antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 6 comments

Гаалийнхантай нийлж улсад хохирол учруулсан байж болзошгvй хятадуудын хэргийг шалгаж эхэллээ

нийтлэсэн Admin
Мөнгөний агууламж дарж татвар төлөхөөс зайлсхийж магадгүй хэргийг цагдаа нар шалгаж байна

145800508256e7645a145c1

БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” компанитай холбоотой ноцтой мэдээлэл Улсын мөрдөн байцаах газарт иржээ. Мэдээллийн мөрөөр шалгалт явуулж, улмаар тус компаний захирал Жин Жиа Минд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр “Салхит” уурхайгаас алт, мөнгөний хүдэр олборлодог “Жи Пи Эф” компани нь хууль зөрчиж, харин уг компанийг Дорноговь аймгийн Чойр дахь гаалийн хяналтын бүсийн байцаагч нараас эхлээд Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лабортори, зөрчлийн хорооныхон хамгаалан хууль зөрчих болсон аж.

Геологийн төв лабораторийнхон “Жи Пи Эф” компанийнхантай хуйвалдаж дээж сольдог байсан уу

“Салхит” уурхай нь алт, мөнгөний орд газар юм байна. Тус орд газраас БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” компанийнхан мөнгөний хүдэр олборлож, БНХАУ руу гаргаж ашиг олдог. Тэд бүтээгдэхүүнээ Гурвансайхан сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Чойрын өртөө хүртэл хүнд даацын автомашинаар зөөвөрлөдөг гэнэ. Чойрын өртөөн дээрх Гаалийн хяналтын бүс бүхий хашаанаас вагонд ачиж, БНХАУ руу хил давуулан худалдаалдаг байна. Тус компанийн олборлосон мөнгөний хүдрээс Гаалийн төв лаборатори болон Геологийн төв лабораторийнхон дээж авч шинжилдэг байсан юм байна. Шинжилгээгээр шороон хүдэрт байгаа мөнгөний агууламж маш өндөр буюу тонн тутамд 1400-1500 орчим грамм мөнгө байгаа нь удаа дараа тогтоогдож байсан аж. Үүний дагуу улсад татвар тушааж хилээр хүдрээ гаргадаг байжээ. Тус компанийн хүдрийг БНХАУ-ын уул уурхайн түүхий эд худалдан авдаг компаниуд булаацалдаад авдаг байсан гэнэ. Гэтэл хоёр жилийн өмнөөс тус компанийн удирдлагууд солигдсон байна. Компанийн шинэ удирдлагууд гарч ирснээс хойш үйл ажиллагаа нь ч өөрчлөгджээ. Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн гэнэт “Жи Пи Эф” компанийн хүдэр дэх мөнгөний агууламж хэд дахин буурсан гэх үзүүлэлттэй болжээ. Өмнө нь шороон хүдрийн агууламж нь тонн тутамдаа 1400 граммаас дээш агууламжтай гардаг байсан бол гэнэт 428 болтлоо буурчээ. Гаалийн ажилтнууд ч гэнэт хэд дахин буурсан мөнгөний агууламжийг шалгаж үзэхийг хүсээгүй бололтой. Учир нь агууламж яагаад буурсныг мэдэж байсан байх магадлалтай аж. Үүнээс гадна урд хөршид тонн хүдэр нь 250 ам.доллараас буудаггүй байсан “Салхит” уурхайн хүдрийн үнэ 54 ам.доллар болж буурсан гэх гэрээ бүхий бичиг баримт гараад ирсэн байна. Өөрөөр хэлбэл, тус компанийн бүрдүүлсэн баримт бичиг, мөнгөний хүдрийн агууламжийн уналт зэрэг нь тэднийг Монголоос мөнгөний хүдэр зөөх шаардлагагүй хэмжээнд хүрэхүйц байдалд хүрсэн ч тэд 2016 он гартал тээвэрлэлт хийжээ. Ингээд зогсохгүй агууламж багатай мөнгөний хүдрийг нь өмнөхийн адил энэ чиглэлийн компаниуд булаацалдаад авдаг байсан гэнэ. Мөнгөний хүдрийн агууламж бага байх тусам улсад төлөх татварын хэмжээ нь багассан байна. Дээрх үл ойлгогдох байдлаас үүдэн тус орд газраас олборлож буй мөнгөний хүдрийг дахин шинжлүүлэх хүсэлтийг зарим хүн тавьсан аж. Энэ үүднээс орд газраас авсан дээжийг гурван өөр газарт шинжилгээнд илгээсэн аж. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 16-нд хүдрийн дээжийг Геологийн төв лабораторийн шинжилгээний албанд шинжлүүлсэн байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн уул уурхайн олборлосон дээжийн эрдэсийг шалгах тусгай зөвшөөрөл бүхий “Ханлаб” ХХК-ийн шинжилгээний албанд хүргүүлсэн аж. Үүнээс гадна уул уурхайн компаниуд дунд үнэн бодит шинжилгээ хийдгээрээ нэр хүндтэй“SGS” компани руу нэг дээжийг нь хүргүүлсэн байна. Сонирхолтой нь дээрх гурван газрын шинжилгээний хариу гурван өөр гарчээ. “Ханлаб” ХХК “Та бүхний ирүүлсэн дээжийг шинжилж үзэхэд шороон хүдэрт 1398 грамм мөнгө агуулагдаж байна” гэсэн албан ёсны хариу өгчээ. Харин “SGS” компани “Хүдэрт байгаа мөнгөний агууламж 1706 грамм байна” гэжээ. Гэтэл Монгол Улсын Геологийн төв лабораторийн хариу ““Жи Пи Эф” компанийн “Салхит” уурхайн хүдрийн дээжинд шинжилгээ хийхэд мөнгөний агууламж 441 грамм байна” гэж гарчээ. Албаныхан төдийгүй зарим эх сурвалж Геологийн төв лабораторийн шинжилгээний хариунд эргэлзэж, зөрлөө гэхэд ийм их хэмжээгээр зөрсөн шалтгааныг олж тогтоохоор холбогдох хүмүүст хандсан байна. Ингэснээр Геологийн төв лабораторийн захирлаар дөнгөж томилогдоод байсан Н.Тэгшбаяр ажлын хэсэг гарган тус орд газрын хүдрийн дээжид дахин шинжилгээ хийсэн байна. Гэтэл хэдхэн хоногийн өмнө мөнгөний агууламж нь 441 грамм байна гэсэн хариу 1417 грамм болж огцом дээшилсэн байна. Өөрөөр хэлбэл, дарга, хөндлөнгийн ажиглалтын дор хийгдсэн шинжилгээгээр “Салхит” уурхайн алт, мөнгөний агууламж өмнөхийн адил өндөр гарсан гэсэн үг. Улмаар Геологийн төв лабораторийн мэргэжилтнүүд “Жи Пи Эф” компанийнхантай нийлж худал дүгнэлт гарган, гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй нь илэрсэн байна. Геологийн төв лабораторийн захирал дотооддоо хяналт шалгалт хийж буруутай этгээдийг олж хариуцлага тооцохоор ажиллаж байгаа аж. Харин УМБГ-ынхан Гаалийн алба хаагчид болон “Жи Пи Эф” компанийнхныг шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагад БНХАУ-ын “Жи Пи Эф” компанийн ажилтнууд мөнгөний агууламж багатай дээжийг жинхэнэ дээжээр солих ажил хийдэг байж болзошгүй мэдээлэл ирсэн гэнэ. Үүний дагуу гэрчүүдээс байцаалт авах үед тус компанийн нэгэн жолооч бага агууламжтай тусгайлан бэлдсэн дээжийг Геологийн төв лабораторийнхонд аваачиж өгч жинхэнэ дээжийг сольдог байсан талаар мэдүүлжээ. Үүний дагуу шалгалт хийгдэж байгаа гэнэ.

Хууль хяналтын байгууллага шалгаж байх үеэр 60 вагон хүдэр хууль бусаар гаргасан бололтой

Мөнгөний агууламж өндөр байх тусам улсад өндөр татвар төлнө. Харин мөнгөний агууламж бага байх тусам төлөх татварын хэмжээ багасна. Мөнгөний агуулга нь 428 грамм байвал гаалийн татварын нэгдүгээр аргаар боддог байна. Харин агуулга нь 798-аас дээш байвал гаалийн татварын дөрөвдүгээр аргаар буюу өндөр татвар төлдөг байна. Иймд гаалийнхан Хятадын компанийнхантай нийлж мөнгөний агууламжийг хэд дахин бууруулж гаргаад улсын сан хөмрөгт орох ёстой байсан мөнгөний тодорхой хувийг замаас нь авдаг байх магадлал өндөр байгаа гэнэ. Энэ асуудлаар хууль, хяналтынхан арга хэмжээ авч, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Тус компани болон хил, гаалийнхан нийлж татвараас зайлсхийж, улсад хэчнээн төгрөгийн хохирол учруулсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөнгөний агууламжийг дарж улсад өгөх ёстой татварын мөнгө бага орж байсан байж магадгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байх үед гаалийнхан хууль зөрчиж “Жи Пи Эф” компанийн 60 вагон хүдрийг хилээр гаргасан гэнэ. Хэний зөвшөөрлөөр хууль хяналтын байгууллага бүрэн шалгаж дуусаагүй байхад мөнгөний агууламжтай хүдрийг бага татвараар хилээр гаргасан нь Гаалийн томоохон албан тушаалтнууд холбогддож байгаа гэх. Хэрэв мөнгөний агууламж нь 1400 граммаас дээш мөнгөний агууламжтай нь тогтоогдож өндөр татвар авах байсан бол яах вэ. Татварын мөнгөний зөрүүгийг Гаалийн ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнууд хариуцлага хүлээж улсыг алдагдалгүй болгох уу гэсэн асуудал урган гарч ирж байгаа юм.

Жин Жиа Мин хил даван зугтжээ

“Жи Пи Эф” компанийн захирал Жин Жиа Минтай холбоотой хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Дээрх гэмт хэрэгт холбогдож эхэлсэн даруйдаа “Жи Пи Эф” компанийн захирал Жин Жиа Мин хил даван зугтаачихсан байна. Харин Жин Жиа Мины дотны найз, безнесийн хамтрагч гэгдэх манай улсад өдгөө нэлээд нэр хүндтэйд тооцогдож байгаа хувийн эмнэлгийн эзэн Яан Жин Гуан тус компанийн үйл ажиллагааг хариуцаж байгаа гэнэ. Түүнийг цагдаагийнхан шалгаж байгаа гэх. Манай улсад олон жил болж байгаа Яан Жин Гуан гэгч нь УИХ-ын гишүүд болон сайд, дарга нарын болоод гэр бүлийнхнийх нь эрүүл мэндийг хариуцдаг, ойр дотны хүмүүст нь эмчилгээ хийдэг нэгэн гэнэ. Тэрбээр “Намайг сайд, УИХ-ын олон гишүүн, Монголдоо нэр нөлөө бүхий эрүүгийнхэн хамгаалдаг” хэмээн “Жи Пи Эф” компанийн монгол ажилтнуудыг байнга дарамталдаг гэх яриа ч байна. Мөн Яан Жин Гуан нь авлигын хэргээр ял сонсож байсан нэгэн юм байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид их хэмжээний авлига өгсөн хэргээр шалгагдаж байгаад ял авалгүй хоцорч байжээ. Мөн одоо ч таныг энэ нийтлэлийг уншиж байхад Говь сүмбэр аймгийн төв Чойроос бага агууламжтайгаар зөөсөөр байна.

Улсын авах ёстой татвар хэдхэн дарга, хятад иргэдийн халаасанд орж байна. Энэхүү сэтгэл эмзэглүүлэм хэрэгт хуулийн байгууллага хэрхэн оролцож, хэр үнэн бодитоор шийдэхийг эргэн мэдээлэх болно.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • minii medeh-r (March 15, 2016 11:49:14 am )

    minii medeh-r gishuun Erdene bie emchuuleh neree ger luu gaa daguulj yavdag

  • Зочин (March 15, 2016 3:35:12 pm )

    Толгойгүй төр, их цалин авч, залилагчид төрд байна.

  • oyunaa (March 15, 2016 3:47:45 pm )

    erh medeltei hvmvvs l oroltsson bga sh de.mongo ulaan nvd tsagaan

  • Anonymous (March 15, 2016 7:47:13 pm )

    ГАНБАТ, Dаваасүрэн УУГАНГЭРЭЛ НАРЫГ ШАЛГА

  • bataa (March 16, 2016 9:37:23 am )

    shalgaad uls aa hohirolgui bolgo

  • Зочин (March 16, 2016 10:12:23 pm )

    Еронхийолгчоо монголыг чинь зоож байна луйварчид монголд ганц энхбаяр бдаг шиг наад атг газар ажлаа хиймээр юм

antalya rent a car