antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 1 comment

Оюу толгойг эзэмшигч Entree Gold компанитай танилц Монголчуудаа

нийтлэсэн Admin

Юуны түрүүнд энэ Entree Gold компаний тухай Монголын засгийн газарт цөөхөн хүн мэдэж байж болзошгүйг анхааруулъя.

Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл энэ компаний тухай хэн ч бичиж, нийтлэж байгаагүй билээ. Нийтлэх болсон шалтгаан нь тун энгийн. Entree Gold компанид хөрөнгө оруулан Хятадын хязгааргүй эрэлтийн дэргэд байгаа асар их нөөц бүхий ордоос хувь эзэмшин ихээхэн ашиг олж болох тухай сурталчилгаа интернэтэд чөлөөтэй хэсүүчилж байгааг хараад сонирхон судалсан болно.

Entree Gold компаний танилцуулга видео болон 565 хуудас “Entree Gold-н 2011 оны 3 дугаар сарын мэдээлэл”-д дурдаж байгаагаас үзвэл тус компани нь Монгол улсад дараахь дугаартай ашиглалтын 2,  хайгуулын 1 лиценз эзэмшиж байна.

15226А- Шивээ         Оюу Толгой
15225A- Жавхлант    Оюу Толгойн Херуга орд байрлах талбай
3136X- Тогоот
зэрэг ордууд байгаа бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон уул уурхайн төслүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

Оюу толгойн Heruga (Cu-Au-Mo)

Оюу Толгойн Hugo North Extension (Cu-Au)

Оюу Толгойн Shivee West (Cu-Au)

Оюу Толгойгоос Баруун хойно 30 км Nomkhon Bohr (Coal)

Одоогийн байдлаар Монголын уул уурхайн ордуудад 35 сая америк доллар зарцуулсан гэдэг мэдээлэл бий бөгөөд эзэмшиж буй лицензийн төлбөртөө 1.283.319 $ төлөөд байна.

Хамгийн харамсалтай нь :

1.    Оюу Толгойн З4% -ийг арай ядан эзэмшиж буй Монголын төрөөс Entree Gold компанийг мэдэж байгаа хүн алга.

2.    Оюу Толгойд ахиад нэг эзэн гараад ирлээ.

3.    Entree Gold Оюу Толгойн 560 метрээс доошхи баялгийн 80 % , дээшхи баялгийн 70 %-ийг эзэмшинэ.

4.    Айвенхоу Майнз компани дур мэдэн өөрийн эзэмшиж буй хувь хэмжээг зарсаар байна. Гэрээнд энэ тухай бий юу?

5.    Entree Gold Оюу Толгойг өөрийн хэмээн зарлаж Франкфурт, Торонто, Сингапурын биржүүдээс ихээхэн хэмжээний мөнгө олж байна.

6.    Монголчуудын 34% хэзээ энэ мэт хөдөлгөөнд орж хэдэн бор юм олох вэ?

Хамгийн инээдтэй нь эзэмшиж буй хувь хэмжээний энэхүү зураглал дэлхийгээр нэг тарсан бөгөөд алт зэсийн хамгийн их баялаг нөөц бүхий ордыг ухаж нэг ашиг олно, ухах гэж байна гэж мөнгө цуглуулан хувьцаа зарж бас мөнгө олж байна. Бид их сайн бодож илүү хөдөлмөрлөх цаг хангалттай байна. ЭБЭХ-ний сайд та мэдэхгүй хэвээр байх уу?

Иймэрхүү доромж зураглал зөвхөн Африкийн орнуудад байдаг билээ.

 

Б.Цогтгэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 18, 2012 2:56:44 am )

    nowshnuud yumdaa

antalya rent a car