antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2016 14 comments

Ухамсартай нь залгиж, ухамсаргүй нь гудманд нус, цэрээ хаясаар байна

нийтлэсэн Admin

155314856dfa45de86c461

Хотын гудамжаар дүүрэн залуучууд гоё харагдаж байна. Их сургуулийн гудамжинд өдөржин оюутны хөл хөдөлгөөн өрнөнө. Олуулаа элдвийг ярилцан инээлдэнэ. Бас олуулаа шүлсээ, нусаа, цэрээ хаяна.

Эрүүл ахуйн тухай хууль энэ сарын эхнээс хэрэгжиж эхэлж буй. Шинэхэн хуулийг иргэд хэр дагаж мөрдөж байгаа талаар бяцхан судалгаа хийж үзлээ.

Спортын төв ордны өмнөх талбайн сандал дээр суугаад 10 минут ажиглалаа. Энэ хугацаанд нийтдээ 80 орчим хүн хоёр тийшээ алхлаа. Тэдний 53 нь эрэгтэй. Үлдсэн нь мэдээж эмэгтэйчүүд. Эрчүүд ихэвчлэн тамхи татаад алхана. Хамгийн харамсалтай нь 53 эрэгтэйгээс бараг хоёр хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар шүлс, нусаа ил задгай хаяж байх. Тамхиныхаа ишийг хүртэл цогтой чигээр нь замын хажуугийн бургас руу хаяж байна. Эрчүүдийн дунд нас тогтсон хижээл эр, төрийн албан хаагч бололтой залуу хүртэл байв.

Саяхан орсон цас олон хүний хөлийн хөлөөр мөстсөн байх. Тэр мөсний хаа нэгтээ хэн нэгэн нуц цэрээ хаясан байх нь харагдлаа. Автобусны зогсоол, ТҮЦ, сургуулийн хашааны булан өнгөрөх бүртээ шүлсээ хаяна.

Гудманд шүлс, цэрээ хаясан залуучуудтай зориуд уулзан шинэ хуулийн талаар хэр мэдээлэлтэй байгааг нь асуухад 26 настай Г “Ийм хууль байдаг юм уу, сая л мэдлээ. Үүнээс хойш ахиж шүлсээ хаяхгүй ээ, уучлаарай” гэв. 11–р ангийн сурагч 17 настай эмэгтэй Б “Би ямар ганцаараа хаясан юм уу. Бусдад нь хэлээч, хүмүүс хаяад л байгаа биз дээ” хэмээн уцаарлангуй хариулав. Харин МУБИС –ын баруун талын автобусны зогсоол, явган зорчигчийн хүлээлгийн сандлын буланд нусаа нийчихээд алхаж буй 60 гаруй насны өвөөтэй уулзаж уг хуулийн талаар хэлж, сануулаад, яагаад нусаа ил задгай нийж, орчноо бохирдуулж байгааг асуухад “Хүү минь ээ болдоггүй юм уу, уучлаарай. Наадах чинь уг нь зөв хууль юм. Хүмүүсийн ухамсарт нөлөөлөхүйц хууль юм. Гэвч энэ олон хүнийг хэн нь шүлсээ хаяж, хэн нь түүнд хэлж, сануулах ёстой юм” гэв.

Ер нь л дийлэнх хүмүүс “Телевизийн мэдээгээр гарч байсан. Хариуцах эзэн нь, торгох хүн нь тодорхой бол хэрэгжих л байх. Тамхины хяналтын хууль шиг тэгээд замхарна. Хэн нь хэндээ хэлэхэв дээ. Одооны залуучууд тэгж болохгүй шүү гээд хэлвэл аягүй бол зодно” гэх зэргээр хариулж байв.

Эрүүл ахуйн тухай хууль хэрэгжээд гурав хонолоо. Хуулиа мөрдөж, биелүүлж байгаа иргэн энэ өдрүүдэд л лав харагдахгүй байгаа нь харамсалтай. Монголын хууль гурав хоногт гэдэг нь энэ болой. Энэ бүхэнд хэн хариуцлага хүлээх вэ, хууль санаачлагчид аа. Ухамсартай нь шүлсээ залгиж, ухамсаргүй нь гудманд цэрээ хаясаар…

Өндөр хөгжилтэй орнуудын соёлжсон иргэд гудманд ил задгай бие засах нь бүү хэл, шүлсээ ч хаядаггүй. Зөрчсөн тохиолдолд их хэмжээний мөнгөөр торгодог юм. Тухайлбал, манайхны сайн мэддэг Хятад, Япон, Сингапур зэрэг улсад ийм байдаг байна. Япон улсад олон нийтийн газар шүлсээ хаяж байгаад баригдсан тохиолдолд 1000-10000 иенээр /17020-170200 төгрөгөөр/ торгох юм. Улмаар ял шийтгэл авч байсан эсэх тэмдэглэл дээр “Тийм” гэдэг тэмдэглэгээтэй болдог. Азийн бар гэгддэг Сингапур нь хамгийн их торгууль оногдуулдаг орнуудын нэг. Энд олон нийтийн газар шүлсээ хаясан тохиолдолд 500 ам.доллар хүртэл торгодог байна.

Харин Өмнөд Солонгос улсад олон нийтийн газар шүлсээ хаясан тохиолдолд 40 ам.доллар хүртэл торгоно. Бээжин хотын эрх баригчид олон нийтийн газар шүлсээ хаясан хүний торгуулийн хэмжээг 10 дахин нэмж, 70 ам.доллар болгосон байна. Харин үүний оронд нулимахдаа алчуур хэрэглэхийг санал болгов. Эдгээр алчууруудыг Бээжингийн ёс зүйн хороо сайн дурын ажилтнууд гудамжинд үнэгүй тараадаг байжээ. Гадны жишээ гэхэд ийм байна.

Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.8.нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаахыг хориглосон. Уг заалтыг зөрчсөн иргэнийг 22.4.дэх заалтаар 20 мянган төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно гэсэн хуулийн заалт бий. Гэвч гэмт хэрэг, авто осол, замын хөдөлгөөн, мөрдөн байцаалт гээд цагдаа нар завгүй байна. Хуульд хэн хяналт тавих вэ?

Хууль сайн хэрэгждэг орнуудад иргэд нь торгуулахаас айгаад шүлсээ ч хаяж чаддаггүй бол манайд энэ үйлдэл бүр хэвшил болчихчээ. Ямартай ч хууль батлагдчихлаа. Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй байна гэдгийг хууль санаачлагч нарт хүргэе.

135528356dfbdba927ea81

З.Хуяг

newscom.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • би (March 09, 2016 3:02:58 pm )

    хогийн уут зэрэгт мөнгө зарцуулаад байсан харин тэр цэр нусаа нулимах алчуур тараах чинь зөв юм биш үү. Бас гудамж талбайн үйлчлэгч хэв журмын цагдаа нарт торгох эрхий нь өгчихөж болдоггүй юм уу. Хамгийн гол нь хуулиа хэрэгжүүлэх арга хэмжээ аваачээ

  • ok (March 09, 2016 3:16:50 pm )

    Bi 8 jil gadaad amidraad eh orondoo irsen hotin gudamjaar yvahad hamgiin hetsuu end tendgui nus; tser zørj øngørøh hun hurtel urdaas shulsee hayah hanialgah zavaan shu de. taxind suuhad hir toos unerteed huvtsas zavaan bolchih geed hetsuu yum bn le

  • ok (March 09, 2016 3:21:39 pm )

    Mongol hun soyuljih arai boloogui harin avtobusni buudal bolgon deer nus tser hayah tom sav tavij øgvøl arai iluu ur dund hureh baihda

  • MGL (March 09, 2016 3:45:38 pm )

    Монголчууд минь бүх юмаа төр засгаас нэхэж суудгаа болиоч. Энэ бол хувь хүний ухамсартай шууд холбоотой. Төр засаг чиний нус цэрийг гудамж, зам, талбайд хаа хамаагүй хаяуулахгүйн тулд яах ёстой юм. амнаас чинь соруулаад явж байх уу, эсвэл чамаас худалдаж авхуу?… үгүй чи өөрөө залиг, чадахгүй бол “мөнгөө төл”

  • dorj (March 09, 2016 3:54:47 pm )

    Ene olon hun nus tseree hayna tegeed ter salhind uri idej hataad salhind hiiseed end amidarch baigaa hunii am hamart orno

  • Anonymous (March 09, 2016 4:33:55 pm )

    Zavaan baliar usuz, tornison baihgui yu! Nus tseree diilehgui baigaa bol zalgiad l yavz baihgui yu! Tiim hayah durtai bol gertee suuz baihdaa hurtel nusaa hayaa, gertee hayadgui bol gudamzind bas bitgii hayaa. Nus tseree hayah, gumamzind bie zasah zereg hui negdliin yesee salah heregtei. Zad torgood , karmaniihan mungutei yariad uguh heregtei . Muu malnuudtai .

  • зочин (March 09, 2016 6:07:19 pm )

    агаарын бохирдолтой газар энэ хууль таарахгүй япон сингапур бол агаарын бохирдолгүй хотууд нус цэр бол хаягдал гадагшлуулж байгаа биологийн асуудал хүнд захирагдахгүй тоос шороо утаагаа бага бага болго аяндаа больж орхино утаа тоостой цэрээ залгилвал хавдар тусаж үхнэ цэвэр орчинд нус шүлс гоождоггүй

  • Anonymous (March 09, 2016 6:20:36 pm )

    Яг зөв хэлж байна агаарын бохирдол өөр ямар арга хэмжээ авах ёстой гэж утаа тоосоо залгиад хорт хавдараар өвчилөх үү

    • Монгол (March 09, 2016 7:16:41 pm )

      Тэгээд нус цэр шээсэн дундуураа туучаад амьдрах юм уу? Ёо ёо ямар ч хэцүү юм бэ дээ

  • Зочин (March 09, 2016 7:43:21 pm )

    Хун л юм бол еертее нусны алчууртай байж, туугээрээ нус цэрээ арчих хэрэгтэйшдээ! Гэр дотроо нус цэр шулсээ хаяж шээж баадаггуй л биздээ! Аль XYЙ НЭГДЛИЙН будуулэг зангаасаа бага ч болов ангижирч жаахан ч гэлээ зев нийгэмших болсон баймаардаа!!!Гэртээ еерсдийнхее ур хуухдийнхээ нуур нудлуу нулимаад, нус цэрээ нийгээд байдаггуй л баймаар юмдаа!!! Эрээний хужаанууд л заваанаараа гайхуулж, нус цэрээ хамаагуй хаядаг юм билээ?!

  • zochin (March 09, 2016 8:11:29 pm )

    Nus nulimsaa archih zaasaa oorsdoo bainga avch yavj baih ni nus goojdog irgen byriin huviin yyreg shdee, toroos nusnii zaasaa taraalgah geed baihaaraa yahavdee, Uhamsariin l asuudal shyydee, Soeltoi baih chin huvi hynii asuudal oir haviin hymyys ni sanuulj helj baihad bolohgui um haana baina.

  • Anonymous (March 10, 2016 11:42:49 pm )

    Хэрэгжихгуй амьдралаас тасархай хууль гаргах юма.анхнаасаа хэрэгжихгуй хуууль санаачлан гаргачихаад дараа нь хуулийн хэрэгжилт муу байна гэж ярина.тэр сингапур ч экваторт оршдог улс одор шоно 32 хэм халуун байдаг шулс битгий хэл ам байнга цангаастай яаж ус олж амь зуух у гэж бодогдог.монголд овлийн хуйтэн дээр нь утаа хиншуунэс болж байнга цэрээ хаяхаас оор аргагуй.тэгээд ч торгууль толчих бэлэн 20 мянган тогрогтэй хун ан дуракудын засгийн уед олдох юм болову даа

    • no toi mongol (March 12, 2016 9:04:20 pm )

      үнэн шүү.ходоод л хөөрхии болох нь

  • Зочин (March 12, 2016 8:41:57 pm )

    Хогийн савнуудаа ууттай болгохгүй бол хүмүүс үргэрж залгиад явж болохгүй шүү дээ. Алчууранд яаж цуглуулж байхав. Салфетка ч бас их хэмжээгээр хэрэглэх нь модоо устгахад хүргэнэ биз дээ. Гол нь ам хамраа цэвэрлэчих 00-иуд нь хүрэлцээтэй байлгаж байж хуулинд захирагдах боломжтой болно шүү дээ. Нус, цэр гэдэг чинь биеэс ялгарч буй гадагшлуулах ёстой зүйл шүү дээ Залгиад явах зүйл биш. Гадаадад 00 хүрэлцээтэй тэнд нь цаас байнга байдаг . Гэтэл манайд Дүнжингарав ХТ-өөс бусдад цаасгүй, зарим нь төлбөртэй хэвээр байна шүү дээ.

antalya rent a car