antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 Comments are off

Хоёр алхам урагш, нэг алхам хойш

нийтлэсэн Admin

ДНБ 17.3 хувиар өсчээ

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн онд 4.8 их наяд төгрөгт хүрч, 17.3 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тус хороо өнгөрсөн баасан гаригт жилийн эцсийн статистик мэдээг танилцуулсан юм. ДНБ ийн өсөхөд уул уурхай, боловсруулах аж үйлдвэр болон барилгын салбар голлох үүрэг гүйцэтгэсэн аж. Мөн мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдсэн таатай мэдээ дуулгав. Өнгөрсөн жилийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 6.4 их наяд төгрөгт хүрч, 2010 оныхоос 37.3 хувиар өссөн байна.

Төсвийн тэнцэл 906 тэрбум төгрөгийн ашигтай гарав

Өнгөрсөн оны эцэст арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 330 тэрбум төгрөг болж, 2010 оныхоос 11.9 хувиар буурсан байна. Мөн өнгөрсөн онд үнэт цаасны арилжааг 252 өдөр явуулж, 350.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийн, 125.6 сая ширхэг үнэт цаас арилжжээ. Төсвийн урсгал орлого 4.1 тэрбум төгрөгт хүрсэн бол зардал 3.2 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 906.9 тэрбумын ашигтай гарав.

Зургаа дахин их алдагдалтай гадаад худалдааны тэнцэл

Төгрөгийн ханш урьд үзэгдээгүйгээр суларч, дотоодын зах зээлд ам.долларын ханш ноёлсоор байлаа. Гэвч энэ нь гэнэтийн зүйл биш гэдгийг гадаад худалдааны тэнцэлийн алдагдлал нотолж байна. Өнгөрсөн онд манай улсын экспорт 4.7, импорт 6.5 тэрбум ам.долларт хүрч өсчээ. Гэвч гадаад худалдааны тэнцэл 1.7 тэрбум ам.доллар болж, 2010 оныхоос даруй зургаа дахин нэмэгдэв. Энэ нь ойрын арван жил үзэгдээгүй муу мэдээ байлаа.

Т.Жигүүр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car