antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 1 comment

“НЭГ ХҮНД ӨДӨРТ ГУРВААС ДЭЭШ УДАА НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАХГҮЙ”

нийтлэсэн Admin

Махны үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргаж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, хотын ерөнхий менежер Ч.Бат нараар ахлуулсан Ажлын хэсгийнхэн нөөцийн мах борлуулж буй зургаан дүүргийн аж ахуйн нэгжүүдтэй өчигдөр танилцлаа. Ажлын хэсгийнхэн Баянхошуунд байрлах “БОСА” ху далдааны төвийн салбар дэлгүүрт 17.30 цагт очиход нөөцийн мах худалдан авах гэсэн иргэд олон байв.

Иргэн Ц.Надмид “Өнөө өглөө нөөцийн мах худалдаанд гарсан гэж сонсоод гурав дахь удаагаа ирж 10 кг мах авлаа. Энэ жилийн мах цэвэрхэн, боловсронгуй савлагаатай, ча – нар тай байна” гэв. Тус дэлгүүрт үхрийн махыг 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр борлуулж байлаа. Энэ нь нөөцийн махны үндсэн үнэ дээр тус бүр 200 төгрөг нэмсэн дүн аж. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс, худалдааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Хэрлэн “Энэ жил нөөцийн махыг өмнөхөөсөө арай эрт худалдаанд гаргалаа. Сар бүрт худалдах махыг нарийн төлөвлөсөн болохоор хангалттай хү рэлцэнэ гэж бодож байгаа. Түүнээс гадна нөөцийн махнаас дамын наймаачид авч борлуулах зөрчил гаргахгүйн тулд нэг хүнд өдөрт гурваас дээш удаа мах худалдахгүй байх санал тавьж байна. Мөн зах зээлийн ханштай харьцуулаад нөөцийн махныхаа үнийг бууруулах боломжтой” хэмээн ярилаа.

Хотын хүн амын 2012 оны хэрэглээнд зориулан “Мах импэкс”, “Жаст-Агро”, “Мах экспорт” зэрэг 21 аж ахуйн нэг жийн бэлтгэн нийлүүлсэн 12000 тонн нөөцийн махыг бүх дүүргийн 319 дэлгүүр буюу хороо тус бүрт 2-3 цэгээр худалдана. Нөөцийн мах бэлтгэлд зориулж нийслэлийн төсвөөс 6.8 тэрбум төгрөг гаргасан бөгөөд Ажлын хэсгийнхэн махны чанартай танилцах үеэрээ хэрэглэгчдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломжийг сайн хангаж өгөхийг холбогдох хүмүүст үүрэг болгов. Түүнчлэн “Хүчит шон хор”, “Баянгол”, “Бэлх”, “Хар хорин” болон “Бөмб өгөр” худалдааны төвөөр худалдах бөгөөд хангамжийг нь нэмэх зорилгоор сар тутам дүүрэг тус бүрт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсон гэнэ.

Б.ДЭЛГЭРХИШИГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 17, 2012 7:15:34 am )

    Haha gamshig bolj bgaa eum bnashdee! Hohi chin ulsuj uhtsgee. Mgl d eu l bna max, iim l bgaa hoin ulsuj uhtsgee haha

antalya rent a car