antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 2 comments

Машин дотроос дахин цогцос олджээ

нийтлэсэн Admin

145800434456e761787a7afАвтомашин дотроос цогцос олдсон хэрэг дахин гарчээ. Энэ удаад хоёр газарт ийм хэрэг гарчээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор хүний цогцос байна гэх дуудлагыг энэ сарын 11-нд цагдаагийн байгууллагад өгсөн байна. Энэ дагуу шалгахад 67 настай Ж “Hyundai аccent” автомашин дотор угаартсан байдалтай ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Вива сити” хорооллын хойд байрны гадна хучлагатай автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгажээ. Гэтэл тус хороонд оршин суух 35 настай эрэгтэй Б нь “Toyota raum” хучлагатай автомашины жолооны ард ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Ачу (March 15, 2016 10:33:10 am )

    Монголчуудын эсрэг үйл ажилгаа явагдаад байгаа юм биш биздээ бурхан минь!!!Арай л дэндлээ

  • Anonymous (March 15, 2016 12:27:56 pm )

    Tgd soliotoi ym yriad bhiin mglchuud niigmee dagaad zerlegshij bna oilgoj bna uu

antalya rent a car