Та бүхэндээ танилцуулж буй энэ хүүг Баяраагийн Алтангэрэл гэдэг. Тэрээр 2004 онд аав, ээжийгээ даган 14 настайдаа, АНУ-г зорьжээ. Улмаар Америкийн “College Park High school” дунд сургуулийг төгсөн, “Diablo Valley College”-д суралцахын зэрэгцээ Калифорни мужийн Лос Анжелес, Сан Франциско хотуудаар өөрийн хүсэл сонирхлын дагуу Мутай, Кикбокс зэрэг тулааны төрлүүдээр хичээллэн, бүс орон нутгийн чанартай тэмцээнүүдэд удаа дараа түрүүлээд байгаа билээ.
Тэрээр 21 насандаа буюу 2011 онд Монгол улсын спортын дэд мастер цол хүртэж байжээ. Одоо Алтангэрэл АНУ-ын UFC төрлийн тамирчин болохоор сонирхогчийн төрлөөр 2 удаагийн тулаан хийж ялалт байгуулаад байгаа билээ.


Одоо тэрээр 26 настай.

Өөрийн чөлөөт цагаараа “Intel inside”, HTC, дотуур хувцасны “Calvin Klein”, “Versace” зэрэг брэндүүдийн моделиор ажиллан, МУ-ынхаа нэрийг АНУ-д гаргаж явна. Ингээд та бүхэндээ Алтангэрэлийн сонирхолтой зургууд болон бичлэгийг хүргэж байна.


























Эх сурвалж: CAAK.mn
18 Comments