antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2016 1 comment

АН-ынхан хүүхдүүдийг нь хөөчихөөд эцэг, эхээс нь санал гуйх уу

нийтлэсэн Admin

АН-ынхны паян дуусахгүй нь бололтой. Увс аймгийн Наранбулаг сумын дотуур байрны 50 хүүхдийг хөх өвлийн хүйтнээр хөөж гаргачихаад намын хурлаа хийх гэж байжээ. Хөөгдсөн хүүхдүүдийн эцэг эх, өвөө эмээ, ах дүү нар бүгдээрээ сонгогчид гэдгийг Увс аймгийн АН-ынхан тооцоолоогүй болж таарлаа. Дарга нар хүүхдүүдийг дээрэлхэж, дотуур байрнаас нь хөөсөн явдал нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, удалгүй цахим ертөнцөөр бичлэг нь тарж эхлэв. Үүнээс болж сандарсан АН-ынхан  “Бид ялна” уриатайгаар хийж байсан хурлаа хурдхан шиг дуусгаад хам хумгүй зугтсан бололтой юм. Ийм сайхан уриатай хурал нь олон нийтийн шахалтаар бүтэлтэй үр дүнгүй дууссанд бухимдсан Увс аймгийн АН-ын зарим нөхдүүд дотуур байрны хүүхдүүдийг өмөөрч хэл гаргасан зарим иргэнийг дарамталж байгаа сурагтай.  “Хурлаа хийгээд буцахын хооронд сүржигнэлээ” гээд бухимдаж байгаа аж. АН-ынхан Увс аймгийн Наранбулагт болсон уулзалтаар шинээр батлагдсан Сонгуулийн хууль, цахим ертөнцөд хэрхэн ажиллах талаар,  өмнөх сонгуулийн алдаа онооны тухай дэнслэхээр бэлтгэж байсныг хөтөлбөрөөс нь харж болохоор байна. Тус аймгийн АН-ынханд сургалттай, сургалтгүй цахим ертөнц гэдэг даргын сэнтийгээс ч хүчтэй гэдгийг энэ үйл явдал жинхэнэ утгаар нь харууллаа. Хэрвээ энэ мэдээллийг цахим ертөнцөд тавиагүй бол дотуур байрны хүүхдүүд хэдэн ч хоног төвөөс ирсэн том дарга нараас болж, айлаар хоног төөрүүлэх байсан юм бүү мэд. Энэ л цахим ертөнцийн гайхамшиг шүү дээ АН-ынхан. Аймгийн дарга нар очих сургаар хүүхдүүдээ хөөгөөд гаргаж байгаа сургуулийн захиргаа өнөөдрийн төрийн албаны бодит нүүр царай. Дарга нараа хүлээж авахгүй бол сургуулийн захирал донгодуулж мэднэ. Цаашилбал, захирал гэх сайхан сэтэрээсээ салж магадгүй. Хэрвээ аль нэг намын харъяалалтай бол даргаа л хүлээн авч байвал сурагчид нь даарна уу, хонох айлгүй байна уу сургуулийн захиргаанд падлийгүй. Ерөөсөө дэмждэг нам нь сонгуульд ялж байвал тэдний хувьд ажилтай, орлоготой байхын эхлэл. Сонгуулийн чимээ ойртож байгаатай холбоотойгоор орон нутагт улстөржилт газар авчээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Zochin (January 26, 2016 2:22:39 pm )

    Naad hed chine oyuniih n chadamj n iim ym chine iimel ym hiishdee niigemiin buhel ul buteh garuud tsuglarsan hulgaich luivarchinguudiin nam

antalya rent a car