилж, шагнал гардуулчихаад л огт юм хийхгуй cуугаад л, зовхон засгийн газраас бонд гаргаж зээл авч цалин, шагнал, урамшуулал болгож, идэж уугаад л сонгууль дуусгах л юм бодож сууна шуу дээ. Тэгээд бас болоогуй Торийн албаны тухай хуулийг зорчиж, торийн албанд олон жил ажилласан дадлага туршлагатай олон арван торийн албан хаагчдыг халж, тэдгээрийн оронд торд огт ажиллаж байгаагуй, зовхон оорт нь тус болж байсан болон цаашид хууль зорчоод ч хамаагуй оорийнх нь даалгаврыг уг дуугуй биелуулэх хумуусийг л “Шагнал”-ын байдалтайгаар торийн албанд томилон ажиллуулж байгаа нь торийг чадваргуйжуулж,нэр хундийг нь шавартай хутгаж байна шуу дээ. Ийм хоноцын сэтгэлээр торийн ажлын хийдэггуй л байхгуй юу даа. Тухайн намын эрх ашиг нь ард иргэдийн эрх ашгаас хамаагуй доогуур тавигдах асуудал учраас намын эрх ашиг гэж бодолгуй энэ Еронхий сайдаас 1 цаг, 1 мочийн ч болов омно салах шаардлагатай шуу дээ. Ер нь “Шударга ес” эвсэл задарч, засгаас гарахаа мэдэгдэх л юм бол “Шийдлийн засгийн газар нь хууль эрх зуйн чадамжгуй болж огцроход хурнэ шуу дээ. Учир нь анх УИХ-д суудалтай намууд хоорондоо гэрээ хэлцэл хийж хамтарсан засгийн газар байгуулсан биз дээ . Ямар эх уусвэрээс бурдсэн нь тодорхойгуй “Их хэмжээний монгоор сонгогчдийн саналыг хуурч, худалдаж авч УИХ-ын гишуун болж, дараа нь зовхон оорсдийнхоо толоо ажилладаг, хязгааргуй шунал мороодолтэй, эрх ашгаараа нэгдэж нам дамнасан “Булэглэл” уусгэж, аль илуу эрх мэдэлтэй нь ногоохоо торийн хучирхэг машинаар нухчин дардаг УИХ-ын гишуунээс салахын тулд Монголын торийн засаглалд омно болоод л байсан АИХ (Ундэсний Иргэдийн Толоологчдийн Их Хурал гэж нэрлэсэн ч болох л юм л даа) ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй, харилцан бие биендээ хяналт тавьдаг Торийн байгуулалтын бутэцэнд шилжвэл яасан юм бэ? Одоогийн УИХ-д гаргадаг зардлаас хамаагуй бага зардлаар АИХ ба УБХ маань ажиллана шуу дээ. Ядаж оорсдийнхоо дотор амьдардаг, бух зуйлийг нь сайн мэдэх хунээ, ямар ч зардалгуйгээр сум, дуургийн иргэд нь сонгоод л гаргана шуу дээ. Жилийн тогсголд АИХ-ын чуулганы хуралдаанаар Еронхийлогч, Еронхий сайд, АИХ-ын дарга, тэргуулэгчид болон энэ олон дарга нарын хийсэн ажлын тайланг нь хэлэлцэж унэлэлт дугнэлт огч, ажлаа хийж мэдэхгуй зарим нэгийг нь золоолж, зарим нэгийг нь томилж, энэ оны тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн тологлогоог нь хэлэлцэж унэлэлт дугнэлт огч арга хэмжээ авч баталдаг болчихвол тороос энэ олон хулгайч, луйварчид зайлах л болно л доо. Энэ удаагийн сонгуульд олонх болох нам гарахгуй нь тодорхой тул сонгуулийн дараа нь энэ их монготэй, хумуужилгуй дэггуй нохдууд бараг “Дайн” гарна шуу дээ. Тэр уед л та бид нар ойлгох байх даа. Уг нь хундрэхээс нь омно арга хэмжээ авах зуйтэй юмсан даа.
-
зочин (March 15, 2016 3:11:09 pm )
ХӨСҮТ дээр хэдэн эмч сувилагч нь үнэндээ л ядарч байна. даа. Сайханбилэг гуай
-
Дуран (March 16, 2016 1:08:18 am )
халдварт
гэж балай газар байнам. Hямхүү гэж нэг далдардаггүй яхийсан нөхөр зарим ажилтан хүүхэнтэйгээ алалдаж атг ээр явж байснаа гэнэт хүзүү толгой нийлээд нэг хэсэг болоод хаядаг согтуу толгой.одоо бас нэг хөгшн авгайтй архидаад
л явах юмаа хөөрхөс -
иргэн (March 16, 2016 2:50:11 pm )
Эрхэмерөнхий сайдаа эрүүл мэндийн салбар тань хэцүүдлээ сандал ширээний асуудлаа хойш тавиад ард түмнээ бодооч
9 Comments