antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2016 4 comments

Монгол Улсын тусгаар тогтнол болон байгалийн хий дамжуулах хоолой

нийтлэсэн Admin

8d5cf7ba663eee4coriginal

   Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Монголд айлчлах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж“ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хий дамжуулах хоолойгоо манай нутаг дэвсгэрээр дамжуулчихгүй юм уу” хэмээн сэмхэн шивнээд амжсан. Уг нь энэ үйлс бүтэх юм бол Монголд доллар гэдэг валют бороо орж байгаа юм шиг л цутгаж, бид ч өөрсдийн эрчим хүчний хэрэглээний зарим хэсгийг хөнгөхөн аргаар шийдчих байлаа. Гэсэн ч В.Путин дорвитой юм дуугаралгүй нутаг буцсан. Мөн тун саяхан санагдана. УИХ-ын гишүүн асан Д.Загджав Хятадын баахан бизнесмэнтэй уулзсан тухайгаа зурагтын ярилцлагын үеэр ярьж суухдаа бас л энэхүү байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулан барих асуудлыг сөхөөд авна билээ.

Гэвч В.Путиний айлчлал дууссаны дараахан Оросын нэгэн хэвлэлд хоёр орны Ерөнхийлөгч нарын энэхүү ярианы тухай дурдаад, сэтгүүлч нь өөрийн дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд: нэгдүгээрт, “Путин яагаад өөрийн орны алс дорнод дахь хэрэглэгчдийн эрх ашгийг тоохгүйгээр Монгол Улсын нутгаар дамжуулан энэхүү хоолойг татах билээ”. Хоёрдугаарт, “Байгалийн хий дамжуулах хоолой татах асар үнэтэй энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд эдийн засаг, санхүү, байгаль орчин, шугамын зураглал гаргах зэрэг асар их судалгааны ажлыг их хэмжээний хөрөнгө, хүч зарцуулан 10 орчим жилийн хугацаанд хийсэн. Гэтэл үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад мэдэхгүй байдаг юм бол?”. Гуравдугаарт, “Бидэнд дахиад нэг Украин хэрэгтэй гэж үү?” гэсэн асуултыг тавьжээ. Тийм ээ, оросууд энэхүү төслийг хэрэгжүүлэх судалгааны ажлыг 12 жил хийсэн. Зам тавихад хүртэл трассын зураглал гэж хийдэг. 4-5 мянган км урттай энэхүү хоолойг тавих ажил хэн нэгэн улстөрчийн ам, амлалт хоёроор шийдэгдэхээс аль хэдийнэ өнгөрсөн.

Үнэндээ эрчим хүчний эх үүсвэрт хяналтаа тогтоохын төлөөх дэлхий дахины улайрч галзуурсан тэмцлийн хаагуур нь бид яваад байна. Сүүлийн үед Сирийн иргэний дайны асуудалд ОХУ оролцсоноос хойш л бид анхаарлаа бага сага хандуулж эхэлсэн. Уг нь Катар улсаас олборлосон байгалийн хийг Ирак, Сири, Туркийн нутгаар дамжуулан Европ тивд хүргэх асар том төлөвлөгөөг олон арван жилийн туршид ярьж байлаа. Гэтэл энэ хий дамжуулах хоолойг барих зам дээр орших улсууд нь өөрийн гэсэн бодлого, бие даан шийдвэр гаргах чадвартай, дамжин өнгөрч буй байгалийн хийнээс ихээхэн хэмжээний татвар нэхдэг байх нь бизнесийн таагүй орчныг бүрдүүлэх эрсдэлтэй юм. Чухам иймээс л хамгийн эхний хохирогч нь Ирак улс болсон бөгөөд дараагийн бай нь Сири байсан. Үүний нэгэн адил ОХУ-ын байгалийн хийг Европ руу дамжуулагч гол орон Украин улс мөн л Майданы хувьсгалаар сөхрөн унасан билээ. Одоо Украинд иргэний дайн, бослого үймээн, жагсаал цуглаан тасралтгүй үргэлжилсээр л байна(Би энд ямар нэгэн улсыг муу хэлэхийг хүсээгүй бөгөөд гагцхүү эрчим хүчний хяналтын төлөө ямархуу тэмцэл болдгийг л тайлбарлахаар оролдож байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй) Барууны орнууд тэр дундаа АНУ Украины хямралд ОХУ-ыг буруутгаж байгаа гэдгийг бид мэднэ. Гэвч Украины хамгийн том “НАФТОГАЗ” буюу ОХУ-ын байгалийн хийг Европ руу дамжуулдаг компанийн хувьцааны нэлээд хэсгийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдан эзэмшиж, түүний хүү Удирдах зөвлөлийг нь тэргүүлж байна. Мөн АНУ Украины ардчиллыг хөгжүүлэхийн тулд таван тэрбум доллар зарцуулж, одоо л төсөөлсөн үр дүндээ хүрсэн гэдгээ нотолж байгаа шүү дээ. Украинд ийм ардчилал хэрэгтэй байсан гэж үү. Өнөөдрийн байдлаар мөн л Сирийн албан ёсны төр засгийг түлхэн унагах тухай АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд хүчтэй дуугарцгааж байгаа. Английн Ерөнхий сайд Дэвид Камерон Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг “махчин” хэмээн шууд зарласан. Асад яагаад ийм нэр зүүв гэхээр/2006 он шиг санагдаж байна/ Саудын Араб болон Катарын дэмжлэгийг авсан зарим нэг түүний тойрон хүрээлэгч Сири улсыг исламын шашны суннит урсгалын Шариатын хуулийг мөрддөг улс болгох хуйвалдаан зохион байгуулсныг илрүүлэн, цус урсган дарсан хэрэг гарсан байдаг. Мөн 2011 онд иргэдийн жагсаалыг хүч хэрэглэн тараах оролдлого хийсэн хэмээн буруутгагдсан. (Үнэндээ Сирийн жагсагчид руу буудсан Бельгийн тусгай албаны хоёр ажилтан өнгөрсөн жил мөн л Украины Киев хотын Майданы жагсагчид руу буудсан болох нь нотлогджээ) Өнөөгийн байдлаар Сирийн босогчид заримдаа террористуудыг санхүүжүүлэгч нь АНУ, Саудын Араб, Катар, Иордан зэрэг орон байгаа.

Энэ бүхэн чухамдаа Европ тивд, тэр дундаа Европын Холбооны гол хөдөлгөгч хүч болох Германы эрчим хүчний хэрэглээнд хяналтаа тогтоон, өөрийн эрх мэдэл дор барьж байх гэсэн АНУ-ын монополистуудын бодлогын л үр дүн гэж олонх шинжээч үздэг юм. Энэ жил АНУ-ын шахалтын дор Болгар улс“өмнөд урсгал” буюу Хар далайгаар дамжуулан Варна хот хүртэл тавих байгалийн хийн хоолойн төслөөс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа ОХУ аргагүйн эрхэнд Турк улстай“Цэнхэр урсгал” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрээд байгаа юм. Хэрэв энэхүү төсөл хэрэгжиж, Катараас ирэх хийн хоолой, санхүүжилт олдсон тохиолдолд Азербайжанаас татаж болзошгүй байгалийн хий дамжуулах хийн хоолойн уулзварHUB болж чадах юм бол Турк улс дэлхийн улс төрийн томоохон тоглогч болон өсөх бүрэн бололцоотой билээ. Османы эзэнт гүрнийг сэргээх олон жилийн мөрөөдөлдөө автаж яваа Турк улс үзүүрийг нь атгаад авсан боломжоо алдахыг яахин хүсэх билээ.Чухам энэ тохиолдолд Европ тив бүхэлдээ АНУ-ын хармаанд гүйгээд орлоо л гэсэн үг. Учир нь АНУ-д хоёр л үнэнч хамтрагч байдгийн нэг нь Израйл, нөгөөх нь Турк. Яагаад заавал Германыг өөрийн нөлөөн дор байлгахыг хүсээд байна гэж үү. Учир нь, Америкийн тэр дундаа зэвсгийн үйлдвэрүүд нь энэ орны техник, өндөр технологиор үйлдвэрлэсэн материалуудаас ихээхэн хамааралтай байдаг юм.

Энэ бүхнээс дүгнэлт хийгээд үзвэл байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар тавих нь улс төрийн нөхцөл байдлын хувьд бидэнд ашиг муутай. Тогтмол өсөн нэмэгдэж байгаа Хятадын эдийн засаг нь эрчим хүчний хэрэглээний ёроолгүй сав бөгөөд Оросын дундаршгүй их эрчим хүчний нөөцөд дулдуйдахаас өөр гарц бараг үгүй. Харин энэхүү олон зуун тэрбум ам.долларын наймааны дунд нь Монгол Улс сууж байвал сайхан л юм. Гэвч Хятадын эдийн засгийн голыг атгахаар томоохон гүрнүүдийн шунал хэзээ нэгэн цагт хөдөлбөл, хоёр хөрш маань эрх ашгаа хамгаалахаар цэрэглэн хөдөлбөл бид юу хийж чадах вэ. Монгол Улсын тусгаар тогтнол хаашаа эргэх вэ?

“Стратеги академи” эрдэм шинжилгээ, судалгааны секторын

эрхлэгч Г.НАРАНБАЯР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • aa (March 02, 2016 10:00:48 am )

    тийм байна. ойлголоо

  • Монгу (March 02, 2016 10:50:27 am )

    Монголоор газ дамжуулах хоолой тавибал монгол утаанаас сална . Монголчууд украйн гээд хамгаалаад далдагнаад байсан .украйн монголоос 13 р зууны Бат хааны уеийн геноцид бодлого их АЛТ нэхэж бна. Монголын их хурал оход бэлэн гэжээ

  • zolo (March 02, 2016 10:53:55 am )

    manaih uursduu sanhuujilt olood ter hooloig ni taviad uursduu ch heregleed uragshaa ch ugch bolohgui yu? tamini ee? bodloo uralduulya,zaaval orsuudiig taviach gh yu baisiin,bas hurdnii zam bn

  • мм (March 02, 2016 11:56:49 am )

    ИИМ АИМХАИ СУДЛААЧ БАИХ Ч ДЭЭ

antalya rent a car