antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2016 22 comments

Мүүнийх гэгдээд буй Б.Насанбаярын оролцсон нэвтрүүлэг тавилттай жүжиг болж харагдав

нийтлэсэн Admin

ad19e3cd6836c24add4d9505f517189f

“Мүүнийх” гэгдээд буй Б.Насанбаяр өчигдөр “Eagle” телевизээр “Баримт, Сэдэв” хэмээх нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөв. Тодруулбал фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч Э.Цэрэн бүсгүй түүнийг “Мүүний шашин хэмээх гаж урсгалтай холбоотой, мөн Монголын Боловсролын системд Мүүнийн нөлөөг оруулж байна” гэх зэргээр олон нийтэд мэдээлэл түгээж, мүүн хэмээх байгууллага манай улсад 1990 оны дундуур орж ирээд, одоог хүртэл амжилттай хөгжиж байгаа болохыг удаа дараа сануулж, мүүнд хамаатай хүмүүсийг ийнхүү зарлахдаа хамгийн аюултай нь Б.Насанбаяр гэж байв.

Ингээд олон нийт бодохдоо БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр Монголын боловсролоор дамжуулан мүүнийг түгээж байна хэмээн ойлгов. Тиймдээ ч өчигдөр Э.Цэрэн, Б.Насанбаяр нарыг “Eagle” телевиз ярилцлагад урьсан боловч Э.Цэрэн ирээгүй аж. Б.Насанбаяр болохоор нэлээд хэдэн бичиг, баримт бүрдүүлсэн бэлтгэл төлөвлөгөө сайтай ярилцлагад очсон харагдав.

Харин уг нэвтрүүлгийг үзсэн үзэгчид “Эртнээс төлөвлөсөн, төлбөртэй, тавилттай жүжиг байлаа. Олон дахин уйлж, өрөвлүүлэх тактик хэрэглэлээ” гэцгээж байна. Мөн ингэж бодоход хүргэсэн гол шалтгаан нь хөтлөгчид байв. Тодруулбал судлаач гэх автортой хоёр эрэгтэй хүнээр ярилцлагаа хөтлүүлжээ. Хамгийн гол нь тэд үзэгчдийн хүсэн хүлээгээд байгаа ямарч асуултыг асуусангүй, зүгээр л та ямар шашинтай, таны нөхөр ямар шашинтай вэ, яаж гэр бүл болсон гээд л ярилцлага эхлүүллээ.

Б.Насанбаяр ярихдаа “Жил бүр засал номоо хийлгэдэг, Буддын шашинтай, хүүхдүүд маань хүртэл ламаас авсан сахиус зүүдэг. Монголчууд яаж гэр бүл болдог билээ. Тийм л янзаар гэрлэсэн” гэв. Уг нь Мүүн гэдэг нь шашин биш, мөнгө угаах гаж урсгал гэж олон улсад үздэг юм билээ. Тэгэхээр түүний ямар шашин шүтдэг нь үүнд хамаагүй баймаар юм. Харин Мүүнд ямар хамаатай юунаас болоод, Мүүнээр овоглогдох болов гэдэг л сонин байлаа уг нь үзэгчдэд. Монголчуудын ихэнх нь буддын шашинтай учир ингэж яривал олон нийтэд таалагдана гэж бодсон байж болох юм тэр. Мөн манай дунд сургуулиудад багш солилцоогоор Солонгос багш хичээл заадаг, Боловсролын яамны гаргаж буй бодлого төлөвлөлт зэрэг Мүүнтэй холбоогүй зүйлийг Мүүний хариулт болгож Б.Насанбаяр бэлтгээд, үүнийг зориудаар асууж байв.

Мөн тэрбээр ярилцах явцдаа хоёр гурав дахин уйлав. Монгол тулгатны зуун эрхэм зэрэг нэвтрүүлгээр оролцогчид нь уйлахаар үзэгчдэд илүү хүрч, өрөвч ард түмэн өрөвддөг гэдгийг мэдээд бодлогоор уйлсан гэж харагдлаа. Үүнээс гадна нэвтрүүлгийг итгэл үнэмшилгүй, бүдүүлэг, ёс зүйгүй болгосон бөгөөд тавилттай хэмээн хардахад хүргэсэн нэг гол зүйл нь гэвэл хөтлөгчдийн хийж буй төгсгөл байлаа. Өөрөөр хэлбэл хоёр хөтлөгч олонд хэрэгтэй хүлээж байсан асуулт юу ч асуугүй мөртлөө “ Хурц асуулт асууж зовоосон бол уучлаарай, Мүүнд ямарч хамаагүй хүн байхад Мүүнийх гэдэг нь харамсалтай байна. Э.Цэрэн бас таныг буруу ойлгосон байж болох юм байна. Та хоёр уг нь ойлголцчихвол зүгээр юм байна” гэх утга бүхий зүйл ярьсаар ярилцлагандаа баахан дүгнэлт хийгээд дуусгав.

Хөндлөнгөөс харахад төлбөртэй гэж харагдаж байгаа ч нэг ёсондоо тэр хоёр тархиа “угаалгасан” санагдав. Эсвэл тавилттай жүжигт мэргэжлийн бус хүмүүс жүжиглэж чадахгүй байгаа нь тэднийг тэнэг харагдуулсан байж болох. Хэн ч түүнийг Мүүнд хамаатай бас хамаагүй болохыг одоогоор нотлоогүй байгаа. Өчигдөрийн хэдхэн минутын ярианаас түүнийг Мүүний хүн биш гэж ч ойлгож болохгүй, мөн Э.Цэрэнгийн ярьж бичиж байгаагаар ч ойлгох аргагүй. Ямартай ч тэд ярих зүйлээ ярьсан харин эцсийн дүгнэлтийг үзэгчид хийх ёстой байлаа. Ийм ч ёстой юм. Хэн ч хамаагүй сэтгүүлч түүнтэй ярилцлага хийсэн бол арай ч ийм “ядуу” ярилцлага хийхгүй байх гэж харамсав. Хэнийг, юуг, хэзээ судлаад хэн судлаач гэдэг нэр өгчихсөн нь ч мэдэгдэхгүй хоёр нөхөр өчигдөр үнэндээ гутамшигтай харагдав.

Харин нэвтрүүлэгт Э.Цэрэн очоогүй нь Б.Насанбаярт том оноо болж чадлаа. Үзэгчид Э.Цэрэнг айгаад зугтаасан гэж ойлгох шиг болов. Тийм ч байж болох юм. Яагаад Э.Цэрэн ирээгүй болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Хамгийн гол нь мөнгө хүчтэй болсон өнөө цагт үзэгчид аливаа зүйлийг ойлгохдоо авах гээхийн ухаанаар хандаж, тархиа угаалгахаас татгалзах хэрэгтэй байгаа юм.

0e8a74af1bd782b58e69cdae72ea56d4

a180e2f9e63e2f36585fc5461a2a512a

9e79a12fd1d43734985e522d69ce7cf7

a39d4c90f211ebd475f772775de0108e

Н.Ганаа

Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (March 09, 2016 3:58:43 pm )

    Buh ajil sudalgaagaa erdemtdiin bagaar hiilgedeg um bol ene yamand iim olom darga mergejilten tsalin avaad suuh hereg bna uu. Ed nar bol bolovson chenguud um bish uu. Oorsdoo um hiihgui humuusiin hiisen umiig oorsdoo hiisen gej oilgolt ogood er n said deer barij orj gariin useg zuruuldag humuus um bna gej oilgoloo

  • Зочин (March 09, 2016 5:04:04 pm )

    Ер нь энэ томчууд(УИХ-ын гишууд,ЗГ-ын гишууд, дарга толгойтой бухэн) хэн нэгэнд уурэг даалгавар егч судалгаа, тэр ч буу хэл хурал цуглаан дээр хэлэх угээ хуртэл бусдаар бэлдуулж хийлгэчихээд, еерсдее хийсэн болж жужиглэдэг юм бишуу? УИХ-ын гишууд гэхэд л хууль санаачиллаа л гэдэг! Ард нь УИХ-ын тамгын газрын хуульчид, зевлехууд л тэр хуулийг нь хуулийн хэллэг, уг усгийн, утга санааны алдаа мадгийг нь засаж залруулж егдег юм шиг байгаа юм!

  • цэцэг (March 09, 2016 5:22:18 pm )

    Монголчуудыг олон зуун жил бурхан буддагын нэрээр хууран мэхлсэн Далай лам ,шүгдэн чойжин гэж талцуулаж хэн ч биш болгох шахсан одоогын энэ улаан шарын төвдөөс хөөгдсөн сахиус савдагын шашинаасаа салцгаа эх орноосоо хөөж гарга бусад нь аяндаа болно

    • Зочин (March 10, 2016 12:38:39 am )

      Үхсэн хүнтэй суудаг мүүний цэцэг үү? чи

  • Anonymous (March 09, 2016 7:47:27 pm )

    Ene hudalch avgai boliyo, chi muunii shashintai chn unen shde. Ta nar niilj jujug tavij elbeg tarvaga.iihaa tv boloh eagle.eer saihan soliorood. Ichij amidar durakaa

  • Anonymous (March 09, 2016 7:50:01 pm )

    Ene neg bultersen avgai hudlaa jujiglehee bolimoor yum, bur neg ichih bulchirhaigui tasga gar

  • Anonymous (March 09, 2016 7:51:11 pm )

    Iim muusain medrel yumnuudaar dargaa hiilgedeg bolovsroliin yam bolimoor yum, chadvargui durakudar dvvrtsen gantumur altanhuyag nariin shahaanii teneguudeer nil darga tavitsan hahahaaaa

  • Anonymous (March 09, 2016 10:01:29 pm )

    Namaig baga baihad erdeneted 2 solongos uvuu emeegin Zurag haraad avaa ejee geed uilaad badag baisan egch mun bna shuudee erdenetin mini uyiin zaluus medej bgaadaa mun aav Eej Ehner nohor bolgodog zayani haniud adilhan baidag geel ih yum yridag baisan egchguai baindag

  • зочин (March 09, 2016 10:56:41 pm )

    болимоор юм хүмүүсийг хооронд нь хагаралдууж яах гээв. Нэг хэсэг хошин шогийн хоёр эмэгтэйгээр сор залсан одоо энэ хоёр эмэгтэйгээр сор залж хэдэн зоос олохоор улайрч эхэлжээ дээ яана даа хөөрхий монголчууд

  • Зочин (March 10, 2016 12:51:42 am )

    Наскагийн нүд яаг банздуулж бгаа,мүүний нүд бна. ха ха

    • Зочин (March 11, 2016 2:42:49 am )

      Цензургуй Менхбаясгаланг узнээ,

  • зочин (March 10, 2016 9:39:23 am )

    Энэ Насанбаяр гэдэг бузар авгайг үр хүүхдүүдийг маань хордуулахаас аварч холдуулаач, АН-ын малнууд аа

  • Зочин (March 10, 2016 10:01:48 am )

    Үнэн үнэнээрэй сайхооон. Харинч явахгүй байсан боловсролын салбарыг урагшлуулж байгаа шүү дэээ

  • Anonymous (March 10, 2016 12:27:03 pm )

    DARGIIN AJILLAA BOLIMOOR YUMDA UHAMSARAARAA OOROOS CHIN OOR SAIN CHADALTAI BOLOVSON HUCHIN ZONDOO BGAA DAA ZUGEER L ELDEVLEHGUI AJILLAA OGOO ARD TUMEN SHAARDAAD BN SH DEE

  • зочин (March 10, 2016 1:58:35 pm )

    ЭРДЭНЭТЭД ЭНЭ ХҮН ЯАХ АРГАГҮЙ ЭНД ТЭНД ХҮН ЦУГЛУУЛААД АЛБАН ГАЗРААР ЮМ ЯРИАД ЯВДАГ БАЙСАН. УДАЛГҮЙ
    ЯАМАНД ОРЧИХСОН БАЙСАН.

  • Зочин (March 10, 2016 2:54:49 pm )

    Энэ авгай 500 эрдэмтэн гэх мэт ба баахан хүний нэр барьж байх шиг. Ер нь яамны стратегийн газар бол бүх бодлогын баримт бичгийг гаргадаг эрх мэдэл бүхий газар, хэн бугай ч үүнд нөлөөлж чадахгүй, өөрийн талын хэдэн эрдэмтэн гэх нөхдийг авчраад л хэдэн юм үзүүлээд баримт бичгийг гаргана шүү дээ. Тэр баримт бичиг боловсруулахад олон хүн оролцдоггүй, хараад л за яршиг төвөг болох байлгүй гээд л манай эрдэмтэд орхидог. Дараа гай болно зөнгөөрөө болог гээд л явна даа. Баахан сайдын нэр барих юм ерөөсөө огт хамаагүй байдаг. Энэ газар л учрыг олж байна гээд холион бантанг нь хутгадаг даа. Монголын боловсрол бизнес болоод байгаа биш үү. Тэр КООСЭН энэ тэр бол зүгээр л мөнгө угаах газрууд болсон байна.

  • Tsengel (March 10, 2016 3:40:54 pm )

    Tserengiin omnoos ichchihlee. Mongonii toloo ooriigoo hudaldahaas ch butsahgui hun ymdaa. Iim oilgomjt heleed bhad gutgeed bdg ter barimt n todorhoigui l bhiin

  • irgen (March 10, 2016 5:30:49 pm )

    hoogoochee ene avgai samarch duuslaa

  • зочин (March 11, 2016 10:54:11 am )

    гантөмөр сайд ч гэсэн солонгосын кофен нээлтэн дээр тууз хайчлаад л байсан бүр ойлгохгүй юм

  • zochin (March 14, 2016 12:05:07 am )

    Uran zoxioliin xicheeliig erunxii bolovsroliin xutulburuus xen xasax geed chadaagyi bilee. Eryyl mendiin bolovsrol olgox xicheeliig xen xaslaa. Odoo arvan jiliin oxiduud Belgiin bolovsrolgyi medleggyigees bolood abortond olnoor orj bn .ene xentei xolbootoi ve. Nasanbayar gardaj xiisen ajil.ene yu xeleed bnaa. Anxaardag shalgaj todruuldag gazar bn uu. Ene anxaarax asuudal bish yy. Xuuliin daguu geed xuuli bus yum xiidegee bolivol yasan yum be

  • Zochin (March 14, 2016 4:19:24 am )

    Цэрэнг ирүүлэхгүй байх арга хэмжээгээ авчихаад худлаа жүжиглэж байгаа биз дээ Мүүниих нь тодорхой л юм байналшдээ

  • Anonymous (March 14, 2016 4:56:23 am )

    ENE UL BUTEH SHAHAANII DARGANZAR AVGAIN DEER ULAAN MUUNCHIN ELBEGDORJ BAYARZOGT GEJ AIHTAR DATGA BAIGAA II AIMAAR YAAJ INGEJ JUJIGLEJ CHADAJ BAINA AA MUUN BOL OLON OROND HORIGLOGDSON;ENE BAIGUULGA NI ENH TAIVNII NER BARIJ YADUU BUURAI HOGJIL DOROI ULS ORNUUDIIG SONGON UIL AJILLGAAGAA YAVUULDAG SHASHNII GAJ URSGAL BOLNO MANAI HUURAMCH ARDCHILAL SHIG

antalya rent a car