antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2016 1 comment

ХҮН-ын даргыг дүрэм бусаар огцруулсан гэж үзжээ

нийтлэсэн Admin

14472218135642da3516aef

ХҮН-ын дотоод зөрчил маргаан эцэслэн шийдэгдээгүй байна. Тус намын дарга С.Ганбаатарыг өчигдөр буюу энэ сарын 2-нд огцруулсан гэх мэдээлэл цацагдсан юм. Гэвч Хөдөлмөрийн үндэсний намын Төв хорооны 56 гишүүний 10 орчим хувь нь цуглаж хуралдан ийм шийдвэр гаргасан тул хүчингүй хэмээн Төв хорооны гишүүдийнх нь дийлэнх олонх  үзжээ. Энэ асуудлаар намын дарга С.Ганбаатар  тушаал гарган  Төв хороогоо хуралдуулах хүртэл намынхаа Хариуцлагын ерөнхий хорооны бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна. ХҮН-ын Төв хороо нь өнөөдөр хуралдаж сүүлийн үед намын дотоод амьдралд болж буй зөрчил маргааны асуудлаа эцэслэн шийдэхээр болжээ. С.Ганбаатар нар урьд нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг огцруулах шийдвэр гаргаж байсан нь ийнхүү дотоод будлиан үүсэх шалтаг шалтгаан боллоо гэж зарим гишүүд нь дүгнэж байгаа аж. Өнөөдрийн хурлаар тус нам дотоод зөрчлөө хэрхэн шийдсэн талаар эргэж мэдээлэх болно.

Б.Баяр   

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (March 03, 2016 9:09:06 pm )

    За ганбаатар минь больж үз. Наад хүмүүс чинь чамайг бодвол боловсролтой юмны цаад наадах учрыг мэддэг хүмүүс байна шүү дээ. зүгээр л наад тамга тэмдэгийг нь өгч үз.

antalya rent a car