antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2016 45 comments

З.Энхболд тэргүүтэй АН-ынхан М.Энхсайханаасаа гуйх цаг ирдэг байжээ

нийтлэсэн Admin

145684108156d5a179e91ae

Сонгууль өдрөөс өдөрт ойртож нэр дэвшигчид болон намууд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөөр сонгуульд орох гэж байна.

Нэр дэвшигчид дөрвөн жилийн дараа улиг болсон ажил болох сонгогдсон тойргоо мэр сэр эргэж тойрч явна. Шинэээр нэр дэвшихээр бэлтгэж байгаа нөхдүүд ч гэсэн орон нутгийнхандаа “хайр” зарласан байдалтайгаар хаврын урт шар өдрүүдийг угтаж байна. Энэ жилийн сонгууль урд өмнөх жилүүдээсээ илүү сонирхолтой бөгөөд хатуухан тэмцэл дунд өрнөнө гэж судлаачид таамаглаж байгаа.

Өнгөрсөн сонгуулиар намуудын эрх мэдэлтнүүд нь намын жагсаалт гэх сулхан “боорцог” хүртэлж УИХ-д гарч ирсэн. Тэгвэл энэ удаад намууд илүү өргөн фронтоор сонгууль оролцож, асуудлыг илүү том зургаар харж байж олонх болох боломжтой гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрч эхэллээ. Тиймээс намууд сонгуульд тун сонирхолтой тактик баримтлах гэж байна. Улс төр гэж мөн ч хачирхалтай, сонирхолтой бас адармаатай зүйл юм даа.  Учир юу гэвэл эртний өстөн “дайснууд” өнөөдөр гар гараасаа хөтлөлцөөд ард түмнийхээ өмнө гарч ирэх нь бололтой. Ойрын өдрүүдэд МАН, МАХН-ын нэгдэх асуудал хүчтэй яригдаж, намын баяраа хүртэл хамтарч тэмдэглэв.

Тэгвэл нөгөө талд АН-ынхан улс төрд байгаа жижиг гэх тодотголтой намуудыг өөрсдийн эгнээндээ нэгтгэхээр зүтгэж явна. Тэдний эхний алхам нь С.Оюун тэргүүтэй ИЗНН байлаа. ИЗНН ч нэг их сүржигнэхгүйгээр намын нэрийн жагсаалтаас дээгүүр бичигдэх ганц, хоёр эрхээр л АН-тай нэгдчихлээ. АН-ынхан тэднийг өөртөө бүр мөсөн уусгах тактик барьж буй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Харин энэ хоёрын намын “хайр дурлал” хэдий хэр хугацаатай үргэлжлэхийг сонгуулийн үр дүн л мэдэх байх. Ингээд АН-ынхан дараагийн нүүдлээ М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ын зүг байва. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар М.Энхсайханы намыг “тойрогтоо” нэгтгэхийн тулд тэд багаггүй хүчин чармайлт гаргаж буй сурагтай. МАН, МАХН хоёр нэгдчихвэл АН ирэх сонгуульд эвгүйтэх магадлалтай гэдгийг улстөрчид болон PR-чид өгүүлж байгаа. Тиймээс л тэд энэ улс төрийн ороо бусгаар цагаар МАХН-аас дутахааргүй лидертэй улс төрийн хүчин болох МҮАН-ын араас үхэн хатан гуйж, гувшиж яваа хэрэг. Инээдтэй ч юм аа даа.

Нэгэн цагт засгаа унагаалгаж, бас нэгэн цагт засгийн газарыг унагахад гар бие оролцож намын дүрмийг зөрчсөн гэх шалтгаанаар намаасаа хөөгдөж байсан М.Энхсайхан буцаад “бууриа эргэнэ” гэдэг. Тэрхүү хөөх ажлыг одоогийн Шонхор тэргүүтэй зарим фракциудын явуулга гэж хардах тохиолдол ч байдаг. Гэтэл өнөөдөр З.Энхболд намын дарга байх хугацаандаа хөөж байсан М.Энхсайханаа буцаад орооч гэж гуйж суугаа нь ёстой л хувь заяаны тохуурхал гэлтэй. З.Энхболд ирэх сонгуульд ямар тактик баримталж, хэрхэн оролцохоос шалтгаалж түүний болон Шонхорын ирээдүй шийдэгдэнэ. УИХ-ын дарга нам дотроо зөөлөн юм шиг хэрнээ хатуу гараар фракциудаа базах гэж хичээж байгаа. Харин түүний өөдөөс хамгийн их өрвөлзөж байгаа нь Алтангадас. Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадас фракцийнхан өнгөрсөн найман жилийн хөдөлмөрөө тийм ч амархан тавьж өгөхгүй нь тодорхой. ҮЗХ болон ээлжит бус чуулганаа хуралдуулж чадаагүй нь З.Энхболдыг үнэхээр муухай харагдуулсан. Энэ үйл явдлын цаана мэдээж Алтангадасынхан байсан гэдэг.

Тийм ч болохоор Н.Алтанхуягт гомдогсдыг “цуглуулж” МоАН гэж шинэ фракцийг З.Энхболдын захиалгаар бий болгосон гэх сурагтай. Энэ бол ҮЗХ болон нам дотроо тодорхой хэмжээний байр суурийг хэдийнээ эзэлсэн Алтангадасын хүчийг тарамдуулах гэсэн нэгэн арга. Тиймээс З.Энхболд хэсэгтээ ч гэсэн гал унтраах, МАН, МАХН гэх хоёр толгойтой дайснаас илүү гарахын тулд МҮАН-ыг сонгосон. Харин М.Энхсайхан ямар хариу өгөх вэ гэдэг л хамгийн сонин байна. Энэ хариу “МАН, МАХН хоёр нэгдлээ” гэх мэдээллээс ч илүү үнэтэй болоод байна. Өөрөөр хэлбэл М.Энхсайхан бараг арван жилийн дараа дахин “төв цэг” мэт таахалзаж сууна. Тэрбээр “Салъя гэж салсангүй салаа замын уулзвар дээр АН намайг болон олон хүнийг намаасаа хөөсөн юм. Тэд гадны гар хөл болох замаар шуударч бид үндэсний үзэл гэж өөрсдийн эрх ашгаа хамгаалах болсон юм. Хэцүү ч бид зөв зам дээр байгаадаа ерөөс эргэлзэхгүй байгаа. Хөөгөөд байхад нь өргөдөл бариад буцаад оръё гэж гуйж гүйдэг нь би биш шүү дээ. Тэгээд ч намаа хайрлана энээ тэрээ гэдэг чинь хоцрогдсон ойлголт. Монголоо хайрла гэж хэлмээр байна” гэж хэвлэлд ярилцлага өгч байв.

Түүний ярьсан зүйлийг задалж одоогийн үйл явцтай холбон тайлбарлавал М.Энхсайхан хэрвээ гэртээ харих замыг сонговол “Гадны гар хөлүүдтэйгээ нийлэхээр болж, үндэсний үзэл сурталаас ухарч, Монголоо хайрлахаа больжээ” хэмээн ойлгохдохоор байгаа биз. Гэвч улстөрчид гэдэг хүмүүс өнөөдөр ярьсан зүйлээсээ маргааш шал өөрийг ярьдаг гэм биш зан гэлтэй. Тиймээс М.Энхсайхан АН-даа “Ок” гээд хэлчихэд хэдэн сэтгүүлчдээс өөр хэн л түүний “баалав” гэж. Одоо М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ын хариуг хамтдаа харцгаах л үлдлээ.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • irgen (March 02, 2016 9:23:04 am )

    luivariin har hairtsagaar AN yalah ni todorhoi , uuniig bugd medej baigaa , hudlaa showdahaa boliyo

  • Вор (March 02, 2016 9:49:49 am )

    IZNN ANd negdeegui bgaa shuu yagaad hudal medee tsatsaad bna esvel iim medleg muutai yum bol yah gej bichdeg yum ve.

  • GxdЗочинGxd (March 02, 2016 9:50:14 am )

    Наадах чинь таван толгойн гэрээг харахад л Монголоо хаячихсан юм биш үү? Одоо харин яахыг нь харж л байя.

  • сонгогч (March 02, 2016 9:52:11 am )

    Энхсайхан АН аас л салж гарсан буцааж нийлүүлэх хэрэгтэй

  • Werty (March 02, 2016 10:01:59 am )

    Har hairtsagtai nam yalagdan gej uy bhavdee

  • Anonymous (March 02, 2016 10:38:28 am )

    АН гарахаасаа өнгөрсөн. Ядаж муу хулгайчууд шоронгийн дээрэмчидээ өршөөл нэрээр суллаж олон энгийн ардын аминд хүрээгүй бол яахав сонгоно гэж бодож байсан юм. Одоо ямар ч байсан АН-д л саналаа өгөхгүй ээ. Ард түмэн ч бас хангалттай горыг нь амссан тул надаас өөрцгүй л саналтай байгаа.

  • 0000 (March 02, 2016 10:46:59 am )

    ЭНХСАЙХАН МОНГОЛЫН ТӨРД БАЙЖ БОЛОХГҮЙ ХҮН ГЭДГЭЭ ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭ ГЭДГЭЭР ХАРУУЛСАН ХҮН ЖЭНХЭН ЛУЙВАРЧИН

  • Anonymous (March 02, 2016 11:43:54 am )

    enxsaixan xotiin gazraas ochnoonoor ni zaraa bizdee yer ni bol enxsaixan urwaj sharwadag balai xvn sh dee

  • Зочин (March 02, 2016 12:24:52 pm )

    АН -д ардчилагч байхгүй шдээ. бүгд дээрэмчин луйварчид үзээд өгье ч ардчилсан үзэлтэй хүн түй ч байхгүй хажууд нь МАН бол хамаагүй илүү ардчилалтай нам, ядаж л МАН-ын үед ардчилал илүү байсан. одоо юм бол хаана боон хорино цагдана хураана буулгана. тэгсэн мөртлөө өөрсдөө хахаж үхтлээ иднэ цуслана, хууль дүрэм бол юу ч биш болчихоод байна. АН-аас салж ардын нуруу тэнийгээсэй дээ.

  • naruto (March 02, 2016 12:27:48 pm )

    ta nar orchintoigoo hol niilvvlj alhaachee AN bol hiij bvteej bgaa uls shvvdee aliin bolgon MAngaruudad hulihduulj uls ornoo doroi baidald oruulah gsiindee

  • төрөө (March 02, 2016 12:31:09 pm )

    заа боль энхбаяраа аятайхан авч явчаад олон юм ярьцгаа

  • соёлоо (March 02, 2016 12:41:07 pm )

    МАН, МАХН гэх хоёр толгойтой дайсан нь өчигдөр ёстой гоё хөгөө чирсэндээ. хятадын хамсаатанууд. өнөөдөр юу болоод ардын намын өө-г бүр нарийн хайгаад унав.

  • bold (March 02, 2016 12:44:02 pm )

    ардын намын эрх мэдэлтнүүд нь намын жагсаалт гэх сулхан “боорцог” хүртэж УИХ-д гарч ирсэн. энэ удаад ч бас адил биз. гишүүн энхболдыг дэмжиж байгаа шүү

  • Anonymous (March 02, 2016 1:10:37 pm )

    МАН болон МАХН хоорондоо эвсэхгүй л байхаа даа Дээгүүрээ нэгдэж чадсан ч гэсэн доогуураа бөөн зөрчилдөөд бөөн юм болно. Харж л байгаарай. Энэ 2 нам нэгдэж чадахгүй ээ үлгэрийн юм ярьж байхын

  • boldoo (March 02, 2016 1:16:22 pm )

    ардын намын эрх мэдэлтнүүд нь намын жагсаалт гэх сулхан “боорцог” хүртэж УИХ-д гарч ирсэн. энэ удаад ч бас адил биз. гишүүн энхболдыг дэмжиж байгаа шүү

  • daria (March 02, 2016 1:20:48 pm )

    өөрийн толгой дээр байгаа бухалыг хараагүй байж бусадын толгой дээр байгаа хялгасыг харах шив. ардын нам их өрвөлзөж байнаа.

  • цэцгээ (March 02, 2016 1:21:08 pm )

    ардчилсан намаа дэмжиж байгаа шүү

  • АН ГИШҮҮД (March 02, 2016 1:24:43 pm )

    ЭНХСАЙХАНЫ НАМ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ОРОН НУТАГТ ЯМАРЧ ХӨЛГҮЙ ЭНХБАЯРЫН ТЭЛЭЭНД ЗҮҮГДЭЖ БАЙЖ ХЭДЭН СУУДАЛ АВСАН ТТ ДЭЭР ЭВСЛИЙН ЭСРЭГ ЭХ ОРНЫ ЭСРЭГ АЖИЛЛАЖ ТАРАА ТАНИУЛСАН АН ОРВОЛ БАС БӨӨН ХОР ЗҮГЭЭР ЭНЭ УДАА МАХН ЗАСГААС ГАРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН ҮЕД АШИГЛААД ХАЯЖ БОЛОХ ЮМ БУСДААР ХОЛЫН НӨХӨР ТӨРД БАЙХ ХҮН БИШШҮҮ З.ЭНХӨОЛД Ч ҮЙЛЭЭ ҮЗЭХЭНЭ ДЭЭ
    ҮЗХ ХУРАЛДУУЛАЛГҮЙ СОГГУУЛЬД ОРОХ ВЭДЭЭ ККК

  • Anonymous (March 02, 2016 1:25:54 pm )

    АН МҮАН нэгдвэл мэдээж АН д ашигтайл даа. Гэхдээ З. Энхболд Энхсайхныг хөөгөөгүй ш дээ Энхболд дарга маш шудрага зарчимч юм шиг санагддаг. Олон зүйл хийсэн дээ. Энэ жилийн сонгуулиар АН дангаараа гараасай гэж бодож байна. Хэрэв АН гарвал юм хийж чадна.

  • Anonymous (March 02, 2016 1:34:05 pm )

    МАН АН 2 ижил арга барилаар үзэлцэх нь дээ Энэ жилийн сонгууль маш сонирхолтой өрнөх байх. Хэнийч тааж тааварлаагүй сонголт хийх байх. Гэхдээ би АН даа л саналаа өгнө өө. Амжилт

  • Anonymous (March 02, 2016 1:40:41 pm )

    Энхсайхан өөрөө салж явсан болохоос З. Энхболд хөөгөөгүй. Энхболд юм хийж байгаа хүн эдгээр нэгдэж чадвал юм хйиж чадна. АН ыг дэмждэг.

  • Anonymous (March 02, 2016 1:43:28 pm )

    АН ДАА АМЖИЛТ ХҮСЬЕ. ТА НАР ЧАДНА АА

  • зочин (March 02, 2016 3:05:37 pm )

    АН ыхан болон Энхсайханд амжилт хүсье

  • билгээ (March 02, 2016 3:45:17 pm )

    хагарч бутарч болсон одоо нэгдэх хэрэгтэй

  • Зззочиночинкочиночинзочин (March 02, 2016 5:51:33 pm )

    Эрх мэдэл, сандал суудлын төлөө эд нар үхлээ, үхлээ. Харин ард бид хөөрхий, хөөрхий. Даанч дийлж чадахгүй юм шиг байна. Эх орон минь л үлдээсэй дээ.

  • hun (March 03, 2016 12:29:04 am )

    zu dargaa Altanhuyagtaigaa negdee.Tsaana chini MAN.MAXN niileh ged bhad 3 songuuli yaluulsan.olon fraktsig zangidaj sursan Altanhuygtsigaa negdvel huchtei bno.uhaantai udirdagch eereesee uluu hunig tushdeg, daranguilach bol eereesee doosh hunig tushsdeg.Ta -2 eerin davuugaa chanaryudaa huleen zebsheerch dutuugaa nehej oir bai

  • huuhen (March 03, 2016 12:36:45 am )

    AN ta nar hoorondoo evtei bhgui bol 2000 on bolno shu.Ta narin aldaag hoorongin zervhlig nud tsavcjilgui harj bgaa tom huchin bgaa shu dee.Aldah erh bhgui shu.Enhsaihan eshirhuu huviin toglolttoi.hajuudahaa hayadag,Altamhuyag nam gesen tom erh ashig hardag uuch setgeltei.bagin toglolt saitai

  • zoogii (March 03, 2016 12:53:46 am )

    ene 2 nan ugaasaa neg ugshiltai nam shuu dee albaan tushaalaas bolj salaa bizdee odoo negdeed songuuldaa orvol sain shuu dee 2 hon tom nam bmaar bna esvel yoronhiilogchiin zasaglaltai bh iim l zam bna daa MAN,MAHN 2IIG hetseech negetgej songuulid oroh erh bhgui bizdee,

  • Anonymous (March 03, 2016 1:31:00 am )

    guigaad amjiltand hurlee yu

  • Зочин (March 03, 2016 10:52:16 am )

    МАН МАХН 2 нийлээд парламаентад олон суудал авахын төлөө явж байна. ичдэггүй хүмүүс шүү. Энэ 2 нам төр барьж байхдаа юу хийлээ

  • Зочин (March 03, 2016 10:53:09 am )

    ARdchilsan nam ch saynii 4 jil yum hiisen shuu

  • Зочин (March 03, 2016 10:54:27 am )

    odoo dahiaad AN garch ireed ehelsen ajluudaa duusgaval. MANii heden teneguud garahviide

  • зочин (March 03, 2016 10:55:03 am )

    yuuun snin yum yaridiiin. songuuli boloh geed MAN eldviin yum hiiij bnaa

  • Зочин (March 03, 2016 10:55:26 am )

    МАНы хэдэн тэнэгүүдийг л гаргаж болохгүй шүү

  • зочин (March 03, 2016 10:56:15 am )

    MAN ene songuulid garahgiin tuluu ih hudlaa yarihgui bol ketsuude haha

  • зочин (March 03, 2016 10:59:12 am )

    MAN, MAXN 2 urgelj l namiin bolon uursdiinhuu erh ashgiin tuluu l ajildg shuudee

  • зочин (March 03, 2016 11:00:47 am )

    MAN saynii 4n jild yuuch hiisngui yuun ard tumnii tuluuulul

  • зочин (March 03, 2016 11:01:53 am )

    songuuli boloh geed ystoii soliorch bnadaaa

  • Anonymous (March 03, 2016 11:50:31 am )

    odoo ene hiih gj bgaa songolt ni l haruul;na daa zuv zamiig songoj bgaa eseh ni odoo bol MAXH MAH 2 negdvel tegeel bas l idej uuna shuu dee

  • зочин (March 03, 2016 11:52:20 am )

    ulsiin ih huraliin darga bol uneheer l namaa ch ter uls ornoo ch ter hul dr ni bosgoh gl uzej l bna shuu dee

  • зочин (March 03, 2016 11:53:37 am )

    ardchilsan namaas bol songoh hunii neg bol bur yalmchgui mun gej boddog shuu

  • зочин (March 03, 2016 11:56:09 am )

    харин ч ардчилсан намд нэгдсэн нь дээр шүү дээ

  • зочин (March 03, 2016 11:57:22 am )

    энэ улс төрд хэн шулуун шудрага байсан нь л амжилт гаргадаг шүү дээ яалт ч гү Ардчилсан нам

  • Иргэн (March 06, 2016 11:38:45 am )

    Энд яригдаад байгаа хэдэн намыг төлөөлсөн, төр засгийн толгойд байгаа цөөн тооны нөхөд минь одоо бие биенийхээ харыг гайхаж шагшрахаа больцгоо. Та нар бүгд ижилхэн, худлаа ярьж олон түмний толгойг эргүүлдэг, хуурдаг, нэг юм яриад ондоог хийдэг, хийж буй үйлдэлд чинь улс орон, ард иргэдээ бодохоос өмнө амин хувиа хичээсэн тал нь хэт дийлсэн, өөрсдийгөө бүхнээс дээр тавьж, үндсэн хөрс ба өссөн орчноосоо тасраад явчихсан, бараг улсын эзэн болсон мэтээр төсөөлж, түүндээ бүр итгэчихсэн, олон түмний санаа бодлыг хайхрахаа байж, шүүмж сургаалыг нь бүр сонсохоо больсон, бүхнийг мэдэгч болсон мэтээр эндүүрэгч ийм л амьтад болж хувирсаныг чинь өргөн түмэн мэддэг болжээ. Иймд энэ удаагийн сонгуульд оролцохоор зэхэж байгаа хүмүүсээс худал хэлж хоосон амладаггүй, та бидний төлөө шударгаар ажиллаж, амьдралд маань хамгийн амин чухал, нэн даруй шаардлагатай байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэж чадах, шуналгүй, өөрийн болон хань хамсаатныхаа төлөө биш, бусдын төлөө явж чадах тийм хүний төлөө саналаа өгөхийг олон түмэндээ хандан уриалж байна.

  • ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР (March 07, 2016 11:00:33 am )

    БОЛЬЁ ОО

antalya rent a car