Сүүлийн үед Зика вирусын аюул дэлхий нийтийг цочроох болжээ. Энэхүү вирусын халдвар 2014 онд Чилид анх илэрч, дараа нь Бразилд дэгдэн, өдгөө Азийн улс орнууд, Америкийн зарим мужуудад өргөн тархаж байна. Манай урд хөршид мөн энэхүү вирусын халдвар илэрчээ. Өвсөнд ассан түймэр мэт тархаж буй уг вирусыг эрдэмтэд биологийн аюултай хоёрдугаар түвшингийн өвчин үүсгэгч гэж үздэг байна. Ихэвчлэн цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин жирэмсэн эхээс урагт, бэлгийн замаар болон шумууланд хазуулах, шумуулын өндөг, авгалдай үржсэн усыг хоол ундандаа хэрэглэх үед энэхүү вирусээр халдварлах магадлал өндөр байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар одоо манай хойд хөрш ОХУ-д нэг хүн, өмнөд хөрш Хятадад гурван хүн, Японд нэг хүн халдвар аваад байгаа ажээ. Энэ вирусын хамгийн хүнд хэлбэрүүд нь урагт элдэв гажиг нөлөө үзүүлж, ялангуяа саажилт үүсгэдэг гэмтэй ажээ. Зикагийн халдварын тархалт Монголд “зочилж” ирэхгүй гэх батлагаа алга байна. Аялал жуулчлал хөгжиж буй тул манай иргэд зика вирусын халдвар илэрсэн улс орнуудаас үүнийг тээж ирэх магадлал өндөртэй байгаа юм. Эмч нарын зөвлөж байгаагаар бол иргэд наад зах нь бэлгийн харилцааны соёлыг эрхэмлэж, энэ тал дээр анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй болжээ. Нөгөөтэйгүүр, Монголд зуны улиралд шумуул хаа сайгүй тархдаг. Хамгийн их шумуултай газар нь өмнөд хөрштэй хил залгаа оршдог Дорнод аймгийн Халх гол, Матад сумын нутаг бөгөөд эдгээр сумууд нь хилийн боомт бүхий газар юм. Тиймээс Хятад, Монголоос зорчигчид хилээр нааш цааш тасралтгүй цувж байдаг тул зикагийн тархалтын бас нэгэн шинэ бүс болж болзошгүй ажээ. Иймээс Зика Монголд “зочлох” мөч улам ойртсоор байгаа бололтой. Бид хамгаалж чадах уу?
Б.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 03, 2016 5:23:18 pm )
UIH-iin Zika gehed l …
-
Anonymous (March 03, 2016 5:24:32 pm )
ASEM avchirch gaituulah baihaa daa
-
Зочин (March 03, 2016 5:44:18 pm )
ТҮЙ ТҮЙ БИТГИЙ ОРЖ ИРЭЭСЭЙ. БУРХАН МИНЬ.
-
HUUHED (March 04, 2016 8:14:51 pm )
Zika virus teegch shumuul gej tusdaa bgam bishuu odoo bugd hilee haa heniigch oruulahgui gargahchgui baih heregtei uhsen atsnii chine ASEM zailuul eniigaa ymar hereg bgan zugeer l shan ajil turuluu hiigeed bj baiy daa gai bolj ASem iin yurunhiilegch ntr ni ireed tgeed ter yurunhiilugchiig ni alah geed bdag heden nusan pulimotuud mongold orj ireed dain uuseh ch magadlaltai ZIka virus iig Mongold oruulkuun tuld buh gaali hilee haah heregtei
-
ф (March 07, 2016 10:47:28 am )
Энэ Баяр гэгч этгээд энэ мэдээллийг бичихдээ ямар нэгэн сэтгэл догдлуулсан сайхан зүйл манай улсад орж ирэх гэж байгаа, тэр явдлыг тэсэн ядан хүлээж байгаа мэтээр бичсэн байна, сэрэмжлүүлэх мэдээг ингэж бичдэггүй юм, ямар хаашаа салхи Дамбий вэ?!!!!
5 Comments