antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2016 7 comments

Монголчууд архинаас татгалзаж буй нь сайн хэрэг

нийтлэсэн Admin
olloo_mn_1456876679_arhi1
Түрийвчээ гэртээ мартаж орхисны буянаар хүнсний дэлгүүрийн кассын машины дэргэд 45 минут зогслоо. Энэ хугацаанд 52 хүн гүйлгээ хийлээ. Уг нь түүнээс олон хүн худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээ бичүүлсэн авч эхний хэдийг нь би тоолоогүй өнгөрсөн хэрэг. Уйдсан хүн юу эсэхийг сонирхдог билээ дээ, тэр л зангаар иргэд дийлэнхдээ ямар бараа бүтээгдэхүүн худалдан авч буйг сонирхож зогссоноо нэг л мэдсэн архи худалдаж авч байгаа хүнийг нүдээрээ хайж гарлаа. Тэгсэн миний тоолсон 52 худалдан авагчаас гурав нь л 2-Зшил шар айраг худалдан авч бусад нь талх нарийн боов, ундаа, төмс, сонгино, гурил, жижиглэж бэлтгэсэн мах, масло, өндөг, сүү, угаалгын нунтаг, хүүхдийн живх худалдаж авсан.

Мөн тэднээс гурван худалдан авагч л хиам, гахайн утсан мах торлосон. Энэ бүхнийг харж зогсохдоо иргэдийн амьдрал тийм ч сайн биш байгааг анзаарсны дээр монголчууд архинаас татгалзаж эхлээ юу даа гэх сайхан бодол тээсээр гэртээ харив. Үүнийг ч кассчин бүсгүйн “ энэ өдөр “Цэнгэлдэх” супер маркетаас ердөө арван шил архи худалдаалагдсан” гэсэн мэдээлэл батлав. Үнэндээ ч монголчууд алийн бүхэн архинд живж, алив сайхан бүхнээсээ салахав дээ. Цадвал цадаж, ханадагсан бол ханах цаг хэдийнэ болсон доо, уг нь ч. Идээний дээж хэмээх сайхан нэртэй боловч савнаасаа бусдыг дийлдэг энэ ундааны улмаас амь нас, эрүүл мэнд, гэр бүл, ажил төрлөөсөө салсан хэдэн мянган тохиолддыг нэрлэж болно. Бас гэр бүл, хамаатан садан дотор нь архи уучихаад агсам тавьж чихнээс хонх уяад байдаггүй тийм гэр бүл бараг л үгүй болов уу. Байдаг бол өдрийн од шиг ховор шүү. Ихэнхдээ л хоёр талын ах дүүсийн хэн нэг нь сархдад толгойгоо мэдүүлчихээд тийм замаар яваагаа эцэг, эх төрөл садныхаа буруу болгочихоод эрхэлж тунисан нэг нөхөр таардаг л юм.

Ийм дүр зураг бүхий амьдралаар та бид амьдарсаар буй. Үүнд нийгэм буруутай л байх. Гэхдээ архитай нөхөрлөх эсэх нь хувь хүний ухамсарын асуудал. Нөгөөтэйгүүр, цаг өөр болж буйг өчигдөр хийгээд цагаан сарын архины хэрэглээнээс харагдсаныг энд онцлох ёстой байх. Cap шинээр дор хаяж 12 шил архи зарцуулдаг аавынх маань энэ жил хоёр бүтэн нэг хагас шил архиар ард нь гарсан. Их сургуульд олон жил багшилсан болоод тэр үү шавь нарынх нь золголт пшнийн найман хүртэл үргэлжилнэ гээч. Тийм олон хүн ирсэн атлаа тэдний дунд гурван хундага архи уух хүн байгаагүй шүү. Бүгд л машинтай яваа, бууз байхад л болно багш гэцгээсэн. Манай ажлынхан ч цагаан сарын дараа “Энэ жил архи уух хүн алга байна лээ. Битүүний орой задласан архи шинийн гурванд талдаа ч ороогүй байсан шүү. Залуучууд их өөр болж. Цаг үе өөр болж буйн шинж. Архины худалдаа өнгөрсөн жилийнхээс 40 хувь буурсан гэнэ лээ. Архины үйлдвэрүүд алдагдалтай ажилласан гэж сонссон. Мөн эхнээсээ хаалгаа барих байх” гэх мэтчилэн ам булаалдан шуугилдацгаасан.

Ер нь бол цагаан сарын дараах ажлын эхний өдөр сэтгүүлчид хичнээн хүн архины улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон талаархи мэдээллийг хамгийн түрүүнд сонсдог. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд хоёр хүн архины гүн хордлогын улмаас нас барсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад бараг л 98 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ. Эрдэнэт хүмүүний амь нас эрсдчихээд байхад бас ч гэж гайгүй шүү гэх нь утгагүй хэдий ч өмнөх жилүүдэд баярын гурван өдөр цаг бусаар амиа алдагсдын тоо 50 шахдаг заримдаа давдаг байсан учраас л ийн хэлсэн хэрэг. Тэгэхээр архины үйлдвэрүүд өөр бизнес эрхлэх ёстой болж байгааг цаг үе хэлээд өглөө. Улсын төсвийн дийлэнхийг архины үйддвэрүүд бүрдуүлдэг хэмээн тэдний толгойг илж, бизнесийг нь дэмждэг байдлыг ч төр бодлогоор халах цаг болжээ. Ийм байдлаар урагшилж залуучууд нь архийг хэрэглээнээсээ хасч орхивол хэдхэн жилийн дараа дэлхий дахинаа “Архигүй Монгол Улс” хэмээн зарлах цаг ирнэ дээ. Би итгэж байна. Монголчууд, монгол хун яагаад архигүй амьдарч чадахгүй гэж.

Монголын мэдээ
Ч.Чулуун

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (March 02, 2016 12:05:06 pm )

    Үнэн шүү сайн байгаа
    Дэлгүүрт өдөр бол энд өгүүлсэн шиг байгаа орой бол өөр шүү талан пиво архи авнаа

  • Болсон (March 02, 2016 1:26:43 pm )

    Учиргүй архи уух нь арай л гайгүй болж байгаа. Манай найзууд архи ер нь нээх уухгүй пиво л харин зохиж байгаа шүү.

  • arhichin baisan 60 nastai irgen (March 02, 2016 1:45:41 pm )

    unen shu saya tsagaan saraar harlaa. bi arhinaas garah gej ochoogui yavaagui gazat baihguie. / buu lam uul ovoo em emneleg zasal / etsest ni mongolin AA- d orood l / BZD. 15-r horoo * TALARAHAL ** bulegt gishuun bolj orood odoo ogt arhi uuhgui 6 jil blj bna daa. odoo ugluu bur eruuleer altan nar munh huh tengere harj er oron niislel hotoo hugjihig harj mashinaa bariad avtin tsagdaa naraas aij gulun gulun gehgui duu ayalsan shigee ach naraa zuuguud l ajilaa hiigeed l yavj bna daa. arga charag baidag yum bna shu anduudaa. amjilt husie

  • Anonymous (March 02, 2016 3:32:14 pm )

    яг үнэн цагаан сараар архи уух хүн олдохгүй байсан шүү архийний үйлдвэрүүд хаалга бариасай шар айраг бол яахвэ дээ

  • Anonymous (March 02, 2016 7:42:25 pm )

    Нээрээ нэг их уусан хүн харагдаагүй шүү. Манайхан ханаж цадатлаа уусан даа. Одоо болих цаг нь болсоон. Эрүүлээр амьдрах ямар сайхан байгааг одоо ухаарсан байхаа

  • Anonymous (March 02, 2016 7:57:16 pm )

    amidral hetuu l baina teglee geed uudaggui. uulaa geed yu ch oorchlogdohguigees hoish ger buliinhee toloo meriine dee. uudag humuus setgeliin hatgui esvel ih teneg humuus baidag baih. arhi huniig ih muuhai bolgodog ert hoghsirdog

  • Anonymous (March 02, 2016 7:59:11 pm )

    arhi tamhiar yugaa hinee. gadaad zaluuchuud odor bur l yanz buriin sportoot hicheeleel goy goy video tavial shuls goojmoor mongol zaluuchuud hajuud n yu ch chadahgui arhi uugaal muuhai unertei muuhai deeree buur bohir muuhai bolno geech

antalya rent a car